Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          06           30                                    2022/ШЦТ/239

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Г.Э

Хохирогч П.Ш 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б 

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2225000000185 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Доктор хүнсний дэлгүүрийн агуулахад нэвтэрч 0,75 литрийн Стандарт нэртэй архи 6 ширхэг, 0,5 литрийн Гоё нэртэй ундаа 10 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан П.Ш д 65 000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Энх-Үрс хүнсний дэлгүүрийн арын хаалгаар хууль бусаар нэвтэрч 5 кг-ын 3 ширхэг Улаанбаатар гурил, хүүхдийн 3 дугуйтай унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Н.О-т 92 400 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булганхайрхан хүнсний дэлгүүрийн гадна талд байсан ***** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшнээс хонины 30 кг гулууз мах хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Ц.Б-д  315 000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотоос Э6Т-н   Айфон 11 про макс, Айфон 6-эс, Нокиа 215, Жи мобайлын загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1 270 000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2022 оны 01 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамд үйл ажиллагаа явуулах Ботгонжин 8 нэрийн дэлгүүрийн лангуун дээрээс иргэн С.У-н Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 499 000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын 30-04 тоотоос У.Г-н Самсунг А90 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 460 000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2021 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 1 дүгээр гудамжны ***  тоотод оршин суух С.А-н эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтрэн орж BSB загварын 37 инчийн зурагт, О HUI брэндийн нүүрний ком, улаан өнгийн цэцэгтэй цэнхэр орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 790 000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 3 491 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Ш   мэдүүлэхдээ “65 000 төгрөгийн эд зүйл алдагдсан. Мөн замын зардалд 20 000 төгрөг зарцуулсан. Эдгээр мөнгийг нэхэмжилнэ.” гэв.

 

Хохирогч Н.О “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэжээ.

 

Хохирогч Ц.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэжээ.

 

Хохирогч Э.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэжээ.

 

Хохирогч С.У “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэжээ.

 

Хохирогч С.А “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэжээ.

 

Хохирогч У.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч М.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

2. Хохирогч П.Ш  ын “Манай дэлгүүрт 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед намайг дэлгүүр дээрээ сууж байх хойгуур хажуу талын айлын хашаагаар давж орж ирэн агуулахад байсан 6 шил архи, ундаа 10 ширхэг алдагдсан байсныг 17 цагийн үед мэдээд хяналтын камер шүүхэд 03 дугаар сарын 22-ны өдөр хүн давж орж ирсэн хашаагаар бор малгайтай, юүдэнтэй цамцтай царайгаа нуусан хүн байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/

3. “Бэйкер Тилли Далайван Аудит ХХК-ний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай “нийт үнэлгээг 65 000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 11 дахь тал/

4. Сэжигтэн Д.О-н 2022 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна Эрдэнэ багт үйл ажиллагаа явуулдаг Доктор дэлгүүрийн хажуу айлын хашааг давж ороод амбаар луу нь ороход дотор нь хайрцагтай архи байсан тэндээс нь 6 шил архи авчихсан юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/

5. Хохирогч Н.О-н  “2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багт байрлах Энх-Үрс дэлгүүрийн арын хаалгаар хулгай орж 5 кг савалгаатай гурил 3 ширхэг, мөн хаалганы хажууд байсан хүүхдийн унадаг дугуй нэг ширхэг алга болсон байсан. Хулгайд алдсан хүүхдийн унадаг дугуйг олж авсан, одоо 5 кг гурил 3 ширхэг, Улаанбаатар гурил 17 400 төгрөг, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ гаргуулахад 20 000 төгрөг, дэлгүүрийн хяналтын камерын бичлэг хуулахад ашигласан нэг ширхэг си ди 5 000 төгрөгөөр авсан. Дээрх гарсан 42 400 төгрөгийн зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/,

7. Сэжигтэн Д.О-н “блокон хашаагаар нь давж ороод дэлгүүрийн арын бүргэд хаалга хагас онгорхой байхаар нь шагайгаад үзэхэд өрчихсөн гурил харагдсан. Тэрнээс нь 3 ширхэг 10 хэлийн гурил, хүүхдийн жижиг ягаан өнгөтэй унадаг дугуй байхаар нь аваад гарсан юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/

8. “Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3345 дугаартай үнэлгээ. /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/

9. Хохирогч .“2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Уртынгол багт үйл ажиллагаа явуулдаг Булганхайрхан хүнсний дэлгүүр дээрээ машинаас хонины гулууз махаа зөөж байгаад хүн наймаа хийхээр орж ирэхээр нь машины тээшний хаалгаа хаачхаад хүнээ гаргачхаад буцаад гараад ирэх хооронд машинд байсан 1 ширхэг хонины гулууз мах байхгүй хулгайд алдсаныг мэдээд цагдаад хандчихаад дэлгүүрийн хяналтын камераа шүүхэд хэн болох нь тодорхойгүй царай нь бүдэг харагдаж байгаа 30 орчим бор нэхий куртиктэй залуу хүн байсан. Тэгж байтал удаагүй Энх-Үрс дэлгүүрийн худалдагч ирээд манай дэлгүүрээс гурил хулгайд алдагдсан байна танайхаар зарна гэж орж ирсэн үү гээд асуухаар нь Энх- Үрс дэлгүүрийн камерыг үзэхэд хувцас нь адилхан нэг хүн байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

10. Сэжигтэн Д.О-н “Уртынгол багт үйл ажиллагаа явуулдаг Энх-Үрс хүнсний дэлгүүрийн хашаагаар давж дэлгүүрийн арын хаалга онгорхой байхаар нь ороод 10 хилийн гурил 2 ширхэг, хүүхдийн ягаан өнгөтэй унадаг дугуй зэргийг авчихсан юм...Уртынгол багт үйл ажиллагаа явуулдаг Антиза дэлгүүрийн хажуу талын махны дэлгүүрийн урд цагаан өнгийн машин зогсож байхаар нь арын тээшний татаад үзэхэд онгорхой байсан дотор нь хонины гулууз мах байхаар нь тэрийг нь авч яваад Сангийн далай дэлгүүрийн тэр хавьд явж байгаад таарсан хүндээ бэлнээр 70,000 төгрөгөөр өгчихсөн юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/

11.Тольдох Оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай “нийт үнэлгээг 315 000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 75-79 дэх тал/

12. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 120-124 дэх тал/

13. Хохирогч Э.Т-н   “2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагаас 20 цаг 30 минутын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод ээж Б  / 62 настай, бие муутай / гэртээ ганцаараа байхад нь үл таних согтуу залуу хаалга тогшиж ус уух гэсэн юм гэж хэлэн гэрт том өрөөний зурагтны урд байсан Айфон 6-эс, Айфон 11 про макс, Нокиа 215, Жи мобайлын дугаартай утаснуудыг аваад явсан байсан. Тухайн этгээд нь хар малгай, богино хар куртик өмссөн туранхай залуу байсан гэж манай ээж ярьж байсан. Тухайн үед манай эхнэр Б  нь гэртээ орж ирээд ээжийн Нокиа гэр утсанд байсан ********  дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн утсыг нь авахаар нь чи яагаад ээжийн гар утсыг аваад явчихсан юм бэ гэтэл эгчээ Дэнжээс ирээд авчих гэж хэлэхээр нь наад утас чинь байршилтай чамайг цагдаад өгнө гэтэл гар утсаа салгасан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/

14. Гэрч У.Б ийн “2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 52 минутад ***** тоотоос эмнэлэгт хэвтэж байгаа хүн эргэхээр гарсан...Тэр хооронд том өрөөний зурагтны урд байсан Айфон 6-эс, Айфон 11 про макс загварын хоёр гар утас мөн ээжийн өрөөнөөс 2 товчлууртай Жи мобайлын сим уншдаг 1 утас, Нокиа загварын гар утас нийт 4 ширхэг гар утас гэрээс аваад гарсан байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/

15. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 117-119 дахь тал/,

16. “Далайван Аудит ХХКий шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/02-05 дугаартай хөрөнгөнд үнэлгээ хийсэн “нийт үнэлгээ 1 270 000 төгрөг” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 134-139 дэх тал/

17. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай “Шинжлэгдэж буй 4 гэж дугааралсан гарын мөр MN003010013633 дугаараар санд бүртгэгдсэн Д-н  О-н  баруун гарын ядам хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 144-149 дэх тал/

            18. Сэжигтэн Д.О-н “Гэрт нь яваад очтол Г  эгч 2 шил 0.5 литрийн архи гаргаж ирэн бид хоёр хоёулахнаа уусан юм. Би Г  эгчийн гэрээс гараад явж байгаад гар утас авсан гэх айлын хаалгыг тогштол нэг эмээ байсан. Би яах гэж тэр ай руу юу гэж орсноо санахгүй байна. Ямарч байсан эмээ намайг орж цай уу гэж хэлсэн. Би гэрт нь ороод цай уучхаад гарахдаа гэрт нь байсан гар утасуудыг нь аваад гарчихсан юм. Гэрийн үүдэн хэсэгт хувцас юм уу гутлын тавиур байсан тэрэн дээр 3-4 гар утас байсан бүгдийг нь базаад л аваад гарсан юм. Гадаа гараад хартал 2 ширхэг нокиа маркийн гар утас, 1 ширхэг Жи мобайлын гар утас, тэгээд ар талдаа 3 ширхэг камертай сааралдуу rap утас байсан. Айфон 6-г нь мэдэхгүй байна. Танихгүй хүмүүс л байсан 2 ширхэг нокиа маркийн гар утсыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн самбарын ойролцоо явуулын хүнд 2 ширхэг нокиа маркийн гар утсыг 16.000 төгрөгөөр зарсан. Жи мобайлын гар утсыг нь хаячихсан юм шиг байсан хаана гээснээ санахгүй байна. 3 ширхэг камертай сааралдуу гар утас байсан тэрийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын гар утас худалдааны Тэди төвийн 3 давхарт гар утас засварын хүнд 140.000 төгрөгөөр худалдан борлуулсан юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/

19. Хохирогч С.У-н “Уртын гол баг Баянзамд үйл ажиллагаа явуулах Ботгонжин 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхдаа өөрийн эзэмшлийн самсунг А12 загварын утсаа лангуун дээрээ тавьчихсан байсан юм. Тэр үеэр ундааны түгээлт орж ирээд бараагаа хүлээж авах зуур намхан өндөр 2залуу орж ирсэн юм. Тэгээд дэлгүүрээс Стандарт 0,75 л архи 1 ширхэгийг аваад гарсан удалгүй би гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө утас руу залгахад холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал/

20. “Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2737 дугаартай “Самсунг А12 загварын гар утас 499 000 төгрөг” гэх үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 217-219 дэх тал/

21. Яллагдагч Д.О-н “Тухайн өдөр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Их залуу багийн самбарын ойролцоо нэг танихгүй залуутай тааралдсан тэгээд тэгээд бид хоёр танилцаад дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Монгол стандарт нэртэй архыг хувааж уусаар яваад Уртын гол багт үйл ажиллагаа явуулах Ботгожин гэх нэртэй 8 нэрийн дэлгүүрээс архи аваад тооцоо хийх үед лангуун дээр нь ил хар өнгийн Самсунг А12 загварын гар утас байхаар нь би лангуун дээрээс нь авчихсан юм. Авсан архиа хувааж уугаад нэлээн согтоод байхаар нь тухайн хамт явсан залуугаас салаад би ганцаараа Эрдэнэ баг руу таксинд суугаад явсан. Тэгээд Пинк дэлгүүрийн байсн таксины жолоочид хулгайлсан Самсунг А12 загварын гар утсаа 100 000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 226 дахь тал/

            22. Хохирогч У.Г-н “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед гэртээ байж байтал зүс таних Э манайд шкабны тавиур авах гэж ирээд бид хоёр хоол, цай идэж уугаад сууж байтал Э-н  хүү О  нь ирээд ээжийгээ аваад явсан. Би Э , О  хоёрыг явсны дараа утсаар ярих гээл өөрийн самсунг А90 маркийн гар утсаа хайгаад олоогүй болохоор нь Э тэй утсаар ярьж асуутал би мэдэхгүй байна. Танайхаас гараад О аас салчихсан тэрнээс хойш уулзаагүй байна гэсэн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч Улаанбаатар хот руу явах ажилтай байсан учир хандаж чадаагүй болохоор өнөөдөр хандаж байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал/

23. Иргэний нэхэмжлэгч М.Д-ний “утас авах уу гэж асуухаар нь ямар үнэтэй хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэж асуухад үндсэн үнэ нь 450 000 төгрөг тэрний талаар нь зарна гэж хэлсэн. Би гар утасны төлбөр болох 160 000 төгрөгийг өөрийн интернет банкаар Хаан банкны дансны дугаарыг нь санахгүй байна Э гэсэн хүнийн данс руу шилжүүлсэн байгаа. 160 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/

24. Гэрч А.Э-н “Маргааш өглөө Г   над руу залгаад өчигдөр чамайг явсны дараа бага хүү чинь манайд орж ирээд гарсан. Энх-Мандахтай муудалцаад гарсан юм. Тэгээд миний утас алга больчихсон байна гэж ярихаар нь өө тийм үү манай хүү гэртээ ирээгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй миний rap утсанд мессеж ирэхээр нь хартал миний хаан банкны данс руу орлого 160 000 төгрөг хийгдээд 1 минут болоогүй байхад дахиж 160 000 төгрөгийн зарлага гарахаар нь би хүү О ыг Г   ахын гар утсыг аваад зарчихсан байна гэж ойлгосон. Тэр өдөр Г   ах манайд ирээд том хүү бид 3 гадуур ломбард болон гар утас засварын газруудаар нэлээн явсан боловч уг гар утсыг нь олж чадаагүй. Ингээд 2022 оны 02 дугаар 03-ны өдөр буюу шинийн 02 -ны өдөр хүү О  нь надтай утсаар яриад би Улаанбаатар хотод байна. Намайг уучлаарай гэж ярихаар нь зүгээрээ миний хүү гэртээ хүрээд ир гэж ярьсан. Тэгээд маргааш нь хотоос ирсэн. Би яагаад хүний гар утас авсан талаар асуухад согтуудаа аваад таксины жолоочид зарсан ямар хүн гэдгийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Би тэр хүнээс бэлэн мөнгө авсан гэж ярихаар нь би миний данс уруу 160 000 төгрөг хийгээд гаргаад авсан байна гэж хэлэхэд тэрийгээ бол сайн мэдэхгүй байна. Согтуу байсан гэж ярьсан. Одоо Г   ахын гар утсыг нь олж өгч хохирлыг нь барагдуулж өгнө” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/

25. “Ашид бүлгүүн” ХХК-ны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2963 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 5-8 дахь тал/

26. Яллагдагч Д.О-н “би хулгай хийсэн гар утсаа сууж явсан таксины жолоочид 160 000 төгрөгөөр зарчихсан байгаа” гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/

            27. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 92-100 дахь тал/

28. Хохирогч С.А-н “2021 оны 07 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Малчин **** тоот монгол гэрт хулгай орж BSB брэндийн 37 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, О HUI брэндийн цагаан савтай эмэгтэй хүний нүүрний ком 1 ширхэг, улаан сарнай цэцэгтэй цэнхэр өнгийн орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 111-113 дахь тал/

29. Гэрч У.Б-н“Өнөөдөр 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Япон Солонгос авто сэлбэгийн дэлгүүрт зогсож байхад 35 орчим насны 170 см орчим өндөртэй бүлтгэр нүдтэй, бор царайтай, саарал малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, саравчтай малгайтай согтуу залуу эрээн өнгийн адель тэвэрчихсэн орж ирээд зурагт хямдхан аваач гэж хэлсэн. Тэгтэл гадаа хүнд үзүүлж байхдаа манай зурагт гэж хэлсэн, сөхөж харчхаад өө нээрээ BSB зурагт гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудлаа гэж хэлтэл гоо сайхны жижиг сав болон орны бүтээлгээ орхиод зурагтаа тэврээд гараад явчихсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/

30. Шүүгдэгч Д.О-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь нийт 7 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 3 491 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гарын мөрөнд шинжилгээ хийсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Имйд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь нийт 65 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б   шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч П.Ш  ын “...Манай дэлгүүрт 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед намайг дэлгүүр дээрээ сууж байх хойгуур хажуу талын айлын хашаагаар давж орж ирэн агуулахад байсан 6 шил архи, ундаа 10 ширхэг алдагдсан байсныг 17 цагийн үед мэдээд хяналтын камер шүүхэд 03 дугаар сарын 22-ны өдөр хүн давж орж ирсэн хашаагаар бор малгайтай, юүдэнтэй цамцтай царайгаа нуусан хүн байсан... ” гэх мэдүүлэгБэйкер Тилли Далайван Аудит ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, Д.О-н сэжигтнээр мэдүүлсэн“...Доктор дэлгүүрийн хажуу айлын хашааг давж ороод амбаар луу нь ороход дотор нь хайрцагтай архи байсан тэндээс нь 6 шил архи авчихсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Н.О-н  “...Энх-Үрс дэлгүүрийн арын хаалгаар хулгай орж 5 кг савалгаатай гурил 3 ширхэг, мөн хаалганы хажууд байсан хүүхдийн унадаг дугуй нэг ширхэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг, Д.О-н сэжигтнээр мэдүүлсэн “...блокон хашаагаар нь давж ороод дэлгүүрийн арын бүргэд хаалга хагас онгорхой байхаар нь шагайгаад үзэхэд өрчихсөн гурил харагдсан. Тэрнээс нь 3 ширхэг 10 хэлийн гурил, хүүхдийн жижиг ягаан өнгөтэй унадаг дугуй байхаар нь аваад гарсан юм. ...” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3345 дугаартай үнэлгээ, хохирогч Ц.Б-н “...Булганхайрхан хүнсний дэлгүүр дээрээ машинаас хонины гулууз махаа зөөж байгаад хүн наймаа хийхээр орж ирэхээр нь машины тээшний хаалгаа хаачхаад хүнээ гаргачхаад буцаад гараад ирэх хооронд машинд байсан 1 ширхэг хонины гулууз мах байхгүй хулгайд алдсаныг мэдээд цагдаад хандчихаад дэлгүүрийн хяналтын камераа шүүхэд хэн болох нь тодорхойгүй царай нь бүдэг харагдаж байгаа 30 орчим бор нэхий куртиктэй залуу хүн байсан... ” гэх мэдүүлэг, Д.О-н сэжигтнээр мэдүүлсэн “...Уртынгол багт үйл ажиллагаа явуулдаг Антиза дэлгүүрийн хажуу талын махны дэлгүүрийн урд цагаан өнгийн машин зогсож байхаар нь арын тээшний татаад үзэхэд онгорхой байсан дотор нь хонины гулууз мах байхаар нь тэрийг нь авч яваад Сангийн далай дэлгүүрийн тэр хавьд явж байгаад таарсан хүндээ бэлнээр 70 000 төгрөгөөр өгчихсөн юм...” гэх мэдүүлэг, Тольдох Оюуны өгөөж ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны явцыг бэхжүүлэх гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э6Т-н   “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагаас 20 цаг 30 минутын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод ээж Б  гэртээ ганцаараа байхад нь үл таних согтуу залуу хаалга тогшиж ус уух гэсэн юм гэж хэлэн гэрт том өрөөний зурагтны урд байсан Айфон 6-эс, Айфон 11 про макс, Нокиа 215, Жи мобайлын дугаартай утаснуудыг аваад явсан байсан. Тухайн этгээд нь хар малгай, богино хар куртик өмссөн туранхай залуу байсан гэж манай ээж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Б ийн “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 52 минутад ***** тоотоос эмнэлэгт хэвтэж байгаа хүн эргэхээр гарсан...Тэр хооронд том өрөөний зурагтны урд байсан Айфон 6-эс, Айфон 11 про макс загварын хоёр гар утас мөн ээжийн өрөөнөөс 2 товчлууртай Жи мобайлын сим уншдаг 1 утас, Нокиа загварын гар утас нийт 4 ширхэг гар утас гэрээс аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, Далайван Аудит ХХК-н 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/02-05 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт, Д.О-н сэжигтнээр мэдүүлсэн “...Би гэрт нь ороод цай уучхаад гарахдаа гэрт нь байсан гар утасуудыг нь аваад гарчихсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч С.У-н “...Ботгонжин 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхдаа өөрийн эзэмшлийн самсунг А12 загварын утсаа лангуун дээрээ тавьчихсан байсан юм. Тэр үеэр ундааны түгээлт орж ирээд бараагаа хүлээж авах зуур намхан өндөр 2 залуу орж ирсэн юм. Тэгээд дэлгүүрээс Стандарт 0,75 л архи 1 ширхэгийг аваад гарсан удалгүй би гар утсаа үзэхэд байхгүй байсан…” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2737 дугаартай үнэлгээ, яллагдагч Д.О-н “...лангуун дээр нь ил хар өнгийн Самсунг А12 загварын гар утас байхаар нь би лангуун дээрээс нь авчихсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч У.Г-н “...Би Э , О  хоёрыг явсны дараа утсаар ярих гээл өөрийн самсунг А90 маркийн гар утсаа хайгаад олоогүй болохоор нь Э тэй утсаар ярьж асуутал би мэдэхгүй байна. Танайхаас гараад О аас салчихсан тэрнээс хойш уулзаагүй байна гэсэн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Д-ний “...Би гар утасны төлбөр болох 160 000 төгрөгийг өөрийн интернет банкаар Хаан банкны дансны дугаарыг нь санахгүй байна Э  гэсэн хүнийн данс руу шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг, гэрч А.Э-н  “...хаан банкны данс руу орлого 160 000 төгрөг хийгдээд 1 минут болоогүй байхад дахиж 160 000 төгрөгийн зарлага гарахаар нь би хүү О ыг Г   ахын гар утсыг аваад зарчихсан байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг, “Ашид бүлгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2963 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.О-н сэжигтнээр мэдүүлэн “...би хулгай хийсэн гар утсаа сууж явсан таксины жолоочид 160 000 төгрөгөөр зарчихсан байгаа...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч С.А-н “2021 оны 07 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Малчин **** тоот монгол гэрт хулгай орж BSB брэндийн 37 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, О HUI брэндийн цагаан савтай эмэгтэй хүний нүүрний ком 1 ширхэг, улаан сарнай цэцэгтэй цэнхэр өнгийн орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Б-н“...35 орчим насны 170 см орчим өндөртэй бүлтгэр нүдтэй, бор царайтай, саарал малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, саравчтай малгайтай согтуу залуу эрээн өнгийн адель тэвэрчихсэн орж ирээд зурагт хямдхан аваач гэж хэлсэн. Тэгтэл гадаа хүнд үзүүлж байхдаа манай зурагт гэж хэлсэн, сөхөж харчхаад өө нээрээ BSB зурагт гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудлаа гэж хэлтэл гоо сайхны жижиг сав болон орны бүтээлгээ орхиод зурагтаа тэврээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь:

1. Шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Доктор хүнсний дэлгүүрийн агуулахад нэвтэрч 0,75 литрийн Стандарт нэртэй архи 6 ширхэг, 0,5 литрийн Гоё нэртэй ундаа 10 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан П.Ш  д 65 000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Энх-Үрс хүнсний дэлгүүрийн арын хаалгаар хууль бусаар нэвтэрч 5 кг-ын 3 ширхэг Улаанбаатар гурил, хүүхдийн 3 дугуйтай унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Н.О-т 92 400 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булганхайрхан хүнсний дэлгүүрийн гадна талд байсан ***** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшнээс хонины 30 кг гулууз мах хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Ц.Б-д  315 000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотоос Э.Т-н   Айфон 11 про макс, Айфон 6-эс, Нокиа 215, Жи мобайлын загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1 270 000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2022 оны 01 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамд үйл ажиллагаа явуулах Ботгонжин 8 нэрийн дэлгүүрийн лангуун дээрээс иргэн С.У-н Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 499 000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын 30-04 тоотоос У.Г-н Самсунг А90 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 460 000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2021 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 1 дүгээр гудамжны ***  тоотод оршин суух С.А-н эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтрэн орж BSB загварын 37 инчийн зурагт, О HUI брэндийн нүүрний ком, улаан өнгийн цэцэгтэй цэнхэр орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 790 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.О нь хүн амьдрах болон худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий орон байранд нэвтэрч 7 удаагийн үргэлжилсэн, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авч 3 491 400 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.О нь нь 65 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч П.Ш  д 65 000 төгрөгийн хохирол, 20 000 төгрөгийн тээврийн зардал, хохирогч Н.О-т 92 400 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Б-д  315 000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Түмэнжаргалд 1 270 000 төгрөгийн хохирол, хохирогч С.Уранбилэгт 499 000 төгрөгийн хохирол, хохирогч У.Г  од 460 000 төгрөгийн хохирол, хохирогч С.Алтансүхэд 790 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч У.Г нь алдсан эд зүйлээ хүлээн авсан тул хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч М.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна. Иймд шүүгдэгч Д.О аас нийт 2 711 400 төгрөг гаргуулан хохирогч Э.Түмэнжаргалд 1 270 000 төгрөг, хохирогч С.Уранбилэгт 499 000 төгрөг, хохирогч Н.О-т 42 400 төгрөг, хохирогч П.Ш  д 85 000 төгрөг, хохирогч Ц.Б-д  315 000 төгрөг, хохирогч С.Алтансүхэд 500 000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д-н О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-н цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О аас нийт 2 711 400 төгрөг гаргуулан хохирогч Э.Т / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод оршин суух хаягтай/-т 1 270 000 төгрөг, хохирогч С.У /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ***** тоотод оршин суух хаягтай/-т 499 000 төгрөг, хохирогч Н.О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-9 тоотод оршин суух хаягтай/-т 42 400 төгрөг, хохирогч П.Ш   /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын **** тоотод оршин суух хаягтай/-т 85 000 төгрөг, хохирогч Ц.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод оршин суух хаягтай/-т 315 000 төгрөг, хохирогч С.А /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 9-р хороо Малчны 1-***  тоотод оршин суух хаягтай/-т 500 000 төгрөгийг тус тус төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС