Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ244

 

 

 

 

 

 

 

 

 

 2022       07            01                                         2022/ШЦТ/244

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга т.Буджав

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т  холбогдох эрүүгийн 2225002380291 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

М.М.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.М нь 2022 оны 3-р сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн **** тоот гэртээ эхнэр М.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халуун зуух руу түлхэн баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл бүхий гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин ийм асуудал гаргахгүй, ойлгосон” гэв.

 

Хохирогч М.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. М.Б-ий   Цагдаагий газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,

            2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

            3. Гэрч Х.Б-н “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.Б-тэй уулзахад тэрээр манай нөхөр гэртээ ирэхээ больсон, гадуур хонодог болсон, гэртээ ирэхээрээ шөнө дөлөөр орж ирдэг, орж ирэхээрээ тусдаа өрөөнд унтчихаад гараад явдаг болсон, байнгын хэрүүлтэй байгаа талаараа ярьж уйлж байсан. Тэгээд хэд хоногийн өмнө хэрүүл болж байгаад намайг түлхээд би халуун зуухан дээр унаж гуяа түлсэн гэж ярьж байсан. Тухайн үед гуяыг нь харахад түлэгдээд удаагүй байгаа нь харагдаж байсан ба шарх нь нэлээн муухай болчихсон өмдтэйгөө наалдаад цус гарчихсан байсан. Тухайн үед гуяа боогоогүй тос түрээд шууд өмсчихсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р тал/,

            4. М.М-н сэжигтнээр мэдүүлсэн “...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орой би эхнэр Б-тэй  маргалдсан юм. Эхнэр маань архи уугаад байдаг болохоор архинаас болж маргалдсан юм. Тэгээд би түүнийг санаандгүй түлхтэл тэрээр халуун зуухан дээр унаад гуя нь түлэгдчихсэн юм. Эхнэр бид 2 архинаас болоод ер нь маргаантай байгаа юм. Тухайн үед эхнэр, бид 2 эрүүл байсан бөгөөд гэрт хүү бид гурваас өөр хүн байгаагүй юм. Тэгээд би маргааш нь жижүүртэй байсан учир ажил дээрээ хоносон юм. Тухайн үед эхнэрийн гуя түлэгдэхэд түргэн болон цагдаа дуудаагүй бөгөөд өөрөө л гэрээрээ эмчилсэн юм. Одоо би гэр бүлээ салгах гээд шүүхэд өргөдлөө өгчихсөн байгаа юм. Би хааяа хэрэлдсэн үедээ эхнэрийгээ ганц нэг удаа алгадаж байсан юм. 2015 оноос хойш эхнэртэйгээ цуг амьдарч байгаа бөгөөд дундаасаа 1 хүүтэй, албан ёсны гэрлэлтийн батлахтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р тал/,

            5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н  2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 312 дугаартай “...М.Б-ий   биед баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь өндөр хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р тал/,

            6. М.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/,

7. Хохирогч М.Б-ий   “...2022 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 01 цагийн үед М.М гэртээ согтуу орж ирэхээр нь яагаад архи уусан талаар асуухад “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг түлхэх үед нь би халуун пийшэн дээр бөгсөн биеэрээ унаснаас болж баруун талын гуяны ар хэсэг түлэгдээд боож хоносон юм. Тэгээд тэр шөнөдөө бид 2 хэрүүл хийж байгаад унтаж амарцгаагаад өглөө нь М.М ажилдаа явсан. Би ШША-ны шинжээч эмч Ч.Б-н  2022.04.06-ны өдөр гаргасан №312 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдсэн шарх гэмтлийг манай нөхөр Маралбек нь намайг зуух руу түлхэж учруулсан юм. Тухайн үйл явдал нь 2022.03.25-ны шөнийн 01 цагийн үед болсон бөгөөд би 2022.04.03-ны цагдаад хандсан юм. Би Маралбектэй 2015 онд танилцаж хамт амьдрах болсон бөгөөд дундаасаа 1 хүүтэй юм. Бид 2 албан ёсны гэрлэлтийн батлахтай бөгөөд хүү маань ааваараа овоглодог юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөр шүүхэд гэр бүл салах тухай өргөдөл өгчихсөн одоо шүүхээр явж байгаа юм. Миний хувьд нааш цааш яваад байхгүй, ингээд хэргээ хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-45-р тал/,

8. Насанд хүрээгүй гэрч М.А-н   “...Тухайн өдрийн шөнө аав маань гэртээ гаднаас ганцаараа согтуу орж ирээд ээжийг маань түлхсэн юм. Тэгтэл ээж зуухан дээр суучихсан бөгөөд тэгээд хөл нь түлэгдсэн. Тухайн үед ээж, аав маань хэрэлдээд байсан. Мөн аав ээжийг өшиглөсөн санагдаж байна. Тэр үед манайд аав, ээж бид 3 л байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч М.М нь 2022 оны 3-р сарын 24-25нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг **** өөрийн гэртээ эхнэр М.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халуун зуух руу түлхэн баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл бүхий гэмтэл учруулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан М.Б-ий   Цагдаагий газарт гаргасан гомдол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэрч Х.Б-н “...Тухайн үед гуяыг нь харахад түлэгдээд удаагүй байгаа нь харагдаж байсан ба шарх нь нэлээн муухай болчихсон өмдтэйгөө наалдаад цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, М.М-н сэжигтнээр мэдүүлсэн “...Тэгээд би түүнийг санаандгүй түлхтэл тэрээр халуун зуухан дээр унаад гуя нь түлэгдчихсэн юм...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н  2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 312 дугаартай дүгнэлт, М.Маралбезкийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч М.Б-ий   “...намайг түлхэх үед нь би халуун пийшэн дээр бөгсөн биеэрээ унаснаас болж баруун талын гуяны ар хэсэг түлэгдээд боож хоносон юм. Түлэгдсэн шарх гэмтлийг манай нөхөр Маралбек нь намайг зуух руу түлхэж учруулсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.А-н   “...Тухайн өдрийн шөнө аав маань гэртээ гаднаас ганцаараа согтуу орж ирээд ээжийг маань түлхсэн юм. Тэгтэл ээж зуухан дээр суучихсан бөгөөд тэгээд хөл нь түлэгдсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.М нь 2022 оны 3-р сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн **** тоот гэртээ эхнэр М.Б-г зуух руу түлхэн баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ гэр бүлийн хариулцаа хамаарал бүхий хүн болох эхнэрээ зуух руу түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Маралекийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ий   эрүүл мэндэд нь баруун гуяны ар хэсэгт 1-р зэргийн түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн М-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т  оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС