Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0199/Э |
Дугаар | 2022/ШЦТ/212 |
Огноо | 2022-08-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нн Нд холбогдох 2200000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Б багийн А гэх газар оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Нн Н /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ааймгийн Т сумын Бдугаар багийн нутаг дэвсгэр Агэх газарт 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цаг 00 минутын орчимд “эхнэртэй маргалдсан” гэх шалтгаанаар иргэн А.Лыг зодож биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Нын мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой Л манайд согтуу ирсэн. Л нь манайд 1 ширхэг пиво байгааг мэдэж байсан. Тэгээд Л надаас пиво гуйгаад, би хамт явж байгаа хүнтэйгээ уух гэсэн юм гэж хэлсэн. Би пиво өгөх гээд гэрээс гарч ирээд байж байтал манай эхнэр гарч ирээд “та хоёр пиво уух гээд байна уу?” гэтэл Л манай эхнэртэй хэрэлдээд байхаар нь би Лыг “чи яв” гээд явуулсан. Гэтэл буцаж манайд ирээд манай эхнэртэй хэрэлдээд, манай эхнэрийг алгадчихаар нь би Лыг цохисон нь үнэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2200000000 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Лын мэдүүлсэн: ... 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн Т сумын Ббагийн нутаг дэвсгэрт байрладаг Агэх газарт хөдөө гэртээ ганцаараа байж байсан. Манай эхнэр Т нь Т сумын төвд эмнэлэгт эмчлүүлэхээр хэвтэж байсан тиймээс би гэртээ ганцаараа байсан юм. Манай гэрийн доор булгийн шавар дээр машины гэрэл тусаад удаад байхаар нь ямар хүмүүс юм болдоо гэж бодоод би мотоцикльтойгоо яваад очсон. Гэтэл манай сумын Б машин нь шаварт суучихсан зогсож байсан. Би Бөд хандаж наад машин чинь том тэргээр татаж гаргахгүй бол болохгүй юм байна энд ойрхон Нийн гэр байдаг тэднийх том “Харрер” машинтай тэр машиныг гуйгаад татуулж гаргая гээд Бийг сундлаад Нийн гэрт очсон. Тэдний гэрт очоод Н машинаараа татаж өгъе гээд эхнэртэйгээ хамт Б гэх хүнийг суулгаад эргээд машин руу явчихсан. Тэр гурвыг машинаа татах гээд явсны дараа би Нын хажууд айл буусан Н гэдэг айлын гэрт орсон. Намайг ороход Нын гэрт түүний эхнэр *******ээ болон Нийн 7 дугаар ангид сурдаг хүү нь хамт байсан өөр хүмүүс байгаагүй. Н болон түүний эхнэр , Б машинаа шавраас татаж гаргахаар Нийн машинтай явцгаасан байсан. Би Нын гэрт ороод түүний эхнэр болон Нтай мэнд, мэдээд ойр зуурын зүйлс ярилцаад сууж байтал Нын эхнэр *******ээ над руу дайрч намайг элдвээр хэлж доромжлоод байсан. Чи муу гуйлгачин гийн буянд амьдрал чинь сагаж дээ гэх мэтээр элдвээр хэлээд байсан. Би яагаад тэгээд байгааг нь ойлгоогүй. Уг нь би тэдний гэрт ороод хэрүүл маргаан хийж агсам согтуу тавиагүй, мөн Н болон түүний эхнэр ******* нартай ам зөрж хэрүүл хийж үзээгүй юм. Нын эхнэр ******* нь над руу дайраад орилоод хэрэлдэж байхад хажуунаас Н орж ирээд миний толгой, нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохисон би гайхаад гэрээс нь гараад явж байтал миний араас Н түлхэж унагаагаад дээр гараад хоёр гараараа нүүр нүд рүү нүдээд хөлөөрөө бас намайг өшиглөөд байсан. Намайг газар унасан хойно Н гараараа нэлээд олон удаа цохисон би тоолж чадаагүй эхлээд гараараа хааж байсан боловч дээрээс цохиод миний хоёр нүд, шанаа, толгойны хэсэг газруудад цохиж гэмтээсэн мөн хөлөөрөө өшиглөж миний зүүн талын хөмсгийг задласан. Намайг ингэж цохиж зодсоныхоо дараа Н босоод яваад өгсөн. Ныг гэртээ орсны дараа би мотоциклио унаад тэдний гэрээс гараад Аийн гэрт очсон. Аийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд танай дүү нар намайг ингэж зодлоо гэтэл А “Чиний янхан эхнэр чинь эд нарын уурыг хүргээд ийм юм болж байгаа биз” гэсэн тэгэхээр нь би явах гэтэл А миний мотоциклиос тавихгүй байсан. Би мотоциклио орхиод Аийн гэрийн гаднаас алхаад Болдын Багаагийн гэрт очоод сумын төв хүргүүлсэн. Н намайг Архангай аймгийн Т сумын Ббагийн нутаг дэвсгэрт байрладаг Агэх газарт байдаг хөдөө гэрийнхээ гадаа нь зодсон. Намайг цохиж зодоход 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21.00 цаг болж байсан. Намайг Н цохиж зодож байхад түүний эхнэр *******ээ болон Нийн 7 дугаар ангийн хүүхэд хамт байсан өөр хүн байгаагүй. Би Нын гэрт ороход намайг түүний эхнэр *******ээ нь хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь түүний эхнэрт хандаж чи юу яриад байгаа юм бэ чи өөрөө ч гэсэн надтай адилхан л амьдарч байгаа биздээ гэтэл Н эхнэрийгээ өмөөрөөд намайг цохиж зодож эхлэсэн. Одоо миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын хөмсөг задарсан, чихнээс цус гараад толгой өвдөөд байна. Т сумын гаралтай Н гэдэг хүн миний толгойн тус газарт гараараа удаа дараа олон цохисон, намайг цохихдоо эхлээд гэр дотроо 3-4 удаа цохисон гэрээс нь гарч ирээд би явах гэж байтал намайг газар унагаагаад дээр гарч байгаад бас гараараа нүүр, толгой руу минь цохисон өөр газар руу цохиогүй. Би архи дарс уугаагүй эрүүл байсан. Н ч гэсэн гэртээ эрүүл зүгээр байсан. Би тухайн үед Нд огт гар хүрээгүй Н л намайг цохиж зодсон. Н намайг ганцаараа цохиж, зодсон. Дээрх гэмтлүүдийг Н намайг цохиж, зодож учруулсан, би тэдний гэрт очихдоо зүгээр очсон. Үүнийг манай эхнэр болон надтай тааралдсан Б нар мэдэж байгаа мөн би тэдний гэрээс зодуулсныхаа дараа Аийн гэрт очсон А намайг зодуулсан байдлыг мөн адил харсан. Би гомдолтой байна. Намайг цохиж, зодсон Н гэх хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Лын дахин мэдүүлсэн: ...Би гомдолтой байна. Хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авна. Миний хохирлыг бүрэн барагдуулж надаас уучлалт гуйх юм бол надад гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн: ... Би 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Архангай аймгийн Т сумын төвд Эрүүл мэндийн газарт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг эмнэлэгтээ хэвтэж байхад оройны 21:00 цагийн орчимд манай нөхөр Л над руу утсаар залгаад “Би Нд зодуулчихлаа, намайг ямар нэгэн шалтгаангүй нүүр, нүдгүй нүдээд зодчихлоо чи цагдаа нарт дуудлага өгөөд хүрээд ир” гэж ярьсан. Би нөхрөөсөө “Чамайг Н яагаад зодсон юм бэ?” гэж асуухад “Намайг Н өөрийн эхнэртэй нь хэрэлдээ гэж эхнэрээ өмөөрөөд зодчихлоо өөр маргаан болоогүй, би Ныг цохиж зодоогүй” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Л манайхтай ойрхон Батаа гэдэг залуугаар хүргүүлээд сумын төвд эмнэлэгт хүрээд ирсэн. Намайг харахад манай нөхөр үнэхээр аймар байдалтай байсан хоёр нүд нь хөхөрсөн, хавдсан бараг юм харж байгаа юм уу? гэмээр их хавдартай болсон хамар, амнаас цус гараад хатчихсан, нүүр ам нь битүү цус болчихсон байсан. Тухайн үед би гар утсан дээрээ нөхрийнхөө зургийг авсан. Манай нөхрөөс тухайн үед архи, дарс үнэртээгүй угаасаа архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөрт үзлэг хийсэн эмнэлгийн эмч Өлзий-Утас ерөнхий үзлэг хийгээд сувилагч Болормаа, асрагч Баасанцэрэн нар цус, шархыг нь цэвэрлэж Лын зүүн талын задарсан байсан хөмсгөнд боолт хийж өгсөн. Ингээд бид нар гомдолтой учраас цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр утсаар ярихдаа манай хажуу талд ойрхон Нэргүй Н намайг зодчихлоо би түүнийг цохиж зодоогүй газар унагааж байгаад нүүр, амгүй гараараа цохиж нүдсэн гэж хэлж байсан. Би яг тухайн хэрэг явдал болох үед Т сумын төвд эмнэлэгт хэвтэж байсан. Хэрэг болсны дараа Н болон түүний эхнэр хүмүүст манай нөхрийг гэрт нь орж агсам согтуу тавиад байхаар нь цохиж зодсон гэж худлаа хэлээд байсан. Гэтэл манай нөхөр тэдний гэрт орж, агсам согтуу тавиагүй эрүүл байсан. Ингэж хүнийг зодчихоод худлаа гүтгэж ярьж байгаад нь гомдож байна. Биеийн байдал хэвийн зүгээр байсан. Хэрэг явдал болохын өмнө манай нөхөр ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Нын мэдүүлсэн: ... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 185 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.Лын биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/,
Архангай аймгийн Т сумын Хөхсүм багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34-35 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 17-18 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цаг 00 минутын орчимд “эхнэртэй маргалдсан” гэх шалтгаанаар иргэн А.Л нь бусдад зодуулж, түүний биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Н нь гэм буруутай байна.
Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 05 дугаар 08-ны өдөр 21 цаг 00 минутын орчимд “эхнэртэй маргалдсан” гэх шалтгаанаар иргэн А.Лыг зодож биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч А.Лын мэдүүлсэн “...Нын эхнэр *******ээ над руу дайрч намайг элдвээр хэлж дормжлоод байсан чи муу гуйлгачин гийн буянд амьдрал чинь сагаж дээ гэх мэтээр элдвээр хэлээд байсан...Нын эхнэр ******* нь над руу дайраад орилоод хэрэлдэж байхад хажуунаас Н орж ирээд миний толгой, нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Би гайхаад гэрээс нь гараад явж байтал миний араас Н намайг түлхэж унагаагаад дээр гараад хоёр гараараа нүүр нүд рүү нүдээд хөлөөрөө бас намайг өшиглөөд байсан. Намайг газар унасан хойно Н гараараа нэлээд олон удаа цохисон. Би тоолж чадаагүй эхлээд гараараа хааж байсан боловч дээрээс цохиод миний хоёр нүд, шанаа, толгойны хэсэг газруудад цохиж гэмтээсэн мөн хөлөөрөө өшиглөж миний зүүн талын хөмсгийг задласан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/,
гэрч Д.Тын мэдүүлсэн “...манай нөхөр үнэхээр аймаар байдалтай байсан. Хоёр нүд нь хөхөрсөн, хавдсан бараг юм харж байгаа юм уу?, гэмээр их хавдартай болсон хамар амнаас цус гараад хатчихсан, нүүр ам нь битүү цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Нын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 185 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Н нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цаг 00 минутын орчимд “эхнэртэй маргалдсан” гэх шалтгаанаар иргэн А.Лыг зодож биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэх гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч А.Л нь гэмт хорын хохиролд нийт 1.050.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 63 хуу/ ба үүнээс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд хэрэглэсэн 6 удаагийн /хх-ийн 17-18 хуу/ бинзенийн үнэ 183.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож шүүгдэгч Н.Наас гаргуулж хохирогч А.Лт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримт ирүүлээгүй 867.000 /найман зуун жаран долоон мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Хохирогч А.Лын дээрх бензин авсан гэх цаг хугацаа нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн, шинжээчийн дүгнэлт гаргуулсан, эмнэлэгт үзүүлсэн цаг хугацаатай тохирч байгаа болно.
Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 183.000 /нэг зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Т сумын Б/2 дугаар/ баг Агэх газарт оршин суух Бн овогт Агийн Л /РД:А0000000/-т олгож, хохирогч А.Лын нэхэмжлэлийн шаардлагаас 867.000 /найман зуун жаран долоон мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Нын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ