Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Алтангадас,

Шүүгдэгч Э.Болорхүү, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батжаргал,

Шүүгдэгч Б.Амартүвшин, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

Хохирогч Б.Батбаатар нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэннадмидын Алтангадас, Харнууд овогт Бямбажавын Амартүвшин, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Энхтуяагийн Болорхүү нарт холбогдох эрүүгийн 201625020527 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Цэрэннадмидын Алтангадас, Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай,  эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Милл хаус” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 74 дүгээр гудамжны 28 тоотод оршин  суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ГЮ87081511/,

 

2. Харнууд овогт Бямбажавын Амартүвшин, Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 41 дүгээр гудамжны 871 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД: ДН92050712/,

 

3. Харчин овогт Энхтуяагийн Болорхүү, Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай,  эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Үлэмж Грийс” ХХК-д үсчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 7-56 тоотод оршин  суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ХЕ87112019/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Амартүвшин нь шүүгдэгч Э.Болорхүү, Ц.Алтангадас нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке пабны гадна иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь “дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний буланд зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Алтангадас нь шүүгдэгч Э.Болорхүү, Б.Амартүвшин нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке пабны гадна иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь “дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний буланд зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Э.Болорхүү нь шүүгдэгч Б.Амартүвшин, Ц.Алтангадас нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке пабны гадна иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь “дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний буланд зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн тэрээр ганцаараа дээрх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке паб дотор байрлах текэн дээр байсан иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн “АСЕР” маркийн зөөврийн компьютерын дэлгэцний ард хэсэг рүү гараараа цохиж уг компьютерын дэлгэцийг гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Алтангадас мэдүүлэхдээ: Тухайн өдөр пабад найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан. Пабын ажилчид архи уугаад сууж байсан. Ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд Амартүвшин  нэг ажилтантай нь маргалдаад зогсож байсан. “Юу болсон юм бэ” гэхэд “гарын мөнгө өг гээд байна” гэж Амартүвшин хэлсэн. Пабаас гарах болоод би тооцоо хийхээр АТМ руу яваад ирэх хооронд манай найзууд гараад явсан байсан. Араас нь явах гэхэд намайг 2 эмэгтэй барьчихаад явуулахгүй, эвдэлсэн нөүтбүүкээ төл гээд байсан. Би эвдээгүй юм чинь төлөхгүй гэхэд хохирогч Батбаатар намайг барьж авсан. Тухайн үед тэнд байсан

согтуу эмэгтэй над руу штрикийг шидсэн. Намайг штрик авч гүйхэд араас Батбаатар хөөгөөд байхаар нь амь авраарай гээд гүйсэн. Намайг гүйцээд ирэхээр нь штрикээ шидэхэд Батбаатарын уруулны дээд хэсэгт нь оносон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амартүвшин мэдүүлэхдээ: Тухайн өдөр Э.Болорхүүгийн эхнэрийн төрсөн өдөр болж байна гээд эхнэр бид хоёрыг дуудсан. Эхнэр бид хоёр шөнийн 01 цагийн үед паб дээр нь очсон. Зөөгч нь манайх хаах ёстой цагаасаа сунгачихлаа, танай найз гарын мөнгө гэж 20.000 төгрөг өгөх ёстой гээд нэхсэн. Би мэдэхгүй гээд хэсэг маргалдсан. Бид нар пабаас гараад явж байхад Алтангадас хойноос авраарай, туслаарай гээд гүйгээд ирсэн. Араас нь 2 залуу гүйж ирсэн. Тэгээд хоорондоо зууралдаад хохирогч Батбаатар Болорхүүг түлхэж унагаад хөлийг нь тавихгүй хазах гээд байхаар нь салгах гээд хохирогч залуугийн гар руу 1 удаа өшиглөсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Болорхүү мэдүүлэхдээ: Намайг доор сууж байхад дээр маргаан болоод байна, салгаад ир гэсэн. Намайг очиход Амартүвшин зөөгчтэй маргалдаж авсан. Би шатаар бууж явахдаа гараараа санамсаргүй компьютерийн дэлгэцийг цохиж хагалсан. Бид нар түрүүлээд гараад явсан. Удалгүй Алтангадас авраарай гээд гүйж ирсэн. Араас нь 2 залуу гүйгээд ирсэн. Батбаатар намайг тэвэрч уначихаад хөлнөөс тавихгүй байсан. Амартүвшин тавь гээд 2 удаа өшиглөсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбаатар мэдүүлэхдээ: Тухайн өдөр шөнийн 02 цагт эхнэрээ авах гээд очих үед манай үүдэн дээр тогооч, манай эхнэр хоёр Алтангадастай барьцалдаад зогсож байсан. Би юу болсон юм бэ гээд Алтангадасыг дагуулж ороход  Алтангадас текэн дээр байсан штрик аваад гүйсэн. Би араас нь хөөсөн. Гудамжны үзүүр дээр Амартүвшин, Болорхүү нар хоёр эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгээд намайг гүйгээд очиход эхлээд Болорхүү цохиод дараа нь Алтангадас миний уруул руу штрикээр цохисон. Тэгээд газар унахад Амартүвшин намайг хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөсөн. Бүгдээрээ нийлж намайг өшиглөж зодсон гэв.

 

Хохирогч Б.Батбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө орой 00:00 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах “Есүй” пабаас өөрийн эхнэр Бат-эрдэнэ /96660616/-г авах гээд очсон. Тэгтэл “Есүй” пабын гадна талд манай тогооч мөн манай эхнэр нэг залуутай зууралдаад байж байсан. Тэгээд би юу болсон талаар асуутал тухайн залуу нь нөүтбүүк эвдчихсэн гэж хэлсэн. Тэгээд тэр залууг паб руу оруулсан. Тэгээд байж байтал тэр залуу текен дээр байсан штрик аваад араас хөөвөл ална шүү гээд пабаас гарч зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хөөсөн ба тухайн залуу нь найзууд дээрээ очсон. Тэнд 2 залуу, 2 эмэгтэй байсан. Тэгээд би араас нь очоод зогс гэж хэлсэн. Тухайн хөөж байсан залуу нь авраарай гээд хашгираад байсан. Тэгтэл тэнд байсан 2 залуугийн намхан залуу нь миний нүүрлүү гараараа цохьсон. Тэгж байтал манай пабаас зугтаасан залуу гартаа байсан штрикээр миний уруулын дээд хэсэгт цохьсон, тэгээд би газар унасан. Тэр үед тэр 3 залуу нийлж, миний толгой хэсэгт өшиглөсөн. Тэр үед би шоконд орсон байсан ба цагдаа ирсэн. Тэгээд л тэдгээр залуусыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухайн 3 залуугийн түрүүлж зугтдаг

залуу нь миний уруу л хэсэгт штрикээр цохьсон, мөн намхан залуу нь  түрүүлж цохьсон, тэгээд л газар унахад дээрээс зодоцгоосон. ...Паб дотор ямар нэгэн байдлаар штрик шидсэн асуудал байхгүй, паб дотор зогсож байхад гэнэт л текэн дээр байсан штрик аваад зугтаачихсан, тэгээд би араас нь хөөж гүйсэн. Намайг газар унасан байхад миний нүүр хэсэгт өшиглөсөн, ер нь бүгд л дээр гарч байгаад өшиглөж зодож, гэмтэл учруулсан. ...Би Алтангадасыг юу болсон бэ гээд дагуулж ороход текэн дээр байсан штрик аваад зугтаасан. Би араас нь хөөсөн. Амартүвшин Болорхүү нар гудамжны үзүүр дээр зогсож байсан. Эхлээд Болорхүү цохиод дараа нь Алтангадас миний уруул руу штрикээр цохисон. Тэгээд газар унахад Амартүвшин намайг өшиглөсөн. ...Тухайн үед миний хамар мурийсан, уруулын дээд хэсэгт сорви  үүссэн байгаа, тиймээс энэ эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна …” гэсэн мэдүүлэг. /хх-13, 83, 153/,

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…тэнд байсан урт үстэй өндөр залуу нь би мэргэжлийн хяналтанд ажилладаг, хаалгана гэхээр нь би бичиг баримтаа үзүүл гэж хэлээд уурлаад шатаар бууж байхдаа гараа саваад текэн дээр байсан нөүтбүүкний дэлгэц хаагдаж хагарсан. ... би араас нь гүйгээд очтол манай нөхөр газар уначихсан, шар үстэй залуу нь манай нөхрийг өшиглөсөн байсан ба нөгөө хоёр залуу хажууд нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-81-82/,

 

Гэрч Э.Алтаншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэнд байсан залуучуудын нэг болох урт үстэй өндөр туранхай залуу цохьсон, тэгээд л дэлгэц нь хагарчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-11/,

 

Гэрч Ц.Ичинхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Болорхүү эхнэрийн хамт Амартүвшин бид дөрөв алхаж байтал араас Алтангадас авраарай, туслаарай, аллаа гээд гүйж ирсэн. Тэгээд хартал Алтангадасын араас 2-3 залуу гүйж байсан ба бид нар дээр ирээд та нар караокед сууж байсан хүмүүс мөн үү гэж орилоод Боролхүүг түлхсэн тэгтэл Болорхүү зөрүүлж түлхэхэд тэр залуу газар унасан. Тэгээд Болорхүүгийн эхнэр бид хоёр айсандаа зугтаад явчихсан. ....Текэний хажууд Болорхүү зогсож байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-15/

 

Гэрч Б.Батбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...... тэнд байсан урт үстэй залуу ... текэн дээр байсан зөөврийн нөүтбүүкийг гараараа цохиод нөүтбүүкний дэлгэц хаагдчихсан. Тэгээд тэр залуучууд бүгд гараад явсан. Тэгээд бид нар тоогоогүй байж байгаад зөөврийн компьютерийнхээ дэлгэцийг хартал хагарчихсан байсан. Тэгээд манай эгч араас нь гүйж гартал бүгд тал тал тийшээ гүйгээд явчихсан ба тэнд байсан 3 залуугийн шар үстэй, урт үстэй залуугийн нөгөөхийг нь барьж аваад байж байхад манай пабыг ажиллуулдаг эгчийн нөхөр нь пабаа хаах гээд хүрээд ирсэн. Тэгээд тэр залууг ажил руу авч ороод бусад хүмүүсийн гэрийн хаяг, утасны дугаарыг нь бичиж авах гэтэл тэр залуу зогсож байснаа текэн дээр байсан штрикийг шүүрч аваад пабаас гараад зугтаасан ба манай пабын захирал эгчийн нөхөр болон эгч араас нь гүйгээд явсан ба би ганцаараа пабад үлдсэн. Нилээн байж байгаад манай эгчийн нөхөр ба би ганцаараа пабад үлдсэн. Нилээн байж байгаад манай эгчийн нөхөр зодуулчихсан орж ирсэн. ...Нөүтбүүкний дэлгэцийг урт үстэй залуу гараараа цохиод хагалчихсан…” гэсэн мэдүүлэг. /хх-16-17/,

 

Гэрч Л.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…урт устэй залуу нь маргалдаж байхдаа нөүтбүүкний дэлгэцийг гараараа саваад цохьчихсон. Тэр үед дэлгэц нь хагарсан…” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2069 дугаартай дүгнэлт: “...Батбаатарын биед дух, баруун хөмсөг хамар, зүүн нүдний булан зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх-22/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, “…хар саарал өнгийн “Самсунг” гэх бичиглэлтэй зөөврийн нөүтбүүк байх ба уг нөүтбүүк 36*23см хэмжээтэй ба уг нөүтбүүкийг асааж үзэхэд дэлгэц нь хагарсан байдалтай асахгүй байсныг тэмдэглэлд тусгав.” /хх-50-52, 151/,                                                             

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсргах тухай тогтоол “...Эд мөрийн баримтаар 1 ширхэг Самсунг брендийн хар саарал өнгийн зөөврийн нөүтбүүкийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов.” /хх-152/,

 

Эд зүйлийн үнэлгээ “ACER маркийн нөүтбүүк, 500.000 төгрөг” /хх-72/,

 

Шинжээч Б.Ариунзул мэдүүлэхдээ: “... дух, баруун хөмсөг дух, баруун хөмсөг хамар, зүүн нүдний булан зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх бүхий гэмтлүүд нь бүгд нийлж байж хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа  юм. Гэмтлийн зэргийг гаргахдаа хөнгөнийг нь хүндэд нь багтааж гаргадаг. Мөн эдгээр гэмтлүүдийг хөнгөн зэргийн гэмтэлд тодорхойлсон гол хүчин зүйл бол хамрын ясны хугарал, дээд уруулд шарх гэмтлүүд юм…” гэсэн дүгнэлт /хх-84/,

 

Нөүтбүүкний төлбөр болох 500.000 төгрөгийг төлсөн гэх баримт. /хх-102/

 

Шүүгдэгч Б.Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Алтангадас араас гүйгээд ирсэн ба түүний араас хоёр залуу гүйж ирсэн. Тэгээд Алтангадас ирээд энэ хоёр залууг аваачээ, намайг зодлоо гэж хашгирсан. Тэгэхээр нь Болорхүү нэг залууг бариад авсан. Тэгэхэд Болорхүүг тэр залуу цохьсон, тэгээд Болорхүү түлхээд газар унасан. Болорхүүгийн хөлнөөс бариад тавихгүй байхаар нь би салгах гээд өшиглөсөн. Тэгээд байж байтал 2 цагдаа ирээд салгаад аваад явсан. …манай найз Болорхүү гараараа дэлгэц хэсгийг нь санаандгүй цохьчихсон, өөрөөр бол эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй. …Тэр залуу гүйж ирээд Болорхүүг яагаад байгаа юм бэ гэхэд Болорхүү тэр залууг түлхсэн, тэгэхээр нь би тэр залууг хажуунаас нь нэг цохьсон. Хохирогч залууг Болорхүү барьж авсан. Болорхүү түлхээд хохирогч залуу унасан…” гэсэн мэдүүлэг /хх-27, 155/,

 

Шүүгдэгч Ц.Алтангадас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь би текэн дээр нь байсан штрикийг аваад зугтаасан. Тэгээд эргээд

хартал 2 залуу хөөж байсан, тэгээд байр тойроод гартал манай найзууд урд явж байхаар нь би очоод намайг авраарай гэж орилсон, тэгтэл манай найз Болорхүү нь намайг хөөж байсан залууг тэврээд авсан ба Болорхүүг эхлээд цохьчих шиг болсон ба Болорхүү тэр залуутай маргалдаж, зодолдсон. Би гартаа барьж байсан штрикээ тэр залуу руу шидсэн… Болорхүү биеэ хамгаалаад зөрүүлээд цохьсон. Би гүйж байхдаа штрик шидсэн ба нүүрэн хэсэгт нь онож таарсан” гэсэн мэдүүлэг /хх-29, 33, 87, 156/,

 

Шүүгдэгч Э.Болорхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…бид нар алхаж байтал араас 2 залуу хөөгөөд ирж байсан. Тэгээд хөөж байсан нэг залуу нь ирээд шууд намайг бариад авсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад түлхсэн. Тэр үед газар унасан ба миний хөлнөөс бариад тавихгүй байсан. Тэр үед Амартүвшин салгасан. … тэр залуу гүйж ирээд намайг шууд бариад авахаар нь би түлхсэн, тэгтэл зодох гэж дайрсан. Тэр үед хэд хэд цохилцсон, тэгээд л газар унасан. Тэр үед Амартүвшин ирээд салгасан. …Амартүвшин хохирогчийн нүүр цээж рүү өшиглөж салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-31, 37, 89, 154/,

 

Шүүгдэгч Ц.Алтангадасын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, “Милл хаус” ХХК-ийн тодорхойлолт /хх-39, 41, 44, 46/,

Шүүгдэгч Б.Амартүвшингийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “ГАНБИНДЭР” ХХК-д менежерийн ажил эрхэлдэг болохыг тодорхойлсон захирал Ж.Сугарын хүсэлт, /хх-38, 42, 127/,

Шүүгдэгч Э.Болорхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, “Үлэмж грийс” ХХК-ийн тодорхойлолт /хх-40, 43, 45, 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

НЭГ: Ц.Алтангадас, Б.Амартүвшин нарт холбогдох хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Амартүвшин нь шүүгдэгч Э.Болорхүү, Ц.Алтангадас нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке пабны гадна иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь “дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний буланд зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Алтангадас нь шүүгдэгч Э.Болорхүү, Б.Амартүвшин нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке пабны гадна иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь “дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний буланд зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Батбаатарын “…би араас нь хөөсөн ба тухайн залуу нь найзууд дээрээ очсон. Тэнд 2 залуу, 2 эмэгтэй байсан. Тэгээд би араас нь очоод зогс гэж хэлсэн. Тухайн хөөж байсан залуу нь авраарай гээд хашиграад байсан. Тэгтэл тэнд байсан 2 залуугийн намхан залуу нь миний нүүрлүү гараараа цохьсон. Тэгж байтал манай пабаас зугтаасан залуу гартаа байсан штрыхээр миний уруулын дээд хэсэгт цохьсон, тэгээд би газар унасан. Тэр үед тэр 3 залуу нийлж, миний толгой хэсэгт хөшиглөсөн.” гэх мэдүүлэг. /хх-13, 83, 153/,

гэрч, хохирогч Б.Бат-Эрдэнийн “…би араас нь гүйгээд очтол манай нөхөр газар уначихсан, шар үстэй залуу нь манай нөхрийг өшиглөсөн байсан ба нөгөө хоёр залуу хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх-81-82/,

гэрч Ц.Ичинхорлоогийн “...Болорхүүг түлхсэн тэгтэл Болорхүү зөрүүлж түлхэхэд тэр залуу газар унасан.” гэх мэдүүлэг. /хх-15/, гэрч Б.Батбилэгийн “…Нилээн байж байгаад манай эгчийн нөхөр зодуулчихсан орж ирсэн.” гэх мэдүүлэг. /хх-16-17/, 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2069 дугаартай дүгнэлт: “...Батбаатарын биед дух, баруун хөмсөг хамар, зүүн нүдний булан зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх-22/, шинжээч эмч Б.Ариунзулын “... дух, баруун хөмсөг дух, баруун хөмсөг хамар, зүүн нүдний булан зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх бүхий гэмтлүүд нь бүгд нийлж байж хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа юм. Гэмтлийн зэргийг гаргахдаа хөнгөнийг нь хүндэд нь багтааж гаргадаг. Мөн эдгээр гэмтлүүдийг хөнгөн зэргийн гэмтэлд тодорхойлсон гол хүчин зүйл бол хамрын ясны хугарал, дээд уруулд шарх гэмтлүүд юм…” гэх дүгнэлт /хх-84/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүгдэгч нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоодож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Алтангадас, Б.Амартүвшин нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

ХОЁР: Э.Болорхүүд холбогдох хэргийн талаар.

Шүүгдэгч Э.Болорхүү нь шүүгдэгч Б.Амартүвшин, Ц.Алтангадас нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке пабны гадна иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь “дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний буланд зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Мөн тэрээр ганцаараа дээрх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” нэртэй караоке паб дотор байрлах текэн дээр байсан иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн “АСЕР” маркийн зөөврийн компьютерын дэлгэцний ард хэсэг рүү гараараа цохиж уг компьютерын дэлгэцийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Батбаатарын “…би араас нь хөөсөн ба тухайн залуу нь найзууд

дээрээ очсон. Тэнд 2 залуу, 2 эмэгтэй байсан. Тэгээд би араас нь очоод зогс гэж хэлсэн. Тухайн хөөж байсан залуу нь авраарай гээд хашиграад байсан. Тэгтэл тэнд байсан 2 залуугийн намхан залуу нь миний нүүрлүү гараараа цохьсон. Тэгж байтал манай пабаас зугтаасан залуу гартаа байсан штрикээр миний уруулын дээд хэсэгт цохьсон, тэгээд би газар унасан. Тэр үед тэр 3 залуу нийлж, миний толгой хэсэгт өшиглөсөн.” гэх мэдүүлэг. /хх-13, 83, 153/,

гэрч, хохирогч Б.Бат-Эрдэнийн “…би араас нь гүйгээд очтол манай нөхөр газар уначихсан, шар үстэй залуу нь манай нөхрийг өшиглөсөн байсан ба нөгөө хоёр залуу хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх-81-82/,

гэрч Ц.Ичинхорлоогийн “...Болорхүүг түлхсэн тэгтэл Болорхүү зөрүүлж түлхэхэд тэр залуу газар унасан.” гэх мэдүүлэг. /хх-15/, гэрч Б.Батбилэгийн “…Нилээн байж байгаад манай эгчийн нөхөр зодуулчихсан орж ирсэн.” гэх мэдүүлэг. /хх-16-17/, 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2069 дугаартай дүгнэлт: “...Батбаатарын биед дух, баруун хөмсөг хамар, зүүн нүдний булан зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх-22/, шинжээч эмч Б.Ариунзулын “... дух, баруун хөмсөг дух, баруун хөмсөг хамар, зүүн нүдний булан зулгаралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх бүхий гэмтлүүд нь бүгд нийлж байж хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа  юм. Гэмтлийн зэргийг гаргахдаа хөнгөнийг нь хүндэд нь багтааж гаргадаг. Мөн эдгээр гэмтлүүдийг хөнгөн зэргийн гэмтэлд тодорхойлсон гол хүчин зүйл бол хамрын ясны хугарал, дээд уруулд шарх гэмтлүүд юм…” гэх дүгнэлт /хх-84/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүгдэгч нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоодож байна гэж үзлээ.

хохирогч Б.Бат-Эрдэнийн “…тэнд байсан урт үстэй өндөр залуу нь би мэргэжлийн хяналтанд ажилладаг, хаалгана гэхээр нь би бичиг баримтаа үзүүл гэж хэлээд уурлаад шатаар бууж байхдаа гараа саваад текен дээр байсан нөүтбүүкний дэлгэц хаагдаж хагарсан.” гэх мэдүүлэг. /хх-81-82/, хохирогч Б.Батбаатарын “…юу болсон талаар асуутал тухайн залуу нь нөүтбүүк эвдчихсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-13, 83, 153/,

гэрч Э.Алтаншагайн “...Тэнд байсан залуучуудын нэг болох урт үстэй өндөр туранхай залуу цохьсон, тэгээд л дэлгэц нь хагарчихсан...” гэх мэдүүлэг. /хх-11/, гэрч Б.Батбилэгийн “...тэнд байсан урт үстэй залуу ... текэн дээр байсан зөөврийн нөүтбүүкийг гараараа цохиод нөүтбүүкний дэлгэц хаагдчихсан. …зөөврийн компьютерийнхээ дэлгэцийг хартал хагарчихсан байсан.” гэх мэдүүлэг. /хх-16-17/, гэрч Л.Баярмаагийн “…урт устэй залуу нь маргалдаж байхдаа нөүтбүүкний дэлгэцийг гараараа саваад цохьчихсон. Тэр үед дэлгэц нь хагарсан…” гэх мэдүүлэг. /хх-18/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, “…хар саарал өнгийн “Самсунг” гэх бичиглэлтэй зөөврийн нөүтбүүк байх ба уг нөүтбүүк 36*23см хэмжээтэй ба уг нөүтбүүкийг асааж үзэхэд дэлгэц нь хагарсан байдалтай асахгүй байсныг тэмдэглэлд тусгав.” /хх-50-52, 151/,  эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсргах тухай тогтоол “...Эд мөрийн баримтаар 1 ширхэг Самсунг брендийн хар сараар өнгийн зөөврийн нөүтбүүкийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов.” /хх-152/, эд зүйлийн үнэлгээ, ACER маркийн нөүтбүүк, 500.000 төгрөг, /хх-72/,

нөүтбүүкний төлбөр болох 500.000 төгрөгийг төлсөн гэх баримт. /хх-102/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Болорхүү нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул прокуророос Э.Болорхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Алтангадас, Б.Амартүвшин, Э.Болорхүү нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохирогч Б.Батбаатар нь гомдол саналгүй гэснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

 

Шүүгдэгч Э.Болорхүү нь нөүтбүүкний хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, тэрээр нөүтбүүкийг авах хүсэлтээ гаргасан зэргийг харгалзан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг” маркийн нөүтбүүкийг шүүгдэгч Э.Болорхүүд олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбаатараас “тухайн үед учирсан эмчилгээний төлбөр болох 476.450 төгрөгийг авсан, мөн миний бие цаашид 5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай түүнээс шүүгдэгч Э.Болорхүү нь 800.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 4.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилнэ.” гэснийг шүүх хүлээн авч хохирогч Б.Батбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэрэннадмидын Алтангадас, Харнууд овогт Бямбажавын Амартүвшин, Харчин овогт Энхтуяагийн Болорхүү нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Харчин овогт Энхтуяагийн Болорхүүг бусдын эд хөрөнгийг санаатай утсгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Алтангадас, Б.Амартүвшин, Э.Болорхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 280 /хоёр зуун ная/ цагийн албадан ажил хийлгэх ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Э.Болорхүүг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт

зааснаар Э.Болорхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Болорхүүд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Алтангадас, Б.Амартүвшин нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар сольж болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг” маркийн нөүтбүүкийг ялтан Э.Болорхүүд олгосугай.

7. Хохирогч Б.Батбаатар энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                   

8. Ц.Алтангадас, Б.Амартүвшин, Э.Болорхүү нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Болорхүүд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Алтангадас, Б.Амартүвшин, Э.Болорхүү нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Алтангадас, Б.Амартүвшин, Э.Болорхүү  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР