Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00096/И |
Дугаар | 146/ШШ2018/00216 |
Огноо | 2018-05-28 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 146/ШШ2018/00216
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ........ тоотод оршин суух, эмэгтэй, Б овгийн Б.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .... тоотод оршин суух, эрэгтэй, У овгийн Д.Г-т холбогдох
“Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С миний бие Д.Г-той 2008 онд танилцаж 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 онд охин Г.М төрсөн. Бид зан харьцаа таарч тохирохгүйн улмаас 2016 оны 08 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Миний бие 2008 онд Д.Г-той танилцаж 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2013 онд охин Г.М төрсөн. Д.Г бид хоёр гэр бүлийн үл ойлголцол, зан харилцаанаас болж 2016 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Сум дундын шүүхийн эвлэрлүүлэн зуучлагчид хандсан боловч эвлээргүй. Манай охин одоо 5 настай. Бид хоёрыг тусдаа амьдарснаас хойш манай охин Г.М миний асрамжинд байгаа. Би хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна. Д.Г охинтойгоо ирж уулздаг. Бид хоёр цаашдаа хамт амьдрах боломжгүй мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Г миний бие Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид 2008 онд танилцаж 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 01-нд охин Г.М төрсөн. Бид зан харьцаа таарахгүйн улмаас 2016 оны 09 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Бид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй охин маань тусдаа байснаас хойш ээж Б.С-гийн асрамжинд байгаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж охин Г.М-ийг ээж Б.С-гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй. Харин хүүхэдтэйгээ уулзахад ээж Б.С-гийн зүгээс ямар нэгэн саад учруулахгүй байх талаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Б.С, Д.Г нар нь 2015 онд гэр бүл болсон, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин Г.М-ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №0000858570/370 дугаартай төрсний гэрчилгээ, №6252000016 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19/06 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл зэргийг харгалзан шүүхээс тэднийг цаашид эвлэрч амьдрах бодит нөхцөл байхгүй болсон нь тогтоогдсон байна гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.С нь охин Г.М-ийг өөрийн асрамжид авах шаардлага гаргасан, өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид байгаа зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Д.Г-оос тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Д.Г-т, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Б.С-д тус тус даалгаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Хариуцагч Д.Г-оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-оос 23.526 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН