Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ийн Сд холбогдох эрүүгийн 2217000000058  дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 3, Титанбамбая ХХК-д хамгаалагч ажилтай, эхнэр хүүхдийн Орхон аймаг Баян-Өндөр сумын ......... дугаар баг, ................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Х- овогт Д-ийн С /РД:............./

                               

                                  Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 143 тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 30 миунтын орчим иргэн Э.Гтай “утас хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тус маргааныг таслан зогсоох гэсэн О.Чы зүүн гарын дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь зүүн гарын дунд хурууны хазагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000058 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр гурвуулаа 3 шил архи уусан. Маш их согтолттой байсан болохоор хүний гар хазсан талаараа дараа нь мэдсэн. Хохирол төлбөрийг нь төлж барагдуулна, миний буруу гэв.

 

2. Шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтын мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20-21 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна. Өөрийн нагац эгч Чы гэр буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Шивээгийн эгнээнд байх гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай очсон. Чы гэрт  би Хараа нэртай 0,5 литрийн савалгаатай архи авч очоод ууж байгаад их согтоод өөрийн гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь тэр гар утаснаас болоод Чы охин Гтай маргалдсан. Маргалдаж байхдаа миний уур хүрээд мөн уусан архиндаа өөрийн ухаангүй болоод үснээс нь зулгаагаад гарын хурууг нь нэг удаа хазсан. Тэгэж байтал Ч  ирээд бид хоёрыг салгах гээд зуураад байхаар нь би аль гарыг нь мэдэхгүй нэг хурууг нь хазсан, одоо санахад дунд хурууг нь хазсан байх. Тэгээд л хэрэлдэж маргалдаж байгаад салсан би ч архиндаа болоод тасраад унтаад өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 19 дугаар хуудас/

 

3. Хохирогч О.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.С нь миний төрсөн эгч Жураа гэх хүний хүүхэд юм. Тийм учраас би мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

4. Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай ээжийн эгчийнх нь хүүхэд Дундговиос ирсэн гээд би очиж золгосон. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал Санжхүү нь манай төрсөн ах Гантөмөрийн хамт 10 цаг өнгөрч байхад халамцуу орж ирсэн. Тэгээд Санжхүү би танайд ирж байгаагүй архи авч өг гээд байхаар нь би дэлгүүрээс 1 шил 0,5 литийн савалгаатай “Экс” нэртэй архи авч өгсөн. Тэгээд би гадуур явж байгаад гэртээ ирэхэд тэр 2 манайхаас явчихсан байсан. Тэгээд би ээжийнхээ цагийн тариаг нь хийж өгөхөөр Шивээгийн 143 тоотод иртэл Санжхүү 0,75 литрийн савалгаатай 2 шил Хараа нэртэй архийг хоёуланг нь хагас болгочихсон согтуу унтаж байсан. Тэгээд оройн 19 цаг 30 минутын орчим гэрийн гадаа байшинд хоол бэлдээд сууж байтал Санжхүү орж ирээд чи муу хулгайч миний гар утсыг гаргаад ир, чи хулгайлж авсан гэхээр нь би мэдэхгүй гэтэл миний үснээс зулгаасан тэгэхээр нь би түүнийг тавиулах гээд гарнаас нь бариад автал Санжхүү миний зүүн гарын долоовор хурууг хазчихсан. Тэгэхээр нь би ээж намайг хазчихлаа шүү дээ гэтэл ээж бид 2 дээр ирээд Санжхүүгийн гарыг миний үснээс салгатал Санжхүү манай ээжийн зүүн гарын дунд хурууг хазчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

5. Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би С гэх хүнтэй 1 сар гаран хамт ажиллахад түүний зан ааш ерөнхийдээ гайгүй , бусадтай энгийн харьцаатай харьцдаг, янз бүрийн этгээд зан авир байхгүй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэд:

-О.Чы биед зүүн гарын дунд хурууны хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

 

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. (хх-ийн 24-25 дугаар хуудас),

 

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8103 дугаартай дүгнэлтэд:

-.Ггийн биед зүүн долоовор хурууны 2-р үений ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ. (хх-ийн 30-31 дүгээр хуудас),

 

8. Шүүгдэгч Д.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46 дугаар хуудас)

 

9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 143 тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 30 миунтын орчим иргэн Э.Гтай “утас хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тус маргааныг таслан зогсоох гэсэн О.Чы зүүн гарын дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь зүүн гарын дунд хурууны хазагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 143 тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 30 миунтын орчим иргэн Э.Гтай “утас хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тус маргааныг таслан зогсоох гэсэн О.Чы зүүн гарын дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь зүүн гарын дунд хурууны хазагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч О.Чы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Э.Г, шүүгдэгч Д.С нарын мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Чы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Д.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Сгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Хольдог овогт Дэвээгийн Сг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 1450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ