| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/1024/И |
| Дугаар | 1319 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1319
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 182/ШШ2018/01319 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х яаманд холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад Хяамны сайдын 2017.01.03-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан бөгөөд шүүхэд хандсаны үндсэн дээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн 425 дугаартай шийдвэрээр намайг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, миний 2017.01.03-ны өдрөөс 2017.05.31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,469,224 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хариуцагчийн гомдлоор хяналтын шатны шүүх хүртэл явж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017.11.06-ны өдрийн 441 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учир миний бие шүүхэд хандан албадан гүйцэтгэх захирамж гаргуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь намайг ажилд аваагүй, тэтгэмжийг олгоогүй байна. Иймд миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр 2017.06.01-ний өдрөөс 2018.04.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 11,650,593 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан боловч энэ шаардлагаа 2017.06.01-ний өдрөөс өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар цалин хөлсөө гаргуулья гэж тодруулж байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Онь хариуцагч Хяаманд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,650,593 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,650,593 төгрөг гаргуулах тухай шаардлагаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.06.01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж шийдвэрлэсэн байхад өнөөдрийг хүртэл ажилд авахгүй, хохироож байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж ажиллагаа хийлгэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасны дагуу 3 сарын дотор цалин хөлсөө нэхэмжилж шүүхэд хандах ёстой байсан, энэ хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн 425 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч О-гСэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний 2017.01.03-ны өдрөөс 2017.05.31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,469,224 төгрөгийг хариуцагч Хяамнаас гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.11.06-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.
Иймд дээрх үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч Онь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч Хяаманд олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, тэрээр шүүхэд хандаж 2017.01.25-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.02.26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, дурдсан шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.02.26-ны өдрийн 2/3642, 2018.04.09-ний өдрийн 2/6255, 2018.05.07-ны өдрийн 2/7809 дугаартай албан бичгүүдээр тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”,
69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Онь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас шаардах эрхтэй.
Хариуцагч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Хариуцагч Хяам нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан байх боловч өнөөдрийг хүртэл О-гажилд нь аваагүй, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь тогтоогдсон, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн 425 дугаартай шийдвэрийг биелүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, тэрээр хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Хяам нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч О-гажилд нь авсан бол тэрээр ажил хөдөлмөрөө эрхлэн цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч О-ынажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.06.01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018.06.19-ний өдрийг хүртэл тооцвол ажлын 273 өдөр байх бөгөөд уг өдрөөс нийтээр амрах баяр, ёслолын 12 өдрийг хасаж 261 өдөр болсныг нэг өдрийн дундаж цалин хөлс болох 54,689 төгрөгөөр үржүүлж 14,273,829 төгрөг болов.
Тодруулбал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн 425 дугаартай шийдвэрээс нэхэмжлэгч О-ын1 сарын дундаж цалин хөлсийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байх тул шүүх түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн 1 сарын болон 1 өдрийн дундаж цалин хөлсийг 1,153,134 + 1,213,943 + 1,160,343 = 3,527,429 төг / 3 = 1.175.810 төг / 21.5 өдөр = 54.689 төгрөг гэж тооцлоо.
Тиймээс хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яамнаас нэхэмжлэгч О-ынажилгүй байсан 261 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,273,829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-долгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх олговроос шимтгэлийг тооцон нэхэмжлэгч О-ыннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хяаманд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэгт түүний 90073399 дугаарын утсаар залгаж хурлын тов мэдэгдсэн, мөн байгууллагын оршин байрлах хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдэх хуудсыг 2018.06.14-ний өдөр Оюунбилэг гэх хүн хүлээн авчээ.
Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О-ынгаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр тэмдэгтийн хураамжид 2018.04.16-ны өдөр 201,359 төгрөгийг төлсөн байх тул уг 201,359 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч О-долгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хяамнаас 14,273,829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-долгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, О-ыннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хяаманд үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О-ынгомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 201,359 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч О-долгож, хариуцагч Хяамнаас 229,319 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА