Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1402

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Т.М нийт 11.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 460.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй бологсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М улсын тэмдэгтийн хураамжид 190950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.