| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/01292/и |
| Дугаар | 1383 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 1383
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3 дугаар сарын 29-ны өдөр охин О.Х 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр охин О.Х 2015 оны 3 дугаар сарын 4 өдөр охин О.Х нарын төрүүлсэн эцэг хариуцагч Хуу ноён овогт Аюушийн О мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3 дугаар сарын 29-ны өдөр охин О.Хулан, 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр охин О.Х, 2015 оны 3 дугаар сарын 4 өдөр охин О.Х нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.О тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч А.О 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О олгож, 72146 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ