| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00115/И |
| Дугаар | 103/ШШ2018/00131 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2018/00131
2018 5 1******* 103/ШШ2018/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:1989 онд ******* аймгийн ******* хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 198******* онд аймгийн суманд төрсөн. 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, аав, ах, дүү нарын хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 20******* онд тай танилцан улмаар 201******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин төрүүлсэн. нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн гэх эмэгтэйтэй холбогдон тэднийд амьдрах болсон. Самарт явлаа гээд өвөлжин айлын хоосон хашаанд орхиод явдаг, би нялх хүүхэдтэй тул ажил хийх боломжгүй, өөрийн төрсөн эгчээсээ хоолны мөнгө гуйж өдөр хоногийг өнгөрөөж байна. Бид гэрлэлтийн баталгаагүй ******* жил хамт амьдран үр хүүхдээ төрүүлсэн хэдий ч охин бид хоёрыг 2 жил орхин өөр хүнтэй хамт байсан болохоор эргээд нийлэх боломжгүй боллоо. Би танилцахдаа гэдсэндээ 3 сартай жирэмсэн
байсан. Самарт явна гээд хэдэн сар алга болдог хүүхдийнхээ цэцэрлэгийн
хуримтлалын мөнгийг ч өгч чаддаггүй. 2017 оны 2 сараас хойш ирж очоод явдаг
байсан 2018 оны 2 сараас хойш бүр ирэхээ байсан. Иймд аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би тогтсон ажилгүй учраас айлын ажилд туслах, машин засах, самарт явах гээд ойр зуурын ажил хийж бага мөнгө олсон ч эхнэртээ өгөхөөр бага мөнгө оллоо гэдэг. Миний олж ирсэн мөнгийг голоод үглээд байхаар надад хэцүү байдаг. Би энэ өвөл самарт яваад хэд хоноод ирэхэд миний хувцасыг ялгаад тавьчихсан байхаар нь аваад явсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч А. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд 201******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх - өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчидын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин Азжаргалыг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо уулзахад хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулж охин тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.1*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас тэмдэгтийн хураамж 33.1*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар овогт Азжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.1*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.1*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ