Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2018/00137

 

 

 

 

 

2018 5 28 10*******/ШШ2018/001*******7


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн сумын Зуун мод баг, 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, 44а байрны 9 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2010 онд той танилцаж 2011 онд хүү төрүүлсэн. хүүгээ төрснөөс хойш зан ааш нь өөрчлөгдөж надтай болон эцэг, эхтэй минь зүй бусаар харьцаж, олон нийтийн сүлжээгээр намайг доромжилсон пост үлдээсэн тул дахин түүнтэй хамт амьдрах боломжгүй. Би хүүгээ ой гарантай байхад нь ирж ын аав ээжид харуулж байгаад хүүгээ авч *******д өөрийнхөө ээж аавдаа харуулж өөрсдөө хотод байр хөлслөн ажил хийж амьдарсан. Бид хоёр таарч тохирохгүй үргэлж хэрүүл хийж, зодоон болдог байсан учраас 2015 онд ******* аймаг руу явж манай аав ээж хоёртой хамт амьдарч эхэлсэн. Тэр үед нь зуны ******* сар бидэнтэй хамт байж байгаад өвөлдөө Багануур явчихдаг байсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 2015 онд их сургуулиа төгсөөд ******* аймагт очиж амьдрахаар болсон. Би оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан мөнгөөрөө тоног төхөөрөмж авч ******* аймгийн суманд очиж нарийн боовны цех ажиллуулсан, тэнд байх хугацаанд таарч тохирохгүй байнга хэрүүл гардаг болсон. Би зүгээр байхад нь хардаж сэрдэж, гар хүрдэггүй. Цэцэглэн нутагтаа очсоноосоо хойш өөрчлөгдөж надаас утсаа хүртэл нуудаг болсон, тэр үед надаас өөр хүнтэй болсон байсан. Би тэрийг нь гадарлаад хардаж сэрдсэн нь үнэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сард ирсэн, ирээд удаагүй байхад холбоотой хүний эхнэр нь над руу залгаад манай нөхөртэй яваад байна, чи эхнэртээ хэлээч гээд байсан. Цахим ертөнцөд би зургийг нь тавиагүй, тэр хүний эхнэр тавьсан. Би өнөөдөр хүүхдийнхээ тэтгэлгийг төлнө гэж бодож ирсэн, одоохондоо ажилгүй байгаа учир ажилтай болохоороо хүүхдийнхээ тэтгэлгийг төлнө, би хүүхдээ хүссэн үедээ авч уулзаж баймаар байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2010 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр хүү Г. төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, 1-6 тоотод оршин суудаг нь үнэн гэсэн сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчидын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүтэйгээ уулзахад хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг
*******оос хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулж хүү Г. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос тэмдэгтийн хураамж **************.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ******* овогт ын 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ******* овогт ******* оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар *******оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас **************.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ