| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2018/00038/И |
| Дугаар | 103/ШШ2018/00139 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2018/00139
208 5 30 03/ШШ208/003*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************** онд ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүгийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** онд аймгийн суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын ******* дүгээр баг, , гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 208 оны 0 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Эрдэнэтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 203 онд аймгийн сумын цайны ажиллаж байхдаа тэй танилцаж гэр бүл болон хамтран амьдрахаар ярилцаж улмаар 20******* онд хүү төрүүлсэн. Гэтэл өөр хүнтэй сууж хүү бид хоёрыг
орхиж, 3 жил болоход хүүдээ нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлж байгаагүй, миний хувьд туйлбаргүй хүнд хууртагдан эцэггүй хэмээх хүүхэдтэй үлдсэндээ сэтгэл санааны асар их дарамтанд орж, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж зөвхөн хүүхэд л харах ажилтай болсондоо гомдолтой байна. Иймд цаашид хүү өсгөх, тэжээн тэтгэх үүднээс эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах мөн сэтгэл санааны хохирол болох 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хүүгээ төрүүлснээс хойш ******* жил ээж, аавтайгаа хамт өсгөсөн, бөгөөд энэ хугацаанд ганцаараа хүүхдээ өсгөх чанга байсан. гээс сэтгэл санааны хохирол болон хүүгийнхээ цаашдын ирээдүйг бодож хүүхдийн тэтгэмжийг авдгаараа авна, сэтгэл санааны тал дээр тавхан сая төгрөгөөр үнэлэгдэх зүйл биш, хэн хэн нь цаашдаа тус тусдаа амьдраад явах нь тодорхой учраас гийн амьдралыг харгалзан үзээд таван сая гэдэг үзүүлэлтийг өөрөө гаргасан. Би 203 оны сард амралтаараа аавынхаа дүүгийн хоолны ажиллахаар очоод тэй танилцсан. Би сард сум руу очоод анх удаа тэр эмэгтэйтэй холбоотой гэдгийг мэдсэн. Надад хүн дарамталсан юм байхгүй. Эдний эхнэр анхнаасаа надтай уулздаг, мессеж бичдэг гэдгийг мэдсээр байж тэй танилцсан байсан. гийн яриад байгаа тэр дарамт гэдэг чинь өнгөрсөн ******* жилд би ганцаараа хүүгээ өсгөхдөө жинхэнэ тэр дарамтыг мэдэрсэн гэж хэлмээр байна. Төрчихөөд ганцаараа цонх ширтэж зогсох шиг, ганцаараа хүүхдээ өсгөх гэдгээс илүү дарамт байхгүй байх гэж бодож байна. Би гийн яриад байгаа дарамтыг ойлгохгүй байна. гээс гуйж хүүхэдтэй болоогүй. Иймд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаруулж, сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хамтран амьдраад хаяж явсан юм байхгүй. нь манай эгчийн гуанзанд ажилладаг байсан бид хоёр танилцаад нэг хоёр удаа уулзах төдий юм болсон тэрнээс бид хамт амьдраад, жирэмсэн болчихлоо гэхэд нь хаяад явсан юм огт байхгүй. Үнэнийг хэлэхэд ******* цаг хамтдаа байсан өдөр бараг байхгүй дээ. Би өөрөө сумынхаа их эмчтэй суусан. Тэр хүнтэй 5 сард танилцаад 8 сард хүүхэдтэй болоод одоо болтол сайхан амьдарч байгаа. Энэ хүнээс ойр ойрхон мессеж ирдэг, залуу гэр бүл бидний хувьд гэр бүлийн дундуур гэнэт орж ирээд байх нь миний сэтгэл зүйн хувьд хүнд байна. Нам гүм байж байснаа ажил төрөлтэй болохоор хэдэн төгрөг салгах гэдэг юм уу, би мэдэхгүй байна. Би бас ******* настай охинтой, гэр бүл маань ард үлдсэн очиход гэр бүл салах болох юм уу, би тааж
мэдэхгүй байна. Ажил төрөл дээр хүртэл энэ асуудлаас болоод маш дарамттай байгаа. Яг цуг амьдарсан юм байхгүй, цуг амьдарч байгаад жирэмсэн болгоод хаяад явсан юм шиг яриад байгаа би бол зүйд нийцэхгүй байна гэж бодож байна. Чив чимээгүй байж байснаа гэнэт 3 сард төрчихлөө гэсэн, хэний хүүхэд нь тодорхойгүй байж байгаад ажилд орохоор гэнэт ийм юм болсон. Би эхнэртэйгээ 5 сард танилцаад 8 сард хүүхэдтэй болсон тэгээд одоо болтол сайхан амьдарч байгаа. Хүүхдэд буруу байхгүй шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд гэсэн учир тэтгэлэг төлнө, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхэд буруугүй учир тэтгэлэг төлнө, сэтгэл санааны хохирол 5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 203 оны ******* сард танилцаад 20******* оны 3 дугаар сарын -ны өдөр хүү Г. төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч , хариуцагч нар нь нэг гэрт орж хамтран амьдарч байгаагүй боловч гийн хүү болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 000025 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Энх-Өрх хорооны өрхийн эрүүл мэндин төвийн эмчийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 208 оны ******* сарын *******-ний өдрийн 38******* тоот дүгнэлтээр Хүний геномын микросателлитын D3S358, THO, D8S5, Penta E, D5S88, D3S3, DS820, D6S53*******, CSFPO, Penta D, vWA, D8S*******, ТPOX, FGA гэсэн 5 локусын аллелиар нь Г.ийн биологийн эцэг байх боломжтой байна зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсжээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүтэйгээ уулзахад хориглох эрхгүй болно.
нь гийн хүүхэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүхийн журмаар эцэг тогтоож Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.., *******0..2 дахь хэсэгт зааснаар эцэг гээс тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг анхаарвал зохино.
Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өөрт сэтгэл санааны хохирол учирсан гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 208 оны 2 дугаар сарын 0-ний өдрийн А/3 тушаалаар тогтоосон *******8.600 төгрөгөөр тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6.*******23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 03.3*******8 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үед хариуцагч нь ******* дүүргийн дүгээр хороо, ******* дүгээр байрны тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн сум руу шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******. дэх хэсэгт нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар хуульчилсан боловч нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь ******* дүүрэгт оршин суун амьдарч байсан, зохигчид хэрэг маргааныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байдлыг харгалзан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2. дахь хэсэгт зааснаар 20******* оны 3 дугаар сарын -ны өдөр төрсөн хүү ******* овогт ийн эцэг овогт мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, *******0 дүгээр зүйлийн *******0.., *******0..2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ******* овогт нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, нас хүрмэгц 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг гээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Н. гаргасан сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 63 дугаар зүйлийн 63..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6.*******23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 03.3*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, *******.*******, *******. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ
Д.АЛТАНТУУЛ