| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00123/И |
| Дугаар | 103/ШШ2018/00157 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2018/00157
2018 6 14 10*******/ШШ2018/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* байрлах, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* ******* -д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 17.661.08******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* -тай ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч байгууллага нь одоогийн байдлаар 17.661.08******* төгрөгийн төлбөрийг төлөхгүй тус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хөндөж байна. Манай байгууллагаас нэхэмжилсэн 17.661.08******* төгрөг нь ******* ******* -ийн 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар, 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сараас ******* дугаар сар хүртлэх нийт 9 сарын төлбөр юм. Манайхаас хариуцаж байгаа байцаагч нь очихоор хүн байхгүй, утсаар залгахаар утсаа авдаггүй хүндрэлтэй асуудлууд гардаг. Тиймээс ******* ******* -ийн хэрэглэсэн дулааны төлбөр 17.661.08******* төгрөгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* -д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 17.661.08******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Талуудын хооронд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх ******* зааснаар худалдагч ******* ******* ******* ******* нь цахилгаан эрчим хүч худалдсан, худалдан авагч ******* ******* нь цахилгаан эрчим хүч худалдан авч хэрэглэсэн гэх үйл баримтад талууд маргаагүй байна.
Эрчим хүчний зохицуулах газраас үйлдвэр ААНБ-ын борлуулах дулааны тарифыг төг/Гкал-ыг сард 69.647 төгрөгөөр тооцож хураан авахаар тогтоожээ.
Эрчим хүчний тухай хууль-ийн *******1 дүгээр зүйлийн *******1.******* дахь ******* зааснаар эрчим хүч худалдан авагч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж зааснаар худалдагч төлбөрөө шаардах эрхтэй, худалдан авагч төлбөрөө төлөх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246.255 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг *******0 минутанд болох шүүх хуралдааны товыг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хэргийн материалтай танилцаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.******* дахь ******* зааснаар түүний эзгүйд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, үнэн зөв, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх ******* зааснаар ******* ******* -иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 17.661.08******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* -иас улсын тэмдэгтийн хураамжид 246.255 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь ******* зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь ******* зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ