| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0652/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/685 |
| Огноо | 2022-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Ундармаа,
Шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 2211000001360 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, М.Б , 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 ээж дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-651 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-651 тоотод 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ш.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:
Шүүгдэгч М.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч М.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн үед би өөрийн гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-651 тоотод байж байсан ба манай хашаанд тусдаа байшинд амьдардаг Пэлжидмаа гэх эгч манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нилээн согтуу орж ирсэн. Тэгээд намайг гэртээ ороод ирээч гээд байхаар нь би гэр лүү нь яваад ортол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу үл таних эрэгтэй хүн гэрт нь сууж байсан. Би тэр хүнтэй тухайн үед танилцаад нэрийг нь М гэж байсан. Ингээд Пэлжидмаа эгч М бид 3 0.5 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архийг хувааж уугаад дахиж нэмж би хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архийг авч ирээд бид 3 үргэлжлүүлэн уусан. Архи талдаа ороод байж байтал М гэх хүн нь нилээн согтчихсон намайг архичин минь гэх мэтээр намайг үг хэл амаар доромжилоод байхаар нь миний уур хүрээд тэсэлгүй би Мын зүүн нүд болон хамар хэсэг рүү нь баруун гараараа нэг нэг удаа цохисон. Тэр үед Мын хамарнаас нь цус гараад М гэрээс гарч яваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан..” гэх мэдүүлэг /хх-41/,
Хохирогч Ш.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би цагийн үед очсон. Тэгээд Пэлжидмаа эгч бид 2 0.75 литрийн савлагаатай Хараа гэх манай гэртээ ойролцоо байдаг манай хуурай эгч болох Пэлжидмаагийн гэрт өглөө 08 нэртэй архийг худалдаж аваад бид 2 хувааж уусан. Ингээд архи ууж байх үед гаднаас Б нь Пэлжидмаа эгчийн хашаанд тусдаа байшинг түрээсэлж амьдардаг гэж Б гэх залуу орж ирээд би тэр залуутай танилцаад бид 3 архийг хувааж уусан. хэлсэн байсан. Тэгээд архийг ууж байгаад Б нь жаахан согтчихсон над руу агсарч намайг уг хэл амаар доромжлохоор нь бид 2 маргалдаад Б хоёулаа гэрээс гараад зодолдчихъё гэхээр нь би зөвшөөрөөд Бтай хамт гэрээс гараад гэрт Пэлжидмаа эгч үлдсэн. Тэгээд Бн араас нь гартал Б шууд миний зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохих үед миний хамраас цус гараад би доош газарт унах үед Б намайг үлдээгээд гэр лүү орсон..” гэх мэдүүлэг /хх-6-7/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би Чингэлтэй үед манай хуурай дүү болох Ш.М нь манай гэрт хүрч ирээд бид 2 наадмын баяр болсноос хойш уулзалдаагүй болохоор М бид хоёр 0.75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архийг хуваагаад уусан. Тэгээд би нэг хашаанд тусдаа байшинд амьдардаг Бг манай гэрт ороод ирээч гэж дуудаад М болон Б хоёр хоорондоо танилцаад бид 3 архи уусан. Тэгээд М Б хоёр хоорондоо бөх, морь, нутаг ус ярьж байгаад тэр хоёр хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэр үед нь би тэр хоёрт хандаж манай гэрт та хоёр муудалцахгүй шүү гэрээс гарч хоорондоо муудалцаарай гэж хэлтэл тэр 2 гэрээс гараад явсан. Удалгүй Б түрүүлж орж ирээд араас нь Мын зүүн нүд хэсэг нь хавдаад хөхөрчихсөн гэр орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо юм яриад сууж байтал цагдаа хүрч ирээд Бг аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-14/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9990 дугаартай дүгнэлтэд: /хх-16-17/ “...Ш.Мын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шүүгдэгч М.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ш.Мад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Ш.Мтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Бгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Ш.М нь гомдол санал, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР