Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/511

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Алтнай,

Улсын яллагч А.Азжаргал,

Шүүгдэгч А.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт Амаржаргалын Эд холбогдох эрүүгийн 2211000001134 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, А.Э ,1996 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19-1015 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ГВ96091519;

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 4 дугаар сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1015 тоотод өөрийн бэр эгч Г.Отай маргалдан улмаар түүнийг хогийн шүүрний ишээр цохиж биед нь зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч А.Эөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгийн 19-1015 тоотод манай аав Амаржаргал нь ах Энхболд чинь өчигдөр намайг зодсон гэхээр нь би ахтай уулзах санаатай хажуу талын байшин руу орсон тэгсэн манай бэр эгч Оюунмаа нь байж байсан ба ахыг хаачсан талаар асуухад Оюунмаа нь байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь би бэр эгч Оюунмаад хандаж танайх манай хашаанаас нүү гэж хэлсэн тэгээд түүнээс болоод би бэр эгч Оюунмаатай маргалдсан. Тэгсэн аав Амаржаргал нь голоор орж ирээд бид хоёрыг болиулсан. Тэгсэн Оюунмаа эгч нь манай аав Амаржаргалыг алгадаад, өшиглөөд элдэвээр хараахаар нь би түүнийг цааш нь болгох санаатай хогийн шүүрний ишээр толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд аав бид хоёр тэдний гэрээс нь гарсан, тэгсэн Оюунмаа гэгч нь би чамайг шоронд хийнэ гэж хэлээд гэртээ үлдсэн. Ингээд 5 минут орчимын дараа Оюунмаагийн толгойноос нь цус гарчихсан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

Хохирогч Г.Огаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 04 сарын 24-ны өдөр миний бие өөрийн гэр болох ЧД-ийн 12 хороо Булгийн 19-1015 тоотод байж байтал манай хадам дүү Э ороод ирсэн бөгөөд тэр Болдоо хаана байна гэхээр нь би ажилдаа явсан байхгүй байна гэж хэлхэд ална, тална одоо манай аав, ээжийн хашаанаас зайл гээд орилж хашхираад байхаар нь би урьдаас нь мөн адил хэрэлдээд байж байтал Э нь хогийн шүүрний ишээр миний толгой хэсэг рүү 2 удаа цохиоод авсан ба эхлээд нэг удаа миний толгой хэсэг рүү шүүрний төмрөн ишээр цохиод, дахиад цохих гэхээр нь би тухайн үед зүүн талын гараараа нэг удаа хааж хамгаалсан. Тухайн хогийн шүүрний иш нь миний зүүн талын чигчий хурууг онож гэмтээсэн. Тэгээд миний толгой хэсгээс цус гараад, эхлэхээр нь би чи толгой хагалчихлаа гэж хэлхэд манай хадам аав Амаржаргал нь хүү Эийг аваад гэрээс гараад явсан ..” гэх мэдүүлэг /хх-12/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 сарын 28-ний өдрийн 6196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Оюунмаагийн биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-24-25/, шүүгдэгч А.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Оюунмаад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч Г.Оюунмаатай маргалдаж улмаар түүний толгой руу шүүрээр цохиж түүний биед нь тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Эөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч А. Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Эт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 81 см урттай ягаан өнгийн 13 см бариултай, мөнгөлөг саарал өнгийн хогийн шүүрний төмөр ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А. Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 81 см урттай ягаан өнгийн 13 см бариултай, мөнгөлөг саарал өнгийн хогийн шүүрний төмөр ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР