Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2018/01186

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2018/01186

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2017/00976/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.М, хариуцагч Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М нь Г.Мтэй анх 2008 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 8 сард хуримаа хийж албан ёсоор гэр бүл болсон. Охин М.Э, хүү М.Б төрсөн. Бид хоёр энэ хугацаанд амьдрахдаа хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 11 сараас эхлэн эхнэр Г.Мйн зан ааш өөрчлөгдөж  ирсэн ба энэ үеэс эхэлж өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж байсан юм билээ. Ингээд бид хоёр ярилцаж салахаар шийдсэн ба бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүү Баянмөнхийг өөрийнхөө асрамжинд авахаар, ээж Г.Мнь охин М.Эг асрамжиндаа авахаар ярилцаж тохиролцсон ба хэн хэнээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Энэхүү байдлыг харгалзан үзэж гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.М бид хоёр 2009 онд гэр бүл болон амьдрах хугацаандаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн болно. Сүүлийн үед бид хоёр таарч тохирохгүй болж 2017 оны 8 сараас хойш тусдаа амьдарч байна. Б.М бидний амьдралд хадмууд их оролцоотой, өөрсдөө гэрийнхээ эд хөрөнгийг мэдэж зарцуулах эрх байдаггүй, хүний үгээр амьдарч ирсэн. Мөн миний өргөмөл дүүгийн 2 настай хүүхдийг Б.М машинаар дайрснаас болж дүү маань надаас хөндийрсөн. Өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон гэдэг нь ч үнэн юм. Цаашид бид таарч тохирохгүй, хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Бид хүү М.Бийг эцэг Б.Мын асрамжинд, охин Эг би өөрийн асрамжинд авахаар ярилцаж харилцан тохиролцсон. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахаас өмнө бид дундын өмч хөрөнгөө хуваагаад авсан тул одоо эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Г.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь 2009 онд гэр бүл болж, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас  охин М.Э төрсөн болох нь 0282191-593 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  хүү М.Б төрсөн болох нь №0000740341 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 10 сараас тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин М.Э, төрсөн хүү М.Б нарыг зохигчдийн ярилцаж тохиролцсон гэх тайлбарыг үндэслэн төрсөн хүү М.Бийг эцэг Б.Мын,  төрсөн охин М.Эг эх Г.Мйн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч нь хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү М.Бийг эцэг Б.Мын, охин М.Эг эх Г.Мйн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Мын эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Г.Мэс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цагаан гэрүүд овогт Батболдын Б.М /РД83083111/, Цагаан ээж овогт Ганчулууны Г.М/РЭ89082304/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү М.Бийг эцэг Б.Мын, охин М.Эг эх Г.Мйн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Г.Г.М, Б.М нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г.Мэс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН