Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/464

 

 

 

 

 

 

 

    2022       05          03                                    2022/ШЦТ/464

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Шагдар,

хохирогч Э.С-,

шүүгдэгч Г.Э-,

шүүгдэгч Д.М-,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109017070329 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...”-д тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... /  Г.Э-,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Д.М- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Г.Э- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шөнийн клубийн үүдэнд Э.С-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь баруун хацрын дотор салстад шарх, хамар, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шөнийн клубийн үүдэнд Ц.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүүнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн доод 7 дугаар шүдний эмтрэл, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-, Д.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С- мэдүүлэхдээ: ... Би дахин маргаан болохоор нь салгах гээд очтол миний араас нэг нь цохиход би тархиараа газар унасан бөгөөд намайг босож ирэхэд миний нүүр рүү өшиглөсөн байсан. Энэ бүгдийг би бичлэгээс үзсэн. Одоо миний даралт ихэсдэг. Би даралтаас болоод нисгэгч хийх боломжгүй болох нь байна. Би Халдвартын О эмчид үзүүлэхэд тархины судасны эмгэгтэй болсон тул байнгын эмчийн хяналтад байх ёстой гэж хэлсэн. Би толгойгоороо газар савж унаснаас болод одоо хүртэл толгойн дагзанд хавдартай байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул жич нэхэмжлэх хүсэлттэй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эмчилгээний зардал болон нүдний шилний төлбөрт нийт 1.813.612 төгрөгний хохирол авсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг / хх 21 /, хохирогч Э.С-ын мэдүүлэг / хх 24, 26 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 47 /, “...” ХХК-ний СБ1-21-1472, СБ1-21-45 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 49-51, 55-60 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11769 дугаартай дүгнэлт / хх 40-41 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11636 дугаартай дүгнэлтэд: / хх 43-44 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 127 дугаартай дүгнэлт / хх 65-66 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 36, 99 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 97, 98 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Г.Э- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шөнийн клубын үүдэнд Э.С-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хацрын дотор салстад шарх, хамар, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шөнийн клубын үүдэнд Ц.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүүнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн доод 7 дугаар шүдний эмтрэл, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Ц.Б-гийн / хх 21 / “...2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би найзуудын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хороо “...” нэртэй баарны гадаа зогсож байгаад үл таних хэсэг залуучуудтай муудалцаад тэдгээр залуучууд дээр очтол шатан дээр зогсож байсан залуу миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон бөгөөд тэр залуугийн найз нар бужигнаад юу болоод байгааг мэдэхээ байсан. Тэгээд би хойшоо ухраад салтал тэдгээр залуучууд миний хойноос хөөхөөр нь би машин руугаа очоод найз Э.С-ын гар утас руу нь залгатал утсаа авахгүй байж байгаад нүдний шил нь эвдэрчихсэн байдалтай над дээр ирсэн. Миний 2 шанаа, дагзны ард талд, толгой орчимд хүндүүртэй байна” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Э.С-ын / хх 24, 26 / “...2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ... баарны гадаа маргаан үүсгэсэн залуучууд дунд байсан хар өнгийн бомбер өмссөн Г.Э- гэх залуу нь эхэлж миний ардаас гараараа цохиж, намайг унасны дараа толгой, нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж миний шилийг хагалж дээрх гэмтлүүүдийг учруулсан” гэх мэдүүлгээр,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Э.С- 3 найзын хамт ... пабын гадаа зогсож байх ба хажууд нь зогсож байсан үл таних эрэгтэй хүн Э.С-ын найзыг куртекнээс нь татан дуудаад ярилцаж харагдах үед Э.С-ын найз Ц.Б- тус үл таних залуутай маргалдаж 2 удаа цээж хэсэг рүү нь түлхэх бөгөөд тэр үед Э.С- дундуур нь орж салгана. ... пабын үүдэнд зогсож байсан хэсэг залуустай Ц.Б- муудалцаад дөхөж очих ба шатан дээр зогсож байсан залуу гомдол гаргагчийн найзын нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохих үед гомдол гаргагч Э.С-ын хажуу талд нь зогсож харагдах ба бичлэгийн цагаар 00:00:33 цагт хар хүрэмтэй, саарал өнгийн малгайтай цамцтай, цагаан өнгийн амны хаалттай, хар өнгийн пүүзэн гуталтай залуу Э.С-ын нүүрэн тус газар нэг удаа цохиход Э.С- хойшоогоо саваж унаад буцаад өндийх үед тухайн залуу Э.С-ын нүүрэн тус газар нэг удаа өшиглөж харагдана” гэжээ. / хх 47 /

 

...” ХХК-ний СБ1-21-1472, СБ1-21-45 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 49-51, 55-60 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11769 дугаартай дүгнэлтэд:

Ц.Б-гийн биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүүнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн доод 7-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 40-41 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11636 дугаартай дүгнэлтэд:

Э.С-ын биед баруун хацрын дотор салстад шарх, хамар, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 43-44 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 127 дугаартай дүгнэлтэд:

1. Э.С-ын гаргаж өгсөн эмчилгээний лавлагаа, эмнэлгийн бичиг баримтад тархины хатуу хальсан доорх цус харвалт гэсэн онош нь тархины СРТ шинжилгээгээр батлагдахгүй байна.

2. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11636 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй гэжээ. / хх 65-66 /

 

Яллагдагч Г.Э-ын / хх 5 / “...Паабаас гараад ... баар руу ороход Ц.Б-, Э.С- нар нь үг хэлээр доромжлоод байсан бөгөөд хажууд зогсож байсан Д.М- тэр Ц.Б- гэх залууг нэг цохьсон. Түүний хажуугаар Э.С- гэх залуу нь над руу дайраад гүйж орж ирэхээр нь би нэг цохиход унасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгээр,

 

Яллагдагч Д.М-ын / хх 11 / “...Би Ц.Б-гийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Э-, Д.М- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э-, Д.М- нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Э-, Д.М- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Э-, Д.М- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч нарт хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэснээс асуудалд зөв дүгнэлт хийх чадваргүйгээс гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шүүгдэгч Г.Э-, Д.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч Г.Э-, Д.М- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч Д.М-аас хохирогч Ц.Б-гийн эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй байна.

Хохирогч Э.С- нь баримтаар 1.813.612 нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Э- нь мөрдөн шалгалтын явцад 1.600.000 төгрөг, шүүх хуралдаанд 213.612 төгрөг тус тус төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй байна. Хохирогч Э.С- нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Э-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Г.Э-, Д.М- нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Хохирогч Э.С- нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, би тархиараа газар унаснаас одоо хүртэл толгойн дагзанд хавдартай байгаа. Одоо миний даралт ихэсдэг. Халдвартын О эмчид үзүүлэхэд тархины судасны эмгэгтэй болсон тул байнгын эмчийн хяналтад байх ёстой гэж хэлсэн гэснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Мөрдөн шалгалтын явцад хохирогч Э.С-ын гомдлоор удаа дараа шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11636 / хх 43-44 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 127 дугаартай / хх 65-66 / дүгнэлтүүдээр түүний биед баруун хацрын дотор салстад шарх, хамар, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Тархины хатуу хальсан доорх цус харвалт гэсэн онош нь тархины СРТ шинжилгээгээр нотлогдоогүй байна. Дээрх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна.

2.  Халдвартын О эмчид үзүүлэхэд тархины судасны эмгэгтэй болсон тул байнгын эмчийн хяналтад байх ёстой гэсэн нь мэргэжлийн эмчийн дүгнэлт биш болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Э-, Д.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Э-, Д.М-ыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Э-, Д.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, хохирогч Э.С- нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Э-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э-, Д.М- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Г.Э-, Д.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э-, Д.М- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ