Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 239

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Б.Мөнхзул, Ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох “Хохирол 4.140.648 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ний гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч  ******* нь “******* *******” ХХК-нд 2017 01 дүгээр сарын 02-ны өдрийн салбарын захирал тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь салбарын Даатгалын менежер албан тушаалд дадлагажигч ажилтнаар томилогдон ажиллаж байсан билээ. Ажиллаж байх хугацаандаа  ******* нь  ажлын хариуцлага алдан сар бүр Санхүү, тайлан бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлэлгүй нийт 1.916.425.00 төгрөгийн хохиролыг байгууллагад  учруулсан байна.  Уг үйлдлийг  таслан зогсоох  зорилгоор “******* *******” ХХК-ний  ажилтнууд хэд хэдэн  удаа Сэлэнгэ аймагт томилолтоор  очиж  ажиллаж  хариуцагчтай уулзсан боловч  хохирол арилаагүй, улмаар хариуцагч нь 2017 оны  10 дугаар сарын 10-ны өдөр   Салбарын захирлын эзгүйд Хөх хотод  аавыгаа эмчлүүлэх шаардлагатай тул  чөлөө олгож өгнө үү гэсэн гар өргөдөл бичин ажлын байрандаа орхин явсан байсан бөгөөд гэрийн хаягаар  очиход бэр эгч нь Дарханд ажилд орно гээд явсан, түүнчлэн утсаар ярих гэхэд утсаа авдаггүй, нөхөр Ганбаатар нь утсаар ярихад бид хоёр бараг салсан мэтээр хариулдаг. Энэ үйлдлээс харахад хариуцагч ******* нь  хууран мэхлэх замаар “******* Даатгал” ХХК-нд учруулсан хохирло санаатайгаар  зайлс хийж байгаа  үзэх үндэслэлтэй байна. Дээрхийг үндэслэн хариуцагч *******ээс ажиллаж  байх хугацаандаа  “******* *******” ХХК-нд   учруулсан хохирлын төлбөрт зохих 1.916.425 төгрөг, шүүхэд нотлох баримт  гаргахтай  холбоотой гарсан нотариатын зардал 3.500.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 45.612.80 төгрөг, нийт 1.965.537.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус шүүхэд ******* ******* ХХК-ний зүгээс  хариуцагч ******* холбогдуулан  байгууллагад учруулсан хохирол буюу хувьдаа  ашигласан байгууллагын мөнгөн хөрөнгө болох нийт 1.916.425 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 1.720.004 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч *******ээс нийт 3.636.429 төгрөгийг нэхэмжилж байна. Үндэслэл: Ажиллаж байх хугацаандаа ******* нь ажлын хариуцлага алдан сар бүр  Санхүү, тайлангийн бүртгэлийн  хэлтэстэй  тооцоо нийлээгүй, *******ын хураамжийг хувийн хэрэгцээндээ  ашигласан байсан шалтгаанаар илэрсэн бөгөөд хариуцагч  өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа болно.  “******* *******”ХХК-ийн зүгээс  анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох дүнг дутуу  тооцон оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү 1.720.004  төгрөгөөр  нэмэгдүүлж байгаа болно гэх.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус шүүхэд "******* *******" ХХК-ийн зүгээс хариуцагч ******* холбогдуулан байгууллагад учруулсан хохирол буюу хувьдаа ашигласан байгууллагын мөнгөн хөрөнгө болох нийт 3,636,429 (гурван сая зургаан зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорин ес) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 504,219 (таван зуун дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч *******ээс нийт 4,140,648 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун дөчин найм) төгрөгийг нэхэмжилж байна. Үндэслэл: Ажиллаж байх хугацаандаа ******* нь ажлын хариуцлага алдан сар бүр Санхүү, тайлан бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлэлгүй, *******ын хураамжийг хувийн хэрэгцээндээ ашигласан байсан нь шалгалтаар илэрсэн бөгөөд хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа болно. Даатгалын менежер *******ийн *******ын хураамжаа компанидаа тушаагаагүй долоон гэрээ 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "******* *******" ХХК-ийн дотоод хяналт шалгалтаар илэрсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү тушаагдаагүй *******ын хураамжийн нийт дүн болох 504,219 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* нь “******* *******” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс салбарын захирлын 172201 тушаалаар Сэлэнгэ аймаг дахь салбарын *******ын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. ******* нь ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдан өөрийн хийсэн *******ын хураамжаа компанидаа тушаахгүй, тооцоо нийлэлгүйгээр *******ын хураамжийг хувьдаа ашиглан компанид хохирол учруулсан. Уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор “******* *******” ХХК-ны ажилтнууд хэд хэдэн Сэлэнгэ аймагт ирж томилолтоор ажиллаж байсан. Томилолтоор ажиллах хугацаанд уг хохирол арилаагүй. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр салбарын захирлаа эзгүйд Хөх хотод аавыгаа эмчлүүлэх шаардлагатай тул чөлөө олгож өгнө үү гэсэн гар өргөдлийг бичээд ажлын байрандаа орхиод явсан байсан. Гэрийн хаягаар нь очиж уулзах гэтэл бэр эгч нь Дарханд ажилд орохоор явсан гэж хэлсэн байдаг. *******эй удаа дараа холбоо барих гэж оролдсон боловч утас нь огт холбогдохгүй байсан. ******* нь ажиллаж байх хугацаандаа “******* *******” ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байх тул компанид учруулсан хохирол буюу компанид төлөгдөх *******ын хураамж болох 102 датгуулагчийн нийт 4.140.648 төгрөгийг гаргуулахдаа хариуцагч нь 250 000 төгрөгийн цалин аваагүй байгаа тул уг мөнгийг дээрх хохирлоос хасч тооцоход татгалзах зүйлгүй, өөрөөр төлсөн зүйл байхгүй гэх.

 

Хариуцагч *******ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг уншин сонсгоход: ******* миний бие нь “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй 2018 оны 03 сарын 12-ны өдөр танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 1.916.425 төгрөгийг үндэслэлтэй гэж үзэхгүй байна.  Ажиллаж байх хугацааны  сүүлийн  2 сарын цалин аваагүй тул уг мөнгөн дүнгээс надад олгогдоогүй цалин хасч тооцохыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* надад холбогдох иргэний хэрэгт ******* *******аас үндсэн болон нэмэгдүүлсэн шаардпагатай нийт 4’140’648 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дээрхи нэхэмжлэлүүдтэй танилцан дараахи тайлбарыг гаргаж байна. ******* миний бие ******* *******ын Сэлэнгэ аймаг дахь салбарт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. ******* *******аас энэ хугацаанд байгууллагад учруулсан хохирол гэж 4’140’648 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ салбараас ******* *******д учруулсан хохирлыг надаар бүрэн хариуцуулах гэсэн нь үндэслэлгүй. Миний урьд ажиллаж байсан *******ын менежерийг *******ын хураамж идсэн нэрээр Бүрэнтөгс нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо тухайн менежэрээр төлүүлж байсан талаар бусад хүмүүс ч мэднэ. Би хэн нэгэн даргын идэж уусан асуудлыг үүрч, тухайн хүнийг өөгшүүлмээргүй байна. Шүүх үнэн зөвийг олж өгөх байх гэж бодож байна. Даатгалын хураамжийн мөнгө дутдаг байсан хэд хэдэн шалтгаан бий. Үүнд: намайг ажиллаж байх хугацаанд *******ын менежерийн эрхээр салбарын захирал Бүрэнтөгс нь нэвтрэн орж ******* хийдэг байсан, *******ын гэрээний тэмдгийг мөн давхар хэрэглэдэг байдал, даатгуулагч нь гэрээ байгуулах санал тавьж *******ын хураамжийн хэмжээг бодуулчихаад гэрээ баталгаажуулахаас буюу мөнгөө төлөхөөс татгалзах тохиолдолд төв рүү энэ талаар мэдэгдэхээр хариуцсан ажилтнууд нь солигдсон мэдэхгүй гэдэг тийм байдлаас шалтгаалаад гэрээнүүдийг устгадаггүй өр авлага үүсэх тохиолдол гардаг. Иймд миний бие дээрхи хохирлыг бүрэн хариуцах үүрэггүй нэхэмжлэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

 

Гэрч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 013 тоотод оршин суух, “******* *******” ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал ажилтай, Хоржог овогт Дарьсүрэнгийн Бүрэнтөгс РД:/ТЗ-69031011/-нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

******* нь 2017 оны 01 дүгээр 02-ноос 2017 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл ажилласан. Эхний 3 сард дадлагажигчаар ажилласан. *******ийг ажиллаж байх хугацаанд цалин өгөхөөс гадна эрүүл мэнд нийгмийн *******ын дэвтэрт нь бичилт хийж байсан. ******* нь *******ын хураамжаа бэлнээр заримдаа өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан бөгөөд захирал болон менежер өөр өөр кодтой байдаг. ******* нь Дадлагажиж байх хугацааны 3 сарын хугацаанд нь миний бие хяналтаа тавьж байсан. Ингээд 4 дүгээр сард яалт ч үгүй ажлын шугамаар хөдөө орон нутаг руу явах болсон. Тэгээд 6 дугаар сарын 28-нд ирээд ажлаа хийж байгаад 7 дугаар сарын 05-ны өдрөөс миний амралт эхэлсэн. Амархаасаа өмнө хяналт тавихад 2-3 сая төгрөгний зөрчил илрээд асуутал найздаа зэлүүлчихсэн өнөө маргаашгүй өгнө гэж хэлж байсан. Нөхөртэй нь уулзахаар бид хоёр салсан надад хамаагүй гэж хэлсэн.  Манай компани *******эй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Байгууллагын дотоод журманд ажлын хариуцлага алдсан хүнд хүлээлгэх хариуцлагын талаар тусгаж өгсөн бөгөөд би *******ийн гаргасан үйлдэлд цалингийн 20 хувиар шийтгэх саналыг төв салбарлуугаа явуулж байсан гэх.

 

Шүүх  нэхэмжлэгчйн  шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг,  зохигчоос шүүхэд гаргасан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... хариуцагч *******  нь  “******* *******” ХХК-ний Сэлэнгэ салбарын менежерээр  2017 оны 01 сарын 02-ны өдрөөс  2017 оны 10 сарын 10-ны  өдөр хүртэл ажиллах хугацаандаа тус компанид даатгуулагчдын *******ын хураамж нийт  4.140.648 төгрөгийг хувьдаа авч хэрэглэх зэргээр тус компанид учруулсан хохиролыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь; нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн ...  ******* нь “******* *******” ХХК-нд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс салбарын захирлын тушаалаар Сэлэнгэ аймаг дахь салбарын *******ын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдан өөрийн хийсэн *******ын хураамжаа компанидаа тушаахгүй, тооцоо нийлэлгүйгээр *******ын хураамжийг хувьдаа ашиглан компанид хохирол учруулсан. ******* нь ажиллаж байх хугацаандаа “******* *******” ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байх тул компанид учруулсан хохирол буюу төлөгдөх *******ын хураамж болох 102 датгуулагчийн нийт 4.140.648 төгрөгийг гаргуулахдаа хариуцагч нь 250 000 төгрөгийн цалин аваагүй байгаа тул уг мөнгийг дээрх хохирлоос хасч тооцоход татгалзах зүйлгүй, өөрөөр төлсөн зүйл байхгүй гэх тайлбар,

Хариуцагчийн шүүхэд бичгээр өгсөн / хх – 30, 158-ын ар тал, 219 / ... ******* миний бие ******* *******ын Сэлэнгэ аймаг дахь салбарт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. ******* *******аас энэ хугацаанд байгууллагад учруулсан хохирол гэж 4’140’648 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ салбараас ******* *******д учруулсан хохирлыг надаар бүрэн хариуцуулах гэсэн нь үндэслэлгүй. Миний урьд ажиллаж байсан *******ын менежерийг *******ын хураамж идсэн нэрээр Бүрэнтөгс нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо тухайн менежэрээр төлүүлж байсан талаар бусад хүмүүс ч мэднэ. .  Ажиллаж байх хугацааны  сүүлийн  2 сарын цалин аваагүй тул уг мөнгөн дүнгээс надад олгогдоогүй цалин хасч тооцохыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

1-р хавтаст хэрэгт  нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 1 – 2, 9 -14, 30 дахь талд авагдсан салбарын захирлын тушаал, Болорцэцгийн өргөдөл, Мийс программын зөрүүний тайлан, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, 35-38 дахь талд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, ерөнхий журналын хуулбар, 52 – 96 дахь талд авлага, өглөгийн журнал, *******ын гэрээний мэдүүлгийн маягтууд, 145-209 дэх талд авагдсан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон *******ын гэрээний мэдүүлгийн маягтууд, гүйлгээний зөрүүний  тайлан, зөрчлийн жагсаалт, хэргийн 157- 158 дахь талд авагдсан ... Болорцэцэгийн буцаан төлөх хураамжийн жагсаалт болон дотоод аудитэд гаргасан тайлбар, гэрч Д.Бүрэнтөгсийн шүүх хуралдаанд хууль сануулан өгсөн ...  ******* нь 2017 оны 01 дүгээр 02-ноос 2017 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл ажилласан. ******* нь *******ын хураамжаа бэлнээр заримдаа өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан бөгөөд захирал болон менежер өөр өөр кодтой байдаг. ******* нь Дадлагажиж байх хугацааны 3 сарын хугацаанд нь миний бие хяналтаа тавьж байсан. Ингээд 4 дүгээр сард яалт ч үгүй ажлын шугамаар хөдөө орон нутаг руу явах болсон. Тэгээд 6 дугаар сарын 28-нд ирээд ажлаа хийж байгаад 7 дугаар сарын 05-ны өдрөөс миний амралт эхэлсэн. Амархаасаа өмнө хяналт тавихад 2-3 сая төгрөгний зөрчил илрээд асуутал найздаа зэлүүлчихсэн өнөө маргаашгүй өгнө гэж хэлж байсан гэх зэрэг нотлох баримтуудаар ******* нь тус компанид дээрх хохирол учруулсан болох нь нотлогдож байна.  

Хариуцагч  тал  дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэргийн 97 – 108 талд авагдсан хүчингүй болгуулах гэрээний жагсаалт, баримтууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй болохыг нэхэмжлэгчээс дээрх баримтаар няцаан тайлбарласан бөгөөд харин хариуцагчаас  шүүхэд үүнийгээ няцааж нотлоогүй, мөн хариуцагчаас гаргасан 1-р хавтаст хэргйин  229-250, 2 дугаар хавтаст хэргийн  1-5 дугаар талд авагдсан  Капитал банкны дансны хуулга, орлогын мэдүүлэг  зэргээр дээрх төлбөрийн зөрүү болон төлбөр давхцсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар  зохигчийн хооронд тооцоо нийлж, зөрүүг нарийвчлан гаргасан санхүүгийн баримтгүй, нэхэмжлэгч нь үүнийгээ баримтаар няцаан нотлоогүй тул хохирлоос хасч тооцох боломжгүй гэж үзнэ.  

Иймд нийт  нэхэмжилсэн  4.140.648  төгрөгийн  шаардлагаас хариуцагчийн авбал зохих цалин 250 000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг нь баримтгүй тул бүгд 253 500 төгрөгийг хасч, үлдэх 3.887.148 төгрөгийг хариуцагчаас  гаргуулах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн  103.860 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 3.887.148 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамжинд  77.144 төгрөгийг хариуцагчаас гаргуулан  нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 4971, 510  дугаар зүйлийн  510.1-д тус тус зааснаар хариуцагч *******ээс 3.887.148 төгрөг гаргуулж “******* *******” ХХК-нд олгож,  нэхэмжлэлээс  253.500  төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 103.860 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  3.887.148 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамж 77 144 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т  зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.СОЁЛМАА

                                                            Л. ЭНХТАЙВАН