Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2018/00287

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, ******* дугаар баг, тээврийн ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б******* овогт, Ж*******ы Б*******, РД:/*******/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг, Бор гүвээ ******* дугаар хэсгийн *******6 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сантехникч гагнуурчин ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б******* овогт, Нгийн Б, РД:/МЮ-8706017******* /-д  холбогдох,    

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ж.Б*******, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б*******, РД:/*******/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Миний бие Ж.Б******* нь *******010 онд Н.Бтай  Сэлэнгэ аймагт танилцаж байсан. Ингээд бид Н.Бын гэрт хамт амьдарч байгаад    тусдаа гарч амьдарсан. Бидний дундаас *******011 оны  0******* сарын 01-ний өдөр хүү Ө төрсөн.  Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас  *******011 ондоо буюу хүүгээ 1 нас ******* сартай байхад салцгааж тус тусын амьдралаар амьдарч өдийг хүрсэн. 7 жил тусдаа амьдарсан байна. Одоо миний бие тусдаа амьдралтай болсон, Н.Баяжаргал ч мөн адил тусдаа гэр бүлтэй болсон.  Хүү Ө одоо миний асрамжинд өсөж торниж байгаа. Иймд Н.Баас гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авна уу гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Ж.Б******* нь *******010 онд Н.Бтай  Сэлэнгэ аймагт танилцаж байсан. Ингээд бид Н.Бын гэрт хамт амьдарч байгаад тусдаа гарч амьдарсан. Бидний дундаас *******011 оны  0******* сарын 01-ний өдөр хүү Ө төрсөн.  Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас  *******011 ондоо буюу хүүгээ 1 нас ******* сартай байхад салцгааж тус тусын амьдралаар амьдарч өдийг хүрсэн. 7 жил тусдаа амьдарсан байна. Одоо миний бие тусдаа амьдралтай болсон, Н.Баяжаргал ч мөн адил тусдаа гэр бүлтэй болсон.  Хүү Ө одоо миний асрамжинд өсөж торниж байгаа. Иймд Н.Баас гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авна уу гэх.

 

Хариуцагч Н.Б РД:/МЮ-8706017*******/-д  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэр бүлээ цуцлуулахад маргаан байхгүй. Харин хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх. Би өмнө нь “Алтан тариа” ХХК-д сантехникчээр ажиллаж байсан. Ойр ойрхон томилолтоор хөдөө орон нутгууд руу олон хоногоор явах шаардлага гардаг байсан. Томилолтоор явж ирээд хааяа найз нөхөдтэйгээ архи уудаг байсан нь үнэн. Намайг томилолтоор явах хугацаанд Ж.Б******* хүүтэйгээ үлддэг байсан. Манай ойр хавийн айлууд болон найз нөхөд нь над руу утсаар ярихдаа “танай эхнэр чинь шоудаж байна, тийм машин ирээд тийм хүмүүсийг дагаад явлаа” гэж хэлдэг байсан. Энэ байдлууд нь даамжирсаар бидний хооронд хэрүүл маргаан байнга гарах болсон. Энэ хүн ч гэсэн өөрөө гэртээ хонохгүй тохиолдол олон байсан. Заримдаа алга болох үед нь би хүүхдээ тэврээд такси бариад хайдаг байсан. Өглөө 6 цагт шинжилгээ өгөх шаардлага гараад хүүхэд харах хүнгүй байсан тул энэ хүнд өгөх гээд ажил дээр нь ирэхэд уусан архи нь гараагүй шал согтуу байдалтай угтаж байсан. Би “Алтан тариа” ХХК-аас энэ хүнээс л болж халагдсан. Тэгээд энэ хүн хүү бид хоёрыг орхиод явсан. Би хүүгээ ******* нас хүртэл нь өөр дээрээс асарч байсан. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд хүүхдийнхээ нэр дээр хугацаатай хадгаламж нээлгээд 18 нас хүрэхээрээ өөрөө л авах боломжтой байдлаар шилжүүлж баймаар байна. Тэгэхгүй энэ хүнд бэлнээр нь өгөөд байвал энэ хүн ажилгүй байгаа болохоор хүүхдэдээ биш өөртөө хэрэглэх магадлалтай. Хүүгийн маань шүүхэд өгсөн тайлбарт аавынхаа царайг бараг харж байгаагүй мэтээр бичсэн байсан. Энэ бол цэвэр хүний зааж өгсөн үг гэж бодож байна. Хүүхэд маань миний хажууд байхдаа зөв хүмүүжиж байсан. Харин ээжтэйгээ хамт байсан цагаас хойш буруу хүмүүжээд байна уу даа гэж харагдаж байгаа. Би хүүгээ ******* жил өөрийнхөө дэргэд асарч хүмүүжүүлж авч явсан. Тийм болохоор цаашдаа ч гэсэн өөрийнхөө асрамжинд үлдээхийг хүсч байна гэх,

 

Шүүх  нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл,  зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ж.Б*******ийн  тус шүүхэд гаргасан ...Н.Бын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:  нэхэмжлэлийн шүүхэд гаргасан  нэхэмжлэл, зохигчийн  шүүх хуралдаанд гаргасан ... гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, асрамж тогтоолгохыг  хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар, хавтаст хэргийн  3-8, 18-*******0 дугаар талд авагдсан сургууль, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн баталгааны  лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний  хуулбар, эвлэрүүлэн зуучлах  ажиллагааны тэмдэглэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар,  хүүхдийн санал зэрэг нотлох баримтаар  гэрлэгчдийн гэрлэлтийг  цуцалж, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь  тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.  Харин хариуцагчаас  ....хүүхдээ өөрийн асрамжинд авах тайлбар гаргаж буй боловч  хүүхдийн нас биеийн онцлог /7 настай/, мөн хүүхэд одоо эхийнхээ асрамжинд байлгах нь  зүйтэй.  Гэрлэгчид нь  дундын эд хөрөнгийн  маргаангүй болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70*******00 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (17*******.600:*******х1*******=1.0*******3.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд *******9.836 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******.1, 116, 118, 13******* дугаар  зүйлийн 13*******.1, 13*******.4, 13*******.*******, 13*******.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Нгийн Б,  Б******* овогт Ж*******ы Б******* нарын  *******10 оны  01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг  *******011 оны  0******* дугаар сарын 06-ны  өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Засаг даргын Тамгын газрын Иргэний гэр бүлийн бүртгэлийн 31-рт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг  цуцалсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсэгт зааснаар *******011 оны  0******* дугаар сарын 01-ний  өдөр төрсөн хүү Б.Өыг эх Ж.Б*******ийн асрамжинд үлдээж, түүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн *******0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Баар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ нь  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, *******8 дугаар зүйлийн *******8.1, 63 дугаар зүйлийн 63.1.******* дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70*******00 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд *******9.836 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

8. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

10. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг  энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах  боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон  ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

1*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН