Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 264

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******  холбогдох,    

“Гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* анх 2007 онд танилцаад  үерхэж байгаад 2009 оны  06 сарын 08-ны  өдөр гэр бүлж болж гэрлэлтийн бүртгэлийн  129 дүгээрт бүртгүүлж ******* тоот гэрчилгээ олгогдсон билээ.  Бидний хамтран амьдрах хугацаанд  том хүү  *******, 2010 оны  02 сарын 24-ний өдөр охин ******* 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  тус тус төрсөн.  Бид 2 анх суусан цагаас эхлэн зан харицлааны  тааламжгүй, гэр бүлийн хүчирхийлэлд байнга орж байсан хамт амьдрах хугацаанд  хүчирхийлэлд өртсөн. Энэ байдлын улмаас  гэр бүлийн уур амьсгал  үгүй одоо миний эрүүл мэнд болон хүүхдийн ирээдүй аюултай  тул эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа явуулахгүй шууд гэр бүлийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Тэрээр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* нь  ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх 2018 оны  06 сарын 05-ны  өдрийн хуралд биечлэн оролцож чадахгүй нь. Учир нь  миний бие амьдрал ахуйгаа залгуулахаар  Улаанбаатар хотод ажилд орж чөлөө авах боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх,

 

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

            ******* овогтой  ******* миний бие нь овогтой  нэхэмжлэлийг хүлээн авлаа.  Гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхэддээ тэтгэлэг өгөхийг хүлээн  зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ эх *******ийн асрамжинд үлдээнэ гэх.  

 

            Тэрээр шүүхэд утсаар өгсөн хүсэлтдээ:

            Намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Миний бие Улаанбаатар хотод байгаа тул шүүх хуралдаанд бичелэн оролцох боломжгүй байна гэх.                                      

 

Шүүх  нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл,  шүүх хуралдаанд зохигчийн  бичгээр  гаргасан тайлбар, хүсэлт,  хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 *******ийн тус шүүхэд гаргасан ... Б.*******гаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн  хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:   нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...цаашид хамтран амьдрах боломжгүй хүчирхийллэлийн байдалд орж байх тул  гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай  нэхэмжлэл, энэ тухай шүүхэд өгсөн тайлбар, /  хэргийн 1 дүгээр тал /,  хариуцагчийн шүүхэд гаргасан ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, гэрлэлт цуцлуулж, 2 хүүхэддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид  үлдээхээр гаргасан тайлбар  /хх-ийн 25 дугаар тал/,  хавтаст хэргийн  2-15, 30-41, 47-53, 55-57 дугаар талд авагдсан  гэрлэлтийн баталгааны хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн  төрсний бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхний  лавлагаа, сургууль, эмнэлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн баримтууд, Шүүх эмнэлэгийн  шинжилгээний  дүгнэлт, шүүх хуралдааны  77 дугаартай тэмдэглэл, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн тэмдэглэл,  зохигчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж,  2 хүүхдийг эхийнх нь асрамжид  үлдээж, эцгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулах  нь зүйтэй гэж үзэв. Зохигчийн хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй  гэснийг дурдвал зохино.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  131 дүгээр зүйлийн 131.3, 131.4 -д  тус тус зааснаар ... нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр тэднийг  байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь  70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас  шүүгчийн 228 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, мөн  хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (175.600:2х12=1.053.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.3, 131.4, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар овогт *******н *******,  овогт ын Нямчимэг нарын  2009 оны  03 сарын 02-ны  өдөр гэр бүл болсныг  2009 ны  06 сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн 129-рт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг  цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны  02 сарын 24-ний өдөр төрсөн , 2012 оны  11 сарын 04-ний өдөр төрсөн А.******* нарыг эх *******ийн асрамжинд үлдээж, хүүхдүүдийг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ нь  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас  шүүгчийн 228 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөгийг тус тус  нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

8. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

10. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг  энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах  боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон  ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН