| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0228/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/250 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/250
2022 07 05 2022/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1925008550289 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис буюу НҮБ-н Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын **** тоот гэртээ хадгалж н.Н , н.М , н.Н , н.Э , н.Н , н.Э , нН , н.Г , н.П нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийх явцад бэхжүүлсэн гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 4-8 дахь тал/,
2. Гэрч Б.Н ы “...Тэгээд бид нар Баянцагаан багийн тосгон руу Э гэх хүний гэрт очоод байж байтал насанд хүрээгүй гэх хоёр охиныг Э машинаараа гордоос очиж авсан. Тэгээд Н гэх эрэгтэй хүүхэд ирсэн. Бид нар эхлээд хөзөр тоглож байгаад гоймон идсэн. Э гэх ахых нь хонь гаргасан. Хажуу айлын хоёр эмэгтэй хонь гаргахад нь тусалсан. Би тэр хоёр эгчид хонь гаргахад нь тусалсан. Ц нэг шил Ерөөл хоёр том савлагаатай пиво авчраад тэрнээс бид хувааж уусан. Насанд хүрээгүй хоёр охиныг гэрээс нь хайгаад байна гээд байсан. Тэгээд гэнэт тэр хоёр охины ээж Н гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Э гийн гэрт үзлэг хийсэн. Тэгсэн чинь Э гийн нэг дүү нь гэх эрэгтэй хүүхдийн цүнхнээс өвс гарч ирсэн. Тэр эрэгтэй хүүхдийг Н гэж дуудаад байсан....” гэсэн мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,
3. Насанд хүрээгүй гэрч Г.Э-н “... Миний мэдэж байгаагаар өмнөх өдөр нь Н , Н , Э нар өвс сорсон. Н надад амаа үнэртүүлээд байсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э өглөөнөөс эхлээд мансуурлын байдалтай л байгаад байсан. Тэр өвс Э ынх байх гэж би бодож байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,
4. Гэрч Л.Г ын “...Би өвс хэрэглээгүй. Би цуг байсан хүүхдийг өвс хэрэглэснийг нь мэдээгүй. Цагдаа нар орж ирээд цэнхэр өнгийн цүнхнээс өвс гаргаж ирсэн. Цагдаа нар хэний цүнх вэ гэтэл Н миний цүнх гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/,
5. Гэрч Б.Э гийн “...08 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед М над руу нэг хүүхдийн дугаараас залгаад нөгөө охидууд чинь надтай хамт хот явахаар боллоо маргааш өглөө эрт явна танайд хоночихъё гээд манайд очсон. Би орой нь мал гаргаж байх үед тэд нар надаас 25.000 төгрөг аваад нэг шил архи хоёр пиво авчраад ууцгаасан. Би хонио гаргачхаад тэр хүүхдүүдийг унт гээд унтуулах гээд байж байтал хоёр жоохон охины эцэг эх нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Надад өвс татаж мэдэгдээгүй. Би цагдаа ирээд гэрээс өвс гаргаад ирэхээр нь хараад мэдсэн. Би хотод байж байгаад 2 хоногийн өмнө гэртээ ирсэн. Харин манай дүү Э , Н нар цуг байсан. Манайхаас гарч ирсэн өвсний талаар Н , Э , М , Нямцэнгүүн бас манайд хоносон охидууд мэдэж магадгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/,
6. Насанд хүрээгүй гэрч О.П гийн “...Би хаанаас хэн авчирсан гэдгийг мэдээгүй. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Н , Н , Э , М нар хэрэглэсэн гэсэн. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хонь гаргаад идчихээд хөзөр тоглож байхад гадаа машины голд Н , Нямка, Э нар өвсөө ундааны сав дотор хийгээд шатаагаад тэрийгээ сорж байсан. Тэр гурав намайг хэрэглэж үзэх үү гэж асуухаар нь би нэг удаа үнэрлэж үзээд за за болилоо гэж хэлээд гэрт дотор нь орсон. Н миний цүнх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,
7. Насанд хүрээгүй гэрч Б.Н ийн “...Э , Н хоёр гэрээс гарч явсан. Харин би тэр хоёрыг хаашаа явах юм бол гээд араас нь санаандгүй дагаж гартал тэр хоёр гэрийнхээ гадаа зогсоод өвс мэт зүйлийг янжуур тамхи шиг адилхан ороож галаар асаагаад татаж байсан, тэгээд би тэр хоёр дээр явж очоод энэ зүйл юу юм бол гэж дотроо бодож байсан. Тэгээд тэсэлгүй сонирхож үзэхээр М-ний татаж байсан өвсийг түүнээс авч тухайн үед нэгээс хоёр удаа татаж сорсон, тэр үед миний хоолой гашуу оргиж нүднээс нулимс гарч толгой эргэсэн юм. Тэгээд би ханиалгаж найтаалгаад байсан учраас буцаагаад нөгөө татаж байсан өвсөө Н д өгсөн, тэгээд би хажууд тэр хоёртой хамт өвсийг татаж дуустал хажууд нь зогсож байгаад дуусахаар нь хамт гэрт явж орсон, энэ үед гэрт байсан өөр бусад хүмүүс нөгөө архи пивыг холиод ууж байсан, тэгээд ганц хоёр цагийн дараа гаднаас цагдаа нар орж ирсэн, тэгээд бид нарыг шалгаж үзсэн дараа нь Н ахын үүрч явсан цэнхэр өнгийн цүнхнээс нөгөө татсан гэх өвсийг гаргаж ирсэн, мөн дараа нь Э ахын гэрээс нь орны дэрний уутнаас бас л адил өвс мэт ургамлын зүйлийг олж авсан тэгээд Э ах болон Н бид нарыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/,
8. Насанд хүрээгүй гэрч О.Н-н “...тэгээд Э ахынд очихоор болж 19 цагийн үед Э ахынд ирсэн ба Э ах мал гаргаад байсан. Би нөгөө өрөөнд нь ороод унтаж байсан. Би сэртэл Э , Н нараас бусад нь бүгд согтоцгоосон байсан. Энэ үед Э , Н миний унтаж байсан өрөөний орон доороос нэг юм аваад Н ийг дагуулаад гарсан. Би араас нь гартал Н , Н хоёр өвс татах гээд зогсож байсан, би Н эд чамайг өвс татах юм бол хохино шүү гэж хэлээд гэрт орж ирээд байж байтал Н араас орж ирсэн ба мансуурчихсан нүд нь сонин болчихсон орж ирэхээр нь би унт гээд унтуулсан. Удалгүй Э рүү ээж залгаад цагдаа дагуулаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал/,
9. Гэрч Х.М гийн “... ямар ч байсан Э , Н хоёулаа л хамт гэрээс гарч гадаа гарсан тэгээд намайг араас нь гарах үед аль эрт өвсийг асаагаад хоёулаа татаж байсан юм тэгэхээр энэ санааг тэр хоёр хоорондоо ярьж байгаад өвс татахаар болсон байх гэж бодож байна. Тэр үед намайг мансууруулах өвсийг татаж байхад энэ тэр газраас түүсэн гэж яриа яриагүй. Харин цагдаад баригдсан хойно нь цагдаагийн газар ирсэн хойно нь би хоёроос ам асууж өвс ургамлыг хаанаас хэр их хэмжээгээр түүсэн эсэх талаар асуухад Жаргалант сум Улаантолгой сумаас түүсэн гээд дэрэн дотроо хадгалж байгаад баригдлаа гэж ярьж байсан юм. Уг өвсний талаар хаана хадгалж байгаа талаар бол надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/,
10. Гэрч Ц.М-н “...Үгүй, бид хоёр өөрсдөө түүж бэлтгэсэн хэн нэг хүнд их хэмжээгээр байгаа гэж огт хэлээгүй бид хоёр өвсөө түүж ирээд шууд найз Э ын гэрт хадгалахаар болсон. Тэгээд би хальт гэртээ харьчхаад эргээд ирэх үед Э найз маань уг өвсийг өөрийн орныхоо дэрэн дотор хийж нуусан байсан. Энэ тухайгаа намайг ирэхэд хэлсэн тэгээд бид уг өвснөөсөө их бага хэмжээтэйг авч хэн нэг хүнд хэрэглүүлэх зорилгоор өгөөгүй, харин өвс түүж ирснээсээ хойш Э бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа татаж хэрэглэж үзсэн тэгээд хамгийн сүүлд 2019.08.23-ны өдөр найз Э ын гэрт жижиг үдэшлэг маягийн арга хэмжээг зохиож энэ үед Э ын найз М , Н , П , Э нар эхлээд гэрт ирсэн дараа нь орой нь Н , Э мөн П гийн найз Намуунсайхан, Цацрал нар гэрт нь ирж бид хэд хэсэг хугацаанд пиво уусан юм. Тэгж байх үедээ гадаа гарч нөгөө өвсийг татаж байгаад цагдаа нарт баригдаж шалгагдсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4893 дугаартай “Шинжилгээнд Б Э гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б Э гэж хаягласан 80 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Т етрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,
12. Ц.М-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
13. Гэрч Б.Э гийн “... 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би найз - хамтаар Орхон аймаг Жаргалант сумын төмөр замын хажуу талаас түүсэн тэгээд тэр хоёр өдөртөө бид хоёр Баянцагаан баг ДЦСтанцын **** тоотод байрлах гэртээ би хатааж хадгалсан. Би хатаагаад хадгалахдаа эрээн дэрний уутанд хадгалсан. Цэнхэр өнгийн цүнх нь Н гэх хүний цүнх бөгөөд цагдаа нар ирэхээс өмнө Н өөрөө цүнхээ үүрсэн байдалтай байхад нь би харсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
14. Яллагдагч Б.Э ын “Би он сар өдрөө сайн санахгүй байна. 2019 оны намар Ц.М-ий хамт Орхон аймгийн Жаргалан сум руу замын машинаар явж очоод Жаргалант сумын баруун захад байдаг айлуудын харалдаа урагшаа гол руу, төмөр замын орчим очоод тэндээс ургамал түүгээд буцаад замын машинаар Баян-Өндөр сум руу орж ирсэн. Баянцагаан багт байх гэртээ авч очиж нуусан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
15. Б.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис буюу НҮБ-н Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын **** тоот гэртээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналтай байна” гэв.
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийх явцад бэхжүүлсэн гэрэл зургууд, гэрч БН ы “Э гийн нэг дүү нь гэх эрэгтэй хүүхдийн цүнхнээс өвс гарч ирсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Э-н “Миний мэдэж байгаагаар өмнөх өдөр нь Н , Н , Э нар өвс сорсон. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э өглөөнөөс эхлээд мансуурлын байдалтай л байгаад байсан. Тэр өвс Э ынх байх гэж би бодож байна.” гэх мэдүүлэг, гэрч Л.Г ын “Цагдаа нар орж ирээд цэнхэр өнгийн цүнхнээс өвс гаргаж ирсэн. Цагдаа нар хэний цүнх вэ гэтэл Н миний цүнх гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э гийн “Би цагдаа ирээд гэрээс өвс гаргаад ирэхээр нь хараад мэдсэн. Манайхаас гарч ирсэн өвсний талаар Н , Э , М , Нямцэнгүүн бас манайд хоносон охидууд мэдэж магадгүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.П гийн “2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Н , Н , Э , М нар хэрэглэсэн гэсэн. гадаа машины голд Н , Нямка, Э нар өвсөө ундааны сав дотор хийгээд шатаагаад тэрийгээ сорж байсан. Тэр гурав намайг хэрэглэж үзэх үү гэж асуухаар нь би нэг удаа үнэрлэж үзээд за за болилоо гэж хэлээд гэрт дотор нь орсон” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Н ийн “санаандгүй дагаж гартал тэр хоёр гэрийнхээ гадаа зогсоод өвс мэт зүйлийг янжуур тамхи шиг адилхан ороож галаар асаагаад татаж байсан, тэгээд тэсэлгүй сонирхож үзэхээр М-ний татаж байсан өвсийг түүнээс авч тухайн үед нэгээс хоёр удаа татаж сорсон” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Н-н “Н , Н хоёр өвс татах гээд зогсож байсан, Н араас орж ирсэн ба мансуурчихсан нүд нь сонин болчихсон орж ирэхээр нь би унт гээд унтуулсан” гэх мэдүүлэг, гэрч Х.М гийн “ямар ч байсан Э , Н хоёулаа л хамт гэрээс гарч гадаа гарсан тэгээд намайг араас нь гарах үед аль эрт өвсийг асаагаад хоёулаа татаж байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-н “бид хоёр өөрсдөө түүж бэлтгэсэн хэн нэг хүнд их хэмжээгээр байгаа гэж огт хэлээгүй бид хоёр өвсөө түүж ирээд шууд найз Э ын гэрт хадгалахаар болсон, өвс түүж ирснээсээ хойш Э бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа татаж хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4893 дугаартай дүгнэлт, Ц.М-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн гэрэл зургууд, гэрч Б.Э гийн “2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би найз М-ний хамтаар Орхон аймаг Жаргалант сумын төмөр замын хажуу талаас түүсэн тэгээд тэр хоёр өдөртөө бид хоёр Баянцагаан баг ДЦСтанцын **** тоотод байрлах гэртээ би хатааж хадгалсан. Би хатаагаад хадгалахдаа эрээн дэрний уутанд хадгалсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Э ын “2019 оны намар Ц.М-ий хамт Орхон аймгийн Жаргалан сум руу замын машинаар явж очоод Жаргалант сумын баруун захад байдаг айлуудын харалдаа урагшаа гол руу, төмөр замын орчим очоод тэндээс ургамал түүгээд буцаад замын машинаар Баян-Өндөр сум руу орж ирсэн. Баянцагаан багт байх гэртээ авч очиж нуусан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис буюу НҮБ-н Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын **** тоот гэртээ хадгалсан, н.Н , н.М , н.Н , н.Э , н.Н , н.Э , нН , н.Г , н.П нарт өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг түүж бэлтгэн, хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.
Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Э ын цагдан хориглсон 20 хоногийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасч, эдлэх ялыг 11 сар 10 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ын цагдан хориглсон 20 хоногийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасч, эдлэх ялыг 11 сар 10 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А