Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/616

 

 

 

 

 

 

 

   2022        06          08                                   2022/ШЦТ/616

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Намдаг,

Шүүгдэгч Р.З-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 2202000500109 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Р.З-, 

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Б.Б- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Р.З- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цаасны хамт нийт 11.744 грамм хэмжээтэй, бор шаргал өнгийн цаасанд боож 2 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, 2 хэсэг хувааж гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5.3655 грамм, гялгар уутанд хийсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0614 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.З-, Б.Б- нарт холбогдуулан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.З- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оноос энэ бодисыг хэрэглэсэн. Хүмүүсийн дам ярианаас сонсоод Зүүнхараагаас очиж авсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж явахаа амлаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 онд гадаад тоглолтоор түр явж байхдаа Германд анх хэрэглэж үзсэн. 2020 онд нойр булчирхайн хагалгаанд 3 удаа орсон. 2022 онд цөсний хагалгаанд ороод өвсийг хэд хэдэн удаа хэрэглэсэн бөгөөд нойр хоолонд сайн болдог. Мөн өвдөлт намдаадаг. Би Германд танилцсан нэг залуугаас аваад гэртээ хадгалсан. Дахин уг хэргийг үйлдэхгүй. Дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Р.З-ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот гэрт болон түүний ... улсын дугаартай Subaru forestor маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 14-16, 18-22 /, Б.Б-н Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 33-40 /, Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1хх 23-32, 41-42 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 678 дугаартай дүгнэлт / 1хх 119-121 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 677 дугаартай дүгнэлт / 1хх 128-129 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт / 1хх 135-136 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 717 дугаартай дүгнэлт / 1хх 163-164 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай дүгнэлт / 1хх 149-151 /, Шүүх сэтгэц эмгэг судлалын 92, 162 дугаартай дүгнэлтүүд / 1хх 141-142, 169-171 /, Б.Б-н эзэмшлийн ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга / 2хх 24-25, 27-33 /, шүүгдэгч Р.З-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 71-73 /, шүүгдэгч Б.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 75-76 /, шүүгдэгч Б.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд / 1хх 211-219 /, шүүгдэгч Р.З-ын хувийн байдалтай холбоотой баримтууд / 1хх 224-226, 229-250 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / 1хх 208, 221 /, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 207, 220 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.З- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Park view хотхоны 755 дугаар байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цаасны хамт нийт 11.744 грамм хэмжээтэй, бор шаргал өнгийн цаасанд боож 2 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, 2 хэсэг хувааж гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5.3655 грамм, гялгар уутанд хийсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0614 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Р.З-ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Park view хотхоны ... тоот гэрт болон түүний ... улсын дугаартай Subaru forestor маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 14-16, 18-22 /

 

Б.Б-н Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53а байрны 13 тоот гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 33-40 /

 

Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1хх 23-32, 41-42 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 678 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.”1” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодис, “2” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодис, тугалган цаас, “3” гэж дугаарласан зип лок ууттай улаан өнгийн эвхдэг хутга, “4” гэж дугаарласан зип лок ууттай хар өнгийн хайрцаг зэрэг зүйлсээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

“1” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодисны цаасны хамт жин нь 11.2401 грамм, “2” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодис цаасны хамт жин нь 0.5039 грамм байна гэжээ. / 1хх 119-121 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 677 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.”2” гэж дугаарласан дотор хэсэг нь шаргал өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон, дугуй хэлбэртэй хуванцар сав, “3” гэж дугаарласан хуйлсан AU6230412 серийн дугаарай Монгол Улсын 1000 төгрөгний мөнгөн дэвсгэрт, “3” гэж дугаарласан хуйлсан цааснаас Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

“1” гэж дугаарласан цаасанд ороосон шаргал өнгийн нунтаг дээжнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “1” гэж дугаарласан цаасанд ороосон шаргал өнгийн нунтаг дээжний цэвэр жин нь 1.5155 грамм байна гэжээ. / 1хх 128-129 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Р.З- гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно гэжээ. / 1хх 135-136 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 717 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б-” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Б.Б- гэж хаягласан шээсний тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод багтдаг болно гэжээ. / 1хх 163-164 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай дүгнэлт / 1хх 149-151 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 92, 162 дугаартай дүгнэлтүүд / 1хх 141-142, 169-171 /

 

Б.Б-н эзэмшлийн ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга / 2хх 24-25, 27-33 /

 

Шүүгдэгч Р.З-ын гэрчээр өгсөн / 1хх 71-73 / “...Тухайн үед миний өмсөж явсан куртикны баруун талын халаасанд каннабис өвснөөс гаргаж авсан тос буюу ойл байсан. Тэр каннабис өвснөөс гаргаж авсан ойлыг би 2021 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Би ганцаараа ... улсын дугаартай Subaru forestor маркийн тээврийн хэрэгслээр Зүүнхараа орж Батбаяртай уулзах ажлаар очсон боловч холбогдож чадаагүй. Тэгэхээр нь өмнө Зүүнхараад каннабис өвс ургадаг талаар дам яриа сонсож байсан учир Зүүнхараа тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийшээ ойролцоогоор 10 км яваад уулын хажуугаар каннабис өвс ургасан байхаар нь салаа навчаар нь таньж түүж авсан. Наранд бага зэрэг хатаагаад ундааны саван дотор хийж таг, ёроол хэсгийг хадаасаар цоолоод ахуйн гаазан плитканд саванд ус хийж буцалгаад дээр нь аяганд тосч авсан шингэнээ хүнсний бор цаасан дээр нааж авсан. Тэгээд тэр оройдоо Улаанбаатар хотод ирээд өөрийн машин дотроо хадгалсан. Түүнээс хойш 7 хоногт 1 удаа тугалган цаасан дээр тавьж шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрт болон цаасаар сорж хэрэглэдэг байсан. ...Би анх 2018 онд хэрэглэж үзэж байсан. Хэрэглэхгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сараас хэрэглэж эхэлсэн. Би үүнийг хэрэглэхээр тайвширах мэдрэмж төрөөд бас хөгжим сонсоход илүү гоё сонсогддог учраас хаяа хэрэглэдэг...” гэх мэдүүлгээр

 

Шүүгдэгч Б.Б-н гэрчээр өгсөн / 1хх 75-76 / “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цөсний хагалгаанд, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нойр булчирхайн хагалгаанд давхар орсон. Одоо эмчийн хяналтад байдаг. Ухаан санаа хэвийн байна. Манай гэрийн миний өрөөний шүүгээнээс хураагдсан өвс болон шавар гэх бодисыг 2021 оны 06 дугаар сарын үед хальт зүс мэддэг Анхаа гэх залуугаас ямар нэгэн төлбөргүйгээр авсан. ...Гэрээс хураагдсан пэн гэх нэршилтэй цахилгаан тамхи шиг татаж хэрэглэдэг зүйлсийн дууссан төхөөрөмж болон соруулд нь байсан тосны үлдэгдэл зэргийг 3-4 сар гэртээ байлгаж байгаа. Түүнийг хаанаас авснаа санахгүй байна. Нэг ширхэг пэн гэх бодис байсан ба татаж дууссан тул би тостой хэсгийг нь задалж хуйлсан цаасаар хусаж тосыг нь авах гэж оролдсон. Мөн гэрийн шүүгээн дотроос хураагдсан 2 ширхэг бор өнгийн цаасыг бол Р.З- гэх залуугаас шингэн каннабисны ойл буюу тос наасан байдалтай авсан. Тосыг нь тугалган цаасан дээр нааж доороос нь халааж гарсан утааг нь сорж, шавар хэрэглэдэг байдалтай ижилхэн хэрэглээд дуусгасан. Хамгийн сүүлд Р.З-оос 7 хоногийн өмнө аваад хэрэглэж дуусаад цаасыг нь шүүгээндээ хийсэн байсан. Би өөрийн гэртээ өвс болон шавар гэх бодисыг хадгалж байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Р.З-, Б.Б- нарын үйлдэл нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Р.З-, Б.Б- нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Р.З-, Б.Б- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж чин санаанаасаа гэмшсэн, тэдгээрт мансууруулах бодисны хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй, хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүнй хэвийн үйл ажиллагаа, удмын санд нөхөгдөшгүй хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Р.З-, Б.Б- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, хуульд заасан тодорхой хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдсан Р.З-ын өмсөж явсан хувцас, гэр болон машинаас нь хураагдсан “1” гэж дугаарласан цаасанд ороосон ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан дотор хэсэг нь шаргал өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон дугуй хэлбэртэй хуванцар сав, хуйлсан цаас, “1” гэж дугаарласан бор шаргал өнгийн наалдамхай бодис, шаргал өнгийн цаасны хамт 11.2 гр, “2” гэж дугаарласан бор шаргал өнгийн наалдамхай бодис, шаргал өнгийн цаасны хамт 0.50 гр, тугалган цаас, “3” гэж дугаарласан улаан өнгийн эвхдэг хутга, “4” гэж дугаарласан “хар өнгийн хайрцаг, мөн Б.Б-н гэрээс хураагдсан “1” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тос мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан бохины цаас, тос мэт зүйлээр бохирлогдсон шилэн болон төмөр хэрэглүүр, “2” гэж дугаарласан хар өнгийн цахилгаантай, жижиг цүнхтэй гялгар уутны хамт 6.3 гр жинтэй өвс ургамал, 3 ширхэг тугалган цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, дотроо бохирлогдсон нэг удаагийн хуванцар сав, дотроо бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг хуванцар сав, “3” гэж дугаарласан зип лок түгжээтэй гялгар уутны хамт 1.6 гр жинтэй ногоон өнгийн өвс ургамал, “4” гэж дугаарласан гялгар уутны хамт 1.0 гр жинтэй шавар мэт бодис, “5” гэж дугаарласан 2 ширхэг, бор өнгийн нимгэн цаас, бохины хуйлсан цаас 1 ширхэг, хуйлсан дэвтрийн цаас 1 ширхэг, төмөр соруул 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалан цаас 1 ширхэг, “6” гэж дугаарласан 0.5 гр хуванцар сав, “7” гэж дугаарласан дугуй төмөр савтай бор өнгийн цаас 1 ширхэг, модон шүдний чигчлүүр, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, “8” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ бор шаргал өнгийн тос мэт шингэнтэй цахилгаан тамхи мэт зүйл, “9” гэж дугаарласан цагаан өнгийн dicway гэсэн бичиглэлтэй төмөр төхөөрөмж, “10” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тахир төмөр соруул зэрэг эд зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, “3” гэж дугаарласан хуйлсан 1000 төгрөгний дэвсгэрт, “6” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, “2” гэж дугаарласан хуйлж гадуур нь скочоор ороосон 50 төгрөгний дэвсгэртүүдийг зохих байгууллагад шилжүүлэхийг / Монгол банкинд / тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Р.З-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ЦХШЗ/250 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Б-д, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ЦХШЗ/251 дугаартай шүүгчийн захирамжаар Р.З- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг  хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Р.З-, Б.Б- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Р.З-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Р.З-, Б.Б- нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээрт ял оногдуулахыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдсан Р.З-ын өмсөж явсан хувцас, гэр болон машинаас нь хураагдсан “1” гэж дугаарласан цаасанд ороосон ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан дотор хэсэг нь шаргал өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон дугуй хэлбэртэй хуванцар сав, хуйлсан цаас, “1” гэж дугаарласан бор шаргал өнгийн наалдамхай бодис, шаргал өнгийн цаасны хамт 11.2 гр, “2” гэж дугаарласан бор шаргал өнгийн наалдамхай бодис, шаргал өнгийн цаасны хамт 0.50 гр, тугалган цаас, “3” гэж дугаарласан улаан өнгийн эвхдэг хутга, “4” гэж дугаарласан “хар өнгийн хайрцаг, мөн Б.Б-н гэрээс хураагдсан “1” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тос мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан бохины цаас, тос мэт зүйлээр бохирлогдсон шилэн болон төмөр хэрэглүүр, “2” гэж дугаарласан хар өнгийн цахилгаантай, жижиг цүнхтэй гялгар уутны хамт 6.3 гр жинтэй өвс ургамал, 3 ширхэг тугалган цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, дотроо бохирлогдсон нэг удаагийн хуванцар сав, дотроо бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг хуванцар сав, “3” гэж дугаарласан зип лок түгжээтэй гялгар уутны хамт 1.6 гр жинтэй ногоон өнгийн өвс ургамал, “4” гэж дугаарласан гялгар уутны хамт 1.0 гр жинтэй шавар мэт бодис, “5” гэж дугаарласан 2 ширхэг, бор өнгийн нимгэн цаас, бохины хуйлсан цаас 1 ширхэг, хуйлсан дэвтрийн цаас 1 ширхэг, төмөр соруул 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалан цаас 1 ширхэг, “6” гэж дугаарласан 0.5 гр хуванцар сав, “7” гэж дугаарласан дугуй төмөр савтай бор өнгийн цаас 1 ширхэг, модон шүдний чигчлүүр, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, “8” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ бор шаргал өнгийн тос мэт шингэнтэй цахилгаан тамхи мэт зүйл, “9” гэж дугаарласан цагаан өнгийн dicway гэсэн бичиглэлтэй төмөр төхөөрөмж, “10” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тахир төмөр соруул зэрэг эд зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

“3” гэж дугаарласан хуйлсан 1000 төгрөгний дэвсгэрт, “6” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, “2” гэж дугаарласан хуйлж гадуур нь скочоор ороосон 50 төгрөгний дэвсгэртүүдийг зохих байгууллагад шилжүүлэхийг / Монгол банкинд / тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Р.З-, Б.Б- нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

5. Р.З-, Б.Б- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Р.З-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.З-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ