Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/606

 

 

 

 

 

   2022         06        07                                    2022/ШЦТ/606     

                                  

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 Шүүгдэгч Х.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Ц.Ш нар оролцсон эрүүгийн 2209000000814 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 3 ээж, дүүгийн хамт  Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Г овогт Х.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 14 тоотод Б.Ш-ын гэрт байх үедээ хохирогч Б.Б-ын эзэмшлийн 790.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone ХR” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан,

Мөн дээрх цаг хугацаанд хохирогч Б.Б-аас гар утсаа мөнгө шилжүүлбэл буцаан өнгөн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 250.000 төгрөгийн шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000000814 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

Гэрч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

Дамно эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 14 тоотод Б.Ш-н гэрт байх үедээ хохирогч Б.Б-ын эзэмшлийн 790.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone ХR” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан,

Мөн дээрх цаг хугацаанд хохирогч Б.Б-аас гар утсаа мөнгө шилжүүлбэл буцаан өнгөн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 250.000 төгрөгийн шилжүүлэн авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Б-ын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз Ш-ын гэрт Ш, Б, Н нар байсан. Ингээд байж байхдаа Г-г дуудсан чинь ирэхгүй би амжихгүй гэж хэлсэн. Ингээд бид нар унтацгаасан... Тэгээд өглөө босоод утсаа харсан чинь байхгүй"байсан. Тэгээд би утсаа гэрт хайгаад одоогүй. Би тэгээд маргааш өдөр нь өөрийнхөө дугаар луу залгаад үзэхэд авчхаад ярихгүй байсан. Тэгээд над руу мессеж бичихдээ “Утсаа яах юм” гэж бичсэн. Тэгэхээр нь би утсаа авмаар байна мөнгийг нь өгөөд ч хамаагүй авчихмаар байна гэж хэлсэн... Тэгээд уг хүн Теди дээр уулзъя гэж хэлсэн. Тэр хүн надад хэлэхдээ Тэди дээр хүнд үлдээнэ гэж хэлээд надад данс өгсөн. Би уг нь мөнгө хийхгүй гэж бодож байсан ч гэсэн мөнгө хийсэн. Уг хүн надад “Мөнгөө хурдан хий, 5 минутын хугацаа өглөө гээд байхаар нь би мөнгөө шилжүүлсэн. Уг данс нь К гэсэн нэртэй данс байсан. Тэр данс руу гүйлгээ хийхэд гүйлгээний утган дээр тэр хүн “Аудио” гэж бичээрэй гэж хэлсэн болохоор би тэгж бичээд шилжүүлсэн. Тэгээд л тэр хүн миний утсыг өгөөгүй утсаар ч яриагүй алга болсон..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ш “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найз Б-тай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 14 тоотод байрлах гэртээ уулзсан. Бид 2 өмнө нь цэргийн алба цуг хааж байсан найзууд байгаа юм Тухайн үед гэрт Б, миний найз охин болох Б бид 4 байсан. Тэгээд 2.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво уусан. Тэгээд бид 2 ярьж байгаад Г гэх цуг цэргийн алба хаасан найзыгаа дуудъя гээд Б өөрийн фэйсбүүк түүний фэйсбүүк рүү хүрээл ирээ Ш-ынд байна гэх утга бүхий чат бичсэн. Тэгээд 23:00 цагийн орчим ирнэ гэж байгаад ирэхээ больсон байсан. Тэгээд хаалгаа онгорхой унтсан. Өмнө нь манайд нохой байдаг байсан учир хаалгаа онгорхой орхиод сурсан байсан. Тэгээд маргааш нь 10 цагийн орчим сэрсэн. Манай найз охин өглөө сэрэхэд 07 цагийн орчим хаалгаа харахад хальт онгорхой байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “...үнэлэгдэж буй хөрөнгө нь 790.000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 14 тоотод Б.Ш-ын гэрт байх үедээ хохирогч Б.Б-ын эзэмшлийн 790.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone ХR” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан, мөн дээрх цаг хугацаанд хохирогч Б.Б-аас гар утсаа мөнгө шилжүүлбэл буцаан өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 250.000 төгрөгийн шилжүүлэн авсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Х.Г нь Б.Ш-ын гэрт байх үедээ хохирогч Б.Б-ын эзэмшлийн 790.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone ХR” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан, мөн дээрх цаг хугацаанд хохирогч Б.Б-аас гар утсаа мөнгө шилжүүлбэл буцаан өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 250.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Х.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.Г-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000  төгрөгөөр торгох ялын саналыг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сонсгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 төгрөгөөр торгох ялыг тус туст нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Гүр шар овогт Х.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусд нь  эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус анхааруулсугай.

 6. Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН