Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/511

 

 

 

 

 

  2022         05          12                                   2022/ШЦТ/511 

 

                                

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Н

Улсын яллагч Д.Д

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ч нар оролцсон эрүүгийн 2109006780403 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгч хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсэг гудамжны 27-1326 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь нийт 32 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Н-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн “Х” банкинд эзэмшдэг тоот дугаарын данснаас “Х” банкны 5031687502 тоот дугаарын Ө гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 200.000 мянган төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Х” банкны  тоот дугаарын Нэргүй гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 200.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Х” банкны оот дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 4.200.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Х” банкны дугаарын Ц гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 150.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Х” банкны дугаарын О гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 350.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х” банкны дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 1.300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х” банкны  дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 500.000 мянган төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Х” банкны дугаарын А гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны “Х” банкны дугаарын Э гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 2.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29- ний “Х” банкны дугаарын Н гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 400.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Х” банкны дугаарын Байгалмаа гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 350.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Х” банкны  дугаарын  гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 250.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Х” банкны дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Х” банкны дугаарын Б.Б өөрийнхөн данс руу шилжүүлсэн 1.500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 1.500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Х” банкны дугаарын З гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 1.400.000 төгрөг, 2018 оны 08 сарын 16-ны өдөр “Х" банкны дугаарын Б гэх данс руу шилжүүлсэн 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Х" банкны  дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 750.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 1.300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Хаан” банкны дугаарын Энхбаяр гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 1.150.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 650.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хаан” банкны дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 1.810.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Хаан” банкны 5041408903 дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Хаан” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 100.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Хаан” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 80.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 680.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Х” банкны дугаарын Д гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 175.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Х” банкны дугаарын Б.Б гэх данс руу шилжүүлсэн 30.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Х” банкны дугаарын М гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн 250.000 төгрөг, нийт 25.525.000 төгрөгийг, мөн 2019 оны 3 дугаар сард бэлнээр өгсөн 6.275.000 төгрөг, нийт 31.800.000 төгрөгийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таньдаг хүн байгаа, шүүхийн шийдвэрээр хураагдсан хямдхан байранд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар “дуудлага худалдаанд орохоос өмнө байрны тодорхой хувийг төлж байж ордог юм, мөнгө хэрэгтэй үед шилжүүлээрэй” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2017-2018 онд Б байранд засвар үйлчилгээ хийж гүйцэтгэж байгаад хохирогчтой танилцсан. Үүнээс хойш бид уулзаж, дотно харилцаатай болсон. 2018 оны 05 дугаар сард хохирогч над руу залгаж “Хүрээд ирээч. Хамтдаа орон сууц хайя” хэмээн хэлсэн. Үүний дагуу бид хамтдаа байр хайсан бөгөөд санаанд таарах байр олдохгүй байсан учир хэсэг хугацаанд байр хайхаа больсон. Энэ үед миний хуучин хамт ажилладаг байсан Эрдэнэбаяр над руу холбоо барьсан бөгөөд хохирогчийн хамт бид 3 шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн. Тухайн үед бид байр хайж байгаа тухайгаа хэлтэл “банкинд хураалгачихсан Өргөө кино театрын хажууд байр байгааг хэлсэн. Энэхүү байрыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа. Дуудлага худалдааны дуудлага хийх эхний үнэ нь 23 сая төгрөг  хэмээн хэлсэн. Хохирогчоос байрны мөнгө хэмээн авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Миний буруу. Миний бие  энэхүү хэрэгт мөнгө авсан хэмээн дурдагдсан нэр бүхий 4 хүнийг танихгүй. Хохирогчоос нийтдээ 21 сая төгрөг авсан. Бэлнээр 6 сая төгрөг авсан хэмээн мэдүүлсэн байсан энэ нь худал. Би хохирогчоос өөрийн харилцах дансаар 11 сая төгрөг, бусдын дансаар 10 гаруй сая төгрөг авсан...” гэв.

Эрүүгийн 2109006780403 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

Хохирогч Г.Н-ийн “Х” банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-86 дугаар хуудас/,

Хохирогч Г.Н болон Б.Б нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэг бүхий 1 ширхэг “СД”-нд үзлэг үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 88-92 дугаар хуудас,

 Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 128 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Г.Н-ээс өөрийн эзэмшлийн “Х” банкны 5041408903 дугаарын дансаар дамжуулан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 мянган төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 08 сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 750.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.300.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 650.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 80.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 680.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30.000 төгрөг,

Ө гэх эзэмшигчтэй Хаан” банкны тоот дугаарын дансаар  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  200.000 мянган төгрөг,

Н гэх эзэмшигчтэй “Х” банкны тоот дугаарын  дансаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29- ний өдөр 400.000 төгрөг,

Б гэх эзэмшигчтэй “Х” банкны тоот дугаарын дансаар  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4.200.000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1.300.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр   350.000 төгрөг,

Ц гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 150.000 төгрөг,

Одонтуяа гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 350.000 төгрөг,

А гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “500.000 төгрөг,

Э гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар  2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “2.000.000 төгрөг,

Д гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 250.000 төгрөг,

Б гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар  2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  300.000 төгрөг,

З гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.400.000 төгрөг,

Э гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.150.000 төгрөг,

Б гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар  2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.810.000 төгрөг,

Д гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр данс руу шилжүүлсэн 175.000 төгрөг,

М гэх эзэмшигчтэй “Х” банкны дугаарын дансаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 250.000 төгрөг,  нийт 25.525.000 төгрөгийг, шилжүүлэн авч залилсан гэх хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов.

Үүнд: хохирогч Г.Н болон Б.Б нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэг бүхий 1 ширхэг “СД”-нд үзлэг үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

Хохирогч Г.Н-ийн “...Би 2017 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 33 тоотыг сарын 450.000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн. Тухайн үед уг байрыг Батмөнх гэгчээс түрээсэлж байсан бөгөөд Батмөнх өөрийн танил Б гэгчийг байрны дотор засвар хийлгүүлэхээр авчирч байсан. Ингээд байрны засварын явцад Б-той танилцсан бөгөөд түүнд хандаж “нэг өрөө ч байсан хамаагүй, зээлээр ч хамаагүй байранд орох хүсэлтэй байгаа талаар” түүнд хэлсэн. Харин Б ах надад “сайн байр мэддэг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б ахад зар дээрээс харж байгаад боломжтой санагдсан байрны зарыг харуулахад Б ах очиж үзээд надад “ийм байна, тийм байна” гэж хэлдэг байсан. 2018 оны 04 дүгээр сарын үед Б над руу утсаар яриад “Х" банкинд зээлээр хураагдсан хямдхан боломжийн, Өргөө нэг кино театрын ард талд байрлах 9 давхар байранд 1 өрөө байр байна, 28.000.000 төгрөгөөр авчихаар юм байна, надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт танил байдаг Н, Ц гэж сайхан дүү нар байгаа, тэд нартай хамтраад асуудалгүй 1 сарын дотор уг байранд оруулж өгч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б ахад итгээд зөвшөөрсөн. Ингээд Б ах надаас дараах мөнгийг авсан, Үүнд: 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б ах над руу залгаад “ажил бүтээхэд 200.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн “Хаан” банкны 5545034400 тоот дугаарын данснаас Б ахын надад хэлсэн “Хаан” банкны 5031687502 тоот дугаарын Өлзийтуяа гэх эзэмшигчтэй данс руу 200.000 мянган төгрөг шилжүүлсэн. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б ах над руу дахиж залгаад “мөнгө дахиад хэрэгтэй болчихлоо” гэж хэлэхээр нь дахиад өөрийн “Х” банкны данснаас “Х” банкны тоот дугаарын Н гэх эзэмшигчтэй данс руу 200.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б ах над руу дахиж залгаад “байрны урьдчилгаа болгож 4.200.000 төгрөг хийж байж байрны дуудлага худалдаанд орох юм байна” гэж хэлээд тус өдрөө “Х” банкны тоот дугаарын Байгалмаа гэх эзэмшигчтэй данс руу 4.200.000 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б ах над руу дахиж залгаад “ажил бүтээхэд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд” Х банкны дугаарын Ц гэх эзэмшигчтэй данс руу 150.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б ах над руу дахиж залгаад “дахиж мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд “Х” банкны дугаарын О гэх эзэмшигчтэй данс руу 350.000 төгрөг. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баасандорж ах над руу дахиж залгаад “ажил бүтээхэд дахиад мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд “Х" банкны дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу 1.300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х” банкны дугаарын Б-ын данс руу 500.000 мянган төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Х” банкны дугаарын А гэх эзэмшигчтэй данс руу 500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны “Х” банкны дугаарын Э гэх эзэмшигчтэй данс руу 2.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-ний “Х” банкны дугаарын Нэргүй гэх эзэмшигчтэй данс руу 400.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Х” банкны  дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу 350.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Х” банкны дугаарын Д гэх эзэмшигчтэй данс руу 250.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Х” банкны дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Хаан” банкны дугаарын Б өөрийнхөн данс руу 1.150.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Х” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Х” банкны дугаарын Золбаатар гэх эзэмшигчтэй данс руу 1.400.000 төгрөг, 2018 оны 08 сарын 06-ны өдөр “Х” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Х” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Х” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 750.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Х” банкны  дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 500.000 төгрөг, 2.018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хаан” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 1.300.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Х” банкны дугаарын Э гэх эзэмшигчтэй данс руу 1.150.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хаан” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 650.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Х” банкны дугаарын Б гэх эзэмшигчтэй данс руу 1.810.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Х" банкны 5041408903 дугаарын Б-ын өөрийн нь данс руу 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Х” банкны 5041408903 дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 100.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр “Х" банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 80.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Х” банкны  дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 680.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Х” банкны дугаарын Д гэх эзэмшигчтэй данс руу 175.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Х” банкны дугаарын Б-ын өөрийнх нь данс руу 30.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Х” банкны дугаарын М гэх эзэмшигчтэй данс руу 250.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тухайн үед “яг одоо байранд чинь оруулж өгнө” гэж хэлээд авч байсан. Энэ өдрөөс хойш дахиж Б руу мөнгө шилжүүлээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш “одоо яг байр чинь бэлэн болох гэж байна” гэж хэлдэг байсан. Гэвч одоог хүртэл байранд оруулж өгөөгүй байгаа тул намайг залилсан гэж үзэж цагдаагийн байгууллагад хандаж байна. Б-д өгсөн мөнгөө дансны хуулга дээрээс харахад 25.525.000 төгрөгийн хохирол учирсан байна гэх мэдүүлэг, Х банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч Г.Н-ийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таньдаг хүн байгаа, шүүхийн шийдвэрээр хураагдсан хямдхан байранд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар “дуудлага худалдаанд орохоос өмнө байрны тодорхой хувийг төлж байж ордог юм, мөнгө хэрэгтэй үед шилжүүлээрэй” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, мөн хохирогчтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд маргах ба 2019 оны 03 сард 6.275.000 төгрөг бэлнээр хүлээн авсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг төгссөн цаг хугацааг нарийн тогтоогоогүй талаар тайлбар дүгнэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ын үргэлжилсэн үйлдэл нь 2018 оны 05 сараас 2019 оны 3 дугаар сард 6.275.000 төгрөг бэлнээр өгснөөр төгссөн гэж  яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн эхэлсэн болон төгссөн цаг хугацааг үйл баримтад тулгуурлан дараах байдлаар дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Н-ээс 6.275.000 төгрөг бэлнээр авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, хохирогч Г.Н нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Б.Бод 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 32000.000 төгрөгийг дансаар  шилжүүлсэн” гэж, мэдүүлгийн доорх хэсэгт 2019 оны 03 сард 6.275.000 бэлнээр өгсөн гэж гараар тэмдэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Г.Н-ээс нийт 31 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 25.525.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогддог ба хохирогчийн мэдүүлэгт дурдсан 32000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ын  хохирогч Г.Н-ийг залилсан үргэлжилсэн үйлдэл нь 2018 оны 5 сард эхэлж  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Мэндсайханы дансаар 250.000 төгрөг шилжүүлсэн авснаар төгссөн, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-т 25.525.000 төгрөг болохыг тус тус тогтоон шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-оос 25.525.000 /хорин таван сая таван зуун хорин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Н-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 6.275.000 /зургаан сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Гэмт хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төгссөн байхад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн бол 450 нэгжээс 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан ба энэ хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй байхаар зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 01 сарын 10-ны өдөр төгссөн гэмт хэрэгт 3 жил 1 сар 13 хоногийг дараа буюу  2022 оны 02 сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь 2109006780403 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Б.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон  хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Б.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5,  1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 25.525.000 /хорин таван сая таван зуун хорин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Н-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 6.275.000 /зургаан сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН