| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00490/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 262
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж,нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Г.*******гийн нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр болох *******тай 2003 онд танилцаж 2008 онд албан ёсоор гэр бүл болсон. Том охин Э.Бямбасүрэнг 2004 онд төрүүлж, 2016 онд бага хүү Э.г төрүүлж өсгөж байна. Би нөхөртэйгээ хамт амьдраад 14 жил болж байна. Энэ хугацаанд намайг байнга зодож хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байна. Хамгийн сүүлд 2017 оны 09 сарын 18-нд намайг хөөж туугаад сандалаар зодоод, ер нь гарт баригдсан бүх зүйлээр л шидэж нүүлгэж гэрээсээ байнга хөөдөг. Бид 2-ын хэрүүл маргаан болох гол шалтгаан нь мөнгө төгрөгнөөс болж хэрэлддэг. Би 2 хүүхдийн хоол унд гэрийн ойр зуурын хэрэглээгээ гуйхаар өгдөггүй, манай хүн группын мөнгө сард 214000 төгрөг авдаг тэрийгээ яг өөртөө л зарцуулдаг хоол ундаа ч авдаггүй юм. Би энэ хүнд маш ихээр дарамтлуулж хүчирхийлэлд өртөж байна. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж, хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн овгийн гийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би эхнэр Г.*******тай 2008 онд гэр бүл болсон. 2010 онд эрүүл мэндийн байдал муудан одоогоор хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг. Г.*******, охин бид 3 боломжийн сайхан амьдарч байтал 2014 оноос гэх хүн гэр бүлийг минь үймүүлж эхнэр *******тай дотно харилцаа үүсгэн улмаар хүү 2016 онд төрсөн. Хүү г би өөрийн хүү шигээ хайрлан тэжээсээр өдий хүрсэн. аас үүдэн эхнэр ******* шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн байх. нь одоо ч гэр бүл үймүүлсэн хэвээр байгаа тул шүүх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлээсээ татгалзахгүй. Эвлэрэх боломжгүй. Өмнө нь эвлэрэх 3 сарын хугацаанд эвлэрээгүй. Энэ хүн Улаанбаатар хот явсан. Би одоо эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Манайд гаднаас хүн орж ирэхээр тэр хүнтэй хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Өөрөө эмчилгээ хийлгэж байгаа гээд надад мөнгө төгрөг өгдөггүй. Би энэ хүнээс салж өөрөө олсон мөнгөө өөртөө зарцуулж өөрийнхөөрөө амьдарна гэж бодож байна. Би уг нь 2 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулна гэсэн боловч энэ хүн бага хүүхдээ миний хүүхэд биш гээд байдаг юм. Уг нь энэ хүний хүүхэд мөн юм. Иймд бага хүү даа тэтгэлэг тогтоолгох гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Сая жижиг гэрээ надад өгнө гэсэн учраас эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулах нь алсдаа дэмий гэж бодож байна. Би эхнэртээ мөнгө төгрөг өгөхгүй алдаа дутагдал гаргаж байсан байна гэж бодсон. 46.000 төгрөгөө амьдралдаа зарцуулмаар өөрийнхөө өвчинд зарцуулмаар их хэцүү байдаг. Алс алсынхаа амьдралыг бодохоор салах нь дэмий гэж бодож байна. Хүүхдийн тэтгэлэг өгөх нь баараггүй гэж бодож байна. Би гэрлэлтээ цуцлуулахгүй байх. 2 хүүхдээ бодох байх гэж бодож байсан. Би Г.*******д 1 модон ор, 2 ш модон авдар, зурагт, антенн, гал тогооны шүүгээ, зуух, яндан, жижиг тогоо, хүрз, 4 ханатай жижиг гэр зэргийг өгөхөөр зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж.*******аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгөгаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгө дээрээ эвлэрсэн бөгөөд хариуцагч Ж.*******аас Г.*******д эд хөрөнгөд тооцуулан 4 ханатай жижиг гэр, модон ор 1 ширхэг, модон авдар 2 ширхэг, зурагт антенн, гал тогооны шүүгээ 1 ширхэг, зуух яндан, жижиг тогоо, хүрз зэргийг өгөхөөр харилцан тохиролцсон болох нь тэдгээрийнтайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэгсдийг эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.
Шүүхээс гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаанд түдгэлзүүлсэн ба энэ хугацаанд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хариуцагчийг эвлэрэлд урьсан боловч хариуцагч хүрэлцэн ирээгүй, Улаанбаатар хот руу эмчилгээнд явсны улмаас эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болжээ.
Г.*******, Ж.******* нар 2008 оны 08-р сарын 04-нд гэр бүл болж гэрлэлтээ 2008 оны 09-р сарын 30-ны өдөр албанёсоор бүртгүүлсэн болох нь 0036367 дугаартай гэрчилгээгээр,
Нэхэмжлэгч Г.******* нь 2004 оны 12-р сарын 04-ний өдөр охин Э.г, 2016 оны 06-р сарын 09-ний өдөр хүүЭ.г төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. Мөн ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтод хүүхдүүдийг эрүүл өсөн торниж байгаа гэж тодорхойлсон байна.
Хариуцагч Ж.*******ын эхнэр хүүхдүүддээ тавьж буй халамж, харьцаа хандлага, шүүхээс явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар холбогдоогүй, эвлэрүүлэх ажиллагаанд идэвх санаачлагатай оролцоогүйгээс эвлэрэл амжилтгүй болсон зэргийг үндэслэн гэрлэгсдэд дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгсэд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж бага хүү Э.даа тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан ба охин Э.г өөрийнхөө асрамжинд авч эцэг Ж.*******аар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ж.*******аас тэтгэлэг гаргуулж 2004 оны 12-р сарын 04-ны өдөр төрсөн охин Э.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэг хүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгын харилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг Ж.*******ын дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж түүний хүссэн үед хүүхдүүдтэй нь уулзуулж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг нэхэмжлэгч Г.*******д даалгах нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар овгийн Жигжидсүрэнгийн *******, ******* овгийн *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 12-р сарын 04-ний өдөртөрсөн охин Э.г түүний эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 12-р сарын 04-ний өдөр төрсөн охин Э.г 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааныбаталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Ж.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Монгол улсын Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******аас 4 ханатай жижиг гэр 1 ширхэг, модон ор 1 ширхэг, модон авдар 2 ширхэг, зурагт антенн, гал тогооны шүүгээ 1 ширхэг, зуух яндан, жижиг тогоо, хүрз зэргийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
7. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.*******аас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
9. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
11. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
12. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ