Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 306

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч  Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,  Б.Б-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* *******д холбогдох тус сургуулийн захирлын 2017 оны 12-р сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн технологийн ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Б- миний бие 2001 оноос Завхан аймгийн ******* сумын ******* Лаборатори *******д ийн аар тасралтгүй 16 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Багшаар ажиллах хугацаандаа тус үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан юм. Сургуулийн захирал Д.Б- нь 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалаар намайг 2017 оны 11 сарын 08-наас 14-ний нийт 5 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлж, 2017 оны 12 сарын 14-ний өдөр тушаалыг гаргаж 15-нд гардуулсан байдаг. Намайг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийн алдагдал хагас жилд 10-с дээш гарсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Би хөдөлмөрийн гэрээг захирал Д.Б-тэй байгуулахдаа ажлын цагийн алдагдал гэдгийг хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цаг нэг өдөрт 8 цаг байна. 10-с дээш гэдгийг 8 өдрийн ажил буюу 80 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн гэрээг цуцлана гэж ойлгон, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл намайг ямар шалтгаанаар ажил үүргээ хийж чадаагүй болохыг тодруулаагүй байж, ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хичээлийн төлөвлөгөөнд заасан хичээлээ заахгүйгээр цагийн алдагдал гаргаж, сурагчдыг хохироогоогүй бөгөөд 13, 14-нд ажиллах ёстой байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас ажиллаж чадаагүй. Түүнчлэн сургуулийн захирал Д.Б- нь 2017 оны 09 сарын 25-ны өдөр БСШУС-ын сайдын Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг бөгөөд тус сургуулийн захирлаар Д.О-ийг түр томилсон байна. Мөн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн Б/39 тоот тушаалаар Д.Б- нь тус сургуулийн захирлаар дахин томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 сарын 14-ний өдөр Д.Б- нь тус сургуулийн захирлаар ажиллаж, албан ёсны тушаал, шийдвэр гаргах ёсгүй атлаа намайг ажлаас халах тушаал гаргасан нь эрх бүхий этгээдийн шийдвэр биш болохыг харуулж байна. Иймд сургуулийн захирлын хууль зүйн үндэслэлгүй тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/17 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн ийн ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******ын нэрэмжит Чандмань-Эрдэнэ ******* сургуулийн технологийн   Б.Б- нь 2017 оны 11-р сарын 08-ны өдрөөс 11-р сарын 14-ний өдөр хүртлэх хугацаанд 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, албан ёсны чөлөө авалгүй ажил тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үйлдэл нь сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал:

1. Чандмань-Эрдэнэ ******* сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 12-р хэсэг хөдөлмөрийн болон ёс зүйн хариуцлага хүлээх тухай зүйлийн 4 дахь хэсгийн А-д ...шалгаангүйгээр 10-с дээш цаг тасалсан бол, 2014 оны 12 сарын 30-ны өдөр технологийн   Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ-ний 3 дугаар зүйл Гэрээ цуцлах үндэслэл-ийн байгуууллагын санаачлагаар цуцлах тухай үндэслэлд зааснаар Ажлын цагийн алдагдал хагас жилд 10-с дээш цаг гарсан зэрэг зохицуулалтуудын дагуу технологийн   Б.Б-д холбогдох хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

2. Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг өөрийн санаачлагаар хувийн сэдлээр гаргасан үйлдэл байхгүй бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд удирдлагын багийн хуралдаанаар хуралдаж дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь хурлынтэмдэглэлээр нотлогдож байна.

3. ийн   Б.Б- нь 2017 оны 11-р сарын 08-ны өдрөөс 11-р сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, албан ёсны чөлөө авалгүй ажил тасалсан нь ирцийн бүртгэлээс харагдаж байгаа бөгөөд үүнийгээ тэрээр ажил таслаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэл гэх зүйлүүд нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ажил албан үүргээ гүйцэтгэх үүргээс чөлөөлөгдөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй хувийн шалтаг тоочиж өөрийгөө өмгөөлсөн амьдралд нийцэхгүй тайлбар үндэслэл байна.

4. Боловсрол соёл, шинжлэх ухан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн Б/15 тоот, 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн тушаалаар Д.Б- намайг ажлаас чөлөөлсөн боловч тухайн үед холбогдох байгууллага албан тушаалтнууд ажил хүлээж аваагүй, үүнтэй холбоотойгоор төрийн ажлыг тасалдуулахгүйгээр албан үүргээ гүйцэтгэж байсан ба уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Тус шүүх намайг ажилд томилох тухай шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул уншиж сонсгосон өдрөөсөө хуулийн хүчин төгөлдөр болсон нь бодит үйл явдал юм. Иймд  Б.Б-г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үед захирал миний хувьд бүрэн эрх хуулийн дагуу сэргэсэн байсан. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Захирал миний бие өөрийн гаргасан тушаалаа хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй, нотолгоогүй нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч  Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2001 онд Баярсайхан захирлын тушаалаар ажилд орж байсан. 2017 оны 12 сар хүртэл *******даа 16 жил ажилласан. Одоо сургуулийн захирлаар ажиллаж байгаа Д.Б- намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Би тухайн үед шалтгаангүй ажил таслаагүй бөгөөд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй. Намайг 2017 оны 11-р сарын 07-ны өдрөөс хойш 5 өдрийн ажил тасалсан гэж ажлаас халсан тушаал гаргасан. Энэ үед сурагчдын амралт эхэлж Боловсрол соёл урлагийн газраас Сайн сэдэвт сургалт явагдсан. Би 2017 оны 11 сарын 06-ны үдээс хойш сургалт явагдах анги танхимийг бэлдэж мэргэжилтэн М-д хүлээлгэн өгсөн. 2017 оны 11 сарын 07-ны өдөр буюу сургалтын эхний өдөр би сургалтад хамрагдсан. Миний ээж У.Хандсүрэн гэдэг хүн байдаг. Манай ээж нурууны өвчтэй бөгөөд Өвөрхангай аймгийн Хужирт сувилалд сувилуулах эрхийн бичиг нь гэнэт бүтэж 2017 оны 11 сарын 08-ны өдөр эмчилгээнд явах болсон учраас 2017 оны 11 сарын 07-ны орой Улаанбаатар хот руу яаравчлан гарсан юм. 2017 оны 11 сарын 08-ны өдөр замд явж байхдаа утсаар ярьж 2 өдрийн сургалтаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ хэлсэн. 2017 оны 11 сарын 10-ны өдрүүдэд ямар нэгэн сургалт хичээл явагдаагүй бөгөөд ******* амарсан байсан талаар нар мэдүүлэг өгсөн. 2017 оны 11сарын 13-ны өдөр би Улаанбаатар хотоос ирж амжаагүй тул хичээл сургалтыг тасалдуулахгүйн тулд технологийн Ц-д утсаар хүсэлт тавьж 6 цагийн хичээлийг Ц- орсон. 2017 оны 11 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ирэх замд машинаас чулуу үсэрч машины арын шил хагарч саатсан учраас ажилдаа ирж чадаагүй. Энэ өдөр бие даалтын өдөр байдаг учраас хичээлийн хуваарийн дагуу хичээлгүй өдөр байсан. Захирал Б- нь намайг ажлаас халах тухай мэдэгдлийг 2017 оны 12 сарын 12-ны өдөр өгсөн боловч мэдэгдлийн хариуг захирлын туслах Лхамхүү 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 17 цаг 33 минутад надруу залгаж мэдэгдлийн хариугаа хэзээ өгөх гэж байна вэ гэж асуусан. Хариугаа удахгүй өгнө. Мэдэгдэл дээр тодорхой хугацаа заагаагүй байна лээ гэдгийг хэлсэн. Мэдэгдлийн хариуг өгнө гэдгийг мэдсэн боловч мэдэгдлийн хариуг авалгүйгээр Б- захирал тэр өдрөө намайг ажлаас халах тухай тушаал гаргасан байсан. Сургалтын менежер Д.М- нарын ирцийг бүртгэсэн бүртгэл нь бодит биш зөвхөн намайг ажил тасалсан гэдгийг харуулах зорилготой хуурамч баримт юм. Учир нь захирал Б-ийн эхнэр шатрын Т- нь ийшээ тийшээ тэмцээнд уралдаанд оролцож байгаа гэсэн шалтгаанаар байнга бусад аймаг, Улаанбаатар хот руу явж байдаг. Гэтэл Д.М- менежерийн ирцийн бүртгэлд 2017 оны 09 сарын 01-нээс 2018 оны 01 сар хүртэл өвчтэй, чөлөөтэй, таслалтай цаг байхгүй байнга ажилдаа ирсэн байна гэж бүртгэсэн байсан. Мөн сургалтын үеэр дизайны О- чөлөө авч Улаанбаатар хот явсан байсан боловч сургалтад суусан мэтээр бүртгэсэн байна. Тиймээс дээр дурдсанчлан ирцийн бүртгэл хуурамчаар хийгдсэн байна. Сургуулийн захирлын надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр хагас жилд ажлын цагийн алдагдал 10-аас дээш гарсан гэдгийг хагас жилд 80 цаг буюу 10 өдөр ажил тасалсан бол гэж ойлгож би хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн дотоод журамд цаг гэсэн үгийг нэмж оруулсан байгаа боловч тэр нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй зөрүүтэй байна. Тиймээс дээрх үндэслэлүүдээр өмнө нь ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед сурагчдын амралт байсан. 2017 оны 11 сарын 07-09-ний өдрийн хооронд Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургалт зохион байгуулсан. 2017 оны 11 сарын 07-ны өдрийн сургалтанд нэхэмжлэгч суусан гэдэг нь гэрч М-ы мэдүүлгээр нотлогдож байна. 11 сарын 8, 9-ний өдрийн сургалтаас чөлөө авсан байгаа. 11 сарын 10-ны өдөр ажил ороогүй амралттай байсан талаар гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Харин 11 сарын 13-ны өдөр хичээл орох ёстой байсан боловч замдаа саатсан учраас хичээлдээ амжиж ирж чадаагүй. Тэр өдрийн хичээлийг Ц- орсон гэдэг нь тодорхой байна. Тиймээс ямар нэгэн байдлаар 10 цагийн ажил тасалсан асуудал харагдахгүй байна. Тиймээс хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Сургалтын менежер цаг бүртгэдэг талаар гэрчүүд мэдэхгүй байна. Сургалтын албаны менежер нарын цагийг нууцаар бүртгэх боломжгүй. Багш нар цагаа бүртгүүлсэн эсэх, хэзээ бүртгүүлсэн бэ гэдгээ мэдэх эрхтэй. Тийм албан ёсны бүртгэл ч гэж байдаггүй байх. Нэг өдөр ажлаа тасалбал ажлаас чөлөөлөгдөх ноцтой зөрчил гэж байж болохгүй. Хөдөлмөрийн гэрээн дээр буруу бичигдсэн байна. Хөдөлмөрийн гэрээг байгуулахад ******* өөрөө уншиж танилцсан шүү дээ гэсэн тайлбарыг хэлж байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч боловсруулдаг. 10 удаа гэдгийг 10 өдөр гэж ойлгож гарын үсэг зурсан нь *******гийн буруу биш. Тэр баримт бичгийг боловсруулахад та бүхэн нухацтай хянамгай хандах ёстой байсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь гэрчийн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн гаргасан шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн дотоод журмын 12, 4.4а дэх хэсэгт заасан хэсгүүдийг зөрчиж шалгаангүйгээр ажил тасалсан. 2016 оны 12 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн. ******* нь тухайн байгууллагад ажиллаж байгаа хэрнээ тухайн байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр 2017 оны 11 сарын 07-ны өдөр Улаанбаатар хот явсан байсан. 2017 оны 11 сарын 08-ны өдөр сургалтын ирцийг би өөрөө бүртгэж байсан. Тэгэхэд М- надаас танай ******* хааччихваа гэж асууж ирсэн. Тэгэхэд би мэдэхгүй байна. Өчигдөр ирсэн байсан. Өнөөдөр харагдахгүй л байна гэж хэлсэн. Дараа нь би Ц-ээс ******* хаачсан юм бэ гэж асуухад мэдэхгүй гэсэн. ******* 2017 оны 11 сарын 10-ны өдөр хичээл сургалт явагдаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ өдөр манай сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдсан. Хэн нэгэнд албан ёсоор чөлөө зөвшөөрөл өгөөгүй. 2017 оны 11 сарын 13-ны өдөр Ц- руу яриад ажлаа зохицуулсан гэж тайлбарлаж байна. Сургалтын менежер өглөө нарын ирцийг бүртгэхэд ******* ажилдаа ирээгүй учраас сургалтын менежер Ц- тай ярьж хичээлийг нь оруулсан. Ц- *******гийн охиноос асуухад аав, ээж ирээгүй гэсэн хариу өгсөн байсан. Тухайн байгууллага дээр сургалтын үйл аижллагаа явагдаж байгаа учраас нар хоорондоо яриад шийдчихдэг ацаглаад өнгөрдөг асуудал байх боломжгүй. Сургуулийн нар бол бусад төрийн байгууллагын ажилчидтай адилхан өглөө бүр 09 цагт цагаа бүртгүүлээд байх шаардлагагүй. Өглөө эхний цаг дээр хичээлтэй нарын ирцийг жижүүр , хариуцсан сургалтын менежер бүртгэдэг. Сургалтын цагийг хэрхэн тооцох талаар 3 сайдын хамтарсан тушаал байдаг гээд тухайн тушаалыг уншиж танилцуулаад бие даалтын цаг бол ажлын цаг юм. М-аас чөлөө авсан гэж байна. М- 11 сарын 08-ны өглөө ******* хаачваа гээд асуугаад сууж байсан байж чөлөө өгсөн гэж мэдүүлэг тайлбар өгөөд байгааг ойлгохгүй байна. Сургуулийн үйл ажиллагааг гадны хүн мэдэж чөлөө зөвшөөрөл өгнө гэсэн зүйл юу байх вэ. Өмнө нь ******* надаас чөлөө зөвшөөрөл аваад явдаг байсан. Гэтэл 2017 оны 11 сард надад юу ч хэлэлгүйгээр явсан. Намайг тухайн үедээ ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэж бичсэн байна лээ. ******* нь 5 өдөр чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй. Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад удирдах, удирдуулах ёс гэж байх ёстой. Дотоод журамд 10 цагийн ажил тасалбал ноцтой зөрчил гэж үзэх талаар заасан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч  Б.Б-г Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.2 дахь хэсгийг үндэслэн сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гарган 5 өдрийн ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж үзэж түүнийг тус сургуулийн технологийн ийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч  Б.Б- дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн сургуулийн захирлын Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан өөрөөр хэлбэл 5 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч байгууллагын зүгээс  Б.Б-гийн 5 өдрийн ажил тасалсан гэсэн үйл баримтыг нотлох үүднээс нарын 2017 оны 11-р сараас 2018 оны 01-р сарыг дуусталх хугацааны ирцийн бүртгэлийг өөрийн сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлжээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан хэдий ч энэ нь тухай байгууллага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн хувиар оролцож байгаа тохиолдолд зохимжгүйн дээр мөн хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40-р зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй гэж дүгнэв.

Дээрх ирцийн талаар гэрч Н.О, Р.О, Н.Д, Б.Н нар мэдүүлэхдээ ...өглөө жижүүр эхний цагтай нарын ирцийг бүртгэдэг, ... ирцийг яг нарийн бүртгэдэг юм байдаггүй, сургалтын менежер М- ирц бүртгэдгийг мэдэхгүй байна, М- ид ирцээ өдөр бүр бүртгүүлж байгаагүй гэх мэтээр мэдүүлсэн, гэрч Н.О өөрийгөө 2017 оны 11-р сарын 07-ны өдрөөс 09-ний өдөр сургалт зохион байгуулагдах үеэр байгаагүй. Хот руу захирлаас чөлөө аваад явсан байсан гэж мэдүүлсэн байхад 11-р сарын ирц бүртгэх дэвтэрт түүнийг дээрх хугацаанд ирснээр бүртгэсэн, гэрч Н.Д өөрийгөө 2017 оны 12-р сарын 01 хүртэлх хугацааны чөлөөг авсан гэж мэдүүлсэн байхад 12-р сарын 05 хүртэл чөлөөтэй байсан гэж бүртгэсэн, мөн П.Т-ыг 09-р сард Ховд аймаг руу тэмцээнээр явсан гэж мэдүүлсэн байхад дээрх хугацаанд П.Т-ыг ирснээс бүртгэсэн, гэрчүүд П.Т-ыг тэмцээнтэй гээд байнга явдаг, хичээл ордоггүй стандартад заагдсан цаг байхгүй гэх мэт мэдүүлсэн байхад түүнийг 2017 оны 09-р сараас 2018 оны 01-р сарыг дуусталх хугацаанд өдөр бүр ирснээр бүртгэсэн зэрэг гэрч нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд сургуулийн нарын ирцийг өдөр бүр үнэн зөвөөр бүртгэдэг эсэх нь эргэлзээтэй байгаагийн зэрэгцээ, сургалтын менежер Д.М- өдөр бүр ирц бүртгэдэг гэсэн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний гурав дахь хэсгийн 4-т ажлын цагийн алдагдал хагас жилд 10-аас дээш гарсан тохиолдолд түүнийг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохирсон байгаа хэдий ч 10-аас дээш гэдгийг 10 цагаас дээш гэж ойлгомжтой байдлаар бичээгүйгээс хөдөлмөрийн гэрээний дээрх нөхцөл ойлгомжгүй болсны дээр нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар ...би 10-аас дээш гэдгийг 10 өдөр гэж ойлгож хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Багш нарын ажлын 10 цаг гэдэгт ажлын 1, 5 өдрийг ойлгох юмуу эсхүл ажлын 5 өдрийг ойлгох юмуу гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдахгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх талаархнотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буюу өөрийн татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаарнотлож чадаагүй гэж үзэж нэхэмжлэгч  Б.Б-г Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулийн технологийн ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12-р сарын 14-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулиас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Б.Б-гийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  Б.Б- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 2.478.206 төгрөгийн цалин авсан нь түүний 131.526тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. / 09 дүгээр сарын цалин 926.454+ 10 дугаар сарын цалин 926.497 + 11 дүгээр сарын цалин 625.255 = 2.478.206 сүүлийн 3 сарын цалин, 2.478.206: 3= 826.068 төгрөг /сарын дундаж цалин/, 826.068 : 21.5=38.421 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны / 12-р сард 11 хоног, 01-р сард 22 хоног, 02-р сард 19 хоног, 03-р сард 21 хоног, 04-р сард 4 хоног нийт 77 хоногийн цалинг тооцоход нийт 2.958.417 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 2.958.417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 +ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 62.304 төгрөг нийт 132.504 төгрөгийг/хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 12-р сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч *******гийн *******г Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулийн технологийн ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын Б.*******ын нэрэмжит ******* ******* сургуулиас нэхэмжлэгч  Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор болох 2.958.417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б.Б-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 132.504 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ