Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/654

 

 

 

 

 

 

2022         06       20                                 2022/ШЦТ/654 

 

                                  

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Б.О нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт, Д.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь криптовалют болох “биткойныг худалдан авч бусдад худалдан борлуулах замаар ашиг олж өгнө” гэж итгүүлэн хохирогч Л.С-ээс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь 450005748 тоот дансаар 773.000 төгрөгийг “Х” банк дахь 5862026283 тоот дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13,525,000 төгрөгийг Голомт банк дахь 1205044968 тоот данснаас мөн банк дахь 3015110265 тоот дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4700 америк доллар буюу 11,576,805 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ш” худалдааны төвийн 1 дүгээр давхарт бэлнээр нь авч нийт 25.874.805 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 06 дугаар сарын эхээр “BuynnemekhDashdemberel” гэсэн нэртэй хаягаас фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “one coin” цахим мөнгө зарна" гэх хуурамч зарыг байршуулан улмаар зарын дагуу холбогдсон иргэн Ч.С-д цахим мөнгө зарах талаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ч.С-гээс Х банкны 5058086848 дугаарын дансаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5005367219 дугаарын дансаар 5,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5005367219 дансаар 1.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 1,500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5005367219 дансаар 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5005367219 дансаар 150,000 төгрөгийг тус тус 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 11,650,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу 2 удаагийн үйлдлээр 37,524,805 төгрөгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие 2017 онд сонирхлоороо койны үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тухайн үед койн маш их ашигтай байсан. Удалгүй О эгчтэй хамтран койны үйл ажиллагаа эрхэлж, эргэлтэнд оруулж болохуйц бага хэмжээний мөнгийг арилжаанд оруулж ашгийг авдаг байсан. Хохирогч нарыг Оюунцэцэг эгч надад танилцуулсан. Койны талаарх мэдээлэл, ашиг алдангийн талаар би хохирогч нарт цаг тухай бүр мэдээлэл өгч ирсэн. Койны арилжаа нь 2017 онд 20-оос 30 хувийн ашигтай байсан бөгөөд удалгүй уналтанд орсон. Үүний дагуу нэр бүхий хохирогч нартай уулзаж хохирол төлбөрийн талаар ярилцаж 2018 оны 11 дүгээр сараас хохирлыг эрчимтэй төлж барагдуулж ирсэн. Намайг хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулж байх үед Япон улсад амьдардаг залуу над руу холбоо барьж “чи миний олон улсын арилжааны дансанд байрлаж буй койныг зарж борлуулж, арилжаа эрхэлж хохирогч нарт хохирол төлбөрөө төлж барагдуулах юм уу” гэх саналыг тавьсан. Энэхүү мэдээллийн дагуу би “One coin”-ний үйл ажиллагаа эрхэлсэн. Дээрх худалдаж авсан койн нь одоог хүртэл арилжаанд гараагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Хохирогч нар гэгдэх 10 гаруй хүнээс 3-т нь холбогдуулан шүүхээр орж эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ хэргийн улмаас нэр бүхий 17 хохирогч байсан бөгөөд хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаад одоо үлдсэн хохирогч нь 2-оос 3 хүн байгаа..” гэв.

Эрүүгийн 2109004420570 дугаартай хэргээс:

Хохирогч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30, 33-34 дүгээр хуудас/,

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч буюу төлбөр авагч Л.С, зээлдэгч буюу төлбөр төлөгч Д.Б нарын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах тухай” гэрээ, /хх-н 25 дугаар хуудас/

Яллагдагч Д.Б-ийн “Х” банкны дансны хуулга, /хх-н 45 дахь тал/

Хохирогч Л.С-ийн “Г” банкны дансны хуулга, /хх-53 дахь тал/

М банкнаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарласан ханш 2.46 төгрөг, /хх-н 59 дэх тал/

Хохирогч Ч.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 146 дугаар хуудас/,

Хохирогч Ч.С-гийн Хаан банкны дансны хуулганууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь криптовалют болох “биткойныг худалдан авч бусдад худалдан борлуулах замаар ашиг олж өгнө” гэж итгүүлэн хохирогч Л.С-ээс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь 450005748 тоот дансаар 773.000 төгрөгийг “Х” банк дахь 5862026283 тоот дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13,525,000 төгрөгийг Голомт банк дахь 1205044968 тоот данснаас мөн банк дахь 3015110265 тоот дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4700 америк доллар буюу 11,576,805 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт бэлнээр нь авч нийт 25.874.805 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 06 дугаар сарын эхээр “BuynnemekhDashdemberel” гэсэн нэртэй хаягаас фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “one coin” цахим мөнгө зарна" гэх хуурамч зарыг байршуулан улмаар зарын дагуу холбогдсон иргэн Ч.С-д цахим мөнгө зарах талаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ч.С-гээс Х банкны 5058086848 дугаарын дансаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5005367219 дугаарын дансаар 5,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5005367219 дансаар 1.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 1,500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5005367219 дансаар 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5005367219 дансаар 150,000 төгрөгийг тус тус 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 11,650,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу 2 удаагийн үйлдлээр бусдад 37,524,805 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Л.С-ийн: “...2017 оны 10 дугаар сард Б гэх хүн фейсбүүкээр “биткойн” гэх цахим мөнгийг яаж өсгөж худалдан авах, эргүүлэн өсгөх талаар пост оруулдаг байсан. Би түүнийг хараад Бийн мессенжер хаягаар нь холбогдоход “биткойн” АНУ-н компаниас худалдан авч өөр зах зээл дээр зарж дундаас нь ашиг олдог гэж итгүүлсэн. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны баруун талд байрлах салбараас 300 доллартай тэнцэх 773,000 төгрөгийг “Хаан” банкны 5862026283 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Жетро” дэлгүүрийн хажуу талд байрлах “Г” банкнаас 5000 америк доллар буюу 13,525,000 төгрөгийг Бийн “Г” банк руу шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила молл" дэлгүүрийн 1 дүгээр давхарт Бэд 10,000 америк долларыг бэлнээр нийт 16,050 америк доллар өгсөн. Би хамгийн анх 300 америк долларыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаас Д.Б-ийн “Х” банкны данс руу шилжүүлсэн баримтыг өгсөн байгаа, тэгээд сарын дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5000 америк долларыг “Голомт” банкны өөрийн данснаас Д.Б нь тухайн үед "Г” банкинд шинээр данс нээлгэж уг мөнгийг авсан баримтыг нь өгсөн байгаа. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила молл” дэлгүүрийн 1 дүгээр давхарт Б-д бэлнээр 4700 долларыг өгсөн тухайн үед өгсөн авсан бичиг хийгээгүй хамт хүн байгаагүй, бид хоёр л байсан. Ингээд нийтдээ 10,000 америк доллар болсон. Би “И” эмнэлэгт ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын сүүлээр “Голомт” банкнаас 18,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан юм. Тэгээд би тухайн өдрийн Монгол банкны ханшаар тус тус бодоход нийт 24,341,700 төгрөгийг Д.Б-д өгснөөс 18,000,000 төгрөгийг цалингийн зээлийн мөнгө байсан. 16,050 америк доллар гэдэг нь надаас авсан доллар дээр төлбөр барагдуулах гэрээний дагуу алданги тооцож бодсон дүн. Харин надаас авсан нь 10,000 америк доллар байсан ба 6050 долларын зөрүүтэй байсан учраас тухайн үед мэдүүлж байсан” гэх мэдүүлэг,

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч буюу төлбөр авагч Л.С, зээлдэгч буюу төлбөр төлөгч Д.Б нарын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах тухай” гэрээ,

Яллагдагч Д.Б-ийн “Х” банкны дансны хуулга,

Хохирогч Л.С-ийн “Г” банкны дансны хуулга,

М банкнаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарласан ханш 2,463.15 төгрөг,

Хохирогч Ч.С-гийн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр “BuynnemekhDashdemberel ' гэсэн нэртэй хаягаас "one coin” цахим мөнгө зарна гэсэн байхаар би тухайн хүнтэй харилцаж байгаад цахим мөнгө авах талаар харилцаж байгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Улаанбаатар дэлгүүрийн зүүн талд байрлах 16-н давхар байрны 1-р давхарт байрлах байгаад “Грийн лиф” гэсэн нэртэй газарт очиж Д овогтой Б-тэй уулзаж“one coin” цахим зоос худалдан авахаар тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5058086848 дансанд өөрийн данснаас 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5005367219 дансанд өөрийн данснаас 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлсэн, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5005367219 дансанд өөрийн данснаас 1.000.000 төгрөгийг Сонгино хайран дүүргийн 29-р хороо 164г-3 тоотод, 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 5005367219 дансанд өөрийн данснаас 1,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт бэлнээр өгсөн, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5005367219 дансанд өөрийн данснаас 3,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн “Peace Mall” төвийн АТМ-д мөнгөө хийгээд гар утаснаас шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 5005367219 дансанд өөрийн данснаас 150,000 төгрөгийг өөрийн гэрээс шилжүүлэг хийсэн. Б нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нд миний цахим данс руу мөнгө шилжинэ гэж тохиролцсон боловч огт шилжээгүй байсан удаа дараа данс руу цахим мөнгө шилжүүлэхийг шаардахад шилжүүлж байна гээд удаад байдаг байсан. Б-ээс мөнгө авч чадахгүй өнөөдөрийг хүрсэн” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангиад заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Д.Б-ийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч Л.С, Ч.С нарыг “биткойн худалдан авч бусдад худалдан борлуулах замаар ашиг олж өгнө” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос  яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:                          

Шүүх Д.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 19-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 02-ны өдрийн 718 дугаартай шүүгчийн захирамжаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 02-ны өдрийн 718 дугаартай шүүгчийн захирамжаар дүйцүүлэн сольсон 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 29 /хорин ес/ хоногийг нэмж нэгтгэн нийт 10 /арван/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-ийн хохирогч Л.С-ийг 2018 оны 05 сараас 2018 оны 07 сар хүртэл, хохирогч Ч.С-г 2019 оны 06 сараас 2019 оны 10 сар хүртэл хугацаанд залилсан үйлдэл нь Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгтэй үргэлжилсэн үйлдэлтэй, шийтгэх тогтоол гарахаас өмнө цаг хугацаанд үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Б-ийн Залилах гэмт хэргийн шинжтэй үргэлжилсэн үйлдлийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул шүүхээс 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арван/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 02 /хоёр/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар Улаанбаатар хот, Сонгино хайрхан  дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 36.524.805 /гучин зургаан сая таван зуун хорин дөрвөн мянга найман зуун тав мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-т 24.874.805 /хорин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга найман зуун тав/ төгрөгийг, хохирогч Ч.С-д 11.650.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.С-т 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Д.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д Чингэлтэй дүүргийн  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арван/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 02 /хоёр/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 02 /хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

5. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 36.524.805 /гучин зургаан сая таван зуун хорин дөрвөн мянга найман зуун тав мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-т 24.874.805 /хорин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга найман зуун тав/ төгрөгийг, хохирогч Ч.С-д 11.650.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.С-т шүүгдэгчээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН