Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/711

 

 

 

 

 

 

 

   2022         07          04                                  2022/ШЦТ/711      

 

 

                                 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 Улсын яллагч: Э.Б,

Нарийн бичгийн дарга: И.Н,

Шүүгдэгч: Э.Б түүний өмгөөлөгч Ц.Б,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Б, Б овогт Э.Б нарт холбогдох эрүүгийн 0 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Б

Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо уулын 9-3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э.Б

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б, Э.Б нар  бүлэглэн иргэн Д.Б-ын эзэмшлийн 50-05 УАТ улсын дугаартай лексус 450 загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үйлдлээ түргэсгэх, хөнгөвчлөх, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж буюу 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд “Х” барилгын материалын дэлгүүрээс 44 боодол 15.488.000 төгрөгийн үнэ бүхий утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2209007510772 дугаартай хэргээс:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

“Д” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 80, 81 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б,  Э.Б нар нь бүлэглэн иргэн Д.Б-ын эзэмшлийн 50-05 УАТ улсын дугаартай лексус 450 загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үйлдлээ түргэсгэх, хөнгөвчлөх, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж буюу 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд “Хөх тэнгэр” барилгын материалын дэлгүүрээс 44 боодол 15.488.000 төгрөгийн үнэ бүхий утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Б-ын “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ны шилжих шөнө 01 цаг 19 минутын орчимд “Ю” харуул хамгаалалтын газраас над руу залгаж танай дэлгүүр нээлт хийлээ танайх өөрсдөө онгойлгосон уу гэж хэлсэн. Би эргээд залгая надад нэг түлхүүр байдаг манай хүүд бас нэг түлхүүр байгаа хүүтэйгээ ярьчхаад хэлье гээд хүү Тэлмэнтэй ярихад би онгойлгоогүй гэж надад хэлсэн тэгээд би эргэж харуул
хамгаалалтын хүмүүс рүү залгаж танайхан түрүүлээд очиж хяналт тавьж байгаач
гэхэд харуул хамгаалалтын хүмүүс тэгье гээд би граш руу ороод өөрийн 5005-УАТ
улсын дугаартай хар өнгийн Lexus 450d маркийн машин байхгүй байсан. Эргэж
гэрлүүгээ ороод дүү Төмөрхуягийг дагуулаад буцаад граш руу ороход урдаас миний
5005-УАТ улсын дугаартай хар өнгийн Lexus 450d маркийн автомашиныг танихгүй
хүүхэд барьсан манайд ажилдаг Г.Б гэх хүүхэд нь хажууд нь суусан
байсан намайг хараад Г.Б нь машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн,
машин барьж ирсэн залууг барьж аваад цагдаа дуудаад 100 айл дээр байх дэлгүүр
дээрээ хүрээд ир гэхээр нь дүү Төмөрхуягийн хамт машин барьж байсан залууг
дагуулаад дэлгүүр дээрээ ирсэн. Намайг ирэхээс өмнө хүү Тэлмэн ирэн дэлгүүрийн
хаалга гаднаасаа онгойхгүй хойд талаар тойрч очиход 2 давхрын гал тогооны цонх
нь онгорхой байсан. Гал тогооны цонхоор нь манай хүүхдүүд ороод гадна үүдний
хаалгыг дотор талаас нь цоожилсон байсныг онгойлгож орсон хаалгаар ороход
хаалганы хажууд ПУГВ 1x2.5 маркийн цэнхэр өнгөтэй утас 6 боодол 1 боодол нь
дотроо 300 метртэй 1 метр нь 1050 төгрөг, Пугв 1x2.5 маркийн улаан өнгөтэй утас 6
боодол 1 боодол нь дотроо 300 метртэй 1 метр нь 1050 төгрөг. ПУГВ 1x4 маркийн
улаан өнгөтэй утас 6 боодол 1 боодол нь дотроо 200 метртэй 1 метр нь 1650 төгрөг,
ПУГВ 1x4 маркийн шар ногоон өнгөтэй утас 6 боодол 1 боодол нь дотроо 200
метртэй 1 метр нь 1650 төгрөг, ПУГВ 1x4 маркийн шар өнгөтэй утас 4 боодол 1
боодол нь дотроо 200 метртэй 1 метр нь 1650 төгрөг, ПУГВ 1x4 маркийн цэнхэр
өнгөтэй утас 6 боодол 1 боодол нь дотроо 200 метртэй 1 метр нь 1650 төгрөг, ПУГВ
1x6 маркийн шар ногоон өнгөтэй утас 3 боодол 1 боодол нь дотроо 200 метртэй 1
метр нь 2350 төгрөг, ПУГВ 1x6 маркийн шар өнгөтэй утас 2 боодол 1 боодол нь
дотроо 200 метртэй 1 метр нь 2350 төгрөг, ПуГВ 1x6 маркийн улаан өнгөтэй утас 2
боодол 1 боодол нь дотроо 200 метртэй 1 метр НЬ 2350 төгрөг, ПУГВ 1x6 маркийн
ногоон өнгөтэй утас 3 боодол 1 боодол нь дотроо 200 метртэй 1 метр нь 2350
төгрөгийн үнэтэй нийт 44 боодол 15,740,000 төгрөгийн утсыг авч явахаар бэлдсэн
байсан. тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 23

Lexus 450d маркийн машинаа оруулаад машины түлхүүрээ авахаа мартаад гэр
рүүгээ орчихсон байсан. Машин дотор дэлгүүрийн түлхүүр байнга байдаг. 2015 онд
Г.Бий ээж Жавхлантуяа нь манай дэлгүүрт ажилд орсон. Тэрнээс хойш
таньдаг болсон... харж байгаагүй тэр залуугаас ямар учраас хулгай хийсэн талаар
тодруулахад би дуудлагын жолооч байгаа юм юу болоод байгаа юм бэ гэж надад
хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Т-ийн “....2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр найз Сансар нь над руу залгаад 100 айлаас утас аваад модны 2 юм уу 25 дээр аваачиж буулгана хөлс 50,000 төгрөг өгнө гэж хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд хэзээ зөөх талаар нь асуухад 2022.03.09-ны орой 00 цаг өнгөрөөгөөд зөөнө гэж надад хэлсэн. 2022.03.09-ны орой Сансарын дүү Ө.Б нь холбогдоод М их дэлгүүрийн урд талд уулзахаар болоод би 00 цаг өнгөрөөгөөд очиход Ө.Б, Б гэх залуутай хоёулаа байсан бид гурав уулзаад жим молл орсон тэгээд тэр хоёр хэзээ зөөх талаараа хэлэхгүй байхаар нь би явж найзуудтайгаа уулзлаа залгаарай гэж хэлсэн найз Онон, Б хоёртой сансрын колонк дээр уулзаад байж байхад Б нь над руу залгаад өнөөдөр худлаа болчихлоо гэж хэлсэн. маргааш буюу 2022.03.10-ны орой 23 цагийн үед Б-ээс фейсбүүкээр чат ирсэн байсан одоо ингэс гээд дуудаж магадгүй шүү гэж надад хэлсэн. Би 2022.03.10-ны өдрөөс 2022.03.11-ны шилжих шөнө 01 цагийн орчим Москва их дэлгүүрийн урд талын зогсоол дээр Б, Б хоёр нь 5005-УАТ улсын дугаартай Lexus 450d маркийн автомашинтай зогсож байсан. Би өөрийн 3103-УНЕ улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн автомашинаа зогсоол дээр тавиад Б, Б хоёрын унаж байсан Lexus 450d маркийн автомашиныг унаад 100 айл орсон. 100 айлд байрлах Хөх тэнгэр дэлгүүрийн хажуу талд харанхуй гудамж байсан тэр гудамж руу орж зогс гээд би орж зогссон. Тэгтэл Б, Б хоёр буугаад яваад өгсөн 10 гаруй минутын дараа зогссоны дараа намайг цаашаа суучих би баръя гээд Б нь хангай хотхоны гудамжаар ороод засмал руу гарахгүй зогсож байсан тэгээд машинаас буугаад гудамжны үзүүрээс анх зогссон газраа хараад буцаад машиндаа суугаад миний 95709061 дугаараас Бийн 95929493 дугаар руу залгаад гадаа чинь хамгаалалтын хүн ирчихсэн байна хаалга цохивол битгий онгойлгоорой гэж хэлж байсан. Б нь Б-д хэлэхдээ гадна талын хаалгыг дотор талаас нь цоожлоод хоёр давхар руу гарч хамгаалалтын машин явах үгүйг нь харж байгаад явахгүй нэмээд ирэх юм болж гал тогооны цонхоор гадагш контейнер лүү үсэрч буугаад зугтаагаарай гэж хэлсэн. Тэгээд Б нь машинаа аваачиж тавья гээд надаар машинаа бариулангуутаа 25 дугаар эмийн сангийн тэнд байх байрны граш руу оруулсан граш руу ороход хар өнгийн савхин куртиктэй хөгшин эрэгтэй, биеийн тамирын хувцастай нэг эрэгтэй нийт 2 хүн зогсож байхыг Б хараад машины хаалгаа тэгж гэж надад хэлсэн нөгөө хоёр ах миний талаар ирэхэд Б хаалгаа онгойлгоод зугтаад яваад өгсөн. тэр хоёр ах цагдаа дуудаад намайг 100 айлд авчраад Б, Б хоёрын орсон дэлгүүр дээр шууд ирсэн. Сансар нь манай найз байгаа юм Б гэх хүнийг танихгүй Сансартай хамт байж байхдаа Б гэх залуутай 2 удаа тааралдаж байсан. Сансар, Б нарын утасны дугаарыг мэдэхгүй Сансар нь надад юм зөөгөөд өгөөч гэж чаталсан чат нь байгаа Б нь 95929493 гэсэн дугаартай... 01 цагаас 02 цагийн хооронд очсон байсан.... Б, Сансар хоёр нэг утас аваачиж өгнө гэж надад хэлсэн өөр зүйл хэлээгүй би ямар утас гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг,

“Д” хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №СБ2-22-454 дугаартай “.... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 15,488,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс  үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б, Г.Б нар нь хохирогч Д.Б-ын эзэмшлийн  УАТ улсын дугаартай лексус 450 загварын тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашиглаж , Хөх тэнгэр барилгын материалын дэлгүүрээс 44 боодол утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар тусгайлан бэлтгэж, улмаар авахаар очихдоо хамгаалалтын ажилтанд мэдэгдсэнээр буюу өөрсдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.  

Иймд шүүгдэгч Э.Б, Г.Б нарт Сүхбаатар дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б, Г.Б нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг тус тус  гаргасан байна.

Шүүгдэгч Э.Б, Г.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж зааснаас үзэхэд шүүгдэгчид оногдуулах ялын доод хэмжээг тусгайлан зааж өгөөгүй байна.

Иймд шүүх шүүгдэгч нарын   үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  заалт нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг 2 жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон хүнд гэмт хэрэгт хамаарахгүй ба харин хөнгөн гэмт хэрэгт хамаарах  тул “шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтыг хэрэглүүлэхээр гаргасан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй болохыг тайлбарлав.

Хохирогч Д.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б, Г.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, болон шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Б овгийн Г.Б, Б овгийн Э.Б нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.Б нарыг тус бүр 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б, Э.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН