Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/510

 

 

2022          05          12                                   2022/ШЦТ/510     

 

                             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж,

Улсын яллагч Д.Д,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Т

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.Ш,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Я,

Иргэний нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч н.Жадамба нар оролцсон эрүүгийн 2109008741514 дугаартай хэргийг энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, С овогт Ц.А

Хоёр: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Д овогт С.Б

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Нэг: Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” банкны “100 айл" тооцооны төвийн зээлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан харилцагч Г.А-ын хугацаатай хадгаламжийг өөрийг нь байхгүй байхад барьцаалан тус банкны данснаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 93.603.287 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Хоёр: Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” банкны “100 айл” тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалыг эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцагч Б.Ц-г хадгаламж барьцаалсан зээл авах эрхийг өөрийн банкны эрхээр нээж тус хадгаламж барьцаалсан зээлээс 500.000 төгрөгийг “Х” банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.200.000 төгрөгийн зарлагыг мөн дээрх хадгаламжийг барьцаалан гаргаж өөрийн “Х” банкинд эзэмшдэг 5700919227 тоот дансаар, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.350.000 төгрөгийн зээлийг гаргаж банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Г.А-ыг биечлэн ирээгүй байхад түүний нэр дээрх хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн зээлийг, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4.650.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2007 оны 12 дугаар сард Х банкинд анх ажилд орсон. 100 айлд байдаг Х банкны салбарт 2012 онд шилжиж ирсэн 2018 оны 8 дугаар сараас хойш Г.А-ын хадгаламжийг барьцаалж нийтдээ 58.000.000 төгрөг авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. 58.000.000 төгрөгийн үндсэн зээл нь хүүтэйгээ нийлээд 64.045.616 төгрөг болж байгаа. Үүнийг би төлөх ёстой гэж ойлгож байна. Би Г.А-т 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25.000.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 19.045.616 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд төлбөр төлсөн баримтуудаа өгсөн. 93.000.000 төгрөгийг миний халагдах тушаалд бичсэн байгаа. Тэндээс А өөрийнхөө авч байсныг хүлээн зөвшөөрч, 31.074.461 төгрөгийг төлсөн байна. 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийн төлбөрийг С.Б авсан. Үүн дээр маргаж байна. 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр би ажлаа хийж байсан. Учир нь тухайн үед би жирэмсэн байсан болохоор 1  дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн. С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “намайг тухайн үед ажиллаагүй, утсаар хэлүүлж авсан” гэж мэдүүлсэн байна. Би тухайн үед ажиллаж байсан. 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр С.Б 600.000 төгрөг авсан байсан. Яллах дүгнэлтэд С.Б-гийн авсан 600.000 төгрөгийг намайг авсан гэж бичсэн байна. Миний хувьд төлбөрөө барагдуулсан гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7 буудлын салбарт анх ажилд орж жирэмсний амралттай байж байгаад 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 100 айлд байрладаг “Х банк”-ны салбарт ажилд орсон. Би 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл 4 удаагийн гүйлгээгээр 4.050.000 төгрөгийг Төгөлдөрийн данснаас хадгаламж барьцаалсан зээл хийж авсан. Тухайн үед харилцагч ирээд зээл аваагүй гэж хэлсэн. Манай захирал шалгаж явж байхад би хэргээ хүлээсэн. Манай даргаас “өөр дахиж ийм асуудал байгаа юу? гэхээр нь мэдээж миний асуудлыг шүүж байх явцад Г.А-ын хувийн хэрэг нь гарч ирээд, хувийн хэрэг дутуу, гарын үсгийн зөрүүтэй байгаа нь хяналт, шалгалтаар илрэх байх гэж бодоод 600.000 төгрөгийг Г.А-ын данснаас авсан гэдгээ хэлсэн. Ц.А-гийн хувьд 2011 оноос эхлээд Г.А-ын данснаас хадгаламж барьцаалсан зээл авч байсан. Тухайн үед би гүйлгээг нь хийж байсан. Тухайн үед хянагч, нягтлан бодогч нар байсан. Ц.А шалгаж баримтыг нь авч яваад гарын үсэг зуруулаад авч ирдэг байсан. 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг намайг авсан гэж хэлж байна. Тухайн үед байцаагч надад “Ц.А 3.000.000 төгрөгийг чамайг авсан гэж байна” гэж хэлсэн. Тэр үед намайг ажиллаагүй байсан болохоор над руу утсаар яриад “мөнгө хэрэгтэй байна, нөгөө данснаасаа мөнгө гаргаад өгчхөөч” гэж хэлэхээр нь би “за, за чи өөрөө зохицуулаад авч чадах юм бол авчих гэж хэлээд мөнгө авч байсан” гэсэн бөгөөд “чи тэгж хэлсэн үү” гэхээр нь би “А эгч тухайн үед ажиллаж байсан, 3 дугаар сарын 02-ны өдөр л ажил хүлээлцэж явсан, сонин юм даа, А эгч тийм мэдээлэл өгмөөргүй юм даа” гэж хэлж байсан. А эгчид бас С.Б чамайг байхгүй байсан гэж мэдүүлэг өгсөн юм байна гэж хэлснээ надад зөрүүлж Ц.А байгаагүй гэж байна, чи байхгүй үед нь дундуур нь зөвшөөрөл аваад 3.000.000 төгрөгийн нэг гүйлгээ хийсэн юм биш үү? Чи тэр мөнгийг авсан юм биш үү? гэж хэлж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн 2 гүйлгээг нэг сарын зайтай хийсэн болохоор би нэгийг нь санаад, нөгөөг нь мартчихна гэж байхгүй. Үнэхээр авсан бол авсан гэж үнэнээ хэлэх байсан. Зарлагын баримт дээрх гарын үсэг миний бичгийн хэв байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч байхдаа тухайн гарын үсэг хэний гарын үсэг вэ гэдгийг шинжээчээр тогтоолгоё гэж хүсэлтээ гаргаж байсан. Мөн тэр өдрийн 3.000.000 төгрөгийн ямар данс руу орсныг тогтоолгохын тулд “Х банк”, цагдаагийн газарт хүсэлт өгч байсан. Ц.Агийн хэргийг яагаад хэлсэн бэ? гэхээр хяналт шалгалтын явцад илрэх юм бол би холбоотой байх учраас анхнаасаа шууд бүх зүйлээ хэлээд хэргээ хүлээсэн байгаа” гэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Х банкны дотоод аудитын хэлтэст 100 айл тооцооны төвөөс хяналт шалгалт хийлгэх талаар мэдээлэл ирсэн. 100 айл тооцооны төвийн харилцагч Ц өөрийн хүүхэд Төгөлдөрийн хадгаламжийг барьцаалж зээл авах хүсэлт гаргахад “таны хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авсан байна” гэж салбарын ажилтан хэлсэн байгаа. Тэгэхээр нь би хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл аваагүй, урьд нь 27.000.000 төгрөгийн зээл авч хаасан гэж тайлбарлаж, дараа нь энэ асуудлыг шалгаж үзсэн. Дотоод аудитын газраас очиж, асуудлыг шалгахад С.Б, Ц.А нартай холбоотой асуудлууд илэрсэн. Эхлээд С.Б-тай холбоотой асуудлыг шалгахад С.Б нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр хадгаламж барьцаалсан зээл авсан байсан. Мөн А-ын хадгаламжийг барьцаалж 600.000 төгрөгийн зээл авсан талаараа шууд аудитад мэдүүлэг өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан шалгахад С.Б-гийн өөрийн өгсөн гараар бичиж өгсөн тайлбар дотоодын аудитын шалгалтаар зөрөөгүй, үнэн зөв тайлбар өгсөн байсан. С.Б өөрийн хадгаламж барьцаалж авсан зээлүүдийн төлбөрийг нийт 4.650.000 төгрөгийг Х банканд төлж барагдуулсан. Одоо Х банк С.Б-гаас нэхэмжлэх зүйлгүй. Б.Т буюу Цийн хадгаламж биш юм байна, энэ хуулиараа Б.Тийн данс, хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Ц юм. Б.Т-ийн данстай холбоотой гаргасан зөрчлүүдийг хэлж байхад салбарын нягтлан бодогч нар Ц.А-тай холбоотой харилцагч А-ын данстай холбоотой зөрчлүүдийг тайлбарлаж хэлсэн байдаг. Тэгээд А-ын дансыг анх нээсэн огноо нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байдаг. Энэ дансыг дотоод аудитын газраас надад өгсөн мэдээлэл бол А хүрч ирж нээсэн байдаг. А-ын данстай холбоотой зөрчлийг ярихад 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нээсэн өдөр бол 4.500.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байдаг. 2017 оны өдөр 9 дүгээр сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл, мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөгийн зээл, мөн оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. А 25.000.000 төгрөгийн зээл авч хүүтэйгээ 31.074.461 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд 16.110.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 116.333.000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 50.684.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 85.200.000 төгрөгийг тус тус хадгаламж барьцаалж зээл авсан. Одоо зээлтэй холбоотой төлбөрийг барагдуулах ажиллагаа манай Х банкны тусгай активын мэргэжилтэн Ц.Т Ц.А-тай холбогдоод ажиллаж байсан. Одоо Ц.А-гийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25.000.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 19.000.616 төгрөг тус тус төлсөн байна. Нийт 64.045.616 төгрөг байна. Салбараас авсан төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 3.760.462 төгрөг байна. Энэ мөнгийг Ц.А-гаас гаргуулах саналтай байна. 3.760.462 төгрөгийг төлбөл Ц.А-гаас нэхэмжлэх зүйлгүй, төлбөргүй. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нар үнэн, зөвөөр мэдүүлсэн. Иймд хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Ц.А-гийн үйлдлийг шалгасан хяналт шалгалтын тайлан хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 3 дугаар тал дээр А-ын хадгаламжийг барьцаалсан зээлийн гүйлгээнүүд авагдсан. 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийн олголт хийгдэж бэлэн зардлаар гарсан. Энэнтэй холбоотой гүйлгээ байдаггүй. Бэлэн зардлаар данснаас гарсан гүйлгээ юм. Чухам хэн нь авсан нь ойлгомжгүй. Ц-гийн бүртгэлээс харахаар тэр өдөр Ц.А, С.Б нар хоёулаа ажилласан байдаг. Тэгэхээр хоёулаа оролцсон гэж үзэж байна. Манай аудитын зүгээс 3.000.000 төгрөгийг Ц.А авсан гэж үзэж байна. Үүнийг баталж систем дээр оруулж байгаа ажилтан нь Ц.А-гийн эрхээр нэвтэрсэн байгаа учраас Х банк энэ 3.000.000 төгрөгийг Ц.А авсан гэж үзэж байна. Бусад гүйлгээнүүд баримтуудаар тогтоогдож байна. Цагдаад анх гомдол гаргасан байдлаар хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл буюу нийт үндсэн зээл, зээлийн хүүтэйгээ 93.603.287 төгрөг байна...” гэв.

 

Эрүүгийн 2109008741514 дугаартай хэргээс:

“Х” банкны “100 айл” дахь тооцооны төвөөс илрүүлсэн зөрчлийн дагуу хийсэн “...Шалгалтын ажил болон холбогдох баримтуудаас үзэхэд Зуун айл тооцооны төвийн зээлийн мэргэжилтэн Ц.А-гийн хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдлийг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах нь зүйтэй...” гэх хяналт, шалгалтын тайлан /1хх-ийн 21-25 дугаар хуудас/,

Харилцагч Г.А-ын 5002168304 тоот данс бүхий хадгаламжийг барьцаалан олгогдсон зээлийн гэрээ /1хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

“Х” банкны харилцагч буюу Г.А-ын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус банкинд хадгаламжийн данс нээлгэж байсан харилцагчийн анкет, данс нээлгэх хүсэлт /1хх-ийн 26-33 дугаар хуудас/,

Иргэн Г.А-ын нэрээр тус банкинд хандаж хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлтүүд /1хх-ийн 36-38 дугаар хуудас/,

Ганхүүгийн А-ын “Х” банкинд эзэмшдэг 5002168304 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 39 дүгээр хуудас/,

Х” банкны “100 айл” дахь тооцооны төвөөс гарсан зарлагын баримтуудын хуулбар /1хх-ийн 42-60 дугаар хуудас/

“Х” банк болон иргэн Ц.А нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, мөн өдөр байгуулагдсан ‘Нууц хадгалах гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар, /1-р хавтаст хэргийн 85-91 дүгээр хуудас, /3хх-ийн 86-89 дүгээр хуудас/,

“Х” банкнаас Ц.А-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 106-113 дугаар хуудас/,

Ц.А-гийн “Х” банкинд эзэмшдэг 5000318295 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 114-250 дугаар хуудас, 2хх-ийн 4-99 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Т-гийн мэдүүлэг /2хх-ийн 109-112 дугаар хуудас/,

Гэрч Г.А-ын мэдүүлэг /2хх-ийн 124-126 дугаар хуудас/,

Гэрч М.У мэдүүлэг /2хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Гэрч Р.У-н мэдүүлэг /2хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

“Х” банкны “100 айл” дахь тооцооны төвөөс илрүүлсэн зөрчлийн дагуу хийсэн “...Шалгалтын ажил болон холбогдох баримтуудаас үзэхэд Зуун айл тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн С.Б нь өөрийн ажил үүрэгтэйгээ холбогдуулан олгосон эрхийг урвуулан ашиглаж харилцагчдын гарын үсгийг хуурамчаар зурж, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр харилцагч Г.А-ын хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн, харилцагч Б.Ц хадгаламжийг барьцаалан 4.050.000 төгрөгийн зээлийг авч хувьцаа ашигласан байна. Мөн тус тооцооны төвийн хянагч нягтлан бодогч Г нь БҮС-ийн эрхийг ашиглан дээрх гүйлгээг баталсан байх тул тэрээр нууц үгээ ашиглахдаа аюулгүй байдлын шаардлагыг даган мөрдөж ажиллаагүйгээс ажилтанд ашиглан гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон гэж үзэхээр байна...” гэх хяналт, шалгалтын тайлан /1хх-ийн 12-14 дүгээр хуудас/

Б.Ц “Х” банкинд эзэмшдэг 5000298775 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 15 дугаар хуудас/,

“Х” банкны “100 айл” дахь тооцооны төвд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан С.Б-гаас үйлдлээ хүлээн зөвшөөрч тус банкны Дотоод аудитын газарт хандан гаргасан тайлбар /1хх-ийн 16 дугаар хуудас/,

“Х” банкнаас зарлага гаргасан төлбөрийн баримтууд /1хх-ийн 17-20 дугаар хуудас/,

“Х” банк болон иргэн С.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, мөн өдөр байгуулагдсан Нууц хадгалах гэрээ”-ний хуулбар, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар /1-р хавтаст хэргийн 64-70 дугаар хуудас, 3хх-ийн 75-78 дугаар хуудас/,

“Х” банкны хүний нөөц хариуцсан захирлын 2018 оны Б/934 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт” /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ч-н “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Х” банкны “100 айл” дахь тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн С.Б нь харилцагч Б.Ц-г хадгаламж барьцаалсан зээл авах эрхийг өөрийн банкны эрхээр нээж уг үйлдлээ нягтлан бодогч Ж.Гийн эрхээр баталсан байдаг. Тухайн өдөр С.Б нь тус хадгаламж барьцаалсан зээлээс 500.000 төгрөгийг банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.200.000 төгрөгийн зарлагыг мөн дээрх хадгаламжийг барьцаалан гаргаж өөрийн “Х” банкинд эзэмшдэг 5700919227 тоот дансаар, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.350.000 төгрөгийн олголт хийгдэж Ж.Гийн эрхээр баталж мөн өглөгийн дансаар дамжуулан авсан, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Г.А-ыг биечлэн ирээгүй байхад түүний нэр дээрх хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн зээлийг гаргасан...” гэх мэдүүлэг/2хх-ийн 134-136 дугаар хуудас/

С.Б-гийн “Х” банкинд эзэмшдэг 5004335901 тоот дансаар дамжуулан хохирол төлсөн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,

С.Б-гийн “Х” банкинд эзэмшдэг 5001048020 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 172-194 дүгээр хуудас/,

С.Б-гийн “Х” банкинд эзэмшдэг 5020828751 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 195-199 дүгээр хуудас/,

Г.А-ын “Х” банкинд эзэмшдэг 1570015062 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 150-155 дугаар хуудас/,

 Г.А-ын “Х” банкинд эзэмшдэг 1570022597 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 164 дүгээр хуудас/,

 Яллагдагч Ц.Агаас иргэний нэхэмжлэгч Г.Ат түүний төрсөн дүү болох Г.А-аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нийт 25.000.000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /2-р хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,

Гэрч Б.З мэдүүлэг /3хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч Ж.Г-н мэдүүлэг /3хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-н мэдүүлэг /3хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

“Харилцагчид данс нээх, дагалдах үйлчилгээнд бүртгэх үйл ажиллагааны журам”, Иргэдийн банк хариуцсан захирлын 2017 оны А4-1878 дугаар тушаалын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавсралт /3хх-ийн 26-44 дүгээр хуудас/,

Харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний ерөнхий журам, гүйцэтгэх захирлын 2017 оны А-1525 дугаар тушаалын хавсралт /3-р хавтаст хэргийн 45-53 дугаар хуудас/,

Хадгаламж барьцаалсан зээлийн үйл ажиллагааны журам, Иргэдийн банк хариуцсан захирлын 2018 оны А4-1433 дугаар тушаалын хавсралт /3-р хавтаст хэргийн 55-64 дүгээр хуудас/,

Ирээдүйн саятан мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааны журам /3-р хавтаст хэргийн 65-72 дугаар хуудас/,

Яллагдагч С.Б-н “Х” банкинд ажиллаж байх үед дагаж мөрдөж байсан ажлын байрны тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,

“Х” банкны зээлийн мэргэжилтний ажлын байрын тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

Б.З “Х” банкинд эзэмшдэг 5001683131 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 93-121 дүгээр хуудас/

Яллагдагч Ц.А-гийн “Х” банкинд эзэмшдэг 5000318295 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 124-182 дугаар хуудас/,

Р.У-н “Х” банкинд эзэмшдэг 5091062226, 5090640437 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 184-199 дүгээр хуудас/,

Б.З-ын “Х” банкинд эзэмшдэг 5009960884 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 200-247 дугаар хуудас/,

Харилцагч Г.А-ын хадгаламжийг барьцаалж зээл авсантай холбоотой кассын баримтын эх хувь /4хх-ийн 1-28 дугаар хуудас/,

Харилцагч Б.Т-ийн хадгаламжийг барьцаалж зээл авсантай холбоотой кассын баримтын эх хувь /4хх-ийн 29-34 дүгээр хуудас/,

Харилцагч Г.А-ын хадгаламжийг барьцаалсан зээлийн хүсэлт, зээлийн зэрээ, холбогдох төлбөрийн баримтууд /4хх-ийн 35-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Хохирол төлсөн тараарх баримт болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.  

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” банкны “100 айл" тооцооны төвийн зээлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан харилцагч Г.А-ын хугацаатай хадгаламжийг өөрийг нь байхгүй байхад барьцаалан тус банкны данснаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 93.603.287 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” банкны “100 айл” тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалыг эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцагч Б.Ц-г хадгаламж барьцаалсан зээл авах эрхийг өөрийн банкны эрхээр нээж тус хадгаламж барьцаалсан зээлээс 500.000 төгрөгийг “Х” банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.200.000 төгрөгийн зарлагыг мөн дээрх хадгаламжийг барьцаалан гаргаж өөрийн “Х” банкинд эзэмшдэг 5700919227 тоот дансаар, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.350.000 төгрөгийн зээлийг гаргаж банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Г.А-ыг биечлэн ирээгүй байхад түүний нэр дээрх хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн зээлийг, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4.650.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад хохирол учруулсан гэх хэргийн үйл баримтууд  нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.Т-гийн “...Чингэлтэй тооцооны төвийн зээлийн мэргэжилтэн Ц.А-д холбогдох хадгаламж барьцаалан зээл авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь тогтоогдсон. “100 айл” тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Б.Цолмон 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр харилцагч Г.А-ын нэр дээр 50002168304 дугаартай “Х” банкны хугацаатай хадгаламж нээсэн байх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар уг хадгаламжийг барьцаалсан зээлийн үлдэгдэл 93.603.287 төгрөг байна. “Х банкны харилцагчийн үйлчилгээний төвөөс Г.А-тай холбогдоход өөрийн хадгаламжийг барьцаалан зээл авч байгаагүй гэдгээ мэдэгдсэн. “Х” банкны дотоод аудитын газраас С.Б-гаас тайлбар авахад тухайн үед “Х” банкинд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.А нь харилцагч Г.А-ыг хадгаламжийн дансыг барьцаалан удаа дараа зээл авч байсан талаар тайлбар өгсөн. Үүний дагуу “Х” банкны дотоод аудитын газраас хяналт шалгалт хийж дараах зөрчлийг тогтоосон. Үүнд харилцагч Г.А-ын хадгаламжийг барьцаалан олгогдсон 5 удаагийн зээл болон 11 удаагийн дахин олголт нь харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. 2017 оны 09 дүгээр сарын 02, 2019 оны 10 дугаар сарын 21, 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр тус тус олгогдсон зээлийн хүсэлт дэх харилцагчийн баталгаат гарын үсгийн хэв загвар банкны үндсэн систем дэх баталгаат гарын үсгийн хэв загвар хоорондоо зөрүүтэй байсан. Харилцагч Г.А-ын хадгаламжийг барьцаалсан зээлийн олголтыг 5000394485 дугаартай “Х” банкны хугацаагүй хадгаламжийн данс болон “100 айл” дахь тооцооны төвийн 5000298775 дугаартай өглөгийн дансаар дамжуулан бэлнээр зарлагадсан байх ба Ц.А нь өөрийн болон нөхөр Б.Золбаярын дансанд нийт 38.473.800 төгрөгийн шилжүүлэг хийсэн байна. Дээрх үйлдэлтэй холбоотойгоор Ц.А нь тайлбар өгөхдөө “...манай хүргэн Г.А хадгаламжаа барьцаалж зээл авахдаа өөрийн биеэр ирж авч байсан ба одоо Солонгос Улсад байгаа, 2020 оны 10 дугаар сард над руу залгаад миний хадгаламжийн хугацаа дуусч байгаа зээлээ мөн адил сунгуулмаар байна гэж ярьсан. Тухайн үед би жирэмсний амралттай байсан Уянгатай утсаар ярьж гуйж хийлгэсэн нь үнэн. Би 2019 оны12дугаар сарын27-ны өдөр харилцагчийг байхгүй үед 15 сая төгрөгийн зээл авсан...” гэж мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар С.Б нь “Х” банкинд учруулсан 4.593.779 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх хохиролгүй болсон. Мөн харилцагч Г.А-ын төрсөн дүү Г.А нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөрт 18.154.383 төгрөг, хүүгийн төлбөрт 12.902.566 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17.510 төгрөг нийт 31.074.461 төгрөг төлсөн бөгөөд 5002168304 дугаартай хугацаатай хадгаламжийг барьцаалсан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 67.045.616 төгрөг болно. Иймд “Х” банкны зүгээс үлдэгдэл 67.045.616 төгрөг болон хүүгийн төлбөрийг Ц.Агаар төлүүлэхийг шаардаж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.А-ын “...Миний ах Г.А нь 2015 онд Солонгос Улс руу явахдаа надад 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгөөд явсан. Би 2017 онд “Х” банкинд ахын нэрээр хадгаламж нээлгэх гэтэл итгэмжлэлийг нь олохгүй байсан учир Ц.Агаас “итгэмжлэлгүйгээр Г.А гэдэг миний ахын нэр дээр хадгаламж нээж өгч чадах уу” гэж асуухад тэрээр “чадна” гэж хэлсэн. Би тэр үед нь “100 айл”-д байрлах “Х” банкны салбар дээр очиж хугацаагүй байсан хуучин хадгаламжийг нь хугацаатай хадгаламж болгон нээлгээд ахынхаа өмнөөс баримтууд дээр нь гарын үсэг зурж нээлгэж байсан. Тухайн үед хэдэн төгрөгийн хадгаламж нээлгэж байсан санахгүй байна. Би тухайн хадгаламжийг нээлгэснээс хойш удалгүй 2-3 сарын дараагаас Г.А гэсэн хадгаламжийг барьцаалан “4.500.000 төгрөг, 10.000.000 төгрөг 2.500.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр тус тус зээл авч байгаад 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн. Би Г.А-ын хадгаламжийг барьцаалан “Х” банкнаас авсан зээлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 31.074.461 төгрөгийн төлөлт хийж хохиролгүй болгосон. Уг хадгаламжийг итгэмжлэлтэйгээр захиран зарцуулах эрх нь надад байгаа, гэхдээ тухайн итгэмжлэл нь зарлага гаргах эрхгүй байсан, итгэмжлэлгүй бол би зарлага гаргах эрхгүй, харин Г.А ахад бүх эрх байдаг юм. Г.А ах тухайн үед намайг өөрийнх нь нэр дээр хадгаламж нээлгэсэн гэдгийг мэддэг байсан бөгөөд өөрийнхөө хадгаламжаа “Х” банкны интернет цахим сайтаар нэвтэрч хянадаг байсан. Гэхдээ тухайн аппликейшн дээр дансны орлого, зарлага харагддаг болохоос зээлийн мэдээлэл гардаггүй байсан. Ц.А нь хадгаламж барьцаалан зээл авах талаар надаас ямар нэгэн зөвшөөрөл авч байгаагүй. Харин намайг Солонгос Улсад ажиллаж байхад тэрээр “мөнгө зээлэх үү” гэж асуухаар нь би хувиасаа мөнгө зээлдүүлж байснаас хадгаламж барьцаалж зээл авах талаар зөвшөөрөл олгоогүй. Энэ хүн өөрийнхөө ажил, албан тушаалын давуу байдлаа ашиглан дур мэдэн зээл авсан байна...” гэх мэдүүлэг,

Гэрч М.У-н “...Би Ц.А, С.Б нарыг 2019 оны 07 дугаар сараас хойш “Х” банкны “100 айл” тооцооны төвд шилжин томилогдож ирсэн цагаас хойш мэддэг болсон бөгөөд ажил хэргийн харилцаатай байсан. Одоогоор ямар нэгэн харилцаа холбоогүй байгаа. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Х” банкны “100 айл” тооцооны төвийн нягтлан бодогч Ц.А нь миний 99157952 дугаарын утас руу залгаад “С.Б-тай яриулаад өгөөч” гэж хэлэхээр нь би С.Б-д энэ тухай хэлэхэд тэрээр “би завгүй байна, жаахан байж байгаад би өөрөө залгана” гэж хэлэхээр нь би дамжуулж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл Ц.А над руу дахин, дахин залгаад “манай дүү Г.А-ын дансанд хадгаламж барьцаалсан зээлийн дахин олголт хийгээд өгөөч” гэж гуйхаар нь би хажууд суудаг байсан С.Б-гаас Ц.А эгчийн гуйсныг хэлээд “ингэж болох юм болов уу” гэж асуухад тэрээр “дүү нь байгаа юм, би завгүй байна, чи хадгаламж барьцаалсан зээлийн дахин олголт хийгээд өгчих, зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгэхээр Ц.Агаас яаж хийдэг талаар асуутал Ц.А утсаар надад хэрхэн гүйлгээ хийх талаар заахад би өөрийн “УСЗР57_9, М.У” гэсэн эрхээр 2 удаа буюу “24.200.000 төгрөг нэг удаа, 61.000.000 төгрөгөөр нэг удаа дахин олголтыг Г.А-ын зээлийн 1570022597 дугаарын дансанд хийсэн. Миний хийсэн дахин олголтыг “100 айл” тооцооны төвийн нягтлан бодогч Ж.Х хянаж баталсан. Энэ явдал болсноос хойш 2021 оны 05 дугаар сарын сүүлээр би уг хэргийн улмаас ажлаас халагдсан. Ц.А-д нийт 85.200.000 төгрөгөөр 2 удаа буюу 24.200.000 төгрөгөөр 1 удаа, 61.000.000 төгрөгөөр 1 удаа олголт хийсэн. Тухайн үед Г.А-ын хадгаламжийн хугацаа дууссан -байсан ба өмнө авсан зээлийг заавал хааж байж хадгаламжийн хугацаа нь дахин сунгагддаг юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.У-н “...Би 2017 онд Ц.Аг “Х” банкны “100 айл” тооцооны төвд нягтлан хийж байхад нь өөрийнхөө хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор түүнээс “хэдэн төгрөг зээлэх хүн байна уу” гэж асуухад тэрээр надад хандан “надад ямар мөнгө байх биш дээ, “100 айл”-ын лангуун дээр суудаг хүмүүсээс асуугаад эргээд хэлье” гэж хэлсэн. Тэгээд удалгүй надад мөнгө зээлж өгсөн, яг хэдийг зээлснийг нь санахгүй байна. Би 2017 оноос хойш 2020 оны 01 дүгээр сар бил үү, 02 дугаар сарын үед байх сар шинийн баярын өмнөхөн 5.000.000 төгрөг бил үү 6.000.000 төгрөг зээлсэн. Ингээд би Ц.Агаас нийт 61.000.000 төгрөг зээлсэн байдаг. Би Ц.Агаас хэзээ, хэдэн төгрөг авсан цаг хугацааг санахгүй байна. Ямар ч байсан нийт 61.000.000 төгрөг зээлж авснаа санаж байна. Би түүнээс мөнгө зээлж авах үедээ өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулах гэж авдаг байсан. Тухайн үед нь өгөх гэсэн боловч мөнгөний боломж гарахгүй байсан учраас өнөөдрийг хүргээд байна. Ц.А бид хоёр урьд өмнө нэг, нэгэндээ мөнгө төгрөг зээлдэг байсан утгаараа, мөн Ц.А нь урьд надад ломбарданд эд зүйлсээ хүртэл барьцаанд тавиад зээл авч өгч байсан ба би ч тухайн мөнгийг нь удаахгүй өгч байсан гэдгээрээ мэднэ...” гэх мэдүүлэг,

“Х” банкны “100 айл” дахь тооцооны төвөөс илрүүлсэн зөрчлийн дагуу хийсэн “...Шалгалтын ажил болон холбогдох баримтуудаас үзэхэд Зуун айл тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн С.Б нь өөрийн ажил үүрэгтэйгээ холбогдуулан олгосон эрхийг урвуулан ашиглаж харилцагчдын гарын үсгийг хуурамчаар зурж, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр харилцагч Г.А-ын хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн, харилцагч Б.Цийн хадгаламжийг барьцаалан 4.050.000 төгрөгийн зээлийг авч хувьцаа ашигласан байна. Мөн тус тооцооны төвийн хянагч нягтлан бодогч К.Г нь БҮС-ийн эрхийг ашиглан дээрх гүйлгээг баталсан байх тул тэрээр нууц үгээ ашиглахдаа аюулгүй байдлын шаардлагыг даган мөрдөж ажиллаагүйгээс ажилтанд ашиглан гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон гэж үзэхээр байна...” гэх хяналт, шалгалтын тайлан,

Б.Ц-ийн “Х” банкинд эзэмшдэг 5000298775 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 15 дугаар хуудас/,

“Х” банкны “100 айл” дахь тооцооны төвд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан С.Б-гаас үйлдлээ хүлээн зөвшөөрч тус банкны Дотоод аудитын газарт хандан гаргасан тайлбар /1хх-ийн 16 дугаар хуудас/,

“Х” банкнаас зарлага гаргасан төлбөрийн баримтууд /1хх-ийн 17-20 дугаар хуудас/,

“Х” банк болон иргэн С.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, мөн өдөр байгуулагдсан Нууц хадгалах гэрээ”-ний хуулбар, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар /1-р хавтаст хэргийн 64-70 дугаар хуудас, 3хх-ийн 75-78 дугаар хуудас/,

“Х” банкны хүний нөөц хариуцсан захирлын 2018 оны Б/934 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт” /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ч-ийн “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Х” банкны “100 айл” дахь тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн С.Б нь харилцагч Б.Ц-г хадгаламж барьцаалсан зээл авах эрхийг өөрийн банкны эрхээр нээж уг үйлдлээ нягтлан бодогч Ж.Г-н эрхээр баталсан байдаг. Тухайн өдөр С.Б нь тус хадгаламж барьцаалсан зээлээс 500.000 төгрөгийг банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.200.000 төгрөгийн зарлагыг мөн дээрх хадгаламжийг барьцаалан гаргаж өөрийн “Х” банкинд эзэмшдэг 5700919227 тоот дансаар, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.350.000 төгрөгийн олголт хийгдэж Ж.Гийн эрхээр баталж мөн өглөгийн дансаар дамжуулан авсан, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Г.А-ыг биечлэн ирээгүй байхад түүний нэр дээрх хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн зээлийг гаргасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.З 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн “...Миний эхнэр Ц.А нь 2007 оноос хойш “Х” банкинд теллерээр ажилд ороод 2020 оны 05 дугаар сарыг хүртэл ажилласан. Ингэж ажиллах хугацаанд нь 'Х” банкны 5001683131 тоот дансанд орлого ордог байсан. Энэ талаар би хэлж мэдэхгүй байна. Ямар учраас уг дансанд орлого ордог байсан талаар мэдэхгүй байна. Учир нь дээрх данс нь эхнэр А бид хоёрын хамтран эзэмшдэг данс байсан. Би уг дансыг тогтмол ашигладаггүй байсан. Би уг дансны гүйлгээний талаар тодорхой зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч Ж.Г-ийн “...Би тухайн зээлийг гаргаж байгаа харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнүүдийн үйлчлүүлэгчээс бүрдүүлэн авсан зээлийн өргөдөл, дансны хуулга, бичиг баримт, иргэний үнэмлэхийн хуулга, зээлийн гэрээ зэргийг цаасаар бүрдүүлэн авсныг программ дээрх гарыг үсэг, дансны үлдэгдэл, дуусах хугацаа зэргийг тохирч байгаа эсэхийг цахим бүртгэлтэй нүд үзэн тулгаж хянах үүрэгтэй учир хянадаг байсан. Ер нь бол миний Х банкинд ажиллаж байх үедээ ашиглаж байсан эрхийг хянагч, нягтлан бодогч Ц.А, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн С.Б нар ашиглах эрхгүй. Тухайн үед би ажиллаж байх хугацаандаа харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн З.Б-д өөрийнхөө эрхийг хэлээд өөрийгөө цайндаа гарсан болон амралтын өрөөнд байх хугацаанд миний эрхээр гүйлгээг баталж байгаарай гэж хэлээд өгч байсан. Тухайн үед С.Б нь намайг эзгүй хооронд орлон ажилладаг байсан. Ц.А нь намайг ирэх үед жирэмсний амралттай байсан тул миний эрхийг мэдэх боломжгүй. С.Б-гаас мэдсэн байх гэж бодож байна. Би С.Б-тай холбоотой үйлдлүүдийг мэдэхгүй юм байна. С.Б нь надад хэлж байгаагүй цагуудыг нь сонссон ихэвчлэн цайны цаг байна. Тэр үед буюу 2020 оны 08 дугаар сарын 03, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд миний эхнэр жирэмсэн төрөх дөхсөн байсан учир цайны цагаар гараад эмнэлэгт хэвтэж байсан эхнэр рүүгээ явсан цаг байх. Хариу Ц.А-гийн үйлдлийн хувьд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн надад мэдэгдэж байсан. Тухайн үед Ц.А жирэмсний амралттай байх үедээ харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн М.Утай утсаар яриад миний хамаатны хүн Г.А-ын хадгаламж барьцаалсан зээлийг сунгаад өгөөч гэж гуйсан талаар надад М.У хэлсэн. Тухайн үед Г.А-ын хадгаламж барьцаалсан зээлийг сунгаж, зээл гарган авсан талаар мэдэгдэж байсан. Миний бодлоор тухайн үед Ц.А нь Г.А-ын өмнө байсан зээлийг бэлэн олголт хийж хаасан болгоод дахин зээл авсан байх. Харин 61.000.000 төгрөгийн талаар мэдэхгүй байна. Би дээрх зээлүүдээс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24.200.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлтийг М.У, Ц.А нарын хүсэлтээр хянаж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин бусдыг мэдэхгүй байна, надад мэдэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ц-ийн “...Би өөрийн төрсөн хүү Б.Т-ийн нэр дээр “Х” банкинд ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 айл тооцооны төвд өөрийн биеэр очиж уг банкны журмын дагуу нээлгэж байсан. Би урьд өмнө 2015 онд нэг удаа 7.000.000 төгрөгийн зээл авч байснаас өөр зээл авч байгаагүй. Өнгөрсөн жил буюу 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бэлэн мөнгөний хэрэгцээ гараад хадгаламж барьцаалсан зээл авах гээд ортол миний хүү Б.Т-ийг нэр дээр бүртгэлтэй хадгаламжийг барьцаалан 4.050.000 төгрөгийн зээлтэй байна. гэж хэлсэн. Тэр үед би зээл аваагүй байсан учраас банкны ажилтнуудаас асуухад надад тодруулж өгнө гэж хэлээд 3 хоносон бөгөөд 3 хоногийн дараа захирал нь гэх хүн над руу залгаад “энэ зээл системийн алдаа гараад өөр хүний нэр дээр бүртгэлтэй зээл тань дээр бүртгэгдсэн байсныг бид засаад хэвийн болгочихлоо, та буцаад банкин дээр хүрээд ирнэ үү” гэж хэлж байсан. Түүний дагуу би “Х” банкны 100 айл тооцооны төв дээр очиж хүүгийн нэр дээр бүртгэлтэй хадгаламжийг барьцаалан 23.000.000 төгрөгийн зээл авсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Тодруулбал: Гэмт хэрэгт холбогдох үедээ шүүгдэгч Ц.А нь “Х” банкны 100 айл дахь тооцооны төвийн зээлийн мэргэжилтнээр, шүүгдэгч С.Б нь “Х” банкны 100 айл тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд томилогдон,  албан тушаалтныхаа хувьд бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн болох нь Х банкны захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нарын бусдад хохирол учруулсан санаатай үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх  шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нараас иргэний нэхэмжлэгч Г.А, Б.Ц нарт учруулсан хохирлыг “Х” банк бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон.  

Шүүгдэгч С.Б-гаас 4.650.000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Ц.А-гаас 64.046.461 /жаран дөрвөн сая дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.А-аас 31.074.461 /гучин нэгэн сая далан дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг тус тус “Х” банкинд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, “Х банк”-ны нэхэмжлэлээс гэмт хэргийн хор уршиг болох хүүгийн зөрүүгээр нэхэмжилсэн  3.760.462 /гурван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж , шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Х банк”ны харилцагч Г.А-ын 5002168304 дугаартай хугацаатай хадгаламжийн данснаас зарлага гаргах эрхийг хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 21000 /хорин нэгэн мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 21.000.000 төгрөгөөр,

 Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10000 /хорин нэгэн мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан байна.

Шүүгдэгчийн С.Б-гийн өмгөөлөгч С.Я: “...Улсын яллагчийн зүгээс С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн Ц.А-гийн өмгөөлөгч Э.Ш: “...Миний үйлчлүүлэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдалтай холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзэж 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна.

Шүүгдэгч Ц.А, С.Б нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.2 дахь заалтад зааснаар 12.000.000 төгрөгөөр тус тус оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломж нөхцлийг харгалзан торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С овогт Ц.А-г үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д овогт С.Б-г үргэлжилсэн үйлдлээр үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А-г 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, С.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, С.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гаас 4.650.000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Ц.А-гаас 64.046.461 /жаран дөрвөн сая дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А-аас 31.074.461 /гучин нэгэн сая далан дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг тус тус төлж бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдаж, “Х банк”-ны нэхэмжлэлээс 3.760.462 /гурван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Г.А-ын “Х банк”-ны 2168304 дугаарын хугацаатай хадгаламжийн данснаас зарлага гарахыг хязгаарласан мөрдөгчийн саналыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч С.Б, Ц.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН