| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2018/00312/И |
| Дугаар | 472 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 472
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд Д.Ч-ын нэхэмжлэлтэй Монгол шуудан компаны Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөнтөлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт Д-гийн Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Монгол шуудан ХК-ний Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2017.07.17-ны өдрийн Б/14 тоот тушаалаар тус байгууллагын хүргэгч жолоочоор томилогдсон. Намайг ажилд орсноос хойш надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй. Би тус байгууллагад ажиллаж байхдаа явахгүй байсан машиныг өөрийн гараар босгож, тэр машинаараа аймгийн дотор болон сумдад өвөл зунгүй явж шуудан тараадаг байсан. Ингэж хөдөө гадаа ажиллахдаа гар хөлөө хөлдөөж хүнд нөхцөлд ажиллаж байсан. Гэтэл намайг ажлаа хэвийн хийж байтал 2018.04.02-ны өдрийн 05 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсан. Харин уг тушаалд намайг яг ямар учраас чөлөөлснийг нарийн заагаагүй нь ойлгомжгүй байсан учраас манай эхнэр М.Д- даргатай очиж уулзахад тэрээр танай нөхрийг эрүүл мэндийн шалтгаанаар халсан гэж хэлсэн юм. Гэтэл би өмнө нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа цалгардуулж байсан зүйл байхгүй бөгөөд хөнгөн хэлбэрийн сахарын өвчтэй боловч өмнө нь энэ өвчнөөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох гэж эмэнлэгт хандахад намайг 100 хувь хөдөлмөрийн чадвартай, группт орох боломжгүй гэдэг юм. Мөн тус байгууллагаас намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтаар ажлаас чөлөөлөхдөө өмнө нь ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас огт өгөөгүй бөгөөд гэнэт л тушаал гардуулсан. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож байна. Мөн дээрх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөхдөө мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлсэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоогүй зэргээс намайг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал нь илт хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан тус байгууллагын Хүргэгч жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлждэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар тушаал гаргасан байсан. Энэ заалт нь ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээрээ гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол гэсэн заалт байгаа. Тэгвэл энэ ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон гэдгийг хэрхэн яаж, ямар байдлаар тогтоосон гэдэг нь тодорхойгүй байна. Ч-т өөрт нь ямар нэгэн эмнэлгийн комиссын шийдвэр байдаггүй. Мөн Ч-тай цуг ажиллаж байсан хүн нь Ч-ыг халагдах үеэр ажлаа өгсөн юм байна лээ. Тухайн үед тэр цуг халагдсан хүний ажлын байранд Ч-ыг авч ажиллуулаагүй. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан тохиолдолд хамгийн түрүүнд гарсан ажлын байрыг тухайн хүнд санал болгодог. Гэтэл өөр хүн авсан байдаг. Мөн Ч-тай хөдөлмөрийн гэрээг огт байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг зөвхөн ажил олгогчийн санаачилгаар байгуулдаг. Тэгэхээр Ч-ыг ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Иймд 2018 оны 04-р сарын 02-ны өдөр ажлаасаа халагдсан энэ хугацаанаасаа ажилд орох хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжнэ. Ч- та 2-ын хоорондын тохиролцооны талаар надад тодорхой зүйл хэлээгүй болохоор би нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Тушаалын хувьд Ч-т өөрт нь гардуулж өгөөгүй кассчнаараа дамжуулж өгсөн гэж хэлсэн. Ч-ын эхнэрийг таньтай уулзах гээд ороход нь та нарийн учрыг нь сайн тайлбарлаж хэлж өгөөгүй нэлээн бүдүүлэг зан гаргасан гэж хэлсэн. Ер нь албан байгууллагын дарга нэг хүн дээр 2 өөр халагдах тушаал гаргаж ажлаас халдаг, чөлөөлдөг асуудлыг би сайн мэдэхгүй юм гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ч- нь манай байгууллагад хүргэгч жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед хариуцаж байсан автомашин нь техникийн засвар ихтэй, актанд гарах болчихсон автомашин хүлээлгэж өгсөн. Актанд гарах автомашин байсан учир Монгол Шуудан ХК 2018 оны төсөвт төлөвлөгөөг батлахдаа 2-р улирлаас эхлэн нэг жолоочийн орон тоог хасах төлөвлөгөөтэй баталж өгсөн. Тухайн үед байгууллагын хурлаар асуудлыг хэлэлцэж байсан Д.Ч- хүргэгч жолоочийн тухайд өөрийгөө чөлөөлөгдөнө гэдгээ ч мэдэж байсан. Тушаал гарсан даруйд түүний найз Б.О мөн манайд хүргэгч жолоочоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хүн авсан байгаа. Тушаалын заалтын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 заалтуудыг үндэслэн тушаал гаргасан байгаа. Д.Ч-ын эхнэрт танилцуулсан байгаа. Нэхэмжлэл дээр байгаа 40.1.2 дахь заалтын тухайд тэтгэмж авах боломжтой заалт байсан тул Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэмжид хамрагдаг гэж тухайн заалтаар өөр нэг тушаал гарган өгсөн байгаа. Д.Ч-ын эхнэр тус тушаалын 1 хувийг мөн өгсөн гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч-ын тухайд тухайн үед ажлаас халагдсан тэтгэмж өгөх гэтэл манай байгууллагад тэтгэмжид өгөх мөнгө санхүү байхгүй байсан. Тийм болохоор нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж аваасай гэсэндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-р тушаал гаргасан. Үндсэн эх тушаал нь ажил олгогчийн санаачилгаар гэсэн байгаа. Энэ талаар Ч- ахын эхнэрт нь ч тайлбарлаж хэлсэн. Өөрт нь ч хэлсэн. Өнөөдөр яг яагаад энэ шүүх хуралдаан болж байгааг сайн ойлгохгүй байна. Би Ч- ахтай ярилцаад учир байдлаа хэлээд бид 2 ойлголцсон гэж бодсон юм. Машин актанд гараад дахин машин олготол хугацаа ордог. Ч- ахын тухайд ажилдаа сайн гэхдээ тэр хүний ажлын байр нь заавал хөдөө орон нутагт томилолттой явдаг жолооч. Хот дотор явж ажлаа сурталчилах, үйлчилгээгээ бүрэн тайлбарлах тал дээр тааруухан байдаг. Тийм учраас би залуу хүн авсан. Гэхдээ дээд байгууллагаас машин ирэх үед нь би 2 жолоочоо буцаагаад ажилд нь авъя гэж ярьж тохирсон. Үнэндээ байгууллага доторх багахан үл ойлголцлоос болж өнөөдөр шүүх хуралд оролцоод зогсож байгаад би гайхаж байна. Миний санал Ч- ахыг машин ирэх үед буюу 10 сард ажилд авах саналтай байна. Нэгдүгээрт:Мэдэгдэх хуудсыг бид байгууллагынхаа хурлаар ярьсан байсан. Тэрийг манай байгууллагын ажилчид гэрчилнэ. Хоёрдугаарт: Тушаалыг кассчнаар дамжуулсан зүйл байхгүй. Ч-ын найз О гэдэг манайд ажилладаг Ч-тай хамт манайд ажилд орсон залуу байдаг. Тэр залуу Ч-ын тушаал гарсан уу та гаргаад өгөөч гэхээр нь би тушаалыг нь гаргаж өгсөн. Тухайн үед Ч- өөрөө ирээгүй. Эхнэр нь ч ирээгүй. Гуравдугаарт: Нэг тушаалыг 2 өөр гаргасан нь надад Ч-т өгөх тэтгэмж байхгүй байсан учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ аваасай гэсэндээ тийм тушаал гаргасан. Эхнэртэй нь муудалцсан зүйл байхгүй. Би эхнэрт нь энэ тухай сайн тайлбарлаж хэлсэн бид эхэндээ маргалдсан ч сүүлдээ ойлголцоод эвлэрээд гарсан. Бид хоорондоо тийм ч муу харьцаатай байгаагүй. Сайхан хамтарч ажилладаг байсан. 2 тушаал гаргасан нь миний буруу. Гэхдээ Ч- ахыг нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ аваасай гэсэндээ би 2 тушаал гаргасан гэж хэлсэн шүү дээ. Тэр тухайгаа эхнэрт нь тайлбарлаж хэлсэн. Миний өөрийн гаргасан жинхэнэ тушаал 38.1.2-т зааснаар ажлаас халсан байгаа гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч-ыг Монгол шуудан хувьцаат компаны Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2018 оны 04-р сарын 02-ны өдрийн 05 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн зүйлийн 40.1.2, Монгол шуудан ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 7.5 дахь хэсгүүдийг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Д.Ч- нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ажил олгогчийн зүгээс Д.Ч-ыг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаасчөлөөлөхдөө ажилтан мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсон юмуу эсвэл эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон юмуугэдгийг, мөн ажилтанг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа ямар ажлаас чөлөөлж буйгаа тушаалдаа тодорхой заагаагүй, мөнМонгол шуудан ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмыг хэрхэн зөрчсөн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээражлаас чөлөөлөхдөө түүний мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа үйл баримтыг тогтоож, энэ талаар мэргэжлийн болонур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд түүнийг дээрх үндэслэлээр ажлаасчөлөөлөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь зохицуулалтанд нийцэх болохыг анхаараагүйгээс гадна түүндэнэ зүйл хэсгээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ч мөн биелүүлээгүй байна.
Хэрэв ажилтанг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж байгаа бол энэталаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байх шаардлагатай.
Д.Ч-ыг Монгол шуудан компаны Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн Б/14 тоот тушаалаар тус газрын хүргэгч жолоочийн ажилд томилж байсан байна.
Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийгзөрчсөн гэж шүүх үзээд нэхэмжлэгч Д.Ч-ыг түүний урьд эрхэлж байсан ажил болох Монгол шуудан компаны Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын хүргэгч жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Монгол шуудан компаны Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас гаргуулж, түүний Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыншимтгэлийг зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчбайгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Д.Ч-ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ч- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,260,000 төгрөгийн цалин авсан нь түүний01262010 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /01 дүгээр сарын цалин 420,000 төг+ 02 дугаар сарын цалин 420,000 төг + 03 дугаар сарын цалин 420,000 төг = 1.260.000 сүүлийн 3 сарын цалин, 1,260,000 төг: 3= 420,000 төгрөг /сарындундаж цалин/, 420,000 : 21,5= 19534 төг / өдрийн дундаж цалин/
Нэхэмжлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний хүртэлх хугацааны / 04-р сард 21 хоног, 05-р сард 23 хоног, 06-р сард 06 хоног, нийт 50 хоногийн цалинг тооцоход нийт 976,700 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 976,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутган авч зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 +ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 27.991төгрөг= нийт 98.191 төгрөгийг/хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт Д-гийн Ч-ыг Монгол шуудан компаний Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын хүргэгч жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монгол шуудан компаны Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас нэхэмжлэгч Д.Ч-ын ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11ний өдрийг хүртэл хугацааны цалин 976,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ч-д олгосугай.
3.Нэхэмжлэгчид олгох нөхөн олговор 976.700 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Монгол шуудан компаний Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээнийгазарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 98.191 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ