Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч:****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогтой ***************** холбогдох эрүүгийн 2127000470091 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ********** аймаг **********сум, *********** баг, *****************тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн,

- Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял дээр Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хамруулж, хэрэгсэхгүй болгож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан сольж 04 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ************овогтой ************ /РД:****************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ***************нь мотоцикль ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ******** аймгийн ********сумын************* багийн нутаг дэвсгэр ************тоотод оршин суух ******************* гэрт хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн даруулгатай мөнгөн бүс, монетон кулон, 2 ширхэг монетон бөгж, жижиг цагаан хөх өнгийн шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хуучин хэтэвч зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус бусаар авч иргэн *************** 2 084 000 төгрөгийн хохирол, ********** аймгийн *********** сумын ******** дугаар баг, ************* тоотод оршин суух *****************гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн **************230 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Хохирогч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “... Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ********** аймаг **********сум *******дугаар баг ************ тоотод байх байшингаасаа ажилдаа явах гээд эхнэр ************хүүхэд ********** нартай хамт гарахдаа байшингаа түгжээд гэрлээ унтраагаад, цонхоо цоожлоод гарсан юм. Тэгээд ажилдаа явах замдаа эхнэр хүүхэд хоёроо эхнэрийн эгчийн нөхөр ****************хүргэж өгчхөөд явсан. Би ажил дээрээ ээлжтэй хоноод 2021 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг 20 минутын үед байшиндаа ороод галаа түлэх гэсэн чинь манай байшингийн зүүн урд цонхны салхивч онгорхой байхаар нь харсан чинь манай байшин дотор байсан 2 авдрын таг онгорхой, унтлагын өрөөний шкафны хаалга онгорхой байсан. Тэгээд би Бат-Өлзий сумын цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. Манай гэрээс дунд гарын 6 ширхэг шинэ цагийн аяга, эмэгтэй хүний арьсан бүс дээрээ мөнгөн 5 даруулгатай бүс, жижиг цагаан хөх чулуун хөөрөг даваа толгойтой, монетон эрэгтэй эмэгтэй шигтгээтэй хос бөгж, монетон кулон, 2 ширхэг мөнгөний хэтэвч, ногоон өнгөтэй, бор өнгөтэй, дотор нь 170,000 гаран мянган төгрөг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 

            Хохирогч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр **********аймаг *********сумаас эхнэр *************** хамт *********** сум руу ажлаар очоод байж байсан чинь 18-ны өдөр манай хажуу айлын *****************гэдэг хүн танай гэрийн хаалга онгойсон байна гэсэн. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдээд ирсэн чинь манай гэрийн хаалгыг юмаар хөшиж онгойлгож ороод гэрийн зүүн хойд талд байдаг авдар, баруун хойд талын авдар хоёрыг онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг эмх цэгцгүй болгоод хаясан байсан. Тэгээд би алдсан юм байна уу гээд шалгасан чинь гэрийн зүүн хойд талд байдаг тавиур дээр байсан хөөрөг, зүүн хойд авдраас хутга алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

            Гэрч *********** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай эгч ************* өнөөдөр манай 2 хүүхдийг хараад манай гэрт хоноодох гэсэн. Тэгээд манай нөхөр шөнийн ээлжид уурын зууханд ажиллахаар болсон тул нөхөр **************хамт 19 цаг 20 минутын орчим байшингийнхаа хаалга, цонхыг түгжээд хамт гараад явсан. Тэгээд тэр өдөр эгч ************гэрт хоносон. Маргааш өглөө нь манай нөхөр ажлаас ирээд галаа түлэх гэсэн чинь байшингийн цонх онгорхой 2 авдар онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэсэн. Манай гэрээс дунд гарын 6 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, эмэгтэй хүний арьсан бүс дээрээ мөнгөн 5 даруулгатай, жижиг цагаан хөх чулуун хөөрөг даваа толгойтой, монетон эрэгтэй эмэгтэй шигтгээтэй хос бөгж, монетон кулон, 2 ширхэг мөнгөний хэтэвч, ногоон өнгөтэй, бор өнгөтэй, түрүүвчинд 170 000 гаран мянган төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

            Гэрч ******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр********* аймгийн **************сумын төвд байх Баялаг дарав гэх нэртэй барьцаалан зээлдэх газар албан ажлаар очиж эд зүйлд үзлэг хийж байгаад тухайн 2 ширхэг монетон бөгжний зургийг өөрийн гар утсаар авсан. Тухайн бөгжийг барьцаанд тавьсан хүний талаар асууж бүртгэлийг харахад **************гэх хүний нэр дээр барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

             Гэрч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би зургийг нь хараад зүс таньсан *****************гэх хүн байна. 2021 оны 02 сарын 18-ны өдөр 2 ширхэг бөгж барьцаанд тавьсан хүн мөн байна. ***********гэх хүн ганцаараа орж ирсэн хэн нэгэн хүн хамт яваагүй 2 бөгжийг 330 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн бөгжийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр **************** гэх хүн өөрийн биеэр ирж авсан. Бөгжөө буцаад авахдаа 372 000 төгрөг төлж авсан. 2 ширхэг монетон бөгж байсан хоёулаа шигтгээтэй байсан бусдыг нь нарийн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгч *************хэргээ хүлээсэн тухай цагдаад гаргасан хүсэлт, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээчин *********** дүгнэлт, Баялаг-4 барьцаат зээлийн гэрээний хуулбар, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  /1 дүгээр хх-ийн 22, 109-110, 149-150, 69, 91-97, 141-142 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ************нь мотоцикль ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө********** аймгийн ************* сумын********** дугаар багийн нутаг дэвсгэр *************ршин суух **************гэрт хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн даруулгатай мөнгөн бүс, монетон кулон, 2 ширхэг монетон бөгж, жижиг цагаан хөх өнгийн шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хуучин хэтэвч зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус бусаар авч иргэн ********* 2 084 000 төгрөгийн хохирол, ********* аймгийн ********* сумын ********дугаар баг, ************тоотод оршин суух ***********гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн ************* 230 000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч *********нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ******************************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 47-49, 140, 58-59, 61, 65-67 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээчин *********** дүгнэлт, Баялаг-4 барьцаат зээлийн гэрээний хуулбар, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч ******************мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

            Шүүгдэгч **************** нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

            Шүүгдэгч **************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Гэмт хэргийн хохирогч **************төгрөгийн, ****************төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлгээр тогтоосон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч ********** нь хохирогч ********* хохиролд 80 000 төгрөгийг төлж барагдуулж, үлдсэн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 2 004 000 төгрөгийн гаргуулж, ***********аймаг, *******сум, ******* дугаар баг *********** тоотод оршин суух хохирогч ********** овогтой ************ /РД:***********/ олгох, хохирогч ***************нь  хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг ****************төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн учир түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4-т тус тус зааснаар *************** Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ЦШТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 16 хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 05 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

            Шүүгдэгч ******** хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шүүгдэгч ************ цагдан хоригдсон 51 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Прокуророос яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсныг зөрүүтэй, буруу бичсэн нь шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тодорхойлоогүй, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй мэт харагдаж байх боловч энэ нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Норовсамбуугийн шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолууд нь хэрэгт авагдсан байх тул хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогтой ****************** хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ************** 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4-т зааснаар ***************** Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ЦШТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 16 хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 05 /тав/ жил 08 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ****************оногдуулсан 05 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар **************** цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохиролд шүүгдэгч ************ 2 004 000 төгрөгийг гаргуулж хохирогч /***************аймгийн  ******* сумын ********дугаар баг,****************оотод оршин суух **** овогтой *************РД:*********************/ олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **************өмчлөлийн мотоциклийн үнэ болох 200 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8.*****************хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА