Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2409

МАГАДЛАЛ

2017.11.24                                                     Дугаар 2409                                Улаанбаатар хот

Б.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА нд холбогдох,

Б.Ц , Ц.О нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нийслэлийн Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01020 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 76 тоот магадлалаар иргэн Ц.Н гээс 26 517 873 төгрөг гаргуулж, Б.Э олгохоор шийдвэрлэсэн. Б.Ц  төлбөр төлөгч биш, Ц.Н гээс төлбөр гаргуулах тухай анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг НШГА нд даалгаагүй байхад НШГА ны шийдвэр гүйцэтгэгч нь хууль бусаар Б.Ц , Ц.О нарын хамтын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өмчлөлийн орон сууцыг НШГА  нь анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр зөвхөн Ц.Н  нь төлбөр төлөгчөөр тогтоогдсон атал тухайн үл хөдлөх хөрөнгийн бусад өмчлөгч болох Ц.О Б.Ц  нарын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж байна хэмээн үзэж байна. Б.Ц , Ц.О      нар нь шүүхийн шийдвэр болон магадлалаар төлбөр төлөгч биш юм. НШГА нд дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоохыг хүсэж, хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэттэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдаэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол, 27.1.2 төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол, хэмээн заасныг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Б.Ц , Ц.О нарын хамтын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 хороо, 120 мянгат, 5 байрны 26 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206004919 дугаартай орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01020 дугаар шийдвэрээр Ц.Н гээс 26 517 873 төгрөгийг гаргуулж Б.Э олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Ц.Н гийн хамтран өмчлөлд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 5 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц нь бүртгэлтэй бөгөөд иргэн Б.Эрдэнэ-Очиртай байгуулсан 2014 оны барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй талаар хариуг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн байна. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хугацаанд нь төлбөрөө төлөөгүй байх тул Ц.Н гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004919 дүгээрт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 5 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гарын үсэг зуруулан гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар нь заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч     Б.Эрдэнэ-Очир нь шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг ирүүлсэн. Иймд тус албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж зах зээлийн үнийг тогтоолгоход Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 5 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үнийг 56 200 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3/13529 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Ц.Н , хамтран өмчлөгч Б.Ц , Ц.О нарын шүүхийн шийдвэрт заасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 5 дугаар байрны 26 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлсөн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох           56 200 000 төгрөгийн 70 хувь 39 340 000 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр оруулах тухай тогтоол гарч, тогтоолыг мэдэгдлийн хамт 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3/20130, 08/09 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Ц.Н гийн болон хамтран өмчлөгч нарын шүүхийн шийдвэрт заасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 5 дугаар байрны 26 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлсөн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Б.Ц , Ц.О нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ц нхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01020 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 75 тоот магадлалын тогтоох хэсэгт “...Ц.Н гээс 26 517 873 төгрөг гаргуулж Б.Э олгуулна” тухай заасан байх бөгөөд Ц.Н , Б.Ц , Ц.О нарын хамтын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 хороо, 120 мянгат, 5 байрны 26 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн  Ү-2206004919 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай огт дурдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжид ч үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах тухай огт дурдаагүй болно. Шүүхийн шийдвэрт тусгагдаагүй албадан дуудлага худалдааг миний бие болон хамтран өмчлөгч нар зөвшөөрөхгүй бөгөөд хууль бус хэмээн үзэх болно. Гэвч Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч С.Самьяа нь шүүхийн шийдвэрт тусгаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчиж хуулийг өөрийнхөөрөө "тайлбарлан, дур зоргын шинжтэй үйлдлүүдийг удаа дараа гаргасаар байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.5, 8.1.6 дахь хэсгүүдэд заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй үйлдлүүдийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь гүйцэтгэх хуудас дээр үндэслэгдэж явагдах ёстойг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 19 дүгээр зүйлд тодорхой зааж хуульчилсан байна. Удаа дараа хууль бус албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлж, орон гэрлүү хөндлөнгийн шинжээч гэх, бичиг баримтгүй хүнийг явуулж үнэлгээ хийлгэх зэргээр илтэд төлбөр авагч талд үйлчилсэн, төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Бусдад төлөх төлбөрөө иргэн Ц.Н  өөрөө бүрэн хариуцах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, албадан дуудлага худалдаанд оруулах эрхгүй болохыг тогтоож, битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч НШГА нд холбогдуулан Б.Ц , Ц.О нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч НШГА нд холбогдуулан “...Б.Ц , Ц.О нар төлбөр төлөгч биш байхад хамтын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар битүүмжлэн хураасан гэх үндэслэлээр маргасныг хариуцагч нь эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01020 тоот шийдвэрээр Ц.Н гээс 35 850 000 төгрөгийг гаргуулан Б.Э олгохоор шийдвэрлэсэн, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2017/00204 тоот гүйцэтгэх хуудсанд үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, Б.Ц , Ц.Н , Ц.О нарын 3 иргэний өмч болох, Нийслэлийн     Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 5 дугаар байр, 26 тоот хаягт байрлалтай 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын15-ны өдрийн 138/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор хураан авсан, улмаар төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилон үнэлгээ тогтоолгон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өмчлөгч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргахгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь дээрх 3 иргэний өмч болох үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Н  болон Б.Эрдэнэ-Очир нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан боловч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангах талаар төлбөр авагч шаардаагүй, шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний дагуу Ц.Н гийн төлөх мөнгөн төлбөрийн үүргийг барьцааны зүйлээр хангах талаар тусгагдаагүй байна.

Дээрх тохиолдолд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр төлөгч Ц.Н гийн хувьд ногдох хэсгийг тодорхойлсны дараа тухайн хэсэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах учиртай байна.

Төлбөр төлөгч биш этгээд буюу Б.Ц , Ц.О нарын өмчлөлд хамаарах эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШГА нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, Б.Ц , Ц.О нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай Б.Ц нэхэмжлэлийг хангасугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...Б.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 000 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...70 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

                                                          М.НАРАНЦЭЦЭГ

  1.