Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1910

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/01910

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Б /,

 

Нэхэмжлэгч: Э.Д / нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: МҮБХ/-д холбогдох,

 

МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  Ө.Б ,   Э.Д   нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ нд даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МҮБХ ны тэргүүлэгчид гэж өөрөө өөрсдийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүс өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор  Ө.Б ,   Э.Д   нарын улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2 жилээр хассан хууль бус тогтоол шийдвэр гаргаж Монголын ард түмний бахархал болсон хүчит бөхчүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байх тул аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандаж байна. Мөн түүнчлэн МҮБХ ны тэргүүлэгч гэж өөрсдийгөө өргөмжилсөн дээрх этгээдүүд нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хзрэгсэл, сонин сэтгүүл болон цахим мэдээллийн хэрэгслээр  Ө.Б  болон бусад бөхчүүдийн нэр хүндийг унагах, зорилгоор худал мэдээ мэдээлэл санаатайгаар цацаж дээрх нэр бүхий бөхчүүд нь барилдах эрхээ 2 жил хасуулах үйлдэл гаргасан тул барилдах эрхийг 2 жилээр хассан мэт худал ташаа үндэслэлгүй мэдээллийг Монголын нийт ард түмэн болоод бөх сонирхогчдын дунд цацаж зүй бус авирлаж, өсөн дэвжих ирээдүйтэй Монголын ард түмний бахархал эгэл жирийн бөхчүүдийн, цаашлаад Монголын нийт ард түмний болоод бөх сонирхогчдын нэр хүндэд халдаад байна. Түүнчлэн дээрх нэр бүхий бөхчүүдийг 2018 оны 01 дүгээр сараас хойш зарлагдсан аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулаагүй бөгөөд үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид гэх нэр бүхий хүмүүс нь утсаар барилдахгүй шүү чи гэх мэтээр дарамталж дээрх нэр бүхий бөхчүүдийг барилдуулахгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Мөн түүнчлэн тогтоолын эх хувийг албан ёсоор гардуулж өгөхөөс зайлсхийж тогтоолын хувийг авахаар очиход зөвхөн хуулбар хувийг өгсөн болно. Иймд МҮБХ ны Тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  Ө.Б ,   Э.Д   нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ нд даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ МҮБХ ны тэргүүлэгчид гэж өөрөө өөрсдийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүс өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар 2018 оны 03 сарын 20-ний өдрийн 05 дугаар тогтоолоор  Ө.Б ,   Э.Д  ,    Б.Н ,   С.М  нарын улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2 жилээр хассан хууль бус тогтоол  шийдвэр гаргаж Монголын ард түмний бахархал болсон хүчит бөхчүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байх тул аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандаж байна хэмээн бичсэн байна. МҮБХ  нь нийт бөхчүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан байгууллага юм. Ийм байтал бүрэн эрх нь дуусгавар болсон МҮБХ г төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Н болон хэсэг бүлэг хүмүүс МҮБХ  төрийн бус байгууллагын нэрийг барьж өөрт нь үл хамаарах асуудлаар холбооны нэрийн өмнөөс тогтоол гаргаж дээрх нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хязгаарлаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нь үнэн юм. Тодруулбал: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 26-ний өдрийн 1003 тоот дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 07 сарын 04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 11 сарын 10-ний өдрийн 715 дугаар тогтоолоор 2010 оны 12 сарын 06-ний өдөр хуралдсан МҮБХ ны 6 дугаар Их эе болон түүнээс гарсан шийдвэр, 1-9 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 6 дугаар Их эеийн хүчингүй болсон 8 дугаар тогтоол нь Цэцдийн зөвлөлийн гишүүдийг баталсан тогтоол юм. Монгол Улсын гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж 2011 онд МҮБХ  төрийн бус байгууллагыг төлөөлөх бүрэн эрх нь дуусгавар болсон атал 2018 оны 03 сарын 20-ний өдөр МҮБХ  төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс 05 тоот дугаартай тогтоол гаргаж нэр нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хязгаарлаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр худал хуурмаг мэдээлэл цацсан нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожавын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2017 оны 05 сарын 28-нд МҮБХ ны Ээлжит бус Их эе хуралдаж МҮБХ ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосноор 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 686 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож хэргийг хаасан. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 101/Ш32018/04928 тоот дугаартай шүүгчийн захирамжаар Р.Н д МҮБХ  төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгасан шүүхийн шийдвэр гарсаар байтал өөрийнх нь хууль бус бусармаг үйлдлийг дэмжээгүй санал нэгдээгүй бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хассан хууль бус тогтоолыг 2018 оны 03 сарын 20-ны өдөр гаргаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж зүй бус авирласан. МҮБХ ны 4 дүгээр Их эеийн 2002 оны 12 сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталсан МҮБХ ны дүрэм өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг дүрмийн 7 дугаар зүйлийн Б хэсэгт Цэцдийн зөвлөлийн бүрэн эрхийг тусган зохицуулсан. 7 Б дүгээр зүйлийн Ж хэсэгт бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй гэж заасан байхад Цэцдийн зөвлөлийн бүрэн зрхэнд халдаж Тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн бус зүйл болсон байна. Иймд тус шүүхэд хандан гаргасан бөхчүүдийн нэхэмжлэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б , Э.Д  , Б.Н , С.М  нар нь хариуцагч “МҮБХ ” төрийн бус байгууллагад холбогдуулан МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  Ө.Б ,   Э.Д  ,    Б.Н ,   С.М  нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ нд даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Н , С.М  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан МҮБХ г төлөөлөх эрхгүй тэргүүлэгчид гэх этгээдүүд, өөрт нь үл хамаарах асуудлаар холбооны нэрийн өмнөөс, холбооны дүрмийг зөрчиж тогтоол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор  Ө.Б ,   Э.Д  ,    Б.Н ,   С.М  нарын бөхчүүдийн улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2 жилээр хасаж, шийтгэлийг 2018 оны 02 сарын 01-нээс эхлэн тооцохоор зааж, тогтоолд тэргүүлэгчид Р.Н, Д.Г, И.Д, Д.М, Ц.Б, Д.С, Г.Э, Г.П нар гарын үсэг зурсан байх бөгөөд уг тогтоолд тамга дарагдаагүй байна.

 

            Зохигчдын хэн аль нь дээрх тогтоолыг гаргасан Тэргүүлэгчид нь хууль бус бүрэлдэхүүн бөгөөд холбооны дүрмээр эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэх тайлбарыг гаргасан.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр 2002 оны 12 сарын 23-ны өдөр явуулсан МҮБХ ны тэргүүний сонгуулийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2003 оны 01 сарын 24-ний өдөр хуралдсан МҮБХ ны “Онц их эе” түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгож, 2003 оны 01 сарын 24-ний өдрийн “Онц их эе” хурал нь МҮБХ ны дүрмийн 7 дугаар зүйлийг зөрчиж явагдсан тул хууль бус болно. Уг холбооны дүрэм ёсоор ээлжит бус “Их эе”-ийг Цэцдийн зөвлөл зарлаж зохион байгуулах ёстой гэж дүгнэжээ. Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор уг шийдвэрт “МҮБХ ны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХ  ээлжит бус “Их эе”-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, хуралдуулахыг МҮБХ ны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэсэн нэмэлт оруулан шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 сарын 30-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр “МҮБХ ны Цэцдийн зөвлөл нь хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдаж, МҮБХ ны дүрмийн 7.8, 7.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн МҮБХ ны Цэцдийн зөвлөлийн 2006 оны 10 сарын 08-ны өдрийн 1-5 тоот тогтоолуудыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 26-ны өдрийн 1003 дугаар шийдвэрээр “Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор МҮБХ ны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХ ны ээлжит бус “Их эе”-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, хуралдуулахыг МҮБХ ны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон” байхад “Их эе”-ийг хуралдуулаагүй байна гэж дүгнэн 2010 оны 12 сарын 06-нд хуралдсан МҮБХ ны ээлжит 6 дугаар “Их эе” болон түүнээс гарсан шийдвэр болох МҮБХ ны 2010 оны 12 сарын 06-ны өдрийн 1-9 дүгээр тогтоолууд, МҮБХ ны Тэргүүлэгчдийн 2010 оны 12 сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн 2011 оны 07 сарын 04-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 715 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, нийслэлийн шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 сарын 28-ны өдрийн 185 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 04 сарын 18-ны өдрийн 201 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 01-ний өдрийн 403 дугаартай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, МҮБХ ны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХ ны ээлжит бус “Их эе”-ийг 2017 оны 05 сарын 28-ны өдөр хуралдуулж МҮБХ ны тэргүүнийг сонгосон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 686 дугаартай тогтоолоор дууссанд тооцсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 2/5050 дугаартай “Мэдэгдэл”-ээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт МҮБХ нд  холбогдох хуулийн этгээдийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг мэдэгджээ.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас 2018 оны 04 сарын 03-ны өдөр МҮБХ нд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэсэн байх бөгөөд тэргүүн нь “МҮБХ ны дүрэм”-ийн 7.16-ын а-д зааснаар холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна. МҮБХ ны Цэцдийн зөвлөл 2017 оны 05 сарын 28-ны өдөр хуралдаж Цэцдийн зөвлөл, Тэргүүлэгчдийг сонгосон байна.

 

МҮБХ ны 4 дүгээр “Их эе”-ийн 2002 оны 12 сарын 22-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “МҮБХ ны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн Б-д Цэцдийн зөвлөлийн бүрэн эрхийн талаар заасан байх бөгөөд 7.7-д “Цэцдийн зөвлөл нь Их эеийн чөлөөт цагт МҮБХ ны эрх барих, төлөөлөх байгууллага мөн”, 7.10 ж-д Цэцдийн зөвлөлийн хурлаар “бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор  Ө.Б ,   Э.Д  ,    Б.Н ,   С.М  нарын бөхчүүдийн улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2 жилээр хасаж, шийтгэлийг 2018 оны 02 сарын 01-нээс эхлэн тооцохоор заасан байх бөгөөд “МҮБХ ны дүрэм”-д зааснаар бөхчүүдийн эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг шийдвэрлэх эрх нь Цэцдийн зөвлөлийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал байх тул МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  Ө.Б ,   Э.Д   нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ нд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан МҮБХ ны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  Ө.Б ,   Э.Д   нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг хариуцагч “МҮБХ ” төрийн бус байгууллагад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МҮБХ ” төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н , С.М  нар хариуцагч “МҮБХ ” төрийн бус байгууллагад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР