Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар   2022/ШЦТ/211

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Ц.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Жд холбогдох 2212000000 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын -ны өдөр Ааймгийн И суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Эсум  дугаар баг .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил, 01 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хойшлуулсан,
-    Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 02 жил 06 сарын хорих ялыгтэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-    Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
-    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар,
-    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2017 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Цийн Ж /РД:АЯ91101530/,
Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн И сумын Эбагийн Э гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 17м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 11.304.742 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000 дугаартай эрүүгийн хэргээс:   

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Ц ийн мэдүүлсэн: ...Би танилцсан 11.304.742 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Ойд хохирол учруулсан тул хохиролыг нөхөн төлүүлмээр байна. Хохиролыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн: ... Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Ж нь над руу утсаар яриад би А аймгийн И сумын Э багийн Э гэх газрын Гол мод гэх нэртэй газарт шургааг мод ганцаараа бэлтгэж байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үед за за би тэгвэл нэг хоол цай дөхүүлж өгье гээд өөрийн эзэмшлийн 0000 гэсэн улсын дугаартай улаан өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслээр Ц.Ж дээр очоод хоол цайгаа өгчихөөд бид хоёр юм ярьж сууж байгаад би тэгээд гэр лүүгээ яваад өгсөн. Намайг очиход Ц.Ж нь улаан өнгийн мотоцикльтой урдаас шургааг чирээд орж ирсэн. Тэгээд надтай уулзаад хоол идэж дуусахаар нь би яваад өгсөн. Намайг очиход уг моднуудыг бэлтгэсэн байсан. Хуурай 4 метрээр тайрсан нарийн шургааг моднууд байсан. Би уг модыг хамт цагаалж, буулгаж өгөөгүй. Намайг очиход цагаалаад дуусаж байсан. Тоог нь би сайн мэдэхгүй, буулгаад хураачихсан байсан. Би мод бэлтгэх эрхийн бичгийн талаар асуугаагүй. Ц.Ж мод бэлтгэх эрхийн бичгийн талаар яриагүй. И суманд Жгийн ээж малтайгаа байдаг. Тэгээд хашаагаа сэлбэх гэж байгаа талаараа надад хэлсэн. Надад хэлэхдээ хятад улсад үйлдвэрлэсэн модны цагаан хөрөөгөөр ганцаараа бэлтгээд Даюун маркийн өөрийнхөө мотоциклиор цагаалсан гэж хэлсэн. Энэ унаж очсон тээврийн хэрэгсэл нь миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-14 хуу/,

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ... Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө Архангай аймгийн И сумын байгаль хамгаалагч П.Эын хамт Их тамир сумын Эрдэнэтолгой багийн Эн Гол мод гэх газар эргүүл хяналт шалгалт хийж явахад их хэмжээний шургааг бэлтгээд хураасан байсантай тааралдсан. Уг шургааг модыг уул руу нь чирж буулгаад хураасан байдалтай газрын өнгөн хөрс халцарсан байдалтай тод хар өнгийн зам гарсан байсан. Тухайн үед бид хоёрыг очиход Ц.Ж гэдэг нэртэй залуу ганцаараа байж байсан. Ц.Жгээс энэ шургааг модыг хэн бэлтгэсэн талаар асууж тодруулахад би бэлтгэсэн гэж надад хэлсэн. Мод бэлтгэх эрхийн бичгээ гаргаад ир гэж Ц.Жд хэлэхэд би мод бэлтгэх эрхийн бичгээ авч чадаагүй. Би энэ шургааг моднуудыг ганцаараа бэлтгээд мотоциколь ашиглаж уул руу чирж буулгасан гэж хэлсэн. Шинэс төрлийн 4 метр урттай 600-гаад хуурай шургааг мод байсан. Ц.Ж нь И сумын ойн ангийн дарга М  гэх хүн рүү утсаар залгаад мод бэлтгэх бичиг авъя гэж хэлтэл манай мод бэлтгэх эрхийн бичиг бичдэг байгаль хамгаалагч Э багийн даргатай хамт хөдөөгүүр ажилтай явсан байгаа ирэхээр нь бичүүлээд авчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь модоо бэлтгэчихээд дараа нь мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөөд авчихна гэж бодоод модоо бэлтгэчихсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: ...Ц Ж над руу ярьсан, яг хэдэнд ярьсныг нь би сайн санахгүй байна. Тухайн үед манай байгаль хамгаалагч байхгүй байсан багийн даргатай хамт багуудаар тойрч байсан. Би тухайн үед байгаль хамгаалагч ирэхээр нь аваарай гэж хэлсэн. Уг газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Э гэх газар нь талбай тусгаарлалт хийгдсэн байгаа. Харин мод бэлтгэсэн гэх Гол мод гэх нэртэй газар нь талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ... Архангай аймгийн И сумын Эрдэнэтолгой багийн Эн Ганц мод гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дэслэгч Д.Бын хамт эргүүл хяналт шалгалт хийж явахад Ганц мод гэх газарт их хэмжээний шургааг мод хийсэн байхтай тааралдсан. Тухайн үед модны хажууд Ц.Ж гэдэг залуу байсан. Энэ шургааг модыг хэн бэлтгэсэн талаар асуухад би бэлтгэсэн гэж Ц.Ж хэлсэн. Ц.Ж надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байхгүй. Уг газарт мод бэлтгэж болохгүй. Шинэс төрлийн 4 метрээр тайрсан хуурай унанги шургааг моднууд байсан. Бид хоёр тоолоод 600-гаад шургааг мод гэж тоолсон гэж байсан. Тухайн үед мотоциклиор цагаалсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-91 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Жгийн мэдүүлсэн: ...Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би үндсэн хуульд заасан эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124хуу/

    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн, 27-38, 84-85 хуу/
    Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 23-26, 39-40, 102, 107, 135, хуу/
    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-22 хуу/
    2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 42-59 хуу/
    2022 оныы 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 01-14 хуу/,
    Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 67 хуу/
    “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн АА-22-25 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 100 хуу/
    “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ22-38 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 105 хуу/
    “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн АА22-71 тоот нэмэлт хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 28 хуу/
    2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 128-129 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 137 хуу/ зэрэг болно. 

    Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон үйл баримт нөхцөл болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
    Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Ц.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өлөо А аймгийн И сумын Э багийн  мод гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 17м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 11.304.742 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.Ж нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Э мод гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 17м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж ойн санд 11.304.742 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

    мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цэвээндоржийн мэдүүлсэн “Би танилцсан 11.304.742 мянган төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Ж нь над руу утсаар яриад би Архангай аймгийн И сумын Эрдэнэтолгой багийн Э гэх газрын гол мод гэх нэртэй газарт шургааг мод ганцаараа бэлтгэж байгаа гэж ярьсан... Намайг очиход Ц.Ж нь улаан өнгийн мотоцикльтой урдаас шургааг чирээд орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-14/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө Архангай аймгийн И сумын байгаль хамгаалагч П.Эын хамт Их тамир сумын Эрдэнэтолгой багийн Эн Гол мод гэх газар эргүүл хяналт шалгалт хийж явахад их хэмжээний шургааг бэлтгээд хураасан байсантай тааралдсан уг шургааг модыг уул руу нь чирж буулгаад хураасан байдалтай өнгөн хөрс халцарсан, тод хар өнгийн зам гарсан байсан... Мод бэлтгэх эрхийн бичгээ гаргаад ир гэж Ц.Жд хэлэхэд би мод бэлтгэх эрхийн бичгээ авч чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-75/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мийн мэдүүлсэн “Ц Ж над руу ярьсан, яг хэдэнд ярьсныг нь би сайн санахгүй байна. Тухайн үед манай байгаль хамгаалагч байхгүй байсан багийн даргатай хамт багуудаар тойрч байсан. Би тухайн үед байгаль хамгаалагч ирэхээр нь аваарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн “Ганц мод гэх газарт их хэмжээний шургааг мод хийсэн байхтай тааралдсан. Тухайн үед модны хажууд Ц.Ж байсан энэ шургааг модыг хэн бэлтгэсэн талаар асуухад би бэлтгэсэн гэж Ц.Ж хэлсэн. Ц.Ж надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-91/, 

    мөрдөн байцаалтын шатанд Ц.Жгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/, 

    эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн, 27-38, 84-85 хуу/
    гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 23-26, 39-40, 102, 107, 135, хуу/
    хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-22 хуу/
    
    гэмт хэргийн улмаас байгаль орчинд 11.304.742 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 001-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Ц.Ж нь зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ж нь хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Даюун маркийн мотоциклийг хэрэглэж цагаалан модыг ойд хураасан байх ба энэ нь ой мод тээвэрлэсэн гэх хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй байна.

        Иймд шүүгдэгч Б овогт Цийн Жг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

    Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар 

            Шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.


   Шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн амьдралын байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

    Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар

    Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 11.304.742  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болно.  

    Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /11.304.742*3=33.914.226 /гучин гурван сая есөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 33.914.226 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна. 

    Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Жгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй 527.664 /таван зуун хорин долоон мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 144.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 33.914.226 төгрөгийг төлүүлэн, хохирлын үлдэгдэл 33.242.562 төгрөгийг шүүгдэгч Ц.Жгээс гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулж, 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метр урттай хуурай шургааг төрлийн 600 ширхэг модыг улсын орлого болгож,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг /1-р хх-ийн 128-129 хуу/ хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

    Шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 


    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Б овогт Цийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жгээс 33.914.226 /гучин гурван сая есөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй 527.664 /таван зуун хорин долоон мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 144.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 33.242.562 төгрөгийг шүүгдэгч Ц.Жгээс гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулж, 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метр урттай хуурай шургааг төрлийн 600 ширхэг модыг улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг /1-р хх-ийн 128-129 хуу/ хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНЦЭЦЭГ