Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар  2022/ШЦТ/214

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч:Ж.У
Шүүгдэгч: Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Жийн Дт холбогдох 2212000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ж сумын Б багийн Хтоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Жгийн Д /РД:../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт иргэн А.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж, хохирогч А.Бын эрүүл мэндэд нь духны зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 2-р шүдний цөгц хугарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 22120000000 дугаартай эрүүгийн хэргээс:                             
    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Бын мэдүүлсэн: Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ганцаараа 0.5-тай хараа нэртэй архинаас талыг нь уучихаад гэрээсээ гараад  Д гэх айлд орсон чинь ******* ах ******* ах хоёр  архи уучихсан согтуу байсан. Гурван жаахан хүүхэд нь хамт байсан. Тэгээд би тэр хоёрын ууж байсан архинаас нь цуг ууж байгаад Д ахад та яагаад манай нохойг алсан юм бэ гэтэл Д ах чи юу яриад байгаа юм, би алаагүй ш дээ гээд уурлаад орилоод, би чамайг алчихна шүү гээд миний толгой руу гараараа цохиод авсан.Тэгээд ******* ах намайг чи боль харь гээд гараараа 2 3 удаа алгадаад авсан. Би гэрээс гарах гэтэл араас Д ах аяга шидэх шиг болсон. Миний толгойноос цус гараад байхаар нь би гэр лүүгээ яваад гэртээ ороод байж байтал ухаан балартаад нэг сэрсэн зуухныхаа өмнө уначихсан байсан. Тэгээд босоод Б гэх ах руугаа залгаад эмч дуудаад өгөөч гэтэл эхнэртэйгээ ирээд эмч дуудаж үзүүлсэн. Эмч ирээд надад тариа хийж, миний толгойг боож өгөөд явсан. Ах эгч хоёр намайг гэр лүүгээ авч яваад гэртээ хонуулсан. Д ах бид хоёрыг маргалдаж байхад ******* ах, Дын 3 жаахан хүүхэд л байсан. Д миний толгой руу нэг удаа гараараа цохиж, гараа атгаж байгаад шүд рүү нэг удаа цохисон мөн толгой руу аяга шидсэн. Тухайн үед миний зүүн талын нүд хавдсан, дээд талын нэг шүд хугарч хөдөлсөн байсан. Одоо миний толгой өвдөж, баруун талын хөл бадайраад явж чадахгүй байгаа учраас шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нгийн  мэдүүлсэн:.. 2022 оны 05 сарын 31-ний шөнө Улаанбаатар хот ******* дүүрэгт гэртээ унтаж байхад утас дугараад авсан чинь манай бэр эгч яриад “танай охин Быг согтуу хүн зодчихсон байна” гэж надад хэлсэн.Тэгээд бэр эгч надад хэлэхдээ “манай хүү бэр хоёр гэрт нь очоод Эмнэлэг дуудаж үзүүлээд манайд авч ирээд унтуулах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 06 сарын 01 ний өдөр 13 цагт хотоос гараад 2022 оны 06 сарын 02 ний өглөө 06 цагт Ж суманд байх гэртээ ирээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед манай охин Б гэртээ ганцаараа байсан юм. Уг нь ахтайгаа байдаг боловч ах нь ажлаар аймгийн төв рүү явсан байсан. Д Б хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байгаа талаар сайн мэдэхгүй байна. Тийм асуудал бол байхгүй байх. Би гомдолтой байна. Охин хүүхдийг толгой тархи шүд амийг нь ийм болгосон болохоор”...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бгийн мэдүүлсэн:..2022 оны 05 сарын 31-ний шөнө 1 цагийн үед гэртээ хүүхдээ хараад байж байтал Б манай ээжийн утас руу залгаад намайг хүн зодчихлоо цус алдаад байна гээд аавтай ярьсан байсан. Тэгээд аав манайд орж ирээд Б хүнд зодуулчихлаа гээд байна. хоёулаа гэрт нь очъё гээд аав бид хоёр гэрт нь очсон. Тэгээд гэрт нь ортол нүүр ам нь цус болчихсон Д намайг зодчихлоо, миний амруу цохиж, толгой хагалчихлаа гэж аав бид хоёрт хэлсэн. Тэгээд аав бид хоёр эмнэлэг рүү яриад дуудлага өгтөл удаагүй П эмч ирээд биеийг нь үзээд толгойг нь цэвэрлээд боолт хийж өгсөн. Тэгээд Быг аавын гэрт авч ирээд аавынд хонуулсан. Б, Д хоёр юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед Б гэртээ ганцаараа байсан. Аав, ээж, эгч нь хотод байсан. Цуг байдаг ах нь наймаанд явсан гэж байсан. Д Б хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байгаа талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн... 2022 оны 05 сарын 31-ний орой 23 цагийн үед гэртээ унтаж байтал утас дугараад утсаа авсан чинь Б залгаад цус алдаад үхлээ гэхээр нь би яасан юу болсон гэтэл уйлаад юу болсноо ч хэлээгүй утсаа салгачихсан. Тэгээд би хүү Бгийнд ороод Б уйлаад цус алдаад үхлээ гээд байна хоёулаа очъё гэж хэлээд манай хүү машинаа асаагаад Бынд очсон.  Гэрт нь ортол нүүр нь нил цус болоод хатчихсан байсан. Тэгээд юу болов хэнд зодуулсан юм бэ гэтэл Д зодсон гэж хэлсэн. Тэгээд манай хүү утсаар эмч дуудаад эмч ирээд толгойг нь боож цэвэрлээд нэг тариа хийгээд одоо гайгүй байна гээд явсан. Манай хүү бид хоёр Быг аваад гэртээ авчирч хонуулсан. Б өглөө босоод гэртээ харина гээд явсан. Намайг Бын очиход Бын толгойноос нь цус нэлээн гарчихсан байсан. Өөр зүйл бол анзаарагдаагүй. Б, Д хоёр юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй. Быг цус алдаад үхлээ гээд дуудахаар нь л очсон. Д Б хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байгаа талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гын мэдүүлсэн... 2022 оны 05 сарын 31-ний өдөр би гэртээ байгаагүй. Өвөрхангай аймагт ажлаар явж байсан. Манай аавын эгч над руу залгаад танай дүү Б хүнд зодуулсан байна. Эмнэлэг дуудаад үзүүлсэн гайгүй байна гэж надад хэлсэн өөр юм хэлээгүй. Тэгээд би Өвөрхангай аймгаас сумандаа 2022 оны 06 сарын 04 ний өглөө ирсэн. Намайг ирэхэд манай дүү Б Дт зодуулчихсан гээд зүүн талын нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хөмсөгний дээд талд хагалуулчихсан сорвитой, нэг шүд нь хугарчихсан байдалтай байсан. Уг нь би дүү Бтайгаа хамт байдаг тэгээд намайг байхгүй хооронд ийм асуудал гарсан байсан. Б, Д хоёр юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй тухайн үед би Өвөрхангай аймагт ажлаар явж байсан. Д Б хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй байх. Д нь ерөнхийдөө гайгүй залуу манайхаар орж гараад найз нөхөд гээд л явдаг. Би гомдолтой байна. Манай дүүг зодож шүдийг нь хугалсан, толгойг нь аягаар цохиж хагалсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Пийн мэдүүлсэн... 2022 оны 05 сарын 31-ээс 06 сарын 01 шилжих шөнө 01 цагийн үед эмнэлгийн жижүүрийн утсанд хүнд зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлага хүлээн аваад би Ж сумын Б баг Хүрэнгийн бэл гэх газар дуудлаганд очоод гэрт ороход Б орон дээрээ суучихсан толгой өвдөөд байна гээд зүүн талын духны дээд хэсгээс цус гарчихсан 1см орчим зүсэгдсэн шархтай, зүүн талын нүд хөхөрч хавдсан, үүдэн хоёр шүдний хажуугийн нэг шүд нь цуурсан байсан. Би цусыг нь цэвэрлэж өвчин намдаах тариа хийхэд амин үзүүлэлт хэвийн, биеийн ерөнхий байдал хөнгөн, орчиндоо харьцаатай хэл яриа хэвийн байсан.Тэгээд би ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөөд гэрт нь үлдээсэн. Намайг дуудлага аваад очиж үзэхэд Баас архи үнэртэж байсан. Зүсэгдсэн шарх юманд цохиулснаас болж үүсэх боломжтой. Намайг очиж үзэхэд цус нь хатсан байдалтай намдчихсан байсныг цэвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/ 

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Дын мэдүүлсэн.... Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ 3 хүүхэдтэйгээ, найз *******ын хамт байж байхад гаднаас Б ганцаараа орж ирсэн. Тэр үед бид хоёр 0,75 л хараа нэртэй архийг хуваагаад ууж байсан юм. Тэгээд тэр архинаасаа Бд 3-4 удаа хийж өгөхөд хийж өгсөн архийг уугаад хэсэг хугацааны дараа надад хандаж “та манай гөлгийг алсан биздээ” гээд дайраад байхаар нь “би алаагүй юу яриад байгаа юм” гэхэд та л алсан гээд байсан. Тэгэхээр нь би толгой хэсэгт нь 2-3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд манайхаас гараад 00 ороод алга болчихоор нь араас нь очиход 00 сууж байхаар нь гэртээ оруулсан. Б манайд унтаад явъя гэж хэлэхээр нь би тэг гэж хэлсэн. Үүний дараа гэрт ороод мөн адил хэл амаар өдөөд байхаар нь би хөргөгчин  дээр байсан аягыг аваад шидэхэд духны дээд хэсэгт нь оносон, Бын толгой хэсгээс нь цус их гарсан. Тэгээд гэрээсээ гаргаад гэрийнх нь гадаа хүргэж өгөөд гэртээ харьсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Быг гараа 2-3 удаа толгой хэсэгт цохисон мөн аягаар толгой хэсэгт нь оносон.Тухайн үед аяга хагарсан болохоор хог дээр хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 230 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. А.Бын биед духны зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 2-р шүдний цөгц хугарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Духны зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Баруун дээд үүдэн 2-р шүд хугарсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 46-47 хуу/  

    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 хуу/ 
    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуу/ 
   Мал, тэжээвэр амьтад, худгийн тооллого /хх-ийн 72-75 хуу/ зэрэг болно. 

         Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт А.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ж.Д нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай. Ж.Д нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь духны зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 2-р шүдний цөгц хугарсан гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
                                
    мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Бын мэдүүлсэн “Би Д ахад та яагаад манай нохойг алсан юм бэ гэтэл Д ах чи юу яриад байгаа юм, би алаагүй ш дээ гээд уурлаад орилоод, би чамайг алчихна шүү гээд миний толгой руу гараараа цохиод авсан.Тэгээд ******* ах намайг чи боль харь гээд гараараа 2 3 удаа алгадаад авсан. Тэгээд би гэрээс гарах гэтэл араас Д ах аяга шидэх шиг болсон. Миний толгойноос цус гараад байхаар нь би гэр лүүгээ яваад гэртээ ороод байж байтал ухаан балартаад нэг сэрсэн зуухныхаа өмнө уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нгийн  мэдүүлсэн “2022 оны 05 сарын 31-ний шөнө Улаанбаатар хот ******* дүүрэгт гэртээ унтаж байхад утас дугараад авсан чинь манай бэр эгч яриад танай охин Быг согтуу хүн зодчихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би 2022 оны 06 сарын 01 ний өдөр 13 цагт хотоос гараад 2022 оны 06 сарын 02 ний өглөө 06 цагт Ж суманд байх гэртээ ирээд цагдаад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Охин хүүхдийг толгой тархи, шүд амыг нь ийм болгосон болохоор”...гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бгийн мэдүүлсэн:..2022 оны 05 сарын 31-ний шөнө 1 цагийн үед гэртээ хүүхдээ хараад байж байтал Б манай ээжийн утас руу залгаад намайг хүн зодчихлоо цус алдаад байна гээд аавтай ярьсан байсан. Тэгээд аав манайд орж ирээд Б хүнд зодуулчихлаа гээд байна хоёулаа гэрт нь очъё гээд аав бид хоёр гэрт нь очсон. Тэгээд гэрт нь ортол нүүр ам нь цус болчихсон Д намайг зодчихлоо, миний амруу цохиж, толгой хагалчихлаа гэж аав бид хоёрт хэлсэн. Тэгээд аав бид хоёр эмнэлэг рүү яриад дуудлага өгтөл удаагүй П эмч ирээд биеийг нь үзээд толгойг нь цэвэрлээд боолт хийж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн... 2022 оны 05 сарын 31-ний орой 23 цагийн үед гэртээ унтаж байтал утас дугараад утсаа авсан чинь Б залгаад цус алдаад үхлээ гэхээр нь би яасан юу болсон гэтэл уйлаад юу болсноо ч хэлээгүй утсаа салгачихсан. Тэгээд би хүү Бгийнд ороод Б уйлаад цус алдаад үхлээ гээд байна хоёулаа очъё гэж хэлээд манай хүү машинаа асаагаад Бынд очсон.  Гэрт нь ортол Бын нүүр нь нил цус болоод хатчихсан байсан. Тэгээд юу болов хэнд зодуулсан юм бэ гэтэл Д зодсон гэж хэлсэн. Тэгээд манай хүү утсаар эмч дуудаад эмч ирээд толгойг нь боож цэвэрлээд нэг тариа хийгээд одоо гайгүй байна гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гын мэдүүлсэн... Манай аавын эгч над руу залгаад танай дүү Б хүнд зодуулсан байна. Эмнэлэг дуудаад үзүүлсэн гайгүй байна гэж надад хэлсэн, өөр юм хэлээгүй. Намайг ирэхэд манай дүү Б Дт зодуулчихсан гээд зүүн талын нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хөмсөгний дээд талд хагалуулчихсан сорвитой, нэг шүд нь хугарчихсан байдалтай байсан. Би гомдолтой байна. Манай дүүг зодож шүдийг нь хугалсан, толгойг нь аягаар цохиж хагалсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Пийн мэдүүлсэн... 2022 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01 шилжих шөнө 01 цагийн үед Эмнэлгийн жижүүрийн утсанд хүнд зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлага хүлээн аваад би Ж сумын Б баг Хүрэнгийн бэл гэх газар дуудлаганд очоод гэрт ороход Б орон дээрээ суучихсан толгой өвдөөд байна гээд зүүн талын духны дээд хэсгээс цус гарчихсан 1см орчим зүсэгдсэн шархтай, зүүн талын нүд хөхөрч хавдсан, үүдэн хоёр шүдний хажуугийн нэг шүд нь цуурсан байсан. Би цусыг нь цэвэрлэж өвчин намдаах тариа хийхэд амин үзүүлэлт хэвийн, биеийн ерөнхий байдал хөнгөн, орчиндоо харьцаатай хэл яриа хэвийн байсан. Зүсэгдсэн шарх юманд цохиулснаас болж үүсэх боломжтой. Намайг очиж үзэхэд цус нь хатсан байдалтай намдчихсан байсныг цэвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,
 
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Дын мэдүүлсэн.... Б “та манай гөлгийг алсан биздээ гээд дайраад байхаар нь би алаагүй юу яриад байгаа юм гэхэд та л алсан” гээд байсан. Тэгэхээр нь би толгой хэсэгт нь 2-3 удаа баруун гараараа цохисон. Би А.Б руу хөргөгчин дээр байсан аягыг аваад шидэхэд духны дээд хэсэгт нь оносон, Бын толгой хэсгээс нь цус их гарсан. Би Быг гараа 2-3 удаа толгой хэсэгт цохисон мөн аягаар толгой хэсэгт нь оносон..гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

    хохирогч А.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 230 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                       Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Ж.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор шийдвэрлэв. 

            Шүүгдэгч Ж.Дт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 96 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ж.Д нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч А.Бын “...Би одоогоор ямар нэгэн эмчилгээний зардалд мөнгө аваагүй байгаа. Д ах эмчилгээний зардалд саралгийн үхэр өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуу/, хохирогч А.Бын “... Миний бие Дт зодуулсан эмчилгээний зардалд мөнгөө бүрэн авсан. Гомдол санал байхгүй тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 89 хуу/ авагдсан байх тул. Шүүгдэгч Ж.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

       Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    
      
           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон


                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Жгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ