Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар   2022/ШЦТ/216

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Г. 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Ад холбогдох 221200000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Эсуманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, дархан мэргэжилтэй, одоо “............в” худалдааны төвд тогооч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт А аймгийн Эсумын .. дүгээр баг 000000000 тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаар шийтгэх тогтоолоор 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Бовогт Ггийн Алтангэрэл /РД:../

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудлын 204 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Дгийн Iphone 6 s маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогч Э.Дунгармаагийн эд хөрөнгөд 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 221200000 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Дгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудалд ажлаа хийж байгаад шөнийн 03 цагийн үед хоёр давхрын 204 тоот өрөөнд орж хоносон юм. Тэгээд өглөө 08 цагийн үед босоод өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд өөрийнхөө 900000 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгэхээр нь би буудлынхаа хяналтын камерыг шүүж үзтэл 302 тоот өрөөнөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөөний 06 цагийн үед танихгүй, эрэгтэй хүн бууж ирээд миний унтаж байсан 204 тоот өрөө рүү ороод удалгүй гарч явж байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хүрэн өнгийн гэртэй, бүдэг ягаан өнгийн, Iphone 6 s маркийн гар утас хулгайд алдсан. Би хулгайд алдсан гар утсаа 2021 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах 999 худалдааны төвийн 4 давхраас 430.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би худалдаж авсан үнээрээ үнэлнэ. Манай өрөө рүү орж ирээд гарсан хүнийг сэжиглэж байгаа. Манай захирал хэлэхдээ аймгийн төвд махны ченж хийдэг Мөнгөө гэдэг хүний дүү Сонгио гэж дууддаг хүн байж магадгүй гэж хэлсэн. Тэр хүнийг сэжиглэж байгаа. Хулгайд алдсан гар утсаа олж авч хулгай хийсэн хүнд хариуцлага хүлээлгэмээр байна. Өглөө сэрээд гар утас байхгүй болохоор нь л гаднаас хүн орж ирж гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би “Цахиур” зочид буудалд бэлтгэгч угаагчийн ажил хийдэг. Тухайн шөнө би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд манайх ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж болдоггүй. Би тэр шөнө хичээлээ хийж байгаад 204 тоот өрөөнд шөнийн 03 цагийн үед унтаж амарсан. Би хааяа ажлаа хийж дуусаад оройтсон үедээ буудлынхаа сул өрөөнд орж унтаж амардаг юм. Би тухайн шөнө 204 тоот өрөөнд амрахдаа өрөөгөө дотроосоо түгжилгүй унтаж амарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Дгийн дахин мэдүүлсэн: ...Надаас А гэдэг хүн миний утсыг гуйж аваагүй. Би утсаа зааж өгсөн зүйл байхгүй. Намайг унтаж байхад орж ирээд авсан байсан. Би анх 430.000 төгрөгөөр жилийн өмнө авч байсан. Одоогийн ханш нь 300.000 төгрөг байгаа байх. Үнэлгээгээр үнэлүүлэхэд 300.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би өөр зүйл хулгайд алдаагүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Би утсаа бүх юмтай нь буцаагаад авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мын мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудалд ажил дээрээ байхад манай найз Э.Дунгармаа 10 цагийн үед над дээр ирээд шөнө унтаж амарсан буудлынхаа 204 тоот өрөөнөөс өөрийнхөө Iphone 6 s маркийн гар утас нь алга болсон талаар надад хэлсэн. Тэгээд бид хоёр хамт явж гар утсыг нь хайгаад олоогүй. Дараа нь Д буудлын хяналтын камер шүүхэд 05 дугаар сарын 17-ны өглөө 06 цагийн үе 3 давхраас бууж ирсэн махлаг, бор царайтай эрэгтэй хүн өрөө рүү нь ороод гарч байгаа бичлэг байна гэж надад хэлсэн. Манай найз бүдэг ягаан өнгийн Iphone 6 s маркийн гар утсаа хулгайд алдсан. Манай найз 2021 оны 05 дугаар сард аймгийн төвөөс цоо шинээр нь худалдаж авч байсан. Өөрийнх нь эзэмшлийн гар утас байгаа юм. Манай буудалд 2022 оны 05 дугаар сарын орой манай буудалд ирж үйлчлүүлж 3 давхарт хоносон 40-45 насны, бор царайтай, махлаг, бүлцгэр нүдтэй эрэгтэй хүнийг сэжиглэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэж санаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг 0000 тоотод гэртээ байхад манайд гаднаас хоёр цагдаа ирсэн. Тэгээд манай дүү Г.Аийг Цахиур буудлаас гар утас авч явсан гэж хэлсэн. Тэр үед л би мэдсэн. Мөн тухайн үед манай 8 настай хүү манай дүү Сонгио гэж дууддаг Г.Аийг нэг өглөө гэртээ ирэхдээ Iphone 6 s маркийн гар утас авч ирээд хашаанд бариад сууж байсныг нь харсан гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед өөрийн дүү Г.ийг Цахиур буудлаас гар утас авч гэртээ ирсэн гэдгийг нь мэдсэн юм. Өөрөө бас цагдаа ирдэг тэр өдөр надад хэлэхдээ “Би гар утас авч ирээд хашаанд сууж байсан” гэдгээ санаж байна. Одоо харин тэр гар утсыг яг яаснаа санахгүй, гар утсаа хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тухайн өглөө Алтангэрэлийг Iphone 6 s маркийн гар утас авч ирээд хашаан дотроо сууж байхыг нь манай 8 настай хүү харсан байна лээ. Мөн дараа нь цагдаагаас хүмүүс манайд ирэхэд Г.Аөөрөө гар утас авч ирсэн гэдгээ надад хэлсэн. Уг асуудлын талаар манай 8 настай хүү бид хоёр л мэдэж байгаа. Алтангэрэл нь манай хашаанд хөгжлийн бэрхшээлтэй манай эгч Сувданчимэгтэй хамт нэг гэрт амьдардаг юм. Манай дүү өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи бол ер нь нилээн уудаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Аийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30 хуу/ 
“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 733 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 хуу/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө А аймгийн Эсумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудлын 204 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрнаас Э.Дгийн Iphone 6 s маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 300.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудлын 204 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Дгийн Iphone 6 s маркийн гар утсыг хулгайлж, түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Э.Дугийн мэдүүлсэн “Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудалд ажлаа хийж байгаад орой болчихоор нь шөнийн 03 цагийн үед хоёр давхрын 204 тоот өрөөнд орж хоносон юм. Тэгээд өглөө 08 цагийн үед босоод өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд өөрийнхөө 97162861 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгэхээр нь би буудлынхаа хяналтын камерыг шүүж үзтэл 302 тоот өрөөнөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөөний 06 цагийн үед танихгүй, эрэгтэй хүн бууж ирээд миний унтаж байсан 204 тоот өрөө рүү ороод удалгүй гарч явж байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 36, 62-63/, 

гэрч Б.Мын мэдүүлсэн “Намайг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудалд ажил дээрээ байхад манай найз Э.Д 10 цагийн үед над дээр ирээд шөнө унтаж амарсан буудлынхаа 204 тоот өрөөнөөс өөрийнхөө Iphone 6 s маркийн гар утас нь алга болсон талаар надад хэлсэн. Тэгээд бид хоёр хамт явж гар утсыг нь хайгаад олоогүй. Дараа нь Д буудлын хяналтын камер шүүхэд 05 дугаар сарын 17-ны өглөө 06 цагийн үе 3 давхраас бууж ирсэн махлаг, бор царайтай эрэгтэй хүн өрөө рүү нь ороод гарч байгаа бичлэг байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,  

гэрч Г.Дгийн мэдүүлсэн “Намайг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэж санаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хороолол 39-1а тоотод гэртээ байхад манайд гаднаас хоёр цагдаа ирсэн. Тэгээд манай дүү Г.Аийг Цахиур буудлаас гар утас авч явсан гэж хэлсэн. Тэр үед л би мэдсэн. Мөн тухайн үед манай 8 настай хүү манай дүү Сонгио гэж дууддаг Г.Аийг нэг өглөө гэртээ ирэхдээ Iphone 6 s маркийн гар утас авч ирээд хашаанд бариад сууж байсныг нь харсан гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед өөрийн дүү Г.Аийг Цахиур буудлаас гар утас авч гэртээ ирсэн гэдгийг нь мэдсэн юм. Өөрөө бас цагдаа ирдэг тэр өдөр надад хэлэхдээ “Би гар утас авч ирээд хашаанд сууж байсан” гэдгээ санаж байна. Одоо харин тэр гар утсыг яг яаснаа санахгүй, гар утсаа хайгаад олохгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, 

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29/, 
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30/,  
“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 733 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.А нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.А нь 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудлын 204 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Дгийн Iphone 6 s маркийн гар утсыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна. 

Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цахиур буудлын 204 тоот өрөөнд шүүгдэгч Г.Аийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх тул түүнд Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно. 


           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. 

           Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв. 

           Шүүгдэгч Г.Ад хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дд 300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.


Шүүгдэгч Г.А нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 


Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон    


                                                                             ТОГТООХ нь:


1.    Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.    Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

6.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

7.    Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Р.АЛТАНЦЭЦЭГ