| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/145 |
| Огноо | 2022-07-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бувцаг” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 66.166 /жаран зургаан мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* сумын 1 дүгээр багийн нутаг Бувцаг гэх газар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах ямар ч дүгнэлт, эрх зүйн акт байхгүй. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй. *******ын хууль бус үйл ажиллагаа явуулсан Бувцаг гэх газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамгаалагдаж байдаг газар байгаа юм. Уг газар нь өмнө нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эвдэгдэж байгаагүй, эрүүл газар байсан юм аа. Байгаль экологид хохирол учирсан байна. Экологи эдийн засгийн мэргэжлийн байгууллагын тогтоосон үнэлгээг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* нь манай УБ улсын дугаартай экскаватор, УБ улсын дугаартай ковш зэргийг түрээсэлдэг хүн юм. Би *******т тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэж өгөхдөө 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээ хийж өгч байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... ямар зорилгоор ухсан гэдгийг мэдэхгүй. Намайг хариуцан ажилладаг ******* гэдэг хүний өгсөн үүргийн дагуу ухсан байсан 2 шүрүүпийг булж тэгшилсэн... 2020 оны 11 сарын 04-ний орой 23 цагт тэр газар очоод хойд уулын аманд нуусан байсан Hyundai 2900 экскаватор 1 ширхэг, SEM-B маркийн ковш 1 ширхгийг амнаас гаргаад ир сум руу явуулна гэхээр нь гаргаж ирээд байж байтал усан буун дээр ачих бэлтгэлийг нь хийгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд намайг ухсан байсан 2 шүрүүпийг бул гэсэн тэгээд булсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-63/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө хариуцан ажилладаг хүн болох ******* гэх хүний өгсөн үүргийн дагуу 2 шүрүүп ухаж эхлээд цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоосон. Намайг ажилд авсан ******* гэх хүн хариуцан үйл ажиллагаа явуулах гэж байсан. Hyundai 2900 экскаватор 1 ширхэг, SЕМ-В маркийн ковш 1 ширхэг үйл ажиллагаа явуулсан. Хэн гэж хүнийх гэдгийг нь мэдэхгүй. Ухсан 2 шүрүүп нь 2*3 метр гүн нь дөнгөж шанага далд орж байсан гэхээр 1 метр гүнтэй 2 ширхэг шүрүүп ухсан. Ямар зорилгоор ухсан гэдгийг мэдэхгүй. Намайг хариуцан ажилд авсан ******* гэдэг хүний өгсөн үүргийн дагуу ухсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газар нь ямар нэгэн дүгнэлт, зөвшөөрөл байхгүй... тухайн газарт үйл ажиллагаа явуулах гэж ******* сумын ямар нэгэн эрх бүхий албан тушаалтнаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Миний үйл ажиллагаа явуулсан гэх газар нь эвдрэлтэй газар байсан. Миний ашигласан гэх техник хэрэгслүүд нь бүгд түрээсийн техник хэрэгсэл байсан. Одоо эзэн нь буцааж авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 177-180/,
Эко Ти Эс Би ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн “...Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол 66.166 төгрөг болж байна. Нөхөн сэргээлт хийхэд 239.932 төгрөг шаардлагатай...” гэсэн дүгнэлт /хх-ийн 105/,
“Хос итгэл төгс” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн “...Hyundai robex-3000 экскаваторын үнэ 10,500,000 төгрөг, Luigong CLJ-855 ковшийн үнэ 7,000,000 төгрөг нийт 17,500,000 болохыг тодорхойлсон...” дүгнэлт /хх-ийн 118-121/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-27/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 36/,
Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-ийн 149-151/,
Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 191-192/,
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 129-144/ зэрэг баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бувцаг” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 66.166 /жаран зургаан мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ын хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 66.166 төгрөгийн хохирол учирсан ба биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 239,932 төгрөг болсон талаар “Эко Ти Эс Би” ХХК-ны шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 66.166 төгрөгийг 3 дахин буюу 198,498 төгрөгөөр нэмэгдүүлж тооцов.
Шүүгдэгч ******* нь байгаль орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн дүн болох 198,498 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 239,932 төгрөг зэргийг төлж барагдуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.
Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ын эзэмшлийн Hyundai robex-3000 экскаватор, Luigong CLJ-855 ковш зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглажээ.
“Хос итгэл төгс” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ын Hyundai robex-3000 экскаваторын үнэ 10,500,000 төгрөг, Luigong CLJ-855 ковшийн үнэ 7,000,000 төгрөг тус тус үнэлэгдсэн байх тул үнэлгээ болох нийт 17.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Hyundai robex-3000 экскаватор 1 ширхэг, Luigong CLJ-855 ковш 1 ширхэг зэргийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч т буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai robex-3000 экскаваторын үнэ 10,500,000 төгрөг, Luigong CLJ-855 ковшийн үнэ 7,000,000 төгрөг нийт 17,500,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн УБ улсын дугаартай Hyundai robex-3000 экскаватор, 71-14 УБ улсын дугаартай Luigong CLJ-855 ковшийг иргэний нэхэмжлэгч т буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА