Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 123/2023/0014/З |
Дугаар | 221/МА2024/0127 |
Огноо | 2024-02-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0127
“И б” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “О г” ХХК-д Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох, “О г” ХХК-д олгосон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” А/661 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 123/2023/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И б” НҮТББ-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан ““О г” ХХК-д Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох, “О г” ХХК-д олгосон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” А/661 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 18 дугаар зүйлийн 18.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан “И б” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Засаг даргын “О г” ХХК-д Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653 тоот захирамж, мөн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” А/661 тоот захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Шийдвэрийн үндэслэл хэсгийн 3.1-д “хэргийн оролцогчид шүүх хуралдаанд нэхэмжлэгч төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, дүрмийн зорилгод хамаарах үйл ажиллагааны чиглэл, дүрмийн зорилгод ажиллагаа мөн эсэх талаар маргасан бөгөөд нэхэмжлэгч “И б” төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Байгаль орчныг хамгаалах” ... гэж мөн хуулийн этгээдийн дүрэмд “байгаль орчин ой, ус, рашааныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дүрмийн зорилго бүхий” гэж нийтлэг үндэслэлдээ дурдсан, мөн үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйл, Ойн тухай хуулийн 25 дугаар зүйлийг мөрдлөг болгон... ” гэж заасан байгаагаас үзвэл, энэ дүрэмд заасан “Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага болон байгалийн нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл байгаль орчныг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж болно” гээд, 1 дэх хэсэгт нь “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасан байх учир нэхэмжлэгч төрийн бус байгууллага дүрмийн зорилгодоо нийцсэн буюу улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” гэсэнд нийцсэн байна” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар нэхэмжлэгч байгаль орчныг хамгаалах ямар эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй талаар дүрмийн зорилгын хүрээнд хангалттай ашиг сонирхлоо илэрхийлээгүй.
Нэхэмжлэгч “И б” ТББ байгууллага хууль зөрчиж “О г” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэх нэхэмжлэлийн үндэслэл нь ямар нийтийн эрх ашигт хамааралтай эсэхийг шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой өөрөөр хэлбэл “О г” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь байгаль хамгаалах нийтийн эрх ашиг хөндөгдөөд байна уу эсвэл эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчим зөрчигдөөд байна уу? Энэ талаар байгаль хамгаалах дүрмийн зорилготой төрийн бус байгууллагын нэхэмжлэл гаргах дүрмийн зорилгод нийцэж байна уу гэдэг дээр үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гэж, 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргax харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн “хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон” гэх тайлбар нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.
Тодруулбал “И б” ТББ нь байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилготой төрийн бус байгууллага бөгөөд ус, ой, рашааныг хамгаалах, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйл, Ойн тухай хуулийн 25 дугаар зүйлийг мөрдлөг болгон байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах дүрмийн зорилго нь байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд шүүхээр нэхэмжлэл гарган шийдүүлэх дүрмийн зорилго юм. Байгаль орчинд хохирол учруулах гэдэг нэр томьёо нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж, 7/-д “байгаль орчныг хамгаалах гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;” гэж байхад байгаль орчинд хор хөнөөл учруулсан үйлдлийн талаар биш төрийн захиргааны акт хууль нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч дүрмийн зорилгодоо нийцээгүй нэхэмжлэл гаргасан байхад хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс “байгаль орчныг хамгаалах асуудлаар” шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл нь “Байгаль орчныг хамгаалах нийтийн эрх ашиг” хөндөгдөж зөрчигдсөн байх явдал гэтэл байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулаагүй учраагүй байхад хууль зөрчсөн гэж дүгнэлт нь өгч байгаа нь хуулийн дээрх заалтыг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор тус тус зааснаас үзвэл онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болох нь шүүхийн журмаар тогтоогдвол дээрх шийдвэрийг шүүх гаргах боломжтой.
Гэтэл “О г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон нь байгаль орчин хамгаалах нийтийн эрх ашиг зөрчигдсөөр байсан гэж үзэх боломжгүй, мөн “И б” ТББ-ын ямар онцгой ашиг сонирхлыг зөрчсөөр байгаа талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй атлаа хууль бус байна гэж шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй.
Шийдвэрийн үндэслэл хэсгийн 3.5-д “Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 1 жил 6 сарын дараа Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/2223 тоот албан бичгээр олгох боломжтой дүгнэлтийг авсан тогтоогдож байна ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийг авсны үндсэн дээр түүнийг үндэслэн сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авах хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль бусаар гаргасан акт байсан болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/4139 дугаартай албан бичгээр “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь солбицол бүхий талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байна” гэсэн албан бичиг ирсэн учраас Төв аймгийн Засаг дарга сумын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 05 өдөр 7/4139 дугаартай албан бичгийн талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй атлаа хожим ирсэн дүгнэлтийг хэрхэн яагаад үнэлж байгаа нь ойлгомжгүй, 2 дүгнэлтийн аль нь хуульд нийцэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг үндэслэн хэт нэг талын барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Дээрх үндэслэлүүдийг хянан үзэж хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05 өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“О г” ХХК нь Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” 2 захиргааны актын дагуу тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн хугацаагаар тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор компанийн зүгээс төрд буцаан өгөх хүсэлт гаргаж, Төв аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/725 дугаартай захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, Буурал хангай нэртэй талбайг төр буцаан мэдэлдээ авсан, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш “О г” ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон.
Нэхэмжлэгч “И б” ТББ нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэл гаргасныг үүх хүлээн авсан байдаг. Гуравдагч этгээд тусгай зөвшөөрлийг буцаан улсад хүлээлгэн өгсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Төв аймгийн Засаг дарга хариуцагч байх, манай компани гуравдагч этгээд байр эрх зүйн чадамж үндэслэл, үр дагавар үгүй болсон гэж үзэж байхад шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
“И б” ТББ нь Төв аймгийн Засаг даргын шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох тухай урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрчилж, Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” мөн Засаг даргын А/661 тоот захирамжуудыг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох болгон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гуравдагч этгээдэд шүүхээс санаачилгаараа и-мэйл хаягаар хүргүүлж, илт нэхэмжлэгч талд ашигтайгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь 3 жилийн өмнө яг энэхүү нэхэмжлэлээ шүүхэд гаргасан бөгөөд тухайн үед “И б” ТББ нь байгуулагдсанаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй байхад мөн н.Зоригтбаатар шүүгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү үйл явдлаас хойш 3 жил үйл ажиллагаагаа явуулсны дараа дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, зааварласан байж болзошгүй нөхцөл байдлаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан үндэслэлээр өөрчилж гаргасан нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Компани урьд хянагдаж байсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар өгсөн, уг тайлбарт дурдагдсан үндэслэлүүдийг дэмжиж байгаа.
Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг ч мөн адил бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компани нь хуульд заасан үндэслэл журмаар тусгай зөвшөөрлийг авсан талаар дурдвал Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг дэмжсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн дэмжиж Төв аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “О г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй.
Мөн тухайн бүс нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгцээ шаардлага байгаа учраас орон нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийг төлөөлж хуралд оролцож байгаа төлөөлөгчид дэмжиж санал өгсөн нь нийтийн эрх ашгийг зөрчөөгүй, тэр тусмаа нэхэмжлэгч “И б” ТББ-ын эрх ашгийг огт зөрчөөгүй болно.
Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр тус бүр болон Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “О г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын “Тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөн тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэрүүд нь тухайн бүс нутагт амьдарч байгаа /Төв аймгийн иргэд/-д хамааралтай, хуульд нийцсэн захиргааны акт болно.
“О г” ХХК 2018 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтын бүрдлийг хангаж төрийн захиргааны байгууллагад холбогдох өргөдөл гаргаснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг бид тусгай зөвшөөрөл авсан цаг хугацаанаас хуульд заасан үйл ажиллагааг явуулж байсан.
Нэхэмжлэгч “И б” НҮТББ нь өөрт огт хамааралгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж мөн төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа гомдол гаргаснаас болж сүүлийн 3 жил манай компани тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж чадалгүй, эдийн засгийн асар их хохирол амссан. Энэ талаар хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.
Нэхэмжлэгчийн гомдол нэхэмжлэлээс болж бид хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй хуулийн хугацаа дуусгавар болсон учраас бид сайн дураараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Буурал хангай нэртэй талбайг төрд хуулийн хугацаанд буцаан өгсөн.
Нэхэмжлэгч “И б” НҮТББ нь төрийн бус байгууллагынхаа дүрэмд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт харьяалах ус, гол горхи, ус рашаан хамгаалах талаар заасан байгаа бөгөөд өөрийн төрийн бус байгууллагын дүрэмд заасан хүрээнээс хальж, хууль болон төрийн бус байгууллагын дүрмээ зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Б/653, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаар мөн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захиргааны актыг нийтийн эрх ашгийг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргах эрхгүй этгээд билээ.
Нэхэмжлэгч нь Ус рашааныг хамгаалах дүрмийн зорилгын хүрээнд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт, мөн аймгийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд холбогдох газарт гомдол нэхэмжлэл гаргах эрхтэйг дүрэмд нь болон хуульд заасан байна.
Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захиргааны актууд нь зөвхөн Төв аймгийн болон Төв аймгийн Эрдэнэ сумын ард иргэдийн нийтийн эрх ашигт хамааралтай захиргааны акт байдгаас гадна Ус, гол горхи, рашаанд огт хамааралгүй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл учир нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол огт байхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно.
Урьд нь мөн шүүхэд “И б” НҮТББ болон “Э” ХХК, “М о ш” ХХК-иуд шүүхэд манай энэхүү тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх А/661 тоот захирамж, түүнийг сунгасан Төв аймгийн Засаг даргын шийдвэрүүд нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн магадлал байгаа.
Нэхэмжлэгч “И б” НҮТББ-ын дүрэмд заасан Ус рашааныг хамгаалах дүрмийн зорилгын хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд огт хамааралгүй болно.
Нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг олгосон актыг нийтийн эрх ашиг зөрчсөн болохыг тогтоолгох нь эрх зүйн ач холбогдолгүй, түгээмэл тархацтай ашигт малтмал болон нийтийн эрх ашиг зөрчин хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг хянуулах дүрмийн зорилго “И б” НҮТББ-ын дүрэмд байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “И б” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “О г” ХХК-ийг оролцуулсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
2.1. Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/653 дугаар захирамжаар Эрдэнэ сумын нутаг “Буурал хангай” нэртэй 86 га талбай бүхий газарт гуравдагч этгээд “О г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгажээ.
2.2. Нэхэмжлэгч “И б” НҮТББ-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ХҮ-4100**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “О г” ХХК-д олгосон шийдвэр нь нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, “О г” ХХК-д олгосон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” А/661 дугаар захирамжийг нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “И б” төрийн бус байгууллага 2004 онд үүсгэн байгуулагдсан. Дүрмийн зорилгынхоо хүрээнд байгаль орчинд ус, рашааныг зохистой хамгаалах, нөхөн сэргээх агуулга бүхий дүрмийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар 6.1-д “Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-т “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсний дагуу нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа” гэж тайлбарлан маргасан байна.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “О г” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Буурал хангай” нэртэй талбайг буцаан хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж, улмаар Төв аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/725 дугаар захирамжаар “Эрдэнэ сумын нутагт Буурал хангай нэртэй “О г” ХХК-ийн XV-4100****(Х18/003) тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 86.78 гектар талбайг бүхэлд нь буцаан өгөх тухай өргөдлийг үндэслэн Буурал хангай нэртэй талбайг бүхэлд нь буцаан авч, “О г” ХХК-ийн XV-4100****(Х18/003) тоот Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хүчингүй болгож цуцалжээ.
2.4. Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч “И б” НҮТББ-аас ““О г” ХХК-д Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох, “О г” ХХК-д олгосон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” А/661 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.
2.5. Ингэхдээ анхан шатны шүүх “... Ашигт малтмалын газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/4139 дугаар албан бичгээр “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4 дэх хэсэгт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ гэж заасан байна. Дээрх хүсэлтийг хүлээн авч манай байгууллага нь ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр мөн хуулийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүргүүлдэг болно” гэж хариу өгсөн атал тус албан бичгийн дагуу эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас зохих дүгнэлтийг авч, уг дүгнэлт буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж зааснаар зөвшөөрөл олгох боломжтой эсэх дүгнэлтгүйгээр, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авч, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан, улмаас тусгай зөвшөөрөл олгосноос 1 жил 6 сарын дараа Ашигт малтмалын газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/2223 тоот албан бичгээр олгох боломжтой дүгнэлтийг авсан нь нотлогдож байх тул энэхүү маргаан бүхий акт нь хууль бус акт болох нь тогтоогдож байна, ... ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийг авсны үндсэн дээр түүнийг үндэслэн сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авах хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль бусаар гарсан акт байсан болох нь тогтоогдож байна, ... тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр нь хууль бус байсан болох нь тогтоогдсон тул хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан гэх актын үндэслэлд нэг бүрчлэн дүгнэлт хийх шаардлагагүй, хууль бус акт байсан болохыг нь тогтоож шийдвэрлэх нь зүйтэй, ... гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн талбай нь Жанчивлангийн бүлэг ордны талбайд хамаарч буй ... үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/2223 дугаартай дүгнэлтээ хүчингүй болгосон нь тул тус тусгай зөвшөөрлийн талбайд анхнаасаа түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, хугацаа сунгасан шийдвэр буюу маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.6. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.
2.7. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх процессын үйл ажиллагааг Төв аймгийн Засаг дарга зөрчиж “О г” ХХК-д олгосон” гэж тайлбарлан маргах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “О г” ХХК-иас анх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, уг өргөдөл гаргасан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Төв аймгийн Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1079 дүгээр албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.
2.8. Хэдийгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх хуульд заасны дагуу ажлын таван өдрийн дотор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар “дүгнэлт” гарган ирүүлээгүй боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл байдлуудыг шалгаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/4139 дүгээр албан бичгээр “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь солбицол бүхий талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байна” гэх албан бичгийг ирүүлжээ. Улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоол, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтийг дэмжсэнийг үндэслэн Төв аймгийн Засаг дарга маргаан бүхий 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/653 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болох нь тогтоогдож байна.
2.9. Ийнхүү гуравдагч этгээд “О г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноос хойших цаг хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/2223 дугаар албан бичгээр “О г” ХХК-ийн Буурал хангай нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-4100**** бүртгэлийн дугаартай 86.78 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлжээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн цаг үед дээрх дүгнэлтийг гарган ирүүлсэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.О-ээс гэрчийн мэдүүлэг авахад “Төв аймгийн Засаг даргаас ирсэн өргөдлийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр систем дээр бүртгэж авсан, ... нөхөж дүгнэлт гаргаагүй, ороод ирсэн өргөдлийг хуулийн дагуу дүгнэлтээ гаргасан, ... би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр томилогдсон. Өмнөх дарга нар яагаад шийдвэрлээгүй гэдгийг мэдэхгүй, би өөрийн ажил хийж байх хугацаандаа өргөдлийг шийдвэрлэсэн” гэж мэдүүлжээ.
2.10. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “О г” ХХК-ийн өргөдөл Ашигт малтмал, газрын тосны газрын системд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн байсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуульд заасан хугацааны дотор дүгнэлтийг хүргүүлээгүй боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн ““О г” ХХК-ийн хүсэлт гаргасан талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй” гэх албан бичгийг үндэслэн гуравдагч этгээд “О г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
2.11. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ““О г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон энэхүү талбай дэлхийн усны хагалбарт багтсан өөрөөр хэлбэл, дэлхийн усны хагалбарт сөрөг нөлөө учруулж болзошгүй” талаар дурдсан боловч гуравдагч этгээд “О г” ХХК-ийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 2021-2023 онуудад хайгуулын үйл ажиллагаа огт явуулаагүй болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05/409 дүгээр албан бичиг, Эрдэнэ сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/266 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдсон, түүнчлэн талууд уг үйл баримттай маргаагүй зэргээс дүгнэхэд маргаан бүхий захиргааны актуудын улмаас хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө учраагүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.12 Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө хүчингүй болгуулахыг хүсэж байсан захиргааны акт тодорхой шалтгааны улмаас хүчингүй болсон эсхүл хэрэгжээд дууссан бөгөөд уг захиргааны актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох “онцгой ашиг сонирхол” байгаа тохиолдолд хангагдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар бүхий байх учиртай.
2.13. Гэтэл гуравдагч этгээд “О г” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл бүхий талбайд тусгай зөвшөөрөл авснаасаа хойш хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, аливаа хэлбэрээр байгаль орчинд сөрөг нөлөө учруулаагүй, түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тусгай зөвшөөрлийн талбайг буцаан хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж, хариуцагчаас тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хүчингүй болгож цуцалж шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/653, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь нэхэмжлэгч “И б” НҮТББ-д тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэхээргүй төдийгүй хууль бус байсан болохыг тогтоолгох “ашиг сонирхол” тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль /Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И б” НҮТББ-ын ““О г” ХХК-д Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/653 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох, “О г” ХХК-д олгосон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” А/661 тоот захирамжийг нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН