Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд улаан өнгийн Daewoo маркийн жижиг оврын трактор, хоёр дугуйтай сэгсрэгч төхөөрөмж, ногоон өнгийн цахилгаан гаргах мотор зэрэг техник, хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 150.406 /нэг зуун тавин мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

/ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... сумын 2 дугаар баг гэх газарт ******* сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан гэх талаар манай сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар нь өмнө нь эвдэрсэн байж байгаад нөхөн сэргээлт хийгдсэн байсан талбай руу орсон байсан. Тухайн газар дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гарсан дүгнэлттэй талбай байхгүй. Энэ газар дээр нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэмээр байна..., ...Хууль бус үйл ажиллагаа юм чинь тухайн орон нутагт хохиролтой л байгаа. Хохирлынх нь хэмжээг мэргэжлийн байгууллага тодорхойлох байх гарсан үнэлгээг үндэслэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгэх, наашаа, цаашаа дуудагдах зардлыг төлүүлэх, нөхөн сэргээсэн газрыг актаар албажуулж хүлээж авах хүсэлтэй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 31-32/,

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт нэр бүхий иргэний үйл ажиллагаа явуулж эвдэрсэн хэрэгт мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ гарсан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн нэхэмжилж байна. Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш, тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй. Тариф 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хохирлын их, бага, Баянхонгор хотоос алслагдсан зайн хол, ойр хаарахгүйгээр бүгдэд ижил тэгш зарчмаар манай байгууллага шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж ирсэн болно... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,

Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... *******ийн ашигласан гэх жижиг оврын трактор, сэгсрэгч, мотор нь бүгд минийх байгаа юм. Би эдгээрийг 2021 онд гэдэг хүнээс тракторыг нь 8 сая төгрөгөөр, моторыг нь захаас худалдаж авч байсан. Сэгсрэгчийг нь өөрөө янзалж авсан юм. Манай сумын хүмүүс 2021 онд сумын захиргаанаас нөхөн сэргээх талбайг өгөх сураг гарахаар нь би өөрийн мөнгөөр эдгээр техник хэрэгслийг худалдаж авч байсан. Тэгсэн удалгүй нөхөн сэргээлт хийлгэхээ больсон гэж байсан. Манайх 2021 оны нар сумын 2 дугаар багийн гэх газарт байж байгаад нүүхдээ тракторыг авч явах гэхэд гинж нь тасарсан байхаар нь тэр газарт үлдээгээд нүүсэн юм. Уг газар нь гэх газраас ойролцоогоор 3 километр орчим газарт байдаг. 2022 оны хавар манай хүү ******* нь надад хэлэхдээ “тракторыг гинжийг нь олж янзлаад авч ирнэ” гэж хэлж байсан. Гэмт хэрэг үйлдэхдээ надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... сумын 2-р багийн гэх газар нь манай өвөлжөөний ойролцоо газар байгаа юм. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчим манай хүргэн ах болох над руу утсаар залгаад “танай өвөлжөөний арын сайр буюу гэх газар ******* бага оврын трактороор ажиллаж байна” гэж хэлхээр нь би сумын цагдаад утсаар мэдэгдсэн юм. Би хэдий хугацаанд ажилласан талаар сайн мэдэхгүй байна. Манай хүргэн ах тухайн үед утсаар ярихдаа “шөнийн цагаар ажиллаад байна” гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Гэрч А.ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчим сумын 2 дугаар багт байх тухайн газар мал эрээд явж байсан чинь манай хад дүү ын өвөлжөөний арын сайранд буюу гэх газар бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж байхаар нь очиж үзэхэд тухайн газарт ажилласан бололтой эргэн тойрон газрын ухсан, ухаад булсан байдалтай ухсан газарт нь шороо угаах төхөөрөмж угаасан бололтой байсан. Би тэр оройноо гэртээ ирээд хад дүү д утсаар энэ тухай хэлсэн. Тэр хавьд ******* ахынхаас өөр айл байхгүй болохоор тэдний банди ******* нь трактортой юм тэгээд тэдний трактор гэж бодсон юм. Тухайн газар хэдий хугацаанд ажилласан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн газар том монгол гэрийн буйрын хэмжээний нэг газар ухсан байсан. Би хэмжээг нь сайн мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Гэрч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би ******* гэх залууд бага оврын трактор зарсан. Daewoo 55 маркийн улаан өнгөтэй трактор 2021 оны 05 сарын үеэр зарсан. Тухайн үед миний трактор мотор эвдэрсэн байсан болохоор 8.000.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед ******* гэх залуугаас 6.700.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан, үлдсэн мөнгөө бог мал оролцуулан тооцож авсан. Миний зарсан бага оврын трактор улсын дугаар болон бичиг баримт, гэрчилгээ байгаагүй      2021 онд улаан толгой Daewoo 55 тракторыг ийн ******* гэдэг хүнд 8 сая төгрөгөөр зарсан. Манай хашаанд байхад *******ын хүүхэд ******* ирж аваад явсан ...энэ хавар найг хөдөө гэрт байхад утсаар ******* залгаад “та цагдаад ирээд мэдүүлэг өгөөч” гээд салгасан. Тэгээд би сумын төвд ирээд мэдүүлэг өгөх гэж байхад ******* уулзаад “та зарсан тракторыг миний нэрээр хэлчхээрэй” гээд гуйгаад байхаар нь *******ийнх гээд хэлчихсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72, 77/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... сумын 2 дугаар багийн гэх газарт би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд өөр ийн эзэмшлийн бага оврын жижиг трактор, дугуйтай сэгсрэгч пункер зэрэг техник хэрэгслээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг ганцаараа явуулсан. Өдрийн цагаар явуулаагүй. Оройн цагаар завтай болсон үедээ үйл ажиллагаа явуулсан. Уг газар нь манайхаас 1 километрийн зайтай, урд нь хүмүүс алт олборлож байсан хуучин газар байсныг би өөрөө нөхөн сэргээлт хийх зорилгоор ухсан. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хэн нэгэн хүнээс аваагүй. Хүмүүсийн ухаж орхисон нүх рүү мал ороод байсан учраас би тэр газрыг нь тагшлах, нүхийг дарах явцдаа газрыг ухаад, шороог нь угаагаад жаахан алт олоод, тэрийг Баянхонгор аймагт ченжид өгөхөд 150.000 төгрөг болсон... Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг 2021 онд аав ******* хүнээс худалдаж авсан. Аавын эзэмшлийнх юм. Уг тээврийн хэрэгслийн бичиг баримт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 154-155/,

Нуман-Алтай ХХК-ний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/13 дугаартай шинжээчийн “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь ямар нэгэн улсын тусгай хгаалалттай газар, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, бичил уурхайн зөвшөөрөлтэй газарт давхцалгүй байна. Тухайн газарт үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 150.406 төгрөг болж байна. Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 112.888 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 88/,

Хос итгэл төгс ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/15 дугаартай үнэлгээний ...Daewoo 55 жижиг оврын трактор 1 ширхэг 4,000,000 төгрөг, 2 дугуйтай чиргүүл 1 ширхэг 800,000 төгрөг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг 200,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг болохыг тодорхойлов... гэсэн тайлан /хх-ийн 118-124/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 2-10/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 38-44/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 45-52/,

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн баримт /хх-ийн 191-194/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 159, 170-177, 195-197/ зэрэг болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн 3 ширхэг баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд улаан өнгийн Daewoo маркийн жижиг оврын трактор, хоёр дугуйтай сэгсрэгч төхөөрөмж, ногоон өнгийн цахилгаан гаргах мотор зэрэг техник, хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 150.406 /нэг зуун тавин мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч *******ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 150.406 төгрөгийн хохирол учирсан ба биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 112.888 төгрөг болсон талаар “Нуман-Алтай” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.  

Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 150,406 төгрөгийг 3 дахин буюу 451,218 төгрөгөөр нэмэгдүүлж тооцов.

Шүүгдэгч ******* нь байгаль орчинд учирсан 451,298 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 112,888 төгрөг зэргийг төлж барагдуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.*******ын Daewoo 55 жижиг оврын трактор, 2 дугуйтай чиргүүл, цахилгаан үүсгүүр зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглажээ.

“Хос итгэл төгс” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/15 дугаартай үнэлгээгээр Daewoo 55 жижиг оврын трактор 1 ширхэг 4,000,000 төгрөг, 2 дугуйтай чиргүүл 1 ширхэг 800,000 төгрөг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг 200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул шүүгдэгч *******ээс нийт 5,000,000 төгрөгийг хураан авах үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ц.*******ын Daewoo 55 жижиг оврын трактор, 2 дугуйтай чиргүүл, цахилгаан үүсгүүр зэргийг иргэний нэхэмжлэгч Ц.*******т буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daewoo-55 маркийн экскаватор 1 ширхэг, 4,000,000 төгрөг, 2 дугуйтай сэгсрэгч төхөөрөмж 1 ширхэг 800,000 төгрөг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг 200,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний нэхэмжлэгч Ц.*******ын эзэмшлийн Daewoo-55 маркийн экскаватор 1 ширхэг, 2 дугуйтай сэгсрэгч төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг эзэмшигч Ц.*******т буцаан олгосугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.ГЭРЭЛМАА