Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 162/2022/0144/Э |
Дугаар | 2022/ШЦТ/154 |
Огноо | 2022-08-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байрлах иргэн ын гэрт иргэн нь Н.*******г 2021 оны 09 дүгээр сард миний утсыг авсан, өгчихгүй яасан юм бэ гэж хэлснээс болж маргалдан улмаар Н.******* нь ын толгой руу нэг удаа тэлээний арлаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны няцарч язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байрлах иргэн ын гэрт иргэн нь Н.*******г 2021 оны 09 дүгээр сард миний утсыг авсан, өгчихгүй яасан юм бэ гэж хэлснээс болж маргалдан улмаар Н.******* нь ын толгой руу нэг удаа тэлээний арлаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны няцарч язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч ын ... 2022 оны 03 сарын 09-ний өдөр 15 цагийн үед хуурай ах ын гэрт очсон. Ороод сууж байхад ах надад архи хийж өгсөн. Тэрнээс нь уугаад юм яриад сууж байхад гаднаас гэх залуу 18 цагийн үед жаахан архи уусан бололтой 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд бид нар архи ууцгааж байгаад би гэх залуутай жаахан маргасан. босоод өөрийнхөө өмдний тэлээг сугалж аваад тэлээнийхээ төмрөөр миний толгой руу ороолгосон. Тэгээд намайг ална гээд дайраад байхаар нь би шууд зугтаагаад тэндээс гараад дүү ыг дуудаад манай дүү намайг шууд эмнэлэг рүү авч явсан. 2021 оны 09 дүгээр сарын үед би гэх залуутай танилцаж байсан. Тэр үед бас архи ууж байсан гэх залуу бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Тухайн үед миний гар утас алга болоод би хайгаад олоогүй. Тэгээд тэр асуудлаас болоод “миний утсыг авсан бол өгчихгүй яасан юм” гэхэд шууд уурлаад “би чиний утсаар яадаг юм” гээд шууд намайг ороолгосон. Миний толгой хагарсан юм шиг байна лээ цус гараад байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Шүүгдэгч Н.*******гийн ... Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед би гээд нэг таньдаг ах руугаа залгасан юм. ах ‘2 дугаар багийн тоотод байна, хүрээд ир” гэсэн юм. Тэгээд би такси бариад тухайн хаяг дээр очсон. намайг очиход , , ын ахын эхнэр нар байсан. Би тухайн айлд 2 шил архи авч очсон юм. Тэгээд бид 4 тухайн архиа хувааж ууж дуусаад байж байхад намайг “чи миний утсыг авсан” гэж над руу дайраад байсан. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд маргасан. Тэгээд миний уур хүрээд ыг тэлээгээрээ нэг удаа толгой руу нь цохисон. Тэгээд би шууд гараад явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Тухайн тэлээ надад одоо байхгүй. Тэр өдөр гэрээс нь гарч яваад хаясан байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 213 тоот шинжээчийн ...ын биед зулайн хуйхны няцарч язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 29-30/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Н.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 41, 44-47, 57-67/,
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгч Н.*******тэй эвлэрлийн гэрээ байгуулж хавтаст хэргийн 52 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******д хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА