Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах "*******" барилгын материалын дэлгүүр дотор хүмүүстэй хөзөр тоглож байгаад иргэн тай маргалдаж нүүрэн хэсэгт гараараа цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах "*******" барилгын материалын дэлгүүр дотор хүмүүстэй хөзөр тоглож байгаад иргэн тай маргалдаж нүүрэн хэсэгт гараараа цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ..

Хохирогч гийн ... Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлах ******* барилгын материалын дэлгүүр лүү ганцаараа орсон. Намайг ороход 3 хүн хөзөр тоглох гээд байж байсан. Гэтэл тэр гурван хүн "за дөрвүүлээ болчихлоо ганц тоглочих уу" гээд хөзөр 13 тоглоом тоглосон... Тэгээд би г "долоотой юм биш үү" гээд хэлтэл миний нүүр лүү гараараа эхлээд 3 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би "Чи яаж байгаа юм" гээд хойшоо ухраад зогстол надад дээр ирснээ гараараа толгой хэсэг рүү дахиад 2 тал руу гараа атгаж байгаад цохиод авсан. Би яг хэдэн удаа цохисныг бол санахгүй байна. Нэлээн олон удаа цохиод авсан юм. Тэгээд хамт байсан хүмүүс г "болиоч" гээд байсан. Тэгээд г 2-3 удаа салгасан юм. Гэтэл учир зүггүй над руу дайраад байсан юм. Тэгээд байж байтал манай эхнэр орж ирээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм. Гэтэл гараад нэг машин зогсоогоод яваад өгсөн юм. Би бол огт хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй юм. Хөзөр тоглож эхлээд л байж байсан юм. Нийтдээ тэнд 5 хүн байсан. Архи согтууруулах ундаа бол үнэртэхгүй эрүүл байх шиг байсан юм. Зүгээр тоглож байгаад л миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа нэлээн олон олон удаа цохиод авсан. Миний зүүн талын нүд хавдаж улайсан. Баруун талын нүд мөн цус хурж улайсан. Дух хавдсан байгаа юм. Бусдаар бол гайгүй байгаа юм..., ... Надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт болон хэн нэгнээс нэхэмжлэх, гомдол санал байхгүй... хохирлоо бүрэн барагдуулж авсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 17/,

Гэрч ... Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах "*******" нэртэй ...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би нөхөр гийн хамт 16 2 барилгын материалын дэлгүүр орсон юм. Эхлээд манай нөхөр ороод тэгээд би гадаа нь машиндаа утсаар ярьж байгаад 5 минут орчим болоод уг дэлгүүр лүү орох гээд машинаас буутал дотроос манай нөхөр , гэх хүн, нэр танихгүй хүнтэй 3 уулаа өөдөөс гараад ирсэн юм. Гэтэл манай нөхрийн нүүр нь хөхөрсөн, шороо болсон. Хүзүүг нь юу ч үгүй маажсан байдалтай нөгөө гэх хүн "ална чамайг" гээд гараад ирсэн юм. Би г "Чи яагаад хүн зодож байгаа юм чи яахаараа явдаг юм" гэтэл "яадын" гэж хэлээд нэг машинд суугаад яваад өгсөн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч ийн ...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Их номин барилгын материалын дэлгүүрт бүтэн өдөр ажилласан юм. Тэгээд өдөр 13-14 цагийн хооронд эхлээд гэдэг ах манай дэлгүүрт орж ирсний дараа гэх хүн орж ирсэн... Тэр ах бол өглөө 11 цагийн үед ирчихсэн байсан. Тэгээд ах мөн нэг танихгүй ахтай хамт орж ирсэн. Тэгээд тэр 4 хөзөр тоглохоор болоод хөзрөө тоглож байтал гэдэг хүн гэдэг хүнийг "чи муу дандаа ингэдэг биз дээ" гээд шууд цохиод авсан юм. Би бодохдоо хожигдоод л тийм зүйл хийсэн юм уу гэж бодсон юм. Гараараа эхлээд босоод шанаа хэсэг рүү нь цохиод авахаар нь тэнд байсан хүмүүс салгатал дараа нь мөн толгой хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Мөн нэг  удаа өшиглөж байсан. Тэгээд салгаад тэр хүмүүс тухайн үед гараад явсан. Удалгүй цагдаа ирж байсан юм. Надтай нийлээд бол 6 хүн байсан. Тухайн хүмүүс бүгд эрүүл байсан юм. Би байсан. , , , , нэг хүнийг нь бол би танихгүй. гэдэг юм. Гэхдээ би бол сайн танихгүй. тай хамт орж ирсэн хүн нь сайн таниад байх шиг байсан. Би бол аавыг байхгүй хойгуур л түр зуур ажил дээр нь сууж байсан юм. Тэрнээс тэр хүмүүсийг бол таньж мэдэхгүй юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч ын ... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн"Их номин" барилгын материалын дэлгүүрт ажиллаж байсан юм. Өдөр 11 цагийн үед уг дэлгүүрээр орж гараад байдаг гэх хүн орж ирсэн. Тухайн үед 4 хүн хөзөр тоглоод зогсож байснаа маргалдаад байсан. гэх хүн нэг өндөр танихгүй хүнтэй хоорондоо барилцаад авсан байхаар нь "би дэлгүүр дотор маргалдахгүй шүү та нар гараарай" гэхэд бүгдээрээ гараад явсан юм. Би тухайн үед лангууны ард юм хийж байсан болохоор юу болсныг мэдээгүй. Гэхдээ тэр хоёр тоглоомоосоо болж маргалдах шиг болсон. Тэр өндөр залууг хамт тоглож, байсан залуу нь бариад авсан байсан. Тэгээд би "та нар энд зодоон хийхгүй шүү гараарай" гэж хэлээд тэд нар гараад явсан юм... болон тай маргалдсан гэх өндөр залууг зүс л танина. Наана нь гэх залуу мөн байсан. 4 хүн л байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч *******ийн ...Би тай хөзөр тоглож байгаад маргалдсан. Тэгээд би нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Мөн амгалангийн бөгс хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Тэрнээс өөр өөр гар хүрээгүй. Харин бид хоёр харилцан зодолдсон асуудал болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 323 тоот шинжээчийн ... гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 47, 49-56/,

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлгийг хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Б.ГЭРЭЛМАА