Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 02 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фейсбүүк орчинд “зээл гаргаж өгнө” гэсэн зар тавьж иргэн *******тай харилцаж, 5 сая төгрөгийн зээл гаргахаар тохирч, зээл хүлээж авах дансны виза картын дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, утасны дугаар зэргийг цахимаар авч, "дансандаа мөнгө байршуул" гэж хэлж, улмаар хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн хаан банкны тоот дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 500.000 төгрөгийг байршуулсны дараа интернэт банкны баталгаажуулах кодыг нь авч, дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 390.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар , нарын эзэмшлийн Хаан банкны дансыг ашиглан хулгайлан авч хохирогч *******д 390.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад миний өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данснаас 340.300 төгрөгийн зарлага гарахаар нь би бизнесийн зээлээ татаж байгаа юм байлгүй гээд тоогоогүй юм. Гэтэл орой дахиад 17 цагийн үед 50.300 төгрөг данснаас гарчихаар нь гайхаад мессежээ шалгаад үзтэл Mongolchat.com гэсэн утгатай гүйлгээ гарсан тул тэр дор нь 1800-1917 дугаарын хаан банкны лавлах руу залгаж дансаа түр зуур хаалгасан юм. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******аас гэсэн утгатай 390 төгрөгийг шилжүүлж хохирол төлсөн... ...Чатаар залилан хийдэг залуу холбогдоод зээлийг чинь олгоё оо, иргэний үнэмлэхийн зураг, виза картаа дараад явуулчих гэхээр нь чатаар явуулчихсан юм. Тэгтэл хэсэг байж байтал чатаар “таны дансанд мөнгө байгаа юу" гэхээр нь “мөнгө байхгүй” гэтэл “та дансандаа хэдэн төгрөг байлгахгүй бол болохгүй шүү, мөнгөтэй байвал танд давуу тал болно шүү” гэхээр нь орлогынхоо 500.000 төгрөгийг дансандаа хийгээд байж байхад 13 цагийн үед миний өөрийн эзэмшлийн хаан банкны данснаас 340.300 төгрөг зарлага, орой нь 17 цагийн үед 50.300 төгрөгийн зарлага гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт эмээ дээрээ очсон. Тэнд очоод өөрийн багийн найз *******тай хамт өдөр болгон байсан. Миний бодлоор миний дансыг ашиглан мөнгө төгрөг хүнээс авсан байх. Харин би бол огт аваагүй. Тэр авсан мөнгөө л хүн рүү шилжүүлсэн байх. Би Монгол чат огтоосоо ашигладаггүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө гээд найзыгаа Говь-Алтай аймгийн зарын групп дээр зар тавьсан гэж худлаа мэдүүлэг өгсөн. Би групп дээр хүүтэй мөнгө зээлнэ гэдэг зарыг тавьсан. Тэгэхэд тэр зарын дагуу нэлээд олон хүн мэдээлэл авъя гэсэн байсан. Тэгтэл гэдэг хүн надаас зээл авна гэсэн. Тэгэхээр нь би зээл авахын тулд авах мөнгөнийхөө 10 хувийг дансандаа байршуулчих гэж хэлэхэд тэр хүн за гэсэн. Тэгээд би тэр гэх хүнийг иргэний үнэмлэхийн зураг, утасны дугаараа, виза картын дугаараа явуулчих гэхэд тэр хүн над руу явуулсан... ...Миний зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмнө нь танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Би өмгөөлөгч авахгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байгаа. Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв ярьсан учир одоо мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 78/,

Хохирогч М. депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96-97/,

Хаан банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 113-115/,

“Энх нахиа” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 229 дугаар шинжээчийн ...Iphone 12 маркийн утасны үнэ 970.000 төгрөг болохыг тодорхойлсон... гэсэн дүгнэлт /хх-ийн 53/,    

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 83, 110-111, 124-152/,

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 02 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фейсбүүк орчинд “зээл гаргаж өгнө” гэсэн зар тавьж иргэн *******тай харилцаж, 5 сая төгрөгийн зээл гаргахаар тохирч, зээл хүлээж авах дансны виза картын дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, утасны дугаар зэргийг цахимаар авч, "дансандаа мөнгө байршуул" гэж хэлж, улмаар хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн хаан банкны тоот дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 500.000 төгрөгийг байршуулсны дараа интернэт банкны баталгаажуулах кодыг нь авч, дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 390.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар , нарын эзэмшлийн Хаан банкны дансыг ашиглан хулгайлан авч хохирогч *******д 390.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ. 

Хохирогч *******н хохирол 390.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хавтаст хэргийн 15 дугаар талд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учирсан гэм хор арилсан байна. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ял оногдуулав.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 480 / дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА