Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн ******* тоотод иргэн тэй үл ялих зүйлээс болж маргалдан, толгой, нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиж, хөлийг нь мушгиж, түүний биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн ******* тоотод иргэн тэй үл ялих зүйлээс болж маргалдан, толгой, нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиж, хөлийг нь мушгиж, түүний биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч гийн ... 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө би гэртээ байсан чинь манай ах ******* нь гаднаас согтуу орж ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ******* гэх хүн нь манай төрсөн ах байгаа юм аа. Би ******* гэдэг хүнтэй ах дүүгийн харилцаатай. 2021 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө ******* нь гаднаас орж ирээд ээж бид хоёрыг “та хоёр намайг цагдаа дуудаж өгнө гэж яриад байгаа юм уу” гээд гаднаас ороод ирсэн. Тийм зүйлээс болж маргалдсан. ******* нь миний толгой руу 2 удаа зөөлөн цохисон. Миний хөлийг нэг удаа мушгисан өөрөөр зодож, цохисон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. ******* бид хоёр тус тусдаа амьдардаг. Тухайн үед төрөх гээд аймагт ирсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч ын ... *******, хоёр нь миний төрсөн хүүхдүүд байгаа юм аа. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө манай хоёр хүүхэд болох *******, хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд , ******* хоёр барьцалдаж аваад, зууралдаад байсан. Тэгээд нь цагдаа дуудсан. ******* нь гэх хүнийг толгой хэсэгт 2 удаа гараар цохисон. Хөлийг нь дээш өргөж байсан. Өөрөөр зодож, цохисон зүйл байхгүй. нь үснээс нь зулгааж байсан. Манайд *******, бид гурав байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Шүүгдэгч С. ... 2021 оны 12 дугаар сарын 30-ний шөнийн 22 цагийн үед гэртээ очсон. Тэгсэн чинь нь эмнэлгээсээ гараад ирсэн байсан. Тэгэхээр нь би д хандан “чи яагаад эмнэлгээсээ гараад ирж байгаа юм бэ” гэсэн. Тэгсэн “чамд ямар хамаатай юм” гээд хэрүүл болсон. Тэгээд над руу дайраад байхаар нь би гэрээсээ гараад явчихсан. намайг зодож, цохисон зүйл байхгүй. Би г нэг удаа алгадсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамтай танилцлаа. Би хэргээ хялбаршуулж шийдүүлмээр байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 тоот шинжээчийн ... гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С. иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 30, 33-41/,

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С. цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА