Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

 

 

 

 

 

 

 

  2022        07             08                                  2022/ШЦТ/254

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Л.Э

Хохирогч М.Ө

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2225000000296 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Х

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт М.Ө ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч М.Ө  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Эмчилгээний зөрдөл болон, ажилгүй байсан хугацааны орлого нийт 5 сая төгрөг нэхэмжлэнэ. Хохирол тлөвөл өөр зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Ө ийн “2022 оны 06 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед найз Э , А нарын хамт Дэнж багийн 7-р сургуулийн ар талд байх сагсан бөмбөгийн талбай дээр бөмбөг тоглож байсан. Энэ үед Х, Х гэх хоёр залуу зөндөө олон хүүхдүүд дагуулчихсан орилож тоглоомын талбайд орж ирээд Х гэх залуу ирээд манай ахыг зодно гээд байгаа юм уу гэж над руу дайрахаар нь би танай ах чинь хэн юм бэ гэж асуусан чинь хамт байсан Х гэх залуу чи намайг зодно гэсэн үү гэхээр нь би Х аль нь юм бэ хэн нь намайг тэгсэн гээд байгаа юм бэ царайг нь харъя гэсэн чинь Х, Х хоёр нийлээд над руу дайрч миний нүүрэн тус газар цохисон. Хэн цохисныг ь мэдээгүй, Х, Х хоёроос гадна бусад хамт байсан хүүхдүүд нь мөн над руу дайрсан. Х гэх залуу миний хувцаснаас заамдаж барьчихсан байх үед Х гэх залуу хажуунаас орж ирээд миний нүүрэн тус газарт гараараа цохисон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 7-8, 10 дах тал/

2. Гэрч Ц.Б-н “2022 оны 06 дугаар сарын 05-ны орой 21-22 цагийн хооронд 7-р сургуулийн ойролцоо найзуудынхаа хамтаар тус сургуулийн сааданд сууж байхад Х  гэх танил ах ирээд ахыг нь тэнд 3 залуу тэнд дээрэлхээд байна хэдүүлээ очоод ирье гэхээр яваад очтол зүс таних Ө найзуудынхаа хамтаар сагсан бөмбөгийн талбай дээр сууж байхаар чи яасан манай ахыг дээрэлхэсэн юм уу гэхэд би танай ахтай юм яриагүй гэхэд Х ах чи сая намайг урдуур чинь явахад инээлдээд байсан биздээ гэхэд Ө босож ирээд надтай маргалдаж байхад манай ах болох Б Өийг салгах гэхэд Ө ахад хандааж чи танай найз Х-г алгадчих уу гэхээр нь би за болъё чи лай болно гээд сагсны талбайгаас гараад явахад миний араас Ө найзуудынхаа хамтаар гарч ирээд хөөе гөлөгөө гөлөг нааш ир гээд орилоод шүгэлдээд байхаар нь би буцаж очоод чи ямар охин шиг пизда вэ гээд цамцных нь энгэрээс заамдаад авахад Х за боль гээд Ө-эд хандаж би чиний ахыг чинь хүндэлж явдаг зүгээр болъё гэхэд Ө улам дайраад байхаар нь Х ах Би их тэвчлээ шүү гээд Ө-ийг цохисон...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-14 дахь тал/

3. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 464 дугаартай  М.Ө ийн биед 11-р шүдний цөгцний хугарал, дээд доод уруулд 2 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уруулын няцарсан шарх, 11-р шүдний цөгцний хугарал нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

4. Сэжигтэн Б.Х-ий “би тухайн өдөр хоёр дүүгийн хамтаар 7-р сургуулийн ард явж байхад зүс таних дүү намайг хэл амаар шоолж дооглоод байхаар нь цааш яваад миний таньдаг дүү Б  найз нартайгаа сууж байхаар нь ахыг нь тэнд 2-3 залуу шоолоод хэл амаар доромжлоод дээрэлхээд байна гэж хэлээд Б  болон тэдний найзтай очсон. Би Ө-д хандаж за одоо больчих ахын дүү ах нь чиний ахыг хүндэлж явдаг гэсэн чинь та нар тэгээд яах юм гээд Ө улам дайраад байхаар нь би нүүр лүү нь нэг удаа цохьчихоод зугтаад явчихсан. Дараа нь юу болсныг нь мэдэхгүй ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

5. Б.Х-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/,

6. Шигтгэмэл эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт М.Ө ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирлын хувьд шүдний эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Ө ийн “Х гэх залуу миний хувцаснаас заамдаж барьчихсан байх үед Х гэх залуу хажуунаас орж ирээд миний нүүрэн тус газарт гараараа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н “Ө улам дайраад байхаар нь Х ах Би их тэвчлээ шүү гээд Өийг цохисон” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 464 дугаартай дүгнэлт, Б.Х-ий “Ө улам дайраад байхаар нь би нүүр лүү нь нэг удаа цохьчихоод зугтаад явчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Х нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт М.Ө ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, шүүгдэгчийн үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.Х-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ө ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого нийт 5 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Шүүх хохирогчийн ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлаад шүдний эмчилгээ хийлгэх 3 119 400 төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв. Шүүхээс тогтоосон 3 119 400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Х шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Б-ы Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч М.Ө  нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А