Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2018/00297

 

    Зохигчдын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянгол * дугаар гудамжны ** тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, “*******” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ******* овогт *******ын ******* /*******/ /“ *******” ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, * дугаар баг,  * дүгээр хэсэг, ** тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын * дугаар баг * дүгээр хэсгийн ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Их хотгойд овогт *******ын ******* //,  

Хамтран хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, * дүгээр хэсэг, гудамж * тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай  Боржигон овогт ийн о /МЗ-69022402/ нарт холбогдох

“Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 3,547,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,  хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                          

Нэхэмжлэгч “Төгөлдөр ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Иргэн ******* овогтой ******* нь тус компаний оруулан ирж худалдан борлуулдаг “Кирби” хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6,200,000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500,000 төгрөг төлж үүнээс хойш сар бүрийн 08-ны өдөр 360,000 төгрөгөөр тооцоо хийж 16 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон хуваарьт төлөлтөөр 3,835,000 төгрөг төлсөн боловч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай уулзах гэхээр гэртээ байдаггүй, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэх хариу өгдөг болсон. Хариуцагчтай харилцан тохиролцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсноос хойш 620 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-ын дагуу алданги тооцвол 7,331,500 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувийг давсан байна. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2,365,000 төгрөг болон алданги 1,182,500 төгрөг буюу нийт 3,547,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

            Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаас эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

            ...“Төгөлдөр ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдох иргэний хэргийн зохигчид дараах нөхцлөөр эвлэрч байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,365,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч алдангийн хэсэг болох 1,182,500 төгрөгнөөс татгалзаж байна. Хариуцагч нь 2,365,000 төгрөгийг сар бүрийн 05-нд 100,000 төгрөгөөр төлж үлдэгдэл 1,865,000 төгрөгийг 2018.12.05-нд төлж дуусгана гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгөлдөр ” ХХК нь хариуцагч О.*******д  холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 3,547,500 төгрөг гаргуулах”-аар  шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь алданги 1,182,500 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч О.******* нь үндсэн төлбөр 2,365,000 төгрөгийг сар бүрийн 05-нд 100,000 төгрөгөөр төлж үлдэгдэл 1,865,000 төгрөгийг 2018.12.05-нд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан “Эвлэрэлийн гэрээ”-гээр нотлогдож байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Хариуцагч О.*******ийн хүсэлт, нэхэмжлэгч “Төгөлдөр ” ХХК-ийн зөвшөөрлөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.ог хамтран хариуцагчаар татсан боловч “...тоос сорогчийн төлбөрийг О.******* төлнө, надад хамааралгүй...” гэх тайлбар гаргасан. Хамтран хариуцагч Б.огоос үл хамааран, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч О.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,365,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 52,790 төгрөгийн тал хувь болох 26,395 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 26,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар “Төгөлдөр ” ХХК нь хариуцагч О.*******д  холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 3,547,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 2,365,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,224 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,395 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 26,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                    Л.СОЁЛМАА