Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

  2022         07           19                                     2022/ШЦТ/258

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А-т холбогдох эрүүгийн 2225000000270 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

У-А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч У.А нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-1 дүгээр байрны гадна талд Д.А-г  гараараа боож ухаан алдуулж унагаан эд зүйл болон бэлэн мөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдэн авч 741 700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.А-г   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А мэдүүлэхдээ “Хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна. Д.А-г  боогоогүй, эд зүйлийг нь аваагүй. Тухайн газар нь хяналтын камертай юм байна лээ. Түүнийг шалгуулах хүсэлтэй байна. А  гэрчид мөнгө өгсөн гэсэн” гэв.

 

Хохирогч Д.А “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Д.А-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/,

2. Хохирогч Д.А-н “А  надаас архи аваад өгөөч гээд гуйхаар нь би түүнд 0,5 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 1 пиво авч өгсөн. Тэгээд бид 2 миний машинтай Н-н гутал засвар дээр очсон. Гутал засвар нь 5-1 дүгээр байрны подвальд байдаг юм. Н дээр очиход түүний эхнэр А, мөн эхнэрийнх нь найзууд гэх 2 эмэгтэй нар хоол идээд сууж байсан. Ингээд А  нь архи, пивийг Н-тэй хувааж уусан бөгөөд би уугаагүй юм. Архи, пиво дууссаны дараа А  бид 2 гарч явсан юм. Тэгээд подвалиос гарахад А  нь надаас архи нэхэхээр нь би мөнгө байхгүй, одоо гэр лүүгээ харь гэж хэлсэн. Тэгтэл тэрээр намайг заамдаж авснаа сүртэй пязда вэ гээд байсан. Би өөдөөс нь заамдах гэтэл гар маань хүрэхгүй байсан. Тэгээд тэрээр миний урдаас цамцаар маань хоолойг минь боож ухаан алдуулсан юм. Би хэсэгхэн зуур ухаан алдчихаад сэрэхэд А  явчихсан байсан бөгөөд миний хүзүүний гинж, гар утас, нүдний шил, гар утасны хавтсанд байсан иргэний үнэмлэх, банкны карт, өмдний халаасанд байсан бэлэн 23 000 төгрөг маань алга болчихсон байсан. Намайг ухаан ороход Н нь подвалынхоо цонхоор гайгүй юу, ороод ир гэж хэлсэн юм. Тэгээд Н-н гутал засвар луу орж нүүр гараа угаачхаад гэр лүүгээ явсан. Тухайн үед Н нь А  миний эд зүйлийг авч явахыг хараад хөөе болиоч гэхэд тэрээр явчихсан гэж хэлсэн... Би хэрэг гарсан өдрийг бодоод байхад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр биш 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө байсан юм байна. Учир нь би cap бүрийн 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж бүртгүүлдэг бөгөөд тухайн үед би утасгүй болчихсон учир манай аав руу Шүүхийн шийдвэрээс ярьж байсан юм. Мөн Н-н яриад байсан С   гэгч нь Б багштай хамт ажиллаж байсан бөгөөд түүний утасны дугаар, гэрийн хаягийг нь олж чадаагүй байна. Тэд нар хотоос ирсэн барилгын бригад гэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөөний 07 цагийн үед болсон юм. Н-н ажил дээр оччихоод би нойроо авах гээд унтсан бөгөөд Н, А  нар архи, пиво уусан юм. Энэ үед Н-н эхнэр А нь 2 найз хүүхнийхээ хамт цаад талын өрөөндөө байсан юм. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй ээ. А  надтай тааралдчихаад уучлалт гуйгаад цагдаагаас салгаад өгөөч гэж байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би түүний ээжээс хохирлын төлбөр гэж 700 000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5217157008 дансаар авсан юм. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. автаст хэргийн 6-7, 9, 11 дэх тал/

3. Гэрч Х.Н-ий “намайг Бүрэнбүст баг, 5-1 дүгээр байрны 11-р подвалд гутал засвар дээрээ байхад байхад шөнийн 00 цагийн үед А  нь зүс таних А ын хамт ирсэн юм. Тухайн үед надтай цуг манай эхнэр Амаржаргал, эхнэрийн найзууд болох Д , А  нар байсан. А  нь халамцуу байсан бөгөөд А  эрүүл орж ирсэн. Тэр хоёр 0,5 литрийн нэг шил архи, 2,5 литрийн нэг пивотой ирсэн бөгөөд түүнийг нь А  бид 2 хувааж уусан юм. Ингээд архи, пиво дууссаны дараа А , А  нар нь гадагш гарч явсан бөгөөд би амрах гээд хувцсаа тайлчихсан нойл орсон юм. Би нойл ороод нойлын цонхоор харахад орцны үүдэн дээр А  хэвтэж байсан бөгөөд А  нь хажуугаас нь цааш явж харагдсан. Тэгэхээр нь би нойлоос гарч амралтын өрөөний цонхоор хартал А  нь А ийн хавтастай гэртэй гар утасны хавтсыг нь дэлгэчихсэн оролдоод явж байсан. Би тэгэхээр нь цонхоор А т хандан чи нэгийгээ ингэж болохгүй ээ, боль, гар утсыг нь өг гэтэл тэрээр чимээгүй сонссон хэрнээ цаашаа гүйгээд явчихсан юм. Тэгтэл үүд нүдээд А  орж ирсэн бөгөөд сая миний гар утас, хүзүүний гинжийг маань А  намайг боож унагаагаад аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан харин тийм ээ, би харлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийнй 13-14 дэх тал/,

4. Гэрч Н.Б-н  “Миний шавь А  нь бусдад зодуулсан гэж С   гэдэг хүү надад хэлж байсан. Би Д.А-г  бусдад зодуулж байхыг нь хараагүй. Надтай хамт барилгын ажил хийж байсан С   тус хэргийн талаар харсан гэдгээ надад хэлсэн. Тухайн үед миний шавь болох А ийг өндөр залуу зодож байгаад гар утас болон хүзүүнд нь зүүлттэй байсан гинжийг булаагаад зугтаасан гэж хэлж байсан. Мөн А ийг зодсон залууг гутал хийдэг гэх хүн таниад нэрийг нь хэлээд байсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

5. Гэрч П.А-н “Тус өдрийн орой манай гутал засвар дээр би, нөхөр, хүүхдийнхээ хамт байсан. Мөн хуурай эгч Дагий, А  нар ирчихсэн байсан. Тухайн үед миний бие өвдөөд унтаагүй байсан. Тэгтэл гаднаас зүс таних А , А  нар нь 0,75 литрийн Хараа архи, 2,5 литрийн нэг пивотой ирсэн. Тэгээд А  нь тус архи, пивийг манай нөхөртэй хувааж уусан. Харин би болон Дагий, А , А  нар уугаагүй юм. Ингээд архи дууссаны дараа А , А  нар нь гутал засвараас гарч явсан юм. Удалгүй манай нөхөр Х.Н нь нойл руу орсон бөгөөд Анхаа гар утсыг нь өгөөч гээд цонхоор орилоод байсан. Тэгтэл А  гаднаас орж ирээд миний гинж, гар утас, виза картыг А  авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

6. Сэжигтэн У.А ын “Би тус өдрийн өглөө 8-9 цагийн үед найз А тэй Мэнд-Амарын урд тааралдсан юм. Тухайн үед А  нь согтуу машинтайгаа явсан бөгөөд би халамцуу явган явсан. Тэгтэл А  нь Н-д  подвальд очъё гэсэн. Тэгээд А  нь түрүүлж машинтайгаа яваад 5-1-р байр луу явсан. Би харин 6-18-р байрны урд талын Халиун дэлгүүр орж өөрийнхөө мөнгөөр 0,75 литрийн Хараа архи нэг шилийг авч А ийн араас алхаж очсон юм. Тэгтэл А  нь машинаа хөндлөн тавьчихсан байхаар нь би түүний машиныг жолоодож байршуулсан юм. Ингээд А  бид хоёр хамтдаа Н-н подваль буюу гутал засвар луу орсон. Тэгтэл Н , Н-н эхнэр гэх нэг эмэгтэй, танихгүй 2 залуу, тэгээд Н-н 2-3 хүүхэд нь унтаж байсан. Тэгээд миний авсан архийг Н , А  бид 3 хувааж уусан. Архи дуусаад би түрүүлээд ганцаараа гарч гэр лүүгээ явсан. Ийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

7. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 621/3792 дугаартай “...нийт үнэ 718 700 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

8. У.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/,

9. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

10. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч У.А нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-1 дүгээр байрны гадна талд Д.А-г  гараараа боож ухаан алдуулж унагаан эд зүйл болон бэлэн мөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдэн авч 741 700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Д.А-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Д.А-н “миний урдаас цамцаар маань хоолойг минь боож ухаан алдуулсан юм. Би хэсэгхэн зуур ухаан алдчихаад сэрэхэд А  явчихсан байсан бөгөөд миний хүзүүний гинж, гар утас, нүдний шил, гар утасны хавтсанд байсан иргэний үнэмлэх, банкны карт, өмдний халаасанд байсан бэлэн 23 000 төгрөг маань алга болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Н-н “А  хэвтэж байсан бөгөөд А  нь хажуугаас нь цааш явж харагдсан. А  нь А ийн хавтастай гэртэй гар утасны хавтсыг нь дэлгэчихсэн оролдоод явж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-н  “А ийг өндөр залуу зодож байгаад гар утас болон хүзүүнд нь зүүлттэй байсан гинжийг булаагаад зугтаасан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч П.А-н “Манай нөхөр Анхаа гар утсыг нь өгөөч гээд цонхоор орилоод байсан. Тэгтэл А  гаднаас орж ирээд миний гинж, гар утас, виза картыг А  авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, У.А ын сэжигтнээр “Тэгээд миний авсан архийг Н , А  бид 3 хувааж уусан. Архи дуусаад би түрүүлээд ганцаараа гарч гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 621/3792 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.А нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-1 дүгээр байрны гадна талд Д.А-г  боож унаган эд зүйл болон бэлэн мөнгийг нь авч 741 700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч У.А нь санаатай үйлдлээр хүч хэрэглэн бусдын биед халдаж, эд зүйлийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.А-г   яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А мэдүүлэхдээ “А ийн эд зүйлийг аваагүй, хохирогч, гэрчүүд худал мэдүүлж байна, хэргийг дахин шалгуулах хүсэлтэй” гэж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Д.А-н “миний урдаас цамцаар маань хоолойг минь боож ухаан алдуулсан юм. Би хэсэгхэн зуур ухаан алдчихаад сэрэхэд А  явчихсан байсан бөгөөд миний хүзүүний гинж, гар утас, нүдний шил, гар утасны хавтсанд байсан иргэний үнэмлэх, банкны карт, өмдний халаасанд байсан бэлэн 23 000 төгрөг маань алга болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Н-н “А  хэвтэж байсан бөгөөд А  нь хажуугаас нь цааш явж харагдсан. А  нь А ийн хавтастай гэртэй гар утасны хавтсыг нь дэлгэчихсэн оролдоод явж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-н  “А ийг өндөр залуу зодож байгаад гар утас болон хүзүүнд нь зүүлттэй байсан гинжийг булаагаад зугтаасан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч П.А-н “Манай нөхөр Анхаа гар утсыг нь өгөөч гээд цонхоор орилоод байсан. Тэгтэл А  гаднаас орж ирээд миний гинж, гар утас, виза картыг А  авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл бүхий баримт сэлт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй тул гэм буруугийн талаар хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурор, мөрдөгчид буцааж дахин шалгуулах хууль зүйн боломжгүй байна.

 

            Эрүүгийн хариуцлага, хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А эд 741 700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн У-ын А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-г   2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А