Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          07           26                                    2022/ШЦТ/260

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Г.Э

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч А.Д  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-т  холбогдох эрүүгийн 2225000520125 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

А.Д

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Д  нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Н-д   айфоне 6 загварын гар утсыг зарна гэж хуурч, өөрийн ээж З   О-н   Хаан **********   дугаарын данс руу 100 000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д-г цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д  мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийж болохгүй гэдгийг сайн ойлгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Хохирогч П.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Цахим сүлжээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фэйсбүүк чатаар харилцсан мессежний гэрэл зургууд /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

2. Хохирогч П.Н-н  “2021 оны 12 сарын 16-ны өдөр би хүү Т-д   гар утас авч өгөх зорилгоор 14 цаг 22 минутад **********   гэсэн дугаарын О гэх хүний данс руу 100 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй би гар утсаар ярьсан. Тэгэхэд надад гар утсыг унаанд тавьж байна өглөө мөнгөө шилжүүлчих гээд байсан. Манай хүү фэйсбүүкээр тухайн Сайхан билэг гэх нэртэй хүнтэй чатаар харилцаад гар утсыг авахаар тохирсон байсан. Өөрийгөө Булган аймгийн төв дээр байдаг гээд байсан. Тэгээд мөнгө шилжсэн үеэс хойш ямар нэгэн холбоогүй болсон. Д  надаас авсан 100.000 төгрөгөө өгч намайг хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/

3. Насанд хүрээгүй гэрч Б.Т-н “би 2021 оны 12 сарын 15-ны орой фэйсбүүк хаягаар нэг гар утас зарах талаар харсан. Эрдэнэт зар гэх пэйжээс харсан Одоо тухайн зар устгагдсан байгаа. Saihan beleg гэх фэйсбүүкээс айфоне 6 загварын гар утас зарна гэсэн байсан. Тэгээд манай эгч чат бичсэн. Маргааш нь гар утсыг нь 100 000 төгрөгөөр авахаар болсон. Ээж Н нь 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 14 цагийн үед **********   гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш блок хийгээд сураггүй алга болсон. 89872175, 90858180 гэсэн дугаарын утсаар холбоо барьсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дэх тал/

4. Хаан банкны 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/874 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

5. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

6. З   О-н   хаан банкны **********   дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 37-40 дэх тал/

7. Яллагдагч А.Д ын “би тухайн үед өөрийнхөө эзэмшиж, ашиглаж байсан гар утсыг зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу над руу 2 хүүгийн ээж /Н гэх эмэгтэй/ гэсэн нэртэй хаягаас чат бичиж уг эгч миний гар утсыг 100 000  төгрөгөөр авахаар болсон. Тэгээд чатаар ээжийнхээ /З.О-н   дансыг/ Хаан банкны дансыг өгсөн. Удаагүй над руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөр нь Улаанбаатар хот руу явахдаа унаа хоолны зардалд зарцуулсан. Дараа нь нөгөө эгчид гар утсаа өгөх гэсэн чинь би өөрөө гар утасгүй болох гээд байхаар нь гар утсыг өгөөгүй, над руу шилжүүлсэн мөнгийг тухайн үед нь үрчихсэн болохоор эргүүлж өгч чадаагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 69-70, 157 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Д  нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Н-д   айфоне 6 загварын гар утсыг зарна гэж хуурч, өөрийн ээж З   О-н   Хаан **********   дугаарын данс руу 100 000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засан сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах саналтай байна. гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  дүгнэлтдээ: “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хуийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан цахим сүлжээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фэйсбүүк чатаар харилцсан мессежний гэрэл зургууд, хохирогч П.Н-н  “2021 оны 12 сарын 16-ны өдөр би хүү Т-д   гар утас авч өгөх зорилгоор 14 цаг 22 минутад **********   гэсэн дугаарын О гэх хүний данс руу 100 000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Т-н “Маргааш нь гар утсыг нь 100 000 төгрөгөөр авахаар болсон. Ээж Н нь 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 14 цагийн үед **********   гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш блок хийгээд сураггүй алга болсон” гэх мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/874 дугаартай албан бичиг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, З   О-н   хаан банкны **********   дугаарын дансны хуулга, яллагдагч А.Д ын “би тухайн үед өөрийнхөө эзэмшиж, ашиглаж байсан гар утсыг зарна гэж зар тавьсан. удаагүй над руу 100 000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Д  нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд байхдаа цахим хэрэгсэл ашиглан, иргэн П.Н-д   айфоне 6 загварын гар утсыг зарна гэж хуурч, өөрийн ээж З   О-н   Хаан **********   дугаарын дансаар 100 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Д ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдынэ эд хөоөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Дамдинбзарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул оногдуулсан ялаас чөлөөлөх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас П.Н-д   100 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А