Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2018/00315

 

Зохигчдын эвлэрэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын //РД:*******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш*******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, * тоотод оршин суух Б******* овогт Б*******ын Б*******д /*******/  холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 906,720 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Сүхбаатар сумын * дугаар баг, * тоотод оршин суух иргэн Б.Б******* нь хувийн орон сууцныхаа 2014-2018 оны дулааны төлбөр 566,700 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн Б.Б*******гаас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд...иргэн Б.Б*******гаас дулааны төлбөр 566,700 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 340,020 төгрөг нийт 906,720 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ   

 

Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Б.Б*******гаас дулааны төлбөр 566,700 төгрөг, алданги 340,020 төгрөг нийт 906,720 төгрөг нэхэмжилж байсан. Хариуцагч нь үндсэн төлбөр 566,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 340,020 төгрөгнөөс татгалзаж эвлэрлийг гэрээ байгуулав. Хариуцагч Б.Б******* нь дулааны үндсэн төлбөр 566,700 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов.

            Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 26,311 төгрөгийг нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш*******, хариуцагч Н.Б*******... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан “Дулааны төлбөр, алданги нийт 906,720 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш******* нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 340,020 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 566,700 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахийг  хүлээн зөвшөөрч тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-гээр нотлогдож байна. Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар тохиролцсон болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26,311 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /РД: ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш*******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, * тоотод оршин суух Б******* овогт Б*******ын Б*******д /*******/  холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 906,720 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 566,700 төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26,311 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА