| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00301/И |
| Дугаар | 319 |
| Огноо | 2018-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 319
Зохигчдын эвлэрэлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би ******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 2 дугаар хэсэг гудамж 072 тоотод оршин суух ******* тайж овогт *******ын *******ын /*******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн /*******/ нэхэмжлэлтэй ******* аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам, 1 дүгээр хэсэг, 38-1 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д /РД: МЮ-78031000/ холбогдох, гуравдагч этгээдээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 28-106 тоотод оршин суух, Өөлд овогт ийн /РД: / “Хашаа, байшин худалдан авсан төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний нөхөр болох А.******* нь 2017 онд хашаа байшин худалдаж авахаар хайж байтал ******* овогтой ******* гэдэг хүнтэй таарч “...манай нөхрийн дүүгийнх хашаа байшингаа зарах гэж байгаа, эгч нь үнэ ханшийг нь асуугаад хэлье...”гэсэн. Хоёр хоногийн дараа В.******* эгч нөхрийн ажил дээр ирээд “...хашаа байшингаа 8 сая гэж байна...” гэсэн. “...Дүү нь авч чадахгүй юм байна...” гэхэд “...чамд хэд байгаа юм...” гэхээр нь “...6 сая байгаа, 5 саяд л тохируулаад хашаа, байшин авах гэсэн юм...” гэхэд В.******* эгч “...6,500,000-д авахгүй юу, эгч нь 1,500,000 төгрөгийг нь өөрөөсөө гаргаад өгье...” гэж хэлсэн. 2017.05.19-ний өдөр “...түүнийгээ эгчийнхээ данс руу шилжүүлчих, эгч нь 7 хоногийн дотор хашаа байшингийн бичиг баримт чиний нэр дээр шилжүүлээд өгнө...” гэсэн. Ингээд 5 сая төгрөгөө Төрийн банкны данс болох В.******* эгчийн тоот дансанд шилжүүлсэн...Хашаа, байшингийн бичиг баримт өгөхгүй бүтэн 1 жил болох гэж байна. Гэтэл нэг өдөр В.******* эгчийн дүү болох н.Ундраа нь би 5 сая төгрөг аваагүй гээд нэхэв. В.******* эгчээс 5 сая төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч В.*******, гуравдагч этгээд Г. бид нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар тохиролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 165 тоотод байрлах хашаа, байшингийн төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Улсын бүртгэлийн дугаартай, 67 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай, ******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 165 тоотод байрлах нэг хүний өмч үл хөдлөх эд хөрөнгө /байшин/, мөн улсын бүртгэлийн дугаартай, 1321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын хууль ёсны өмчлөгч /нэг хүний өмч/ гуравдагч этгээд Г. нь хашаа байшин /үл хөдлөх эд хөрөнгө/ худалдсан төлбөр болгож 8,000,000 /найман сая/ төгрөг авах хүсэлтэй болно. Уг хашаа байшингийн төлбөрөөс хариуцагч В.******* нь 5,000,000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч талаас авсан гэх.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч ******* нь Улсын бүртгэлийн дугаартай, 67 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай, ******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 165 тоотод байрлах нэг хүний өмч үл хөдлөх эд хөрөнгө /байшин/, мөн улсын бүртгэлийн дугаартай, 1321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын хууль ёсны өмчлөгч /нэг хүний өмч/ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний өмчлөгч нь А.*******т шилжсэнээр гуравдагч этгээд Г.т төлөх,
Хариуцагч В.*******эс хашаа байшин худалдсан үлдэгдэл төлбөрт нийт 6,500,000 төгрөгийг гуравдагч этгээд Г.т 2018 оны 08 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов.
Тус эвлэрлийн гэрээгээр ******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 165 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талаарх асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь зөвшөөрсөн болно. Хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэн, хэн нэгний шахалт дарамтгүйгээр сайн дурын үндсэн дээр тохиролцсон болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч В.*******д холбогдуулан “Хашаа, байшин худалдан авсан төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий хашаа байшингийн өмчлөгч нь Г. тул, түүнийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1182 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагад холбогдох ******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 165 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талаарх асуудлаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-гээр нотдогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч А.*******, хариуцагч В.*******, гуравдагч этгээд Г. нарын хооронд байгуулагдсаныг дурдах нь зүйтэй.
Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилан гаргуулах талаар “Эвлэрлийн гэрээ”-дээ тусгаагүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас түүний тал хувь буюу 47,475 төгрөг, үлдэх 47,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 2 дугаар хэсэг гудамж 072 тоотод оршин суух ******* тайж овогт *******ын *******ын /*******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн /*******/ нэхэмжлэлтэй ******* аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам, 1 дүгээр хэсэг, 38-1 тоотод оршин суух В. *******д /РД: МЮ-78031000/ холбогдох, гуравдагч этгээдээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 28-106 тоотод оршин суух, Г. /РД: / “Хашаа, байшин худалдан авсан төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,950 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 47,475 төгрөг, Төрийн сангийн төсвийн орлогоос үлдэх 47,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА