| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0573/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/562 |
| Огноо | 2022-08-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/, шүүгдэгч О.Б-, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210012700826 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотО- төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамж 759а тоотО- оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Л овогт О-ын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өглөө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 81 дүгээр байрны хойно байрлах гараашны үүдэнд байсан А.А-ын эзэмшлийн “Тоёота Кролла” маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “зам хааж тавилаа” гэх шалтгаанаар түлхүүрээр баруун урд хаалга, баруун хойд крыло, тээшний хаалга, зүүн хойд багана, зүүн хойд крыло, зүүн хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн урд крыло зэргийг зурж 1,086,800 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТО-ОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн 81 дүгээр байрны гараашинд өөрийн эзэмшлийн 96-65 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг оруулан харахад ямар нэгэн зогсоол байхгүй байсан тул өөрийн машинаа машин явах газар зогсоочхоО- гэртээ орсон. Тухайн үед би өөрийн тээврийн хэрэгслээ харахад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Маргааш өглөө нь би орондоо унтаж байтал 08 цаг болж байсан байх, миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад “машинаа холдуулаарай, ажилдаа явах гээд яараад байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад зогсоол дээрээ очоО- машинаа асаагаад тухайн тээврийн хэрэгслийг гаргаад явуулсан бөгөөд орой 16 цаг өнгөрч байхад би машинаа харахад хойд тал болон кобуд, хаалга зэргийг үзүүртэй зүйлээр зурсан байсан. Тухайн үед би байрны СӨХ-с гуйж байгаад хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний утас руу залгаад байсан ах миний машины хойд болон хажуу талыг зурсан байсан нь харагдсан...” /хавтас хэргийн 5 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 12-ны өглөө би 08 цаг өнгөрч байхад ажилдаа гарах гэж байсан. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны хойд гараашаас өөрийн эзэмшлийн Тоёота Примо загварын 89-78 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ 12 дугаар зогсоолоос гаргах гэж байтал миний машины урд нь хар хөх өнгийн Корола маркийн тээврийн хэрэгсэл хөндөлсөөд тавьсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн утас руу 1 удаа залгахад эрэгтэй хүн авахаар нь би машин таглаад тавьсан байна, машинаа гаргах гэсэн юм гэж хэлээд 15-20 минутын дараа тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ирээд тээврийн хэрэгслээ холдуулсан. Тухайн хүнийг машин руугаа гарч ирэхээс өмнө өөрийн машины түлхүүрээр баруун зүүн урд хойд хаалга, зүүн, баруун хойд крыло, тээшний хаалга зэрэг эд зүйлс дээр сэв үлдээж зурсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч машин дээрээ очоО- машинаа холдуулаад гаргасан бөгөөд би ажилдаа явчихсан. Тэр өдрөө 13-14 цагийн үед цагдаагийн газраас намайг дуудаад болсон асуудлын талаар хэлэхэд би бүх үнэнээ хүлээж мэдүүлэг тайлбар өгсөн...” /хавтас хэргийн 44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 21 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 10-13 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 19 дэх тал/,
- Шүүгдэгч О.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, байнгын оршин суугаа хаягийн тО-орхойлолт /хавтас хэргийн 34 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 38 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 33 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өглөө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 81 дүгээр байрны хойно байрлах гараашийн 12 дугаар зогсоол дээр тавьсан байсан А.А-ын эзэмшлийн “Тоёота Кролла” маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүрээр баруун урд хаалга, баруун хойд крыло, тээшний хаалга, зүүн хойд багана, зүүн хойд крыло, зүүн хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн урд крыло зэргийг зурж А.А-О- 1,086,800 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.А-ын “...Намайг унтаж байхад өглөө 08 цагийн үед байх миний утас руу эрэгтэй хүн залгаад “машинаа холдуулаарай, ажилдаа явах гээд яараад байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад зогсоол дээрээ очоО- машинаа асаагаад тухайн тээврийн хэрэгслийг гаргаад явуулсан, орой 16 цаг өнгөрч байхад би машинаа харахад хойд тал болон кобуд, хаалга зэргийг үзүүртэй зүйлээр зурсан байсан. Тухайн үед би байрны СӨХ-с гуйж байгаад хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний утас руу залгаад байсан ах миний машины хойд болон хажуу талыг зурсан байсан нь харагдсан...” /хавтас хэргийн 5 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Б-ын “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны хойд гараашаас өөрийн эзэмшлийн Тоёота Примо загварын 89-78 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ 12 дугаар зогсоолоос гаргах гэж байтал миний машины урд талд нь хар хөх өнгийн Корола маркийн тээврийн хэрэгсэл хөндөлсөөд тавьсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн утас руу 1 удаа залгахад эрэгтэй хүн авахаар нь би машин таглаад тавьсан байна, машинаа гаргах гэсэн юм гэж хэлээд 15-20 минутын дараа тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ирээд тээврийн хэрэгслээ холдуулсан. Тухайн хүнийг машин руугаа гарч ирэхээс өмнө өөрийн машины түлхүүрээр баруун зүүн урд хойд хаалга, зүүн, баруун хойд крыло, тээшний хаалга зэрэг эд зүйлс дээр сэв үлдээж зурсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч машин дээрээ очоО- машинаа холдуулаад гаргасан бөгөөд би ажилдаа явчихсан...” /хавтас хэргийн 44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 10-15 дахь тал/ хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тО-руулсан байна.
Шүүгдэгч О.Б- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоО- гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч О.Б- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч О.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.А-ын эд хөрөнгөд 1,086,800 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид уг хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210012700826 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210012700826 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР